Loading video...

Video Failed to Load

Go Home

“Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн захирал Т.Нямдаваа нартай уулзлаа. 1993 оны Өмч хувьчлалын комиссын тогтоолоор хүрээлэнгийн 30 хувийг “ягаан тасалбар”-аар, 2000 онд дахин 19 хувийг иргэн Т.Нямдаваад худалдаж төр-51, ААН-49 хувийн эзэмшиж эхэлсэн байдаг. Харин 2005 онд хүрээлэнгийн 2 дугаар павилоныг Нийслэлийн Өмч хувьчлах комиссын тогтоолоор “Говийн Од” ХХК-д худалдсан...

72,724 views • 2 years ago •via X (Twitter)

10 Comments

Чулуунбат🌏🛰️'s profile picture
Чулуунбат🌏🛰️2 years ago

Нямдаваа бол хүүхэлдэй нь. Жинхэнэ эзэн нь Шойжоо гэдгийг захын баагий мэдэж байна. Шойжоогийн бүлэглэл хүчтэй дээ

Tuvshin's profile picture
Tuvshin2 years ago

Туул голын эргээр шувууны зураг авах санаатай Цэргийн баяраар баахан бидэрлээ. Юу гэж хэлэхээ мэдэхгүй болтлоо алмайрав. Туул голын гольдрол зүгээр л хогын цэг, бохирдлын дээд хэмжээ, энэ усны газар хамгаалалтын захиргаа юу хийгээд иргэд, аж ахуйн мөнгөөр цалинжаад байна аа

Бадрангуй's profile picture
Бадрангуй2 years ago

@batkhuuoch Төөр жилдөө. Эби анх 9 болоод их хурал дээр Энэ нийслэлийхээ авлига, сүлжээг хар! Зөвхөн газар, төсөл хөтөлбөрий нь тагыг сөхөхөд толгой эргэж дотор муухайрч бна. Энтэй хатуу тэмций, таслан зогсооё гж хэлээд төд удалгүй гусуулсан бдын. Нөгөө алдарт Миеэ г хүчтэй бхд...

HiMarS's profile picture
HiMarS2 years ago

@Unshmaarum Өөрөө энэ Нямдаваагын бие төлөөлөгч байсан бнашүүдээ Шүүх хуралд хүртэл оролцож байж Энэ талаар тайлбар хийнэ үү?

sam ganbaa's profile picture
sam ganbaa2 years ago

Зөв. Соц үед бий болсон ар түмний хөрөнгийг хэдхэн дарга нар тэднийг тойрсон хүмүүс үнэгүй шахуу авч ашигласан шүүдээ. Одоо ашиг орлого олсон бол ядаж таарсан мөнгөө улсад төлөх ёстой.

Ц.Өлзийсайхан's profile picture
Ц.Өлзийсайхан2 years ago

Цэвэр залилан хийж энэ нөхдүүд.

Д.Хишгээ 🇲🇳's profile picture
Д.Хишгээ 🇲🇳2 years ago

Төв цэнгэлдэх яах вэ 88дах асуудал. Шинэ төв цэвэрлэх байгууламж юу болж манаргаж бн даа даргаа?

Zuljargal 🌏's profile picture
Zuljargal 🌏2 years ago

Хан уулын засаг мэдэж байгаа ш дэ энийг багажаалын хүүхдүүд бариж байгаа гэдгийн, бүүр цагдаагаар хамгаалуулаал байсан даг, 130 дугаар сургуулийн спорт талбай болгох гээд дийлээгүйл юм да, одоо тэр номин ххк ын барилагуудыг хар бас мөн адил.

Itgel's profile picture
Itgel2 years ago

Циркийг Долгорсүрэнгийн хүүхдүүдээс буцааж авна шүү

Цэнгэл's profile picture
Цэнгэл2 years ago

Стадионы хажууд ийм барилга баригдахаа хүлээгээд л бна. Энэнд ямар арга хэмжээ авах бол?

Related Videos

БУРУУД НҮД ХУРЦ: Увс аймгийн "Шинэ Улаангом" худалдааны төв уржигдар шатсан хэрэг гарсан. Үүнтэй холбоотойгоор хохирогчдын хохирлыг Засгийн газрын нөөц хөрөнгөөс гарган барагдуулах шаардлагыг тавьж байна. Учир нь, Хөвсгөл аймгийн “Шинэ мөрөн” худалдааны төв 2025 оны дөрөвдүгээр сарын 14-ний өдөр шатаж, 260 гаруй иргэн хохирсон хэрэг гарч байсан. Тус худалдааны төв нь 100 хувь орон нутгийн өмч байсан тул Засгийн газрын нөөц хөрөнгөнөөс 5.2 тэрбум төгрөгийг гарган түрээслэгчдэд олгож байсан юм. "Шинэ Улаангом" худалдааны төв нь мөн адил 100 хувь орон нутгийн өмч тул аймгийн ИТХ-ын төлөөлөгч С.Анхбаяр "Одоогийн байдлаар арван аймаг худалдааны төвтэй болоод байгаа. Хоёр нь ажиллахгүй байгаа, ингээд хоёр дахь нь шатчихлаа. Хөвсгөлийн асуудлыг шийдсэн жишгээрээ хохирогчдод нөхөн олговор олгох ёстой. Хөвсгөлийнхөн Засгийн өврөөс нь унаад, увсынхан араас нь унасан гэж бодохгүй байна" гэв

liveTV.mn

26,404 views • 10 months ago

Төв цэнгэлдэх хүрээлэнг нийслэл өмчлөлдөө бүрэн авах асуудлыг өнөөдрийн НИТХ-ын хуралдаанаар хэлэлцэж байна. Үндэсний баяр наадмаа хийдэг цэнгэлдэх хүрээлэнгээ засварлах ажил хуваарийн дагуу явж байгаа. Энэ жил баяр наадмын үеэр цэнгэлдэх хүрээлэн тойрсон замбараагүй худалдаа үйлчилгээг хална. Хуушуур хайрчихаар хэрэглэсэн тосоо зүлгэн дээр асгадаг байдлыг хүлээн зөвшөөрөхгүй. Энэ төрлийн худалдаа, үйлчилгээ эрхлэх стандарт тогтоож, сонгон шалгаруулалт хийнэ. Түүнчлэн цэнгэлдэх хүрээлэнгээ тойруулаад углааш, эрээн мяраан хувцас хунар зараад байж болохгүй. Худалдаа эрхэлдэг газартаа энэ төрлийн үйлчилгээгээ хийх хэрэгтэй. Соёлын яамтай хамтарч Өндөр гэгээн Занабазарын урласан 21 дарь эх, Монголын уран зургийн галерейн хосгүй үнэт үзмэрүүд зэрэг соёлын өвөө олон нийт болон жуулчдад дэлгэж харуулъя гэж байгаа.

Х.Нямбаатар

26,571 views • 2 years ago

Би нэг зүйлийг ний нуугүй хэлье. Өнгөрсөн 30 жилд хотыг удирдаж байсан үе үеийн Засаг дарга нарын булхай луйврын үр дүнд Баянзүрх дүүргийн 26, 36 дугаар хороо ямар ч төлөвлөлт, орц гарцгүй том хотхон, хорооллуудтай болсон. Бид өнөөдөр араас нь сургууль, цэцэрлэг, орц, гарц, хороо, өрхийн эмнэлгийн асуудал шийдэх гээд явж байна. Эдгээрийг барих зураг төсөл, мөнгө хөрөнгө нь байгаад ч өнөөдөр барих газар нь олдохгүйд хүрсэн. Тиймээс аж ахуйн нэгжүүдтэй зөвшилцөж, энэ асуудлыг шийдэхээр ажиллаж байна. Бид өмнө нь уг хороонд ирж аж ахуйн нэгжүүдтэй зөвшилцөөд 4200 ам метр газрыг сургуулийн зориулалтаар шилжүүлж авсан. Одоо энэ хороонд хороо, өрхийн эмнэлгийн цогцолбор байгуулах газрын хэрэгцээ бас байна. Энэ асуудлаар байгууллагуудтай зөвшилцөж, ирэх жил сургууль болон хороо, өрхийн эмнэлгийн цогцолбор хамтад нь барихаар ажиллаж байна.

Х.Нямбаатар

36,047 views • 2 years ago

ХУД-ийн III хороо, Говийн замыг “Мишээл экспо”-той холбох зам тавих гэхээр “Эрэл” компанийнхан нийтийн эрх ашгийн төлөө 800 метр газар чөлөөлөх гэж жил гаруй ажил саатуулсан. Сүүлд ашиглахаа больсон төмөр замыг нь албадан чөлөөлөх ажлыг хийсэн. Өнөөдөр үлдсэн хэсэг газрыг чөлөөлж, энэ ажлыг эхлүүлнэ. “Эрэл”-ийн Б.Эрдэнэбат гэж монголын ард түмний бүх л боломжийг насан туршдаа идэж, хэрэглэж, газрын баялгийг хүртэл ховх сорсон. Эцэс сүүлд нь гадаадын казинод аваачиж тушаасан. Стадион тойрсон газар Б.Эрдэнэбатынх. Зүүн дөрвөн замыг тойрсон газар бүгд Б.Эрдэнэбатынх. Хотын өнгөтэй өөдтэй бүх газрууд “Эрэл”-ийн Б.Эрдэнэбат гэдэг хүний мэдэлд очсон. “Эрэл”-ийн Б.Эрдэнэбат СОТ 2-ыг бас л авсан. Яагаад монголын ард түмний энэ хүртэх ёстой бүх шимийг нь хүртчихээд шүүхийн шийдвэр гарчхаад байхад 800 метр газар чөлөөлдөггүй юм. Нийслэлийн замын хөгжлийн газар, Газар зохион байгуулалтын албаныхан өнөөдөр техниктэй очиж, газрыг нь чөлөөлөөд ажлаа эхлүүлнэ. Нийтийн эрх ашиг нэгдүгээр байх ёстой.

Х.Нямбаатар

50,585 views • 2 years ago