Video yükleniyor...

Video Yüklenemedi

Ana Sayfaya Dön

"Рио Тинто” компаниас зээлийн хүүг бууруулна гэсэн амлалтыг авч гарын үсэг зуруулж чадлаа. Бид долоон жилийн түгжээг авч хаяж чадсан нь эхний үр дүн. Хэлэлцээр амжилттай эхлээд явж байна.

12,709 görüntüleme • 10 ay önce •via X (Twitter)

8 Yorum

Lu profil fotoğrafı
Lu10 ay önce

Өвлийн дугуйтай , номер дугаар, жолооч нь ангилалтай мопед мотогоо зүгээр явуулчих бро, ялгаварлан гадуурхалт , уруул ам нь чичрээд торгоод байна цагдаа нар нь

🅰️riuko profil fotoğrafı
🅰️riuko10 ay önce

@gerel991 Овоош дэ, мундаг

Demberel Batzorig profil fotoğrafı
Demberel Batzorig10 ay önce

Менежментийн болон бусад зардлын дэлгэрэнгүй тайланг Монгол улс хянах боломжтой эсэх, Ашиг ба хүүгийн харьцааг хянадаг эсэх. Бүтээмжээс гарах үр өгөөжийн талаар талууд урьдчилан тохиролцох.

Basktemu Lkhagva profil fotoğrafı
Basktemu Lkhagva10 ay önce

хичээгээрэй амжилт одоо газрын ховор уран алт гурав байна

Керри Эгч ♣️💎⚖️💜 profil fotoğrafı
Керри Эгч ♣️💎⚖️💜10 ay önce

Good

Боннын Т.Алтангэрэл profil fotoğrafı
Боннын Т.Алтангэрэл10 ay önce

Хэлэлцээ хийх (negotiate), хэлэлцээр (гэрээ) байгуулах

Жаяа profil fotoğrafı
Жаяа10 ay önce

Зээлийн хүү нь хэд вэ? Нууцад байдымуу

root profil fotoğrafı
root10 ay önce

Hahha amlalt avch gariiin useg zuruullaa. gesssh

Benzer Videolar

⚖️ Рио Тинто компани уул уурхайн компанийн хувьд Оюутолгой төслийг үр ашигтай удирдаж, ашигтай ажиллуулан хувьцаа эзэмшигчдэдээ аль болох хурдан хугацаанд ногдол ашиг тараах үүрэгтэй. Гэтэл энэ үүргээ умартан уул уурхайн компани биш болоод уджээ. Тохижилт үйлчилгээний компани шиг, мөнгө хүүлдэг ломбард, банк бус санхүүгийн байгууллага шиг, пиарын компани шиг л манай улсад ажиллаж байна. 💰 Санхүүгийн мөлжлөгийн схемээр манай улсын баялгаас өдөрт 4 сая ам.доллар, жилдээ 1.5 тэрбум ам.долларын ашиг зээлийн хүүгээр хийгээд сууж байна. 🤝 Засгийн газар энэ долоо хоногт менежментийн төлбөр 2 дахин бууруулсан яриа хэлэлцээний үр дүн гарсан талаар мэдэгдэл хийсэн. Олон жил яригдсан асуудалд ахиц гарсан нь сайшаалтай боловч 1 жилд 70 сая ам.долларын хэмнэлт гарахаар байна. Рио Тинто компанид төлөх менежментийн төлбөрийг 70 сая ам.доллароор бууруулж байгаа ч энэ хэмжээний мөнгийг хагас сарын зээлийн хүүгээр л нөхөх боломжтой. ⛔️ Ногдол ашиг авах хугацааг дорвитой наашлуулах суурь асуудал шийдэгдээгүй гэсэн үг юм. 📍Нөгөөтэйгүүр Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням олон нийтийг төөрөгдүүлэхгүй, үнэн бодит мэдээлэл өгмөөр байна. Лхагва гарагийн хэвлэлийн хурал дээр Г.Дамдинням сайд 9%-ийн менежментийн төлбөрийг 3.95% болгож буурууллаа гэж мэдэгдсэн. Оюутолгой төслийн суурь гэрээний хаана ч 9% гэсэн тоо байхгүй бөгөөд 6%, 3% гэсэн төлбөр байдаг. 6%-ийн менежментийн төлбөрийг 2 дахин бууруулна гэхээр 3% болж буурах ёстой болуу. ⁉️Мөн монголчууд бидэнд ирэх үр өгөөж цаг хугацааны хувьд хэрхэн наашилж байгаа талаар бодитой, зөв мэдээлэл өгөх хэрэгтэй. ❌ Цаашид хүндээ хөнгөнөөс өгөхгүй байх дээр зайлшгүй анхаарах хэрэгтэй. ⛏️ Монголын баялгийн хамаг өрмийг Рио Тинто хамаад монголчууд бид хусамтай л үлдэх бодит эрсдэл хэвээр байсаар байна. ✅ Тиймээс Оюутолгой төслийн суурь гэрээнүүдийг өөрчилж, шинэчлэх зайлшгүй шаардлагатай. Хамтдаа Рио Тинто компаниас хариуцлага нэхье. Баялгаасаа ногдол ашиг хүртэх боломж бидэнд байна.

Solongoo Bayarsaikhan

22,242 görüntüleme • 4 ay önce

БАЯЛАГТАА ЭЗЭН СУУЦГААЯ. Оюутолгой төслийн бодит асуудлыг ярихаар анхаарал сарниулах, олон нийтийг төөрөгдүүлэх зорилготой худал мэдээлэл, гүтгэлэг ихээр тарааж байна. Монголчууд бид Оюутолгойн баялгаас үр өгөөж шударгаар авах асуудал хөндөхөөр Оросууд Оюутолгойг авна, Рио Тинто гараад явна гэх мэт улиг болсон тархи угаах технологио давтаж байна. Хий хоосон айдаст бид автах хэрэггүй. Оюутолгой төсөл одоогоор Рио Тинтогийн хувьд стратегийн ач холбогдолтой, зэсийн салбарт нэрийн хуудас болсон төсөл нь юм. Тиймээс Рио Тинто гарч явна, Оюутолгой төсөл зогсоно гэдэг ор үндэсгүй худал мэдээдэл юм. Бид Оюутолгой төслийн өрмийг олборлож буй энэ цаг үед эх орныхоо баялгаас үр өгөөж, ногдол ашиг авах бүрэн боломжтой, эрхтэй юм. Засгийн газар энэ шаардлагыг тавих үүрэгтэй юм. #МонголчуудадОюутолгойг #Ногдолашгааавья

Solongoo Bayarsaikhan

35,167 görüntüleme • 3 ay önce