Video wird geladen...

Video konnte nicht geladen werden

Zur Startseite

Туулын хурдны замын байгаль орчны төлөв байдлын үнэлгээ буюу суурь судалгааг 2013 онд хийсэн. Үүний дараа байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ буюу БОННҮ гарсан. Үүн дээр барилгын ажлын үед сөрөг нөлөөлөл дунд, ашиглалтын үед бага гэж гарсан байдаг. Сүүлд 4 эгнээгээр төлөвлөж байсан замыг 6 эгнээ болгох шийдэл гаргаж,...

11,148 Aufrufe • vor 5 Monaten •via X (Twitter)

33 Kommentare

Profilbild von altantuya.g
altantuya.gvor 5 Monaten

@saikhnaa_b50 Наад төслөө болио, хотын иргэд хойгуур замаа тавьж гэр хорооллоо хөгжүүлье гээд гуйгаад бнашдээ. 2013 онд хийсэн байгаль орчны судалгаа чинь ийм олон жилийн дараа өөрчлөгддөггүй юмуу. Байгаль цаг уур орчин цаасан дээрх тоо чинь бишшүүдээ.

Profilbild von Улаан жамсран
Улаан жамсранvor 5 Monaten

@AnkhjargalP Ийм мал бүдүүлэг ёс зүйгүй хулгайч луйварчин хотын даргатай баймааргүй бнаа #Зайлаа Сэлбэ дунд гол яаралтай нөхөн сэргээ

Profilbild von Zuk
Zukvor 5 Monaten

Байгалиа сүйтгэн зам барих шаардлагагүй.Өмнө нь түгжрэл буурна гээд барьсан Яармаг, Жемийн замууд нь хоосон шахуу бн.Хотын төв, талбай тойрсон хэдхэн уулзварууд дээр дарга татдаг цагдаа нь таг зогсоочдог шд.Механик инженерийн уулзвар гэхэд цагдаагүй үед түгжрэлгүй байдаг.

Profilbild von GEREL
GERELvor 5 Monaten

@Bataxe13

Profilbild von Өнөрзаяа
Өнөрзаяаvor 5 Monaten

Яагаад заавал гол дагуулж барина гээд чичрээд бгаа юм хойгуур гэр хороолол дундуур барьж болохгүй юм уу

Profilbild von Заяа чинь тэр
Заяа чинь тэрvor 5 Monaten

@Bataxe13 Чи тэр сэлбэ, дунд голоо хараач.Бас солисон боридууруудаа хар.Зайсангийн гүүрний доод талыг хар.Ядаж энэ жижиг төслүүдээ олигтой хийцэн бол бас ондоолдоо.Чадахгүй хэвтэж зүгээр зайлаад өг.

Profilbild von 🇲🇳🇯🇵Шагдарын Лхагва ハグワ🇪🇸
🇲🇳🇯🇵Шагдарын Лхагва ハグワ🇪🇸vor 5 Monaten

@Khabuul 6 эгнээ болгосон чинь буруудсан байна даа.

Profilbild von Ганзориг.Т
Ганзориг.Тvor 5 Monaten

Тухайн төлөвлөлтөнд нь БОНҮ хийдэг шүү! Өмнөх төлөвлөлтийн БОНҮ өөрчилж хийсэн шинэ трасстай төлөвлөлтөнд хамаагүй. Та юм мэддэггүйг чинь далимдуулаад доодуул чинь хуураад байна уу? Мэдсэн ч мэлзээд байна уу?

Profilbild von Julianna
Juliannavor 5 Monaten

ЭНЭ ТӨСЛИЙГ ЯАСАН Ч ЗОГСООЖ БОЛОХГҮЙ. НИЙСЛЭЛЧҮҮД БОСОН ШҮҮ‼️‼️ТУУЛ ДАГУУ АМЬДАРЧ БГАА БАЯЧУУД НЭРТЭЙ ХУЛГАЙЧ НАРЫН ЭРХ АШГИЙГ ХАМГААЛЖ ХУРДАНЫ ЗАМАА ЗОГСООХГҮЙН ТӨЛӨӨ НИЙСЛЭЛЧҮҮД ТЭМЦЭНЭ. Ирэх 10 жилд. 1. Мөнгө олдоно 2. Бургас сэргэж ургачина 3. Туул гол ширгэхгүй, байг байдагаараа л бжил бн. 1. Тэд бүтээн байгуулана 2. Бид Хурдны замтай 3. Стрессгүй

Profilbild von Janker
Jankervor 5 Monaten

Одоо хурдан зайлаад 500 тэрбумыг олж ирээ

Profilbild von Batsaikhan.B
Batsaikhan.Bvor 5 Monaten

Зайл зайл

Profilbild von эр бор харцага
эр бор харцагаvor 5 Monaten

@BayarsaihanG Гүүрэн байгууламж нь далангаас намхан байна гэж байх уу? 2556 шонгийнхоо сөрөг нөлөөг chatGPT-с асуугаад үз.

Profilbild von tsogoo
tsogoovor 5 Monaten

13 жилийн өмнөх байгаль орчны үнэлгээгээ дахин хийлгэхгүй юм уу?

Profilbild von Arin
Arinvor 5 Monaten

Туул гол лус савдаг газрын гүйдэлүүд МАШ ТОМ ЛУСЫН буулт болж лус хэлэгнүүлсэн хүн үр удамаар аа өөдлөхгүй лусын гүйдэл суудал маш хатуу цаазтай лус хэлгэнэсэн хүнээ хэзээ ч алгасаж андуулдаггүй юм аа!Лус үйлийн үрийн эзэнээ үйлээ гүйцээхээс нааш хэзээ ч орхидоггүй юм гэсэн бдаг.

Profilbild von Билэгтөгс
Билэгтөгсvor 5 Monaten

Ядаж EMongolia дээр УБ хотын иргэдээс санал асуулга явуулаад өгөөч. Туул голын дагуух иргэдийн амрах хүүхдээ салхилуулах тохижуулсан хэсэгт очиж хэдхэн минут ч хамаагүй саатангаа орчноо мэдэрч төсөөлж үзээрэй. Хурдны зам гоё. Туул гол ч бас гоё.

Profilbild von Altan
Altanvor 5 Monaten

#мега_хулгай зогсоо 500 тэрбум буцааж төлөөд зайл !

Profilbild von Сүүтэй богдын хүү
Сүүтэй богдын хүүvor 5 Monaten

Энд анхнаасаа яагаад урьдчилгаа өгөхөөр тусгасан юм бэ? Үнэхээр монголчууд өөрсдөө баркуу хятадуудад зориулсан төсөл юм бол наадуулд чинь урьчилгаа хэрэггүйшдээ. Хятадын дундаж компани бараг түлхүүр гардуулах нөхцлөөр ч энэ төслийг хийх чадалтай. Төсөл зогсвол нийслэл асар их алдагдал хүлээнэ гэх. Дээлээ нөмрөх нь дээ чи

Profilbild von Мягмарсүрэн
Мягмарсүрэнvor 5 Monaten

@Javkhlanbyr Эргүүт!!!

Profilbild von Билэгтөгс
Билэгтөгсvor 5 Monaten

ТЗ-н хамгаалалтын бүс дөнгөж өнгөрөөд тэр хавийн газрыг чөлөөлж хийвэл зардал өндөр байсан ч хамаагүй. Өмнөх ажлуудын үр дүн өнгө үзэмжийг хархаар итгэл төрөхгүй байна. Иргэдийг өмнө нь тэмцэхгүй яасын гэх чинь утгагүй. Сүйтгэхийг нь болиулах ёстой албан тушаалтан нь хэн билээ.

Profilbild von Amgaa.D
Amgaa.Dvor 5 Monaten

Хуцалгүй зайлаа чи

Profilbild von Munkhuu
Munkhuuvor 5 Monaten

Одоо зам тавиад зайлаа. Чиний чадваргүйг Сэлбэ гол, Дунд гол, брожур, замын хавтан гээд хангалттай харлаа. Загнаж чадахаас удирдаж чадахгүй.

Profilbild von khishigjargal
khishigjargalvor 5 Monaten

үнэлгээний чинь хугацаа дуусым бншд

Profilbild von Batboldaaa
Batboldaaavor 5 Monaten

@SanchirM Дэмжиж байна

Profilbild von Энхээ
Энхээvor 5 Monaten

туулын эрэг ингээд огт хэрэглээгүй харанхуй гүүрний доорх тунель болж бгаад харамсаад харамсаад баршгүй. бид хөгжинө, дэвжинэ хүмүүс хүүхдүүд голын эргээр зугаална нарлана тоглоно. эрүүл бүс үлдээмээр байнаа эрхэм Хотын Даргаа. харин оронд нь энэ замтай тэнцэхүйц олон гүүр Туулаа давуулж гаргахгүй юу. Чехийн Прага хотын Старый город руу 500 м зайд өчнөөн гүүр барьцан бдг.

Profilbild von Элдэв
Элдэвvor 5 Monaten

Гомдож байна бид үнэндээ улс төрөө дийлэхгүй байна , хожим сонгуулиар Нямбаа дийлдэхгүй ,нэр хүнд өснө л гэж айж байна

Profilbild von Khabul khaan
Khabul khaanvor 5 Monaten

Энэ замыг Барих хэрэгтэй.

Profilbild von shuvuu
shuvuuvor 5 Monaten

Гүүрэн байгууламж бетонон баганууд намхан овоолсон өвсөөр хучсан шорооноос муухай шд цемент таазны доор нар үзэхгүй хог шороон дийлдэхгүй

Profilbild von nergui
nerguivor 5 Monaten

Наад тооцоо, судалгаа, ТЭЗҮ-гээ сайтан дээрээ ил тавьчих. Үзэе, харая, үнэхээр зөв сайн хийгдсэн бол дэмжие.

Profilbild von Zolo
Zolovor 5 Monaten

@ankhaa404 Туул гол дагуу барихыг иргэд зөвшөөрөхгүй бх шиг бна. Усны газрын дарга нь нэг бол зүгээр нэг бол AIгаар зургыг хараад зөвшөөрөхгүй гээд олон талцал болгоод бх юм. Заавал энд барихаар хэрүүл болж байсанаас хоноос урагшаагаа хөндлөн гүүр хэд хэдийг хийчихвэл болмоор юм шиг

Profilbild von Hi all
Hi allvor 5 Monaten

@AnkhjargalP Ашиглалтын дараа Дунд ба түүнээс бага үнэлгээтэй гарах ёстой үнэлгээнд алдаа гарсан байна дахиж нягтлуул

Profilbild von Moonray
Moonrayvor 5 Monaten

За наад Туул голын хурдны зам гэдгээ л больж үз!!! Өөр юмгүй дээ...🇲🇳🙏

Profilbild von TS
TSvor 5 Monaten

Зам барих хэрэгтэй

Profilbild von Batboldaaa
Batboldaaavor 5 Monaten

@SanchirM

Ähnliche Videos

Туулын хурдны зам Энэхүү хурдны зам бол Улаанбаатар хотыг 2040 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөнд тусгагдсан Нийслэлийн авто замын сүлжээг хөгжүүлэх шинэ тойрог замын нэг хэсэг бөгөөд төсөл хэрэгжсэнээр хотын төвийн авто замын ачааллыг бууруулж замын хөдөлгөөний үр ашгийг дээшлүүлэх, эдийн засгийн өсөлтийг дэмжих, иргэдийн цаг хугацааг хэмнэх, орчин үеийн стандарт бүхий авто замын сүлжээг хөгжүүлэхэд чиглэгдсэн томоохон төсөл юм. Энэхүү төсөл нь хотын зүүн хэсэг буюу Баянзүрхийн товчоо Улаанбаатар Налайх чиглэлийн авто замаас хотын баруун хэсэг буюу баруун аймаг руу салдаг аюулгүй тойрог хүртэл нийт 32 км 6 эгнээ бүхий хурдны зам баригдах бөгөөд 8 байршилд 2 түвшний огтлолцол бүхий уулзвар, 13 байршилд нийт 9878 метрийн урттай гүүр, 4 байршилд 190 метрийн урттай туннел тус тус баригдах бөгөөд хотын төвийн хэсэгт хотын өнгө үзэмжид нийцүүлэн гүүрэн байгууламжаар баригдахаар төлөвлөгдсөн юм. Баянзүрхийн товчооны уулзвар буюу хотоос орох, гарах хөдөлгөөн болон хотын хойд чиглэлтэй холбогдох хоёрдугаар тойрог замын хөдөлгөөнийг зохицуулсан үндсэн гарц. Нийслэлийн нэгдүгээр тойрог зам болон Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн урд хэсэгт төлөвлөж буй олон түвшний огтлолцол бүхий орох, гарах хэсэг нь хотын хөдөлгөөний урсгалыг гадагш нэвтрүүлэх боломжийг бүрдүүлнэ. Мишээл худалдааны төв орчим дахь орох гарах хэсэг нь хотын төвийн хэсгийн замтай холбогдох замаар хотын төвийн замын ачааллыг тэнцвэржүүлнэ. ТЭЦ-4 болон Наадамчдын гүүр, нэгдүгээр тойрог зам, Сонсголонгийн зам, Авто худалдааны цогцолбортой холбогдох хэсгүүд нь хотоос орж, гарах урсгалыг зохицуулах ба энэ нь төвийн бүсийн хөдөлгөөнийг зохицуулах боломжийг бүрдүүлнэ. Мөн хотын баруун хэсэгт баруун аймаг руу салдаг аюулгүйн тойрогт төлөвлөж буй олон түвшний огтлолцол нь Улаанбаатар хотын босоо тэнхлэгийн авто зам, 1, 2 дугаар тойрог замтай холбогдож Улаанбаатар хотыг тойрсон тойрог замын сүлжээг бий болгох чухал ач холбогдолтой юм. Төслийн барилгын ажлыг 2025-2027 онд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн бөгөөд ажлын гүйцэтгэлийг олон улсын стандартын дагуу, үе шаттайгаар гүйцэтгэхээр төлөвлөж байна.

Х.Нямбаатар

70,813 Aufrufe • vor 1 Jahr

Туулын замын тендер энэ сарын 29-ны өдөр нээнэ. Худалдан авах ажиллагааны тухай хуулийн дагуу сонгон шалгаруулалтыг хийж, маргаан үүсэхгүй бол ирэх 6-р сард багтаан барилга угсралтын ажлыг эхлүүлнэ. Нийтдээ 33 км урт, 6 эгнээтэй, гэрэл дохиогүй тууш зам байх юм. Энэ замын 13 км нь гүүрэн байгууламжаар явна. Нэг ёсондоо хотын урд хэсгийн гүүрнүүд дээгүүр давсан гүүрэн байгууламжууд шинээр хийгдэнэ гэсэн үг. Ингэхдээ одоо байгаа гүүрний хөдөлгөөний зогсоохгүйгээр бүтээн байгуулалтыг хийхээр төлөвлөсөн. Мөн хотын нэгдүгээр тойрог замын ТЭЗҮ боловсруулах ажил 80 гаруй хувьтай байна. Нийт 25.7 км бөгөөд мөн зорчих хэсгийн 6 эгнээтэй байх юм. Энэ тойрог замын эхлэл Наадамчдын замаас “Өнөр хороолол”, Баянхошуу, Хайлааст, Чингэлтэй, Долоон буудал, Дарь-Эх, Монель, Чулуун овоо гэсэн чиглэлээр явж, Туулын хурдны замтай холбогдоно. Ингэснээр Туулын хурдны зам түгжрэлийг 15 хувь, 1-р тойрог зам 40 гаруй хувиар бууруулна. Эдгээр замуудыг ашиглалтад оруулснаар замын түгжрэл 50 гаруй хувиар буурах тооцоолол хийгдсэн. Үндсэндээ хотын өмнөд хэсгээр баруунаас зүүн тийш хотын төвөөр дайрахгүй шууд өнгөрөх боломжтой тууш зам болон хотын төвөөр дайрахгүйгээр хойд чиглэлээрээр баруунаас зүүн тийш зорчих боломж нээгдэнэ.

Х.Нямбаатар

10,608 Aufrufe • vor 1 Jahr