Video yükleniyor...

Video Yüklenemedi

Ana Sayfaya Dön

Туулын хурдны замын урьдчилгаа төлбөрийг олон улсын FIDIC гэрээний дагуу олон улсын даатгал, баталгааны байгууллагын баталгаатай 500 тэрбум төгрөг олгосон. Ажлыг нь хууль бусаар зогсоогоогүй бол энэ 11 сард нийт ажлынхаа 50 хувийг гүйцэтгэх төлөвлөгөөтэй байсан. Харамсалтай нь хууль бусаар зогсоосон. Одоо уг компанийн дансанд 350 тэрбум бэлнээр байгааг...

25,233 görüntüleme • 12 gün önce •via X (Twitter)

33 Yorum

𝕭𝖆𝖞𝖆𝖘𝖆𝖐𝖍 profil fotoğrafı
𝕭𝖆𝖞𝖆𝖘𝖆𝖐𝖍12 gün önce

Чи л төлнө шдээ малаа. Хуурамч бичиг баримтаар хэн ч биш цаасны компани оруулж мөнгө угаах л гэж бсан биз дээ. 50% чихшиг, яаж ч хичээгээд 50%-д хүрэх боломжгүй бөгөөд чи болон чиний мал данх та 2с бусад нь ойлгоно л доо.

Зөв л байя profil fotoğrafı
Зөв л байя12 gün önce

@oyuinnr та л төлнө дөө, бүх монголчуудын эсрэг юм хийсэн хүн!!!

БУУЗ profil fotoğrafı
БУУЗ12 gün önce

@Littlechimeg Тэр зам чинь өөрөө буруу зүйл байсныг хүлээн зөвшөөр эхлээд өвгөө

Damdinsuren Bat-Orshikh profil fotoğrafı
Damdinsuren Bat-Orshikh12 gün önce

@BayarsaihanG Гадаадад очоод хуцдаг болждээ. Та нар өөрсдөө л ийм байдал бий болгосон. Босгосон машиндаа өөрөө ороод наасан.

ganbayar.j profil fotoğrafı
ganbayar.j12 gün önce

Дарга ирээд учираа олчвол яасы хил гарчаад зайнаас хэрэлдэж нервээ барах хэрэг байгаөмуу?

Дебурашка profil fotoğrafı
Дебурашка12 gün önce

даваадалай чинь яасан бэ ?

polmemenud (Political memes of Mongolia) profil fotoğrafı
polmemenud (Political memes of Mongolia)12 gün önce

@Littlechimeg Дандаа хуцна хэрүүлийн бузар шингэсэн эргүү төгзөг

Түвшин profil fotoğrafı
Түвшин12 gün önce

@Littlechimeg Нэр цэвэр нүүр бардам сэтгэл тайван амьдрах хувь чамд дутжээ, яаая гэх вэ дээ ийм зам өөрөө сонгосон новшшдээ чи

Cavaliers profil fotoğrafı
Cavaliers12 gün önce

Hulgaichaa irj shalguulaachee hutsaad suuhaar.

uugan profil fotoğrafı
uugan12 gün önce

Эхэлсэн болгон чин хулгай цавчаа байсныг хүлээн зөвшөөрчээ гэж харж байна. Зугтаа шаасан😂😂😂

Baigalmaa Sodov profil fotoğrafı
Baigalmaa Sodov12 gün önce

Чи тэр шүүхэд өгсөн нэхэмжлэлээ татаачээ, харин ч чамайг маш олон иргэд шүүхэд дуудаж хариуцлага хүлээлгэх болох бх шүү.

King Kong profil fotoğrafı
King Kong12 gün önce

haha 50% iig gej shaaj bn…

Amaria profil fotoğrafı
Amaria12 gün önce

За дэмийрэлгүй латин кэлээ сайн сур.

Zorigoo Batdelger profil fotoğrafı
Zorigoo Batdelger12 gün önce

Байгаль эхийг сүйтгэх хогийн юм хийчээд чи юу улиад байгаан.

Ubcitizen profil fotoğrafı
Ubcitizen12 gün önce

хуцаал суухийн тийм л улс оронд хэрэгтэй байсан юм бол ирээд яриад ойлгуулаад хий л дээ

Tuya profil fotoğrafı
Tuya12 gün önce

Лодой мэдсэн ч санаатай мушгиж гуйвуулж бгаа. Нямбаатарыг яаж ингээд ял унагаах даалгавар авсан. Нямбаатараар нэг хэсэг хоолоо залгуулах аргаа олж л дээ.

Tum Tom profil fotoğrafı
Tum Tom12 gün önce

Ирээд шалгуулцан нь дээр бхаа, холоос ингэж үнэн, худал нь мэдэгдэхгүй юм ярьж бхаар

galsandorj khuu profil fotoğrafı
galsandorj khuu12 gün önce

Daatgal chin hulhi l yum bna lee shd! Chi l tulnu!

Бичигт Боржигон profil fotoğrafı
Бичигт Боржигон12 gün önce

@tsoomll Улс төрчөд мэдэхын дээдээр мэдэж бга .юм ойлгоддогүй гарууддаа зориулж шодой мэтээр дамжуулж тархи угаах гэж оролддог арга тэгээд гор нь бахь байдагаарай түгжирэлд түгжигдээд байж л бна

Г.Даваадорж profil fotoğrafı
Г.Даваадорж12 gün önce

Хаанаас шаагаад байнаа. Энэ одоо

Амьдрал profil fotoğrafı
Амьдрал12 gün önce

Та боль лдоооо

unuu🇲🇳🇺🇸🇮🇱🇺🇦🇯🇵🇰🇷 profil fotoğrafı
unuu🇲🇳🇺🇸🇮🇱🇺🇦🇯🇵🇰🇷12 gün önce

Хот эзгүйрсэн тэр Ухралын томилсон хийморьгүй үлбийсэн юм хэрэг алга гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажил нам зогсож байна.

А.Батцэнгэл profil fotoğrafı
А.Батцэнгэл12 gün önce

@ReAriunBold Зөв л ярьж байна.

Jakky profil fotoğrafı
Jakky12 gün önce

@LO54825636 Гол нь баталгаа нь хуурамч бсан! 500 тэрбумын баталгааг Монголын даатгалын жижигхэн цаасны компаниар дамжуулж гаргана гэж юу бхав дээ! Тэр гэрээ хийсэн компани чинь хүртэл хулхи 500 тэрбумын баталгаа гаргуулах хөрөнгийн чадамжгүй юм бишүү!

Цагаан Туг profil fotoğrafı
Цагаан Туг12 gün önce

Үхчихгээд байсан ацнууд сонс!!!

Batar bird profil fotoğrafı
Batar bird12 gün önce

Өртөг маш өндөр байсан шүү

Хайр profil fotoğrafı
Хайр12 gün önce

Туул гол дээр, гольдролд нь алтан зам үнэгүй бариад өгии гсн ч бариулахгүй за ‼️

Хар Муур profil fotoğrafı
Хар Муур12 gün önce

Хүчээр тавигдсан гөлгөн хүргэн үргэлжлүүлнэ гэж бандираад байгааг save tuul 💩-ууддаа дуулгахад таатай байна аа

Baagi profil fotoğrafı
Baagi12 gün önce

Нямбаатар хулгайчийг интерполоор баривчлуулж авчирч гянданд бүх насаар хорьж хүүр болго бүх хөрөнгийг нь хураа

Sambar Tselmenkhuu profil fotoğrafı
Sambar Tselmenkhuu12 gün önce

Shaahaas uur um alguu

Туул profil fotoğrafı
Туул12 gün önce

Өөрөө төлөх ёстой

Бату profil fotoğrafı
Бату12 gün önce

Шөвгөнөчөөд хүүхэн шиг хэл амтай ллр шүү

Erdenetulga profil fotoğrafı
Erdenetulga12 gün önce

Ажил хийдэг хүн ад болдог, элдэв хардлагад өртдөг нь түгээмэл болжээ, хоосон хэл амаа билүүдэж суусан нь " ажил хэрэгч мэт" харагддаг ийм цаг үед амьдарч байна даа...

Benzer Videolar

Нүүрсний жинхэнэ хулгайчдын зүгээс их хэмжээний мөнгө гаргаж, зохион байгуулалттайгаар "Б.Энхбаяр хятадуудад үйлчилсэн үү", "Б.Энхбаяр сонгуулийн мөнгөө хятадуудаас санхүүжүүлсэн үү" гэх илт худал гүтгэлгийг цахим орчинд тараасантай холбоотойгоор дараахь няцаалт, тайлбарыг эх нотлох баримттайгаар танилцуулья. Үүнд: Нэг. БНХАУ-ын хөрөнгө оруулагчийн 60 хувийн өмчлөлийн 7.5 сая ам долларын хөрөнгө гаргаж барьсан үл хөдлөх хөрөнгийг өөрийнх нь гарын үсэг мөн эсэх нь Шүүх шинжилгээний байгууллагын дүгнэлтээр нотлогдохгүй байхад нотариат хууль зөрчиж өөрийнх нь оролцоогүйгээр батламжилж өөр хүний нэр дээр шилжүүлсэн Хоёр. Улсын бүртгэлийн байгууллага нийт 10 гаруй хууль, журмыг зөрчиж уг иргэний хөрөнгийг өөр этгээдийн нэр дээр шилжүүлсэн Гурав. Хил хамгаалах байгууллага гомдол гаргагч иргэнийг Монгол Улсын хилээр оруулахыг хязгаарласан хууль бус бүртгэлийг эрх бүхий шүүх, прокурорын байгууллагын шийдвэргүйгээр хийсэн Дөрөв. Дээрх гэмт хэргийн шинжтэй асуудлыг хууль хяналтын байгууллага удаа дараа гэмт хэрэг үүсгэж шалгахыг зогсоосон буюу хаасан нь Ажлын хэсгийн дүгнэлтээр нотлогдсон бөгөөд уг дүгнэлт Монгол Улсын Ерөнхий сайдад 2024 оны 1 дүгээр сард танилцуулагдсан. Монгол Улс Үндсэн хуультай, эрх зүйт ёстой улс бөгөөд хаана хууль үйлчилнэ тэнд шударга ёс засагладаг болно. Гадаадын ч бай дотоодын ч бай хүний хөрөнгийг хууль бусаар дээрэмдэхийг манай улсын хууль тогтоомж зөвшөөрдөггүй бөгөөд дээрэмчдийн захиалга, мөнгөөр намайг гүтгэх, харлуулах санаархалд би автахгүй. Энэ асуудлаар энэ оны хавар намайг АТГ-д өгч шалгуулсан бөгөөд шалгуулсан хуульч нь нүүрсний хэргээр ял шийтгэгдсэн, УИХ-ын дэд дарга асан Т.Аюурсайханы өмгөөлөгч болно. Хуулийн байгууллага хөрөнгө оруулагчийг дээрэмдсэнийг нотолсон намайг биш дээрэмдсэн нөхдүүдэд одоо эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж буй бөгөөд миний бие хэрэг бүртгэх, мөрдөн шалгах ажиллагаанд нөлөөлөх, хөндлөнгөөс оролцохгүй байх зарчмыг баримтлан хүлээцтэй хандсаар ирсэн. Хууль зүй, дотоод хэргийн сайдын хувьд өөрийн салбарын олон байгууллага, албан хаагчдын оролцоотой хийгдсэн дээрх хууль бус зөрчлийг таслан зогсоох, гэм буруутай этгээдүүдэд хариуцлага тооцох хүрээнд Хууль зүй, дотоод хэргийн сайдын албан даалгаврыг гаргаж байв. Монгол Улсын Ерөнхий прокурорт хуулийн байгууллагын албан хаагчид оролцсон байж болзошгүй дээрх асуудал, Ажлын хэсгийн дүгнэлтийг 2024 оны 1 дүгээр сард мөн хүргүүлсэн байгаа болно. Уг хэргийн мөрдөн шалгалтын үр дүнг цаашид ч анхааралтай ажиглах болно. 2024.12.04

Баттөмөрийн ЭНХБАЯР

57,211 görüntüleme • 1 yıl önce

БАЯЛАГТАА ЭЗЭН МОНГОЛЧУУД НУУРАА , ХУДГАА , ОВООГОО, ОВООЛГОО Ч АВНА Төгрөг нуур, Ухаа худаг... Баялгийг хэн нэгэн бүтээгээгүй. Байгаль өөрөө бүтээсэн. Энэ бол Монгол түмнийг идэх хоол, өмсөх хувцастай байлгаж хэнээс ч дутахгүй хангалуун амьдруулах үндэсний баялаг. Надад уул уурхайн салбарт ашиг сонирхол огтхон ч байхгүй. Тийм учраас Ард түмний баялгаа хамгаалж, үр өгөөжийг нь хүртээх Үндэсний баялгийн санг амилуулахаар ажиллаж байна. Энд аль нам, хэн гэдэг улс төрч байх нь хамаагүй. Айхгүй, агшихгүй. Дайрч дарамталлаа гээд ухархгүй, няцахгүй. Үнэний талд зогсож байгаа учир итгэл дүүрэн байна. АТГ, прокурор, цагдаагийн хамтарсан баг Төгрөг нуурын баримтуудыг шалгаж байгаа. Монголчуудын баялгаар муур хулгана болж, боломжоор нь бөмбөг шиг наадаж байгаа бол Монголын хууль дуудах нь зүй ёсны хэрэг юм.

Uchral Nyam-Osor

23,970 görüntüleme • 1 yıl önce

📣Гаалийн АВЛИГАЧДЫН СҮЛЖЭЭ ганцхан сард хамгийн багадаа 123.8 тэрбумын ХУЛГАЙЛДАГ байжээ ⁉️ АТГ-аас өнгөрсөн 3 сард Гаалийн Ерөнхий газар, Улаанбаатар хотын гаалийн газар, Замын Үүд дэх гаалийн газрын нийт 34 албан тушаалтантай холбоотой авлигын сүлжээг “дэлбэлсэн”. Үүнд 2 аж ахуйн нэгж оролцдог байж. Хуурамч бүрдүүлэлт хийдэг, гаалийн татвараас зугтдаг, гаалийн хяналтын бүсэд биечлэн хяналт хийдэггүй зэрэг маш хорон олон үйлдлүүдээр нийт 50 орчим хүн АТГ-т шалгагдаж эхэлсэн. Гэтэл энэ шалгалт, хэрэг мөрдөлтийн араас харамсалтай нэг тоо гарч ирж байна. Энэ нь гаалийнхныг шалгаж эхэлсний дараагийн сарын гаалийн татвар ногдуулалтын хэмжээ 23%-иар буюу 123.8 тэрбум төгрөгөөр нэмэгджээ. Яагаад өссөн сайн үзүүлэлтийг харамсалтай гэж байгаа юм бэ гэж үү? Яагаад гэвэл сар бүр төсөвт орох ёстой байсан 123.8 тэрбум, магадгүй үүнээс их татварын орлого гаальд шигдсэн хулгайч, авлигачдын гарт орж байжээ. Намайг хүүхэд байхад л гаалийн тэрбумтан, гаалийн авлигачид гэж яригддаг байсан. Одоо тэд сүлжээ угсарч байгаад бүр төгс хулгайлдаг болжээ. Гаалийн хүнд суртал, авлига, хулгай дээр Ерөнхий сайд нэг анхаарах цаг болжээ. Цахимжилт гээд ярьдаг зүйлээ гаальд хэрэгжүүлж, гаалийг авлигачдаас чөлөөлмөөр байна ‼️Uchral Nyam-Osor АТГ

Ганболдын Лхагвадорж

23,727 görüntüleme • 4 ay önce

ГЕРМАНЫ ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧ МОНГОЛ УЛСАД САНУУЛГА ИРҮҮЛЭВ Энэ бол энгийн нэг бизнесийн маргаан биш. Энэ бол хөрөнгө оруулагчийн итгэлийг урвуулан ашиглаж, түүнийг дээрэмдэж, шударга ёсыг гутаасан түүх юм. Герман Улсын хөрөнгө оруулагч Монгол улсад сайн санааны үндсэн дээр, итгэл өвөрлөн, хөрөнгө оруулахаар орж ирсэн. Гэвч тэрбээр хамгаалалт биш, харин хууран мэхлэлт, хориг саад, олон жилийн турш шийдэгдээгүй хохирлыг амссаар ирлээ. Швейцарын Танхимын Дэргэдэх Олон Улсын Арбитрын шүүхийн эцсийн шийдвэр гарсан хэдий ч шийдвэрийн бодит хэрэгжилт хангагдаагүй хэвээр байсаар байна. Шийдвэр хэрэгжихгүй бол хууль дээдлэх ёс үгүй болдог. Энэ бол нэг хөрөнгө оруулагчийн, нэг өмчийн, нэг маргааны асуудал биш. Энэ бол Монгол Улс хариуцлагатай байж, шударга ёсыг хамгаалан, олон улсын хөрөнгө оруулагчдын үнэнч, найдвартай орчин байж чадах эсэхийг шалгасан бодит сорилт юм. “Бату Констракшн” ХХК-ийн гүйцэтгэх захирал ноён Батзаяа Улаанбаатар хотын Зайсан дахь томоохон орон сууцны төслийг хэрэгжүүлэх зорилгоор Герман хөрөнгө оруулагч Флориан фон Тухерт хандсан юм. “Герман Монгол Пропертийз” ХХК Монгол улсад их хэмжээний хөрөнгө оруулахаар тодорхой бизнес төлөвлөгөөтэй үйл ажиллагаагаа эхлүүлсэн бөгөөд төслийн санхүүжилтийг герман тал бүрэн хариуцаж. харин “Бату Констракшн” ХХК газар эзэмших эрх болон холбогдох орон нутгийн зөвшөөрлүүдийг бүрдүүлэх үүргийг хүлээсэн байна. Эхэндээ бүх зүйл хууль ёсны мэт харагдаж байсан ч үнэн хэрэгтээ түүний цаана ноцтой зөрчил, эргэлзээ хэдийнэ үүссэн байлаа. Төслийн хэрэгжилтийн төгсгөлийн шатанд “Бату” газар эзэмших зөвшөөрлөө сунгаагүй бөгөөд үүний улмаас талуудын харилцаанд ноцтой ан цав сууж эхэлсэн ба харилцаа доройтохтой зэрэгцэн төслийг булаан авах, хөрөнгө оруулагчийг шахан гаргах, мөн санхүүжүүлэгч талыг хохироох зорилготой ажиллагаа өрнөсөн. Ноён Батзаяа Байгаль орчны сайд асан эцгийнхээ улс төрийн нөлөөг зэвсэг болгон ашиглаж газрыг хувийн ашиг хонжоо олохын тулд булаан авч, хууль ёсны хөрөнгө оруулалтыг эрх мэдлээ урвуулан ашигласан хэрэг болгон хувиргасан. Энэ бол ёс зүйн өчүүхэн алдаа биш, энэ бол шударга хэлцэл, хууль ёсны хөрөнгө оруулалтын эсрэг улс төрийн нөлөөг зэвсэглэн ашигласан увайгүй үйлдэл. Хууль дээдэлсэн аль ч тогтолцоонд ийм үйлдлийг нэн даруй шалгаж, бүрэн хариуцлага тооцож, ял шийтгэл хүлээлгэх ёстой. Монгол Улсад бодитой эрх зүйн хамгаалалт хангагдаагүй тул “Герман Монгол Пропертийз” ХХК Швейцарын Танхимын Дэргэдэх Олон Улсын Арбитрын шүүхэд арбитрын журмаар нэхэмжлэл гаргахаас өөр сонголтгүй болсон. Арбитрын ажиллагаа ид үргэлжилж байх үед “Бату Констракшн” ХХК нь хөрөнгө оруулагчийн зөвшөөрөл, оролцоо, мэдэгдэлгүйгээр нууц үйл ажиллагаа явуулсан бөгөөд тэрээр “Хамтын ажиллагааны гэрээ” нэрийн дор “Глобал Бридж Констракшн” компанийг төсөлд татан оролцуулж, дуусаагүй барилгуудыг “Глобал Резиденс” нэрээр дахин бүртгүүлсэн нь хөрөнгө оруулагчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж, төслийн хяналтыг өөртөө шилжүүлэн авах зорилготой алхам байсан гэх үндэслэлтэй.. Энэ бол бизнес түншүүдийн энгийн зөрчил биш. Энэ бол гадаадын хөрөнгө оруулагчийн итгэлийг хөсөр хаяж, хууль ёсны хамтын ажиллагааг санаатайгаар нураасан, луйврын цэвэр жишээ юм. Герман хөрөнгө оруулагч төслийг бүрэн санхүүжүүлж, эрсдэл, ачааллыг дангаараа үүрсэн байхад “Бату Констракшн” болон “Глобал Бридж Констракшн” нар түүний хөрөнгөөр бий болсон төслийн хөрөнгийг завшин, хяналтыг булаан авахыг оролдсон байна. “Бату” энэхүү хууль бус үйл ажиллагааг зохион байгуулж, “Глобал Бридж Констракшн” түүнд санаатайгаар нэгдэхдээ хөрөнгө оруулагчийн зөвшөөрөл байгаагүйг, төсөл маргаантай байгааг, мөн “Бату” хууль зөрчиж байгааг мэдсээр атал уг ажиллагаанд оролцсон нь тогтоогдсон. Энэ бол ил цагаан, ёс зүйгүй хуйвалдаан байлаа. Тэд үүнийг зүгээр нэг бичиг цаасны маргаан мэт харагдуулахыг оролдсон бөгөөд “Бату” болон “Глобал” дуусаагүй барилгуудын бүртгэлийг ашиглан төслийн хяналтыг хууль бусаар шилжүүлж, хөрөнгө оруулагчийг төслөөс шахан гаргасан байна. Үүгээр ч зогсохгүй, тэд танхай этгээдүүдийг оруулан, тэднээр барилгын цоож цуургыг солиулж, сүрдүүлэг, эмх замбараагүй байдлаар дамжуулан төслийн хяналтыг хүчээр булаан авсан. Ийнхүү хөрөнгө оруулагчийн эрх ноцтойгоор зөрчигдөж, түүний хууль ёсны байр суурь үгүй болсон бөгөөд түүний итгэлийг хамтрагч нь өөрийн ашиг сонирхолд ашигласан байна. Тэд энэ хэрэгт хөрөнгө оруулагчийг хууль ёсны ашиг хүртэх эрхээс нь салгах зохион байгуулалттай ажиллагааг хамтран хэрэгжүүлсэн хуйвалдааны шууд хамсаатнууд болсон юм. Монгол улсад шийдвэр гүйцэтгэл авлигаас болж гацаанд орсон. Энэ хэрэг зөвхөн төсөлд оролцсон аж ахуйн нэгжээр хязгаарлагдахгүй, уг хэрэгтэй холбогдсон Шүүхийн сахилгын хорооны даргаар ажиллаж байсан этгээд маргаантай хөрөнгөн дэх нэг орон сууцыг хахууль хэлбэрээр авсан гэж үзэх үндэслэл байна. Энэ бол өчүүхэн зөрчил огт биш, харин ил тод илэрч буй авлигын шинжтэй ноцтой үйлдэл юм. Тогтолцоо нь шударга байдал, хууль дээдлэх зарчмыг хамгаалах үүрэгтэй атал маргаантай хөрөнгөтэй холбоотойгоор өндөр албан тушаалтнууд нөлөөнд автдаг тохиолдолд шударга ёсны үндэс өөрөө ганхаж байна гэсэн үг. Шүүхийн байгууллагын албан тушаалтнууд хувийн ашиг сонирхлоор нөлөөлөлд автах нөхцөл бүрдвэл шүүх нь эрхийг хамгаалах чиг үүргээ алдаж, харин ч эрх зүйн зөрчлийг өөгшүүлэх хэрэгсэл болж хувирна. Тогтолцоо нь хууль ёсны шийдвэрийг биш, буруутай этгээдүүдийг хамгаалж эхлэхэд шударга ёс үхдэл болж хувирдаг нь жам. Талуудын хооронд үүссэн маргааны хохирол өнөөдрийг хүртэл үргэлжилсээр байна. Энэ нь зөвхөн санхүүгийн алдагдал биш, энэ бол Монгол Улсын нэр хүндэд учирч буй ноцтой хохирол юм. Энэ хэрэг олон улсын анхаарлыг татаж байна. Хэвлэл мэдээлэл, хууль зүйн шинжээчид, бизнесийн хүрээнийхэн, хөрөнгө оруулагчид бүгд ажиглаж байна. Хөрөнгө оруулагчид зөвхөн ашиг олох боломжийг эрэлхийлдэггүй, тэд өөрсдийн эрхийн хамгаалалт, гэрээний биелэлт, авлигын шийтгэл, дарамт, сүрдүүлгээс ангид байх боломжоо баталгаажуулахыг хүсдэг. Хууль ёсны хөрөнгө оруулагчдыг хамгаалж чадахгүй, эсвэл хамгаалахыг ч хүсэхгүй улс орны нэр хүнд дэлхийд ноцтойгоор унаж, хөрөнгө оруулагчдын итгэл бүрмөсөн алдарна. Хэрэв асуудал үргэлжилбэл, олон улсын шүүхэд хандах ажиллагаа явагдаж, ICSID болон бусад олон улсын хэрэг үүсэх нөхцөл бүрдэх бөгөөд маргаан сунжрах тусам Монгол улсад гарах хохирол улам ихсэж, энэ нь зөвхөн хөрөнгө оруулагчдын бус Монголын нэр хүндэд ч сөргөөр нөлөөлнө. Энэ хэрэгт хууль бусаар оролцсон хүмүүс хариуцлагаас мултарч байхад ямар ч улс хөгжинө гэж үгүй. Шударга хөрөнгө оруулагч олон жил тэмцэх ёсгүй. Хувийн ашиг сонирхлынхоо төлөө эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашигладаг цөөн хэдэн хүний үйлдлээс болж хөгжих бүрэн боломжтой Монгол Улсын ирээдүй гацах ёсгүй.Энэ бол ард иргэдийн чадамжийн асуудал биш, хууль бус үйлдэлтэй тэмцэхгүй, хуулийг шударгаар, хатуу хэрэгжүүлж чадахгүй байгаагийн гашуун үр дагавар юм. Европын орнууд, тэр дундаа Холбооны Бүгд Найрамдах Герман улсын хөрөнгө оруулагчид Монгол улсад өнөөдөр ч хөрөнгө оруулахад бэлэн хэвээр байна. Герман улс уул уурхай, барилга, сэргээгдэх эрчим хүчний салбарт дэлхийд тэргүүлэгч орон, харин Европын Холбоо бол дэлхийн хамгийн том, хүчирхэг эдийн засагтай улсуудыг нэгтгэсэн төв билээ. Монгол Улс хөгжил, шударга ёсыг зэрэг авч явах бүрэн боломжтой. Гагцхүү хуурч мэхлэх, саад хийх, эрх мэдлээ урвуулан ашиглах, шударга хөрөнгө оруулагчдыг үргээдэг хуулийн хэрэгжилтийн доголдлыг даруй зогсоох шаардлагатай. Хэрэв Монгол Улс шийдвэртэй алхам хийж чадвал хөрөнгө оруулагчдын итгэлийг саргээж, урт хугацааны хөгжил цэцэглэлтийн үүдийг нээж чадна. Харин арга хэмжээ авахгүй бол шударга ёс бүрмөсөн алдагдаж, авлига шийтгэлгүй үлдэж, авлигачид ял завшдаг орон гэсэн хатуу мессеж дэлхий нийтэд түгэн тархах болно. Редакцын бус нийтлэл

Budragchaa Serdamba

13,436 görüntüleme • 1 ay önce