
Гонгорын Дамдинням
@Daimka07 • 16,544 subscribers
Minister of Industry and Mining of Mongolia, Member of the Parliament of Mongolia, BASc (law), MASc (Mining; Politics) Researcher| UBC Alum 👨🎓 🇨🇦
Shorts
Videos

ЗГ, ЕС, АҮЭБ-н сайд, төрийн бүх Агентлагууд шатахуун импортлогчдыг бүх талаар дэмжиж гадаад улсаас геополитикийн хүндрэлээс шалтгаалан ердийн бизнесийн зарчмаар яагаад ч олдохгүй байгаа Бензин, Дизель түлшийг төрийн шугамаар хөөцөлдөж экспортын квот авч өгөхөөс аваад татвар хөнөглөх, гааль, тээвэр, хөнгөлөлттэй зээл гээд дэмжиж болох бүх талаар дэмжиж байна. Гэтэл зарим ААН-д Шатахуунтай байж зарахгүй, 24 цагаар ажиллахгүй, ганцхан хошуугаар олгож уртаас урт дугаарлалт үүсгэж ард иргэдийг бухимдуулж байна. Хямралын үед онцгой горимоор ажиллаж төрийн өмнө гэрээгээр хүлээсэн ард иргэдэд үйлчлэх үүргээ биелүүлэхгүй бол торгоно, тусгай зөвшөөрлүүдийг нь цуцална! Угаасаа бүрэн ажиллаж чадахгүй байгаа ШТС-дыг хаалаа гээд иргэдэд үзүүлэх нөлөөлөл байхгүй!
Гонгорын Дамдинням18,572 views • 1 month ago

Шатахууны импортыг олон эх үүсвэртэй болгох ажил идэвхтэй хийгдэж байна. БНХАУ-с 50 вагон АИ92 бүтээгдэхүүн өнөөдөр бууж байна. Нийтдээ 8-р сард БНХАУ-с 4000 тонн дизель, 3000 тонн онгоцны түлш, 2677.4 тонн АИ92 орж ирлээ. Цаашид БНХАУ аас 3.3 мянган тонн бүтээгдэхүүн орж ирнэ. Цаашид БНСУ болон бусад улсуудаас тогтмол худалдан авалт хийх замыг нээх хэлцлүүд идэвхитэй хийгдэж байгаа. Үр дүн гаргана
Гонгорын Дамдинням15,747 views • 1 month ago

Адлуулахыг нь АҮЭБ-н сайд би үүрнэ! Ашгийг нь хийж байгаа ААН-д ажлаа сайн хийцгээх хэрэгтэй! Төр засаг бүх системээрээ импортлогч ААН-дыг дэмжиж улс орнуудаас экспортын квот олж өгөх, тээвэр, төмөр зам, зээл олгох, татвар хөнгөлөх гээд бүх асуудалд нь орж тусалж байгаа! Гэтэл зарим ААН-д хүнд цаг үед ЗГ-н Шуурхай Штабын үүрэг даалгаврыг цаг тухайд нь шуурхай хэрэгжүүлэхгүй асуудал үүсгэж байгааг хэрхэвч тэвчиж болохгүй. Хариуцлага ярина!
Гонгорын Дамдинням17,498 views • 1 month ago

Үүрээр 4 цаг болтол Улаанбаатар-н ШТС-дыг АҮЭБЯ, АМГТГ, Монополын эсрэг газрын хамтарсан багын залуустайгаа хянаж шалгаж явлаа. ААН-н ЗГ-н Шуурхай Штабын үүрэг даалгаврыг хэрэгжүүлж сайн ажиллаж байна. Ганц нэг алдаа дутагдал байсныг хэлж зөвлөж засуулав. Энэ эрчээрээ өнөө маргаашдаа Улаанбаатар-г аятайхан болгоод орон нутгаа цэгцэлж дуусгана даа.
Гонгорын Дамдинням13,774 views • 1 month ago

ОТ-н менежментийн төлбөрийг бууруулах хэлэлцээрийг амжилттай хийж, эх орон, ард иргэдийнхээ хүлээж байсан үр дүнг гараж чадсан баг хамт олноороо бахархаж байна🤗🇲🇳 "Орано"-н гэрээг ЕС Uchral Nyam-Osor -н хамт хийлцсэн манай залуус энэ хэлэлцээрт цуг ажиллаа. Та бүгдтэйгээ Монгол улсынхаа авах өгөөжийг 1.5 тэрбум ам доллароор өсгөж чадсандаа баяртай байна. 🇲🇳🫡 Монгол залуучууд дэлхийн том компаниудтай хэлэлцээр хийж үр дүнд хүрч чаддаг гэдгийг дахин баталсан үйл явдал боллоо. Монголын заяа их🇲🇳🇲🇳🇲🇳
Гонгорын Дамдинням33,139 views • 4 months ago

Улсын хэмжээний бүх ШТС-дын нөөцийг хянаж удирддаг систем, Нөөцийн сав, Нөөц бүрдүүлэх зээл гээд олон жил орхигдсон бодлогын шийдлүүдийг ирэх жилээс хийнэ. Тус бодлогын арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэхэд шаардлагатай тусгайлсан хууль ойрын өдрүүдэд ЗГ-с УИХ-д нэн яаралтай горимоор хэлэлцэгдэхээр өргөн баригдана. Үйлдвэрээ ашиглалтад оруулах, түүхий эдийг бүрдүүлэх ажилд байнга анхаарч шийдэл гаргаад ажиллаж байгаа. Заримдаа өглөө, орой өөрөө явж шалгана. АИ-92 хэвийн, АИ-95 өчигдөр хотын зүүн талаар дууссан байсан нөхөж цэнэглүүлж байгаа. Өнөөдөр хотын баруун талаар үзлээ байна. Жижиглэн Дизель жигдэрчихнэ. Баруун аймгуудын хангалт төвөөс хийгддэг болсноос хойш хүргэлт жоохон цаг авах юм. Сая ОХУ-д очиж баруун талаараа нийлүүлэлтээ сэргээхээр тохирсон. Жигдрүүлнээ.
Гонгорын Дамдинням23,390 views • 10 months ago

Хамтарсан ЗГ-н бүрдүүлсэн 3 намын АН нь энэ засгаас гарна гээд мэдэгдчихсэн, МАНай нам бага хурлаараа АН-г гаргана гээд шийдчихсэн. 118-н бүлэг үүсгэсэн байгааг ард түмэн эсэргүүцээд гудманд гарцан байхад бид энд ямар ЗГ-т итгэл үзүүлэх гээд суугаад байгаа юм бэ? Хачин хачин юм их үзэж байна. МАНай намын ямар ч том дарга Бага Хурлынхаа шийдвэр дээгүүр алхаж байгаагүй. МАНай намын даргыг Босоо, Хэвтээ, Хөхдөг хөхдөггүй хүмүүс өмөөрч өлсгөлөн зарлахыг үзэж байна. Тэдний эзэн Женко Баттулга нь АН-н гишүүдээ энэ ЗГ-г авч үлд гээд дарамтлаад яваа сураг байна.
Гонгорын Дамдинням27,809 views • 1 year ago

📌 Хариуцсан яамаа хувийн бизнестэйгээ ойртуулаад нүүлгэчихдэг сайдтай болсон доо хэдүүлээ‼️ ҮАБ-д хамаатай шахуу төрийн онцгой объектыг яам нүүлгэх нэрээр халхавчлан нэг сайдын тааллаар зарж үрж болдог юм уу? Ашиг сонирхлын зөрчлийн тухай хууль яагаад үйлчилдэггүй юм⁉️
Гонгорын Дамдинням28,366 views • 1 year ago
No more content to load