Video wird geladen...

Video konnte nicht geladen werden

Zur Startseite

СХД-ийн Бэлх, Сэлхийн дэд төв ашиглалтад орсон бхад хэсэгчилсэн төлөвлөлтөөр хэрэгжих хауз болон таун хаузын хотхонуудыг яагаад гацаав? Баянхошуу дэд төвийг суурилж баригдах Хотын захиргааны шинэ төв яагаад зогсов? Газар нь үнэд орчих аюултай учраас иргэдийн газрыг дээрэмдэх Ардын намын барилгын магнатуудад аюултай тул тэд бүгдийг зогсоосон.

13,701 Aufrufe • vor 2 Jahren •via X (Twitter)

0 Kommentare

Keine Kommentare verfügbar

Kommentare vom Original-Post werden hier angezeigt

Ähnliche Videos

Монгол Улсын Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар 2025 оныг Улаанбаатар хотын дэд бүтцийн хөгжлийг дэмжих жил болгон зарлаж, тогтоол баталлаа. Өнөөдөр Улаанбаатар хотод манай улсын нийт хүн амын бараг тал нь амьдарч, ажиллаж байна. Гэтэл бид 600 орчим хүн амьдрахад зориулж, төлөвлөсөн дэд бүтэцтэй, 84 мянган машин зорчих багтаамжтай замын сүлжээтэй хотод аж төрж байна. Түүнээс хойш хэд хэдэн ерөнхий төлөвлөгөө хийсэн боловч хэрэгжилт нь буруу зөрүү явсан. Тиймээс Улаанбаатар хотыг 2040 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөг ирэх долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэх гэж байна. Уг төлөвлөгөөтэй холбогдуулж, хотын дэд бүтцийн шинэ төлөвлөлтийг бий болгох, дэд бүтцээс шалтгаалсан түгжрэл, агаар, хөрсний бохирдлыг шийдвэрлэхийн тулд Монгол Улсын Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ Улаанбаатар хотын дэд бүтцийн хөгжлийг дэмжих зорилт дэвшүүлэн ажиллаж байна.

Х.Нямбаатар

14,914 Aufrufe • vor 1 Jahr

“Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн захирал Т.Нямдаваа нартай уулзлаа. 1993 оны Өмч хувьчлалын комиссын тогтоолоор хүрээлэнгийн 30 хувийг “ягаан тасалбар”-аар, 2000 онд дахин 19 хувийг иргэн Т.Нямдаваад худалдаж төр-51, ААН-49 хувийн эзэмшиж эхэлсэн байдаг. Харин 2005 онд хүрээлэнгийн 2 дугаар павилоныг Нийслэлийн Өмч хувьчлах комиссын тогтоолоор “Говийн Од” ХХК-д худалдсан тул “Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн захирал Т.Нямдаваа нь нийслэлийн өмчийн хувийг бууруулж 49 хувь болгуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргаж 51 хувийг эзэмших болсон. Тус хүрээлэнгийн мэдэлд анх 38.6 га газрыг спортын зориулалтаар олгосон ч өнөөдөр 12.6 га газар үлдээд бна. 2007 оноос 2017 оны хугацаанд 26 га газрыг нь бусдад шилжүүлж өгчээ. Үүний үр дүнд өнөөдөр цэнгэлдэх хүрээлэнг тойроод 6000 айлын орон сууц баригдчихсан. Нийслэл урсгал засварыг жил бүр хийдэг ч 2008 оноос өнөөдрийг хүртэлх “Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-иас хүртэлх хугацаанд 32.7 сая төгрөгийн ногдол ашиг хуваарилсан байгаа юм. Ийм байж болохгүй. Тиймээс • Газар шилжүүлэх захирамж гаргасан нийслэлийн үе үеийн Засаг дарга нарыг АТГ-т шалгуулна. • Мөн газар шилжүүлж аваад барилга барьсан компаниудаар өнөөдрийн үнэлгээгээр газрын дуудлага худалдааны анхны үнийг ирэх 5-р сарын 1-ний дотор нөхөн төлүүлнэ. Компаниуд татгалзсан тохиолдолд мөн АТГ-т шалгуулна. Эзэд нь бүгд бидний таних хүмүүс. Тийм учраас газар шилжүүлж авсан эздүүд “Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-тай ямар тохироо хийснийг ч давхар шалгуулна. Шилэн данс хөтөлдөггүй, нийслэлийн хөрөнгөөр зассан талбайг зөвшөөрөлгүй хашаалж, зогсоолын төлбөр авч байгаа гээд олон асуудал бий. Энэ бүгдийг шат дараатай шийдвэрлэж, Төв цэнгэлдэх хүрээлэнгийн түмний мэдэлд буцаан авах ёстой.

Х.Нямбаатар

72,724 Aufrufe • vor 2 Jahren

ХУД-ийн III хороо, Говийн замыг “Мишээл экспо”-той холбох зам тавих гэхээр “Эрэл” компанийнхан нийтийн эрх ашгийн төлөө 800 метр газар чөлөөлөх гэж жил гаруй ажил саатуулсан. Сүүлд ашиглахаа больсон төмөр замыг нь албадан чөлөөлөх ажлыг хийсэн. Өнөөдөр үлдсэн хэсэг газрыг чөлөөлж, энэ ажлыг эхлүүлнэ. “Эрэл”-ийн Б.Эрдэнэбат гэж монголын ард түмний бүх л боломжийг насан туршдаа идэж, хэрэглэж, газрын баялгийг хүртэл ховх сорсон. Эцэс сүүлд нь гадаадын казинод аваачиж тушаасан. Стадион тойрсон газар Б.Эрдэнэбатынх. Зүүн дөрвөн замыг тойрсон газар бүгд Б.Эрдэнэбатынх. Хотын өнгөтэй өөдтэй бүх газрууд “Эрэл”-ийн Б.Эрдэнэбат гэдэг хүний мэдэлд очсон. “Эрэл”-ийн Б.Эрдэнэбат СОТ 2-ыг бас л авсан. Яагаад монголын ард түмний энэ хүртэх ёстой бүх шимийг нь хүртчихээд шүүхийн шийдвэр гарчхаад байхад 800 метр газар чөлөөлдөггүй юм. Нийслэлийн замын хөгжлийн газар, Газар зохион байгуулалтын албаныхан өнөөдөр техниктэй очиж, газрыг нь чөлөөлөөд ажлаа эхлүүлнэ. Нийтийн эрх ашиг нэгдүгээр байх ёстой.

Х.Нямбаатар

50,585 Aufrufe • vor 2 Jahren