
NTV
@NTVmn • 9,502 subscribers
Official Twitter account of NTV, Mongolia Facebook Page: https://t.co/58x7gAMM6e Утас: 7711 0009
Videos

УИХ-ын гишүүн Ж.Золжаргал: Татан буугдсан “Эрчист Монгол” ХХК эрчим хүчнийхэнд зөвлөгөө, менежмент өгнө гэж ₮1 тэрбумыг авч, арилжааны банкнуудаас ₮1,9 тэрбумын зээл авсан байна. Татан буулгах үед ₮2,8 тэрбумын өртэй байсан ч татан буулгах өдөр нь удирдлагын шийдвэрээр ₮330 саяыг хувааж авсан байна.
NTV17,670 views • 1 day ago

Хонконгын ардчиллын төлөөх тэмцэгч Жошуа Вонг лхагва гарагт гадаадын тусгай албатай хуйвалдсан гэдгээ хүлээн зөвшөөрсөн байна. Үндэсний аюулгүй байдлын эсрэг уг гэмт хэрэг нь бүх насаар нь хорих хүртэл ялтай юм. Өдгөө 29 настай Вонг нь өсвөр насандаа Хонконгын ардчиллын төлөөх тэмцэгч гэдгээрээ олон улсад танигдсан .Вонгийг шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын хуягт машинаар тээвэрлэн Хонконгын Дээд шүүхэд авч ирсэн байна.
NTV25,293 views • 16 days ago

Л.Оюун-Эрдэнэ сайд нээлтэд нь очоод 2.3 тэрбум ам.долларын Дубайн гэрээг хүчингүй болгоод ирээдүйд үүсэх байсан 22 тэрбум ам.долларын өрийг байхгүй болголоо гэж хэлсэн. 2015 онд зээлсэн 2.3 тэрбум ам.долларыг Монгол төлөх ёстой. Нөгөө тал 66 хувиасаа гэж үзвэл 4 гаруй тэрбум ам.долларыг төлөх ёстой. Үүнийгээ төлөхийн тулд танай 2.3 тэрбум ам.долларыг хүчингүй болголоо гэж Рио Тинто хэлж байгаа юм. Зүгээр л санхүүгийн бичилт шүү дээ, энэ чинь. Хатуухан хэлэхэд, зүгээр л залилан. 300 хүн Төрийн ордонд цуглаад сонсгол хийхэд энэ асуудлыг нэг ч гэсэн хүн хөндсөн үү. Хэн ч хөндөөгүй. Улсаараа ийм гэнэн, хүүхэд шиг байж болох юм уу.
NTV67,588 views • 6 months ago

Л.Мөнхбаясгалан: Ноён уулыг ухвал ард иргэдийг бослого, тэмцэлд уриална!
NTV90,444 views • 1 year ago

30 настай Ц.Цолмонбаатар олон жил элэгний өвчнөөр шаналсан ээждээ донор болж, элгээ өгсөн ч зургаан сарын өмнө цусны цочмог хорт хавдраар оношлогджээ. Тэрбээр өмнө нь бусдын адил байртай, машинтай болохыг хүсдэг байсан. Харин одоо түүний зорилго эрүүл саруул болж, хайртай хүмүүстэйгээ халуун ам бүлээрээ амьдрах. Хэрэв Ц.Цолмонбаатар БНХАУ-д яаралтай чөмөг шилжүүлэн суулгах хагалгаа хийлгэхгүй бол түүнд гуравхан сарын хугацаа үлдээд байгаа юм. Хагалгааны зардалд ₮500 сая төгрөг шаардлагатайгаас гэр бүлийн хүрээнд ₮80 сая цуглуулаад байна. Таны өгсөн ₮1000 ч бага гэхгүй, түүний гэр бүлд гэрэл асаах хүчтэй юм. Ээждээ донор болсон ачлалт хүүд амьдрал бэлэглэе. 📍Хаан банк: MN370005005176472240 Хүлээн авагч: Ц.Цолмонбаатар /өөрийн данс/ Холбоо барих: 95129772 /Эхнэр/, 99143917 /Эгч/
NTV41,373 views • 6 months ago

УИХ-ын гишүүн Х.Баасанжаргалын бага хүүхэд нь 10 настай бөгөөд хичээл нь өдөр цагт ордог тул зарим үед өглөө ажилдаа дагуулж ирэхээс өөр сонголт байдаггүй гэлээ. Учир нь түүний нөхөр нь ажлын 5 хоногийн 3 өдөрт нь хүүхдээ хичээл сургуульд хүргэдэг тул хоёр өдөрт нь эх хүнийхээ үүргийг гүйцэтгэж хүүхдээ сургуульд хүргэж өгөх зайлшгүй шаардлага тулгардаг байна. Түүний хувьд төрийн ордонд хүүхэд хамгааллын тухай хууль хэрхэн хэрэгждэг талаар УИХ-ын Тамгийн газарт 8-р сард албан бичиг хүргүүлсэн ч хариу ирээгүй байгаа ажээ.
NTV115,105 views • 1 year ago

Ч.Сайханбилэг: Төрийн тэргүүнээс надад “Монголд очвол шоронд хийгээд амьд гарах уу, үгүй юу гэдгийг чинь харуулна” гэсэн бодитой заналхийлэл ирсэн… ЛХАГВЫН ТОЙМ Лхагва гарагт /2026.03.04/ 20.30 цагт NTV телевизээр 📷📷📷 Хамтран ажиллагч: Khuns Group KhunsComplex @agisdaatgal
NTV37,479 views • 6 months ago

Ө.Шижир: Таван шараас офицеруудын ордон хүртэл нэг ч сургууль бүтэн биеийн тамирын талбайтай үлдээгүй. Бүгд дээр нь барилга барьсан. Хамгийн ойрын жишээ гэвэл 84 дүгээр сургуулийн үүдэнд хоёр барилга тулгаад барьсан. Ар талд нь хөлбөмбөгийн талбайд мөн л барилга барьсан. Сургуулиуд өртгөл хийх ямар ч боломжгүй болсон. Энэ нь хүүхэд залуучуудын бие, бялдрын хөгжилд саад учруулж байна.
NTV16,814 views • 2 months ago

Д.Чимгээ: Квант физикээр үйлийн үрийн занганд уначхаад байгаа бол чиний ямар зан харилцаа, хандлага, хэлж байгаа үг үйлдэл чинь тэр кармаг үүсгэж байгааг хэлээд өгнө. Ингээд тэр кармагаа өөрөөсөө холдуулах аргыг зааж өгдөг. Б.Төгөлдөр: Квант физик гэдэг нь атом, молекул, эгэл бөөм зэрэг бичил ертөнцийн юмсыг судалдаг шинжлэх ухаан. Үйлийн үрийг арилгана, квант эмчилгээ хийнэ гэж байгаа нь огт ор үндэсгүй зүйл.
NTV24,976 views • 5 months ago

"Огцрох амархан" жагсаал үр дүнд хүрсэн ч маш их дарамт, шахалт дунд байжээ. Тэдний эсрэг олон жилийн турш тогтсон схем ажилласан. Иргэн Үндсэн хуульд заасан эрхээ эдлэхэд тэвчээр, зориг, сэтгэлийн тэнхээ шаардлагатай болдог гэдгийг залуус биеэрээ мэдэрчээ. 🔸"Бууж өгөөгүй 2025" тоймоос...
NTV34,684 views • 8 months ago