Загрузка видео...

Не удалось загрузить видео

На главную

Туулын хурдны замын ажилд Монгол Улсын хууль зөрчсөн асуудал нэгээхэн ч байхгүй. Энэ ажлыг салбарын яам нь 10 гаруй жил судалж манайд ирүүлсэн. Өртөг хэт өндөр байна гэдэг асуудлыг ярьж байна. Дэлхий дахинд гүүрэн байгууламжийг газрын онцлог, хийцлэл, төвөгшлөөс хамаарч 20-150 сая ам.доллароор барьж байгаа жишиг байна. Бид 4...

14,561 просмотров • 6 месяцев назад •via X (Twitter)

Комментарии: 0

Нет доступных комментариев

Здесь появятся комментарии из оригинального поста

Похожие видео

Урт цагааныг буулгах гэж 10 жил дуншсан. Бид сая нурааж дуусгалаа. Байранд нь иргэдээс асууж, ногоон байгууламж байгуулах шийд гаргасан. Голын голдирол өөрчилж, үерийн эрсдэл үүсгэсэн шунхлайг нүүлгэн шилжүүлж газрыг чөлөөлсөн. S Outlet дэлгүүрийн тухайд сар шинийн баяраас өмнө агуулах чөлөөлөх худалдаа хийгээд бараа сэлтээ дуусгая гэдэг хүсэлт тавьсан. Үүний дараа энэ дэлгүүрийг буулгах ажлыг хийнэ. Aqua garden хотхоны тухайд буулгах шийдвэр шүүх дээр гацчихсан байдалтай байна. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нөлөөлөх эрх байхгүй учраас энэ асуудлыг түргэн шийдвэрлэж өгөөч гэдэг хүсэлтээ тавьж байгаа. Нийт нийслэлчүүдийн эрх ашиг яригдаж байгаа учраас энэ асуудлыг түргэн шийдэж өгөх байх гэсэн итгэл байна. Шүүхийн шийдвэр гарсаны дараа Aqua garden хотхоны урд талын 2 блокийг буулгах ажлыг шуурхай хийж дуусгана. Иргэдийн зүгээс хотхон баригдаад байна нураахгүй юм байна гэдэг яриа байна. Энэ бол тухайн аж ахуйн нэгжийн л асуудал. Бид буулгах шийдвэрээсээ буцаагүй.

Х.Нямбаатар

49,365 просмотров • 2 лет назад

Өнөөдөр Боловсролын ерөнхий хуулийг хэлэлцэж байна. Энэ удаагийн төсөлд боловсролын салбарын томилгоог хэт их төвлөрүүлэх агуулга орж ирж байна. Би 2017 онд Боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөл санаачлаад сургууль, цэцэрлэгийн удирдлагын томилгоотой холбоотой асуудлыг одоо үйлчилж байгаа түвшинд нь нэмэлт, өөрчлөлт оруулж байсан. Сургууль, цэцэрлэгийн удирдлагууд орон нутагт төрийн ажил явуулахад хамтарч, ойлголцож, дэм болж ажилладаг хүмүүс. Сая Л.Энх-Амгалан сайд нэг алхаад агентлагтай болсон. Одоо хоёр алхаад бүх томилгоог төвлөрүүлэх асуудал ярьж байна. Ер нь салбарын сайд нарын үндсэн ажил томилгоо, аж ахуйн ажил гэхээс илүүтэй салбарынхаа бодлогыг томъёолдог чиглэл рүү л явмаар байна. Бид ДНБ-ээ өсгөж, эдийн засгаа өөд татахгүй байж яаж тэр бага, дунд ангиас нь хүүхдүүддээ англи хэл заалгах юм. Бид бүгд мэдэж байгаа. IELTS-ийн 7.5 оноотой хүн орон нутагт очоод сая төгрөгөөр англи хэлний багш хийхгүй шүү дээ. Бидний өнөөдрийн дэвшүүлж байгаа зорилт заавал эдийн засагтайгаа уялдах ёстой. Тэгэхгүй тунхагласан, бэлгэдлийн шинж чанартай заалтууд нэмээд, одоо явж байгаа тогтолцоог үндсээр нь өөрчлөөд, бүх томилгоог яам руугаа төвлөрүүлж байгаа асуудал нь өөрөө боловсролын салбарын шинэчлэл болж чадахгүй.

Х.Нямбаатар

20,074 просмотров • 3 лет назад

Би нэг зүйлийг ний нуугүй хэлье. Өнгөрсөн 30 жилд хотыг удирдаж байсан үе үеийн Засаг дарга нарын булхай луйврын үр дүнд Баянзүрх дүүргийн 26, 36 дугаар хороо ямар ч төлөвлөлт, орц гарцгүй том хотхон, хорооллуудтай болсон. Бид өнөөдөр араас нь сургууль, цэцэрлэг, орц, гарц, хороо, өрхийн эмнэлгийн асуудал шийдэх гээд явж байна. Эдгээрийг барих зураг төсөл, мөнгө хөрөнгө нь байгаад ч өнөөдөр барих газар нь олдохгүйд хүрсэн. Тиймээс аж ахуйн нэгжүүдтэй зөвшилцөж, энэ асуудлыг шийдэхээр ажиллаж байна. Бид өмнө нь уг хороонд ирж аж ахуйн нэгжүүдтэй зөвшилцөөд 4200 ам метр газрыг сургуулийн зориулалтаар шилжүүлж авсан. Одоо энэ хороонд хороо, өрхийн эмнэлгийн цогцолбор байгуулах газрын хэрэгцээ бас байна. Энэ асуудлаар байгууллагуудтай зөвшилцөж, ирэх жил сургууль болон хороо, өрхийн эмнэлгийн цогцолбор хамтад нь барихаар ажиллаж байна.

Х.Нямбаатар

36,047 просмотров • 2 лет назад