Video yükleniyor...

Video Yüklenemedi

Ana Sayfaya Dön

Туулын замын тендер энэ сарын 29-ны өдөр нээнэ. Худалдан авах ажиллагааны тухай хуулийн дагуу сонгон шалгаруулалтыг хийж, маргаан үүсэхгүй бол ирэх 6-р сард багтаан барилга угсралтын ажлыг эхлүүлнэ. Нийтдээ 33 км урт, 6 эгнээтэй, гэрэл дохиогүй тууш зам байх юм. Энэ замын 13 км нь гүүрэн байгууламжаар явна. Нэг...

10,608 görüntüleme • 1 yıl önce •via X (Twitter)

11 Yorum

FallMilk profil fotoğrafı
FallMilk1 yıl önce

Явган зам тавих ажлаа ч олигтой удирлаж хииж чадку бж иим төмөл яасан ч чадкуээ та нар

Estadio Deportes profil fotoğrafı
Estadio Deportes1 yıl önce

¡UY! ESO DEBIÓ DOLER 😬 Nassourdine Imavov le propina su tercera derrota a Israel Adesanya. 😲¿Acaso no lo tomó en serio? 🤔 ESTADIO Deportes te cuenta qué pasó. #NassourdineImavov #IsraelAdesanya #UFC

naaya2013 profil fotoğrafı
naaya20131 yıl önce

Явах хүнээр ачаа бүү татуул

K丹K匕ㄩち.🌵.🐊.®️™️. profil fotoğrafı
K丹K匕ㄩち.🌵.🐊.®️™️.1 yıl önce

Чи сэлбэ голыг одоо харж бн уу?

Sunjeeshii profil fotoğrafı
Sunjeeshii1 yıl önce

ахиж барилга барихгүй гэчээд орон сууцны газар дуудлага худалдаа зарлаад л явах ногоон байгууламж нүх сүв бүрт хийе л дээ 30 жил цемент барилаа шдээ

Byambaa Davaa profil fotoğrafı
Byambaa Davaa1 yıl önce

Амжилт хүсэе!

Amartuvshin jambaldorj profil fotoğrafı
Amartuvshin jambaldorj1 yıl önce

Одоо зогсоод ч нэмэргүй! Бодож байгаагаас чинь за больё төсөөлж байгаагаас чинь илүү ! Хариуцлага тооцох болчихлоо! Тэр чигээрээ ярь ! Хэдхэн өдөр байна ! Нуух гээд нэмэргүй

Зогигт profil fotoğrafı
Зогигт1 yıl önce

Сэлбэ гол шиг хачин юм хийчэв дээ хө ядаж бхад өөртөө аймар итгэлтэй шаах юм.

PG D profil fotoğrafı
PG D1 yıl önce

Европын Альпийн ууланд тавьдаг Германы замын компанийн 1км замын өртөг 11-12 сая евро байдаг юм бна лээ! Туннель, гүүр, уулын ус, үернээс хамгаалсан далан гээд бүгд ороод….манай 1 км Туулын хурдны замын өртөг хэд билээ?

ганаа profil fotoğrafı
ганаа1 yıl önce

муусайн ханаж цадахгүй ллрууд удахгүй та нарт яс маханд чинь ойлгуулнаа

Чоко profil fotoğrafı
Чоко1 yıl önce

Одоо яах уу?

Benzer Videolar

Туулын хурдны зам Энэхүү хурдны зам бол Улаанбаатар хотыг 2040 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөнд тусгагдсан Нийслэлийн авто замын сүлжээг хөгжүүлэх шинэ тойрог замын нэг хэсэг бөгөөд төсөл хэрэгжсэнээр хотын төвийн авто замын ачааллыг бууруулж замын хөдөлгөөний үр ашгийг дээшлүүлэх, эдийн засгийн өсөлтийг дэмжих, иргэдийн цаг хугацааг хэмнэх, орчин үеийн стандарт бүхий авто замын сүлжээг хөгжүүлэхэд чиглэгдсэн томоохон төсөл юм. Энэхүү төсөл нь хотын зүүн хэсэг буюу Баянзүрхийн товчоо Улаанбаатар Налайх чиглэлийн авто замаас хотын баруун хэсэг буюу баруун аймаг руу салдаг аюулгүй тойрог хүртэл нийт 32 км 6 эгнээ бүхий хурдны зам баригдах бөгөөд 8 байршилд 2 түвшний огтлолцол бүхий уулзвар, 13 байршилд нийт 9878 метрийн урттай гүүр, 4 байршилд 190 метрийн урттай туннел тус тус баригдах бөгөөд хотын төвийн хэсэгт хотын өнгө үзэмжид нийцүүлэн гүүрэн байгууламжаар баригдахаар төлөвлөгдсөн юм. Баянзүрхийн товчооны уулзвар буюу хотоос орох, гарах хөдөлгөөн болон хотын хойд чиглэлтэй холбогдох хоёрдугаар тойрог замын хөдөлгөөнийг зохицуулсан үндсэн гарц. Нийслэлийн нэгдүгээр тойрог зам болон Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн урд хэсэгт төлөвлөж буй олон түвшний огтлолцол бүхий орох, гарах хэсэг нь хотын хөдөлгөөний урсгалыг гадагш нэвтрүүлэх боломжийг бүрдүүлнэ. Мишээл худалдааны төв орчим дахь орох гарах хэсэг нь хотын төвийн хэсгийн замтай холбогдох замаар хотын төвийн замын ачааллыг тэнцвэржүүлнэ. ТЭЦ-4 болон Наадамчдын гүүр, нэгдүгээр тойрог зам, Сонсголонгийн зам, Авто худалдааны цогцолбортой холбогдох хэсгүүд нь хотоос орж, гарах урсгалыг зохицуулах ба энэ нь төвийн бүсийн хөдөлгөөнийг зохицуулах боломжийг бүрдүүлнэ. Мөн хотын баруун хэсэгт баруун аймаг руу салдаг аюулгүйн тойрогт төлөвлөж буй олон түвшний огтлолцол нь Улаанбаатар хотын босоо тэнхлэгийн авто зам, 1, 2 дугаар тойрог замтай холбогдож Улаанбаатар хотыг тойрсон тойрог замын сүлжээг бий болгох чухал ач холбогдолтой юм. Төслийн барилгын ажлыг 2025-2027 онд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн бөгөөд ажлын гүйцэтгэлийг олон улсын стандартын дагуу, үе шаттайгаар гүйцэтгэхээр төлөвлөж байна.

Х.Нямбаатар

70,813 görüntüleme • 1 yıl önce

Монгол Улсын Ерөнхий сайдын ахалсан Нийслэл Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах, дэд бүтцийн бүтээн байгуулалтын төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, салбар хоорондын зохицуулалт, шуурхай удирдлагаар хангах Засгийн газрын шуурхай штабын II хуралдаан боллоо. Хуралдаанд ирэх жилүүдэд нийслэл хотод хэрэгжүүлэх томоохон төслүүдийн талаар танилцууллаа. Түгжрэлийг бууруулах чиглэлд 9 төсөл хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Үүнээс нэн тэргүүнд метроны бүтээн байгуулалтыг эхлүүлж, гуравдугаар сарын сүүлээр шалгаруулалтыг зарлана. ИБУИНВУ-ын Засгийн газрын 3 тэрбум хүртэлх фунтийн баталгааны хүрээнд банк, санхүүгийн байгууллагуудаас төслийн санхүүжилт авна. Энэ тохиолдолд UKEF Монгол Улсын Засгийн газраас өрийн баталгаа шаардахгүй гэдгээрээ онцлог. Бүтээн байгуулалтын ажлыг энэ ондоо багтааж эхлүүлнэ. Трамвайны эхний шугамын бүтээн байгуулалтын тендерийг дөрөвдүгээр сард багтаан олон улсад нээлттэй зарлана. Чиглэл нь “Steppe arena”-с Сүхбаатарын талбай хүртэл байна. Улаанбаатар хотын шинэ тойрог замын төслийг эхлүүлнэ. Нийт 23.7 км урт уг замыг Наадамчдын замаас эхлүүлж, “Өнөр хороолол”, Баянхошуу, Хайлааст, Чингэлтэй, Долоон буудал, Дарь-Эх, Монель, Чулуун овоо, Туулын хурдны замтай холбоно. Туулын хурдны замын тухайд тендерийг энэ сарын сүүлчээр зарлана. Бид түгжрэл бууруулах ажлын хүрээнд дэд бүтцийн төслүүд хийхээр олон төрлийн судалгаа хийсэн. Туулын хурдны зам, шинэ тойрог зам ашиглалтад орсноор түгжрэл хамгийн багадаа 30 гаруй хувиар буурна. Үүний дараа олон төрөлт нийтийн тээврийн хэрэгсэл буюу метро, трамвай ашиглалтад орж, иргэд үйлчлүүлээд ирэхээр энэ тоо өсөх тооцоолол гарсан.

Х.Нямбаатар

11,666 görüntüleme • 1 yıl önce

Манайхан энэ жил хийж байгаа зам засварын ажлуудаа эрт эхлэхгүй ид ачааллын үеэр зам хаалаа гэж шүүмжилж байна. Энэ зөв өө. Хот жилдээ 15 орчим км зас засварын ажил хийдэг байсан. Сүүлийн 10 гаруй жил хотын хэмжээнд зам засварын ажлыг дорвитой хийгээгүйн улмаас замууд бүхэлдээ муудсаныг бүгд мэднэ. Бид 4 сарын сүүлээр зам засварын ажлыг эхлүүлж, замын хөгжлийн сангийн хөрөнгөөр 17 байршилд зам засварын ажил хийсэн. Гэхдээ зам засахад мөнгө хэрэгтэй. Тиймээс 6 сард дотоод зах зээлээс бонд босгож, тодорхой хувийг нь зам засвар арчлалтын ажилд зориулах шийд гаргасан. Улмаар зураг төсвөө батлуулж, хуулийн дагуу тендер зарлаж, эхний тендер 7-р сарын 28-нд шалгарсан. Бид энэ жил энэ эрчээрээ нийт гол замуудынхаа дийлэнхийг засах төлөвлөгөөтэй ажиллаж байна. Ирэх 10-р сарын сүүл хүртэл зам засварын ажил үргэлжилнэ. Тиймээс та бүхэн маань нөхцөл байдлыг ойлгож хүлээцтэй хандаасай гэж хүсэх байна. Харин дараа жилээс Туулын хурдны замыг эхлүүлж, хотын туслах замууд, хороолол дундах замуудыг засна. Мөн ирэх жил хийгдэх ажлуудын гүйцэтгэгчийг шалгаруулах тендерийг өвөл хийж амжуулахаар төлөвлөж байна.

Х.Нямбаатар

40,302 görüntüleme • 2 yıl önce

ХУРДНЫ ЗАМАА ХУРДАН БАРИЯ‼️ Улаанбаатар хотын хүн ам 1.8 сая давжээ. 1 саяас дээш хүн амтай бол том хот гэнэ, том хотыг хурдны замгүйгээр төсөөлшгүй‼️ Х.Нямбаатар хотын дарга болоод хотын замыг хуу шинэчилсэн. Туулын хурдны зам ашиглалтад орох нь түүний улс төрийн өрсөлдөгчдийн дургүйг хүргэв бололтой. Сэлбэ голыг муухай болгосон л гэнэ. Сэлбийн эргийг гоё тохижуулаад мөнгөний гарз, нэг зуны хүчтэй үерт сүйрэх нь тодорхой‼️ Туулын бургасыг хядаж, голын ай сав дотор барьсан тансаг орон сууцны зарим оршин суугч дургүйцэх тал бас байх шиг. Хурдны замд ойрхон амьдрах жаргал бус уу⁉️ Нарантуул захын ар талын Нарт, Цагаанхуаран хотхонд би саяхан нэг байр авсан. Хоёр хотхоны дундах хоёр эгнээ зам хэцүүхэн. Цагаанхуаран хотхоны араар бас хоёр эгнээ зам тавигдах сураг гараад энэ хавийнхан бөөн баяр. Туулын бургасны зарим баячууд, энэ хавийн эгэл иргэд бидний хүсэл тэнгэр газар шиг өөр ажээ 🙂 Эх орны бүтээн байгуулалт бүхнийг эсэргүүцэж явцуу ашиг хонжоо хардаг нөгөө хэдийн сэрэл хөдлөх цаг дор ⤵️ Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Завхан аймгийн иргэдтэй уулзахдаа хэлсэн үг жинтэй хариу болох биз ээ. 2025.08.12-нд их амралтын үеэр цацагдсан Туулын хурдны замын төсөөлөл бүхий 3 минут хүрэхгүй бичлэг төдийлөн анзаарагдалгүй өнгөрсөнийг энд тавилаа. Хоёр жилийн өмнөөс эхлэн зураг төсөл, төсөв, байгаль орчины үнэлгээ энэ тэр хийгдсэн юм байна. Ажил гүйцэтгэх явцад анхаарах зүйл багагүй гарах нь мэдээж. Туул гол урсдагаараа урсана. Туулын хурдны зам голын хойд далан дагах маягтай, зарим хэсэгтээ гол дээгүүр тавигдана. Дэлхийн том хотууд бүгд голтой. Голын хажуугаар, мөн дээгүүр нь тавьсан хурдны замтай‼️ Туулын хурдны замыг түшиглэн төрөлжсөн зах, худалдааны төвүүд хотын гадна талд гарна. Мөн зүүнээс баруун, баруунаас зүүн тийш хотоор дайран өнгөрөх хөдөлгөөн хурдны зам руу шилжих гээд хэлж баршгүй олон сайн тал байнаа‼️ (Нийтлэлийн сэдэвтэй холбогдох мэдээлэл хайж олоод, коммент хэсэгт оруулая)

Баярсайхан Галигаа

15,329 görüntüleme • 6 ay önce