Video wird geladen...

Video konnte nicht geladen werden

Zur Startseite

Төв замын 1-р эгнээ дагуух газраа зориулалтын дагуу ашиглахгүй бол газрыг нь буцааж авах арга хэмжээ авна. Төв зам дагуу хог новш, төмөр овоолоод байж болохгүй. Хогон дунд нь аюултай хог хаягдлууд байна. Ийм асуудлыг хүлээн зөвшөөрөхгүй.

25,303 Aufrufe • vor 2 Jahren •via X (Twitter)

10 Kommentare

Profilbild von Ganaa
Ganaavor 2 Jahren

Нямбаатар даргаа өмнө нь хэрэгжиж байсан хашаа арга хэмжээгээ дахиж эрчимжүүлээчээ. Хашаа хайс граш контейнэр чөлөөлөөд ёстой гоё болж байсан яагаад таг зогсчихвоо.

Profilbild von ODON
ODONvor 2 Jahren

Тэр Барс ямар учиртай хөгждөггүй сайжирдаггүй заваан зах вэ? ТЗ-тай тийм ойрхон газар яаж хувьчилсан юм бол. Угтаа бол харилцаа холбоо, ТЗ цахилгаан станц улсын тусгай объект гэдэг байсан

Profilbild von Батсайхан
Батсайханvor 2 Jahren

Дүүрэг болгоны засаг дарга нарт үүрэг болгоод орон сууцны хороолол аж ахуй нэгжийн арын болон битүү тойруулаад барьчихсан мал орохоос хамгаалсан төмөр бетонон хашаа хайсуудыг буулгах ажлыг даатагмаар байнаа хотын төвд хашаа барих ямар шаардлагатай юм бол

Profilbild von SunnySati
SunnySativor 2 Jahren

Энэ ТҮЦ-нүүдийг зайлуулаад өгөөч гуйжийнаа🙏🙏🙏🙏

Profilbild von Хувилгаан багш
Хувилгаан багшvor 2 Jahren

Төв шуудан Францын элчин 2ын дунд хоосон хашааг буулгаж зогсоол талбай зам болгооч 20 жил хотын төвд хоосон газар хашлаа

Profilbild von Хөлдүү төмс
Хөлдүү төмсvor 2 Jahren

Хангай зочид буудлыг БУУЛГА. Улсын нийслэл үхээр булдаг оршуулгын газар биш. Улсын нийслэлийн төвд ийм балгасаа 20 жил байлгалаа. Одоо болно. Бид нар ямар 20 жил дайнтай байсан уу? Бүх буруу зүйлийг хувь хүний өмчийн эрх гэгч ХАРААЛ ИДСЭН үгээр өмөөрч өөгшүүлдэгээ БОЛЬЦГООЁ.

Profilbild von Gg
Ggvor 2 Jahren

Төв зам дагуу ТҮЦ- үүдээ зайлуульяаа.

Profilbild von oyunchim2662
oyunchim2662vor 2 Jahren

Бүх байраа хашаад ямарч гарцгүй болгосоныг хашаагүй болгох нь зөв

Profilbild von Uulen Gankhuyag
Uulen Gankhuyagvor 2 Jahren

Naad hot chn daintai hotoos iluu suirchihsen bn Pop Hookertege adilhan boloh ged yadchihsi

Profilbild von batu01
batu01vor 2 Jahren

Энэ их хашаа саадыг үгүй болговол наагуур цаагуур нь сүлжээд түгжрэлээс зайлсхийхээ өлхөн чаднаа манай жолооч нар

Ähnliche Videos

Монголбанкны Ерөнхийлөгч С.Наранцогтын хэлсэн үгийг задлаад ойлговол маш том санаа явж байна. Төв банк Засгийн газрын “касс” болохгүй байна гэдэг нь төр мөнгө дутагдлаа гээд Төв банкнаас шууд мөнгө “хэвлүүлж”, төсвийн алдагдлаа нөхдөг, популист зардлаа санхүүжүүлдэг буруу практикийг зогсооно гэсэн үг. Хэрвээ Төв банк бие даасан байж чадвал юу өөрчлөгдөх вэ? Нэгдүгээрт, инфляц тогтвортой болно. Төсвийн алдагдлыг мөнгө хэвлэж нөхөхөө больвол зах зээл дээрх илүүдэл мөнгө багасна. Ингэснээр үнийн өсөлт “хиймлээр хөөрөгдөх” нь зогсож, инфляц дунд хугацаанд буурч, тогтворжино. Хоёрдугаарт, зээлийн хүү буурах нөхцөл бүрдэнэ. Өндөр инфляцтай орчинд банк өндөр хүү тавихаас өөр аргагүй байдаг. Харин инфляц тогтворжвол эрсдэл багасна, урт хугацааны хүү буух боломж бүрдэнэ. Гуравдугаарт, эдийн засгийн бүтэц эрүүлжнэ. Төв банк Засгийн газрыг санхүүжүүлдэг үед мөнгө буруу салбар руу урсдаг, ихэвчлэн популист, богино настай, үр ашиггүй зардлууд руу. Харин бие даасан үед мөнгө илүү бүтээмжтэй, зах зээлийн шалгуураар хуваарилагдана. Гэхдээ энд нэг чухал анхаарах зүйл бий. Төв банк бие даах нь ганцаараа бүх асуудлыг шийдэх “шидэт шийдэл” биш. Хэрвээ Засгийн газар өөрөө сахилгагүй хэвээр байвал (алдагдал их, татаас замбараагүй, үр ашиггүй хөрөнгө оруулалт) Төв банк ганцаараа инфляцтай тэмцээд ч үр дүн хязгаарлагдана. Тиймээс энэ санааны гол мессеж нь улс төрөөс хараат бус, мэргэжлийн Төв банк бий болгохгүй бол инфляц, өндөр хүү, буруу бүтэц гэсэн Монголын архаг асуудлууд хэзээ ч шийдэгдэхгүй.

r. davaadorj

11,772 Aufrufe • vor 6 Monaten