Video yükleniyor...

Video Yüklenemedi

Ana Sayfaya Dön

Төв цэнгэлдэх хүрээлэнг нийслэл өмчлөлдөө бүрэн авах асуудлыг өнөөдрийн НИТХ-ын хуралдаанаар хэлэлцэж байна. Үндэсний баяр наадмаа хийдэг цэнгэлдэх хүрээлэнгээ засварлах ажил хуваарийн дагуу явж байгаа. Энэ жил баяр наадмын үеэр цэнгэлдэх хүрээлэн тойрсон замбараагүй худалдаа үйлчилгээг хална. Хуушуур хайрчихаар хэрэглэсэн тосоо зүлгэн дээр асгадаг байдлыг хүлээн зөвшөөрөхгүй. Энэ төрлийн...

26,571 görüntüleme • 2 yıl önce •via X (Twitter)

10 Yorum

BolorTuya.B profil fotoğrafı
BolorTuya.B2 yıl önce

цэнгэлдэх руу гадаад зочид дагуулж орохоос ичмээр сандал суудал стандарт бус орц гарц муутай… аюулгүй байдлын шаардлага хангадаг эсэх нь ч эргэлзээтэй…дэлхийд ганц наадам гэж цоллоод хэрнээ ганц стадионоо олигтой засах сэтгэл үе үеийн дарга нарт байсангүй… анхаарна байгаа…🙏

☘️Don't Look UB ТРАМ profil fotoğrafı
☘️Don't Look UB ТРАМ2 yıl önce

9 хөлт цагаан тугаа наадмаа эхлүүлсэний дараа Сүхбаатар талбай дээр түмэн олон, гадны жуулчдад хүртээлтэй үзүүлж хүндэтгэл үзүүлэх боломж олгодон байвал сайн шүү! Зөвхөн бөхчүүдийн туг юм шиг ☹️

Demberel Sambuu profil fotoğrafı
Demberel Sambuu2 yıl önce

стадион дотроо нутаг нутгийн жороо морь жороолуулж нэг тойруулчихвал бас л сонин шоу болно.

Зулаа profil fotoğrafı
Зулаа2 yıl önce

Тэгмээр дээ мөн ч олон жил төв цэнгэлдэхээ зах болгосон одоо нэг улсын нийлэлийн төв цэнгэлдэх болгох нь👍

Yuki 🍀☀️ profil fotoğrafı
Yuki 🍀☀️2 yıl önce

Зөв харин ч нэг дэмжинэ шүү. 13-р хороололоос урагшаа зам дагуу гадаах худалдаа, бас цэцэрлэгт хүрээлэнгийн гадаах худалдаа хиншүү хамхайг бас болиулмаар бна даргаа.

Tuvshin profil fotoğrafı
Tuvshin2 yıl önce

Ийм л удирдлага Нийслэлийн иргэдэд дутагдаад байсан юм ште. Монгол уг нь тархины багтаамжаар Еврей хүмүүсийн дараа ордог юм шүү дэ, дэлхийн эрдэмтэдийн судалгаа байдаг. Яаж заяа нь хаяхаараа 30 жил дебил хүмүүс Монгол улсыг удирдаад байсын. Одоо нэг сэрэх болсон байхаа

Сэхүүн profil fotoğrafı
Сэхүүн2 yıl önce

Тэрний оронд үндэсний дээл хувцас өмёөж зураг даруулах, нум сум харвах, морьтой баатруузтай зураг авахууүах, биен дээр зураг зуруулах гэх мэт сонирхолтой юмнууд байвал зүгээр. Урлагийн бүтээлийг хүн зориулалтын орчинд нам гүмд таашааж сонирхох ёстой

B. Bileg profil fotoğrafı
B. Bileg2 yıl önce

Бороотой үед ус тогтоод хүн явах аргагүй болчдог шүү. Ус зайлуулах системээ сайн хийгээрэй.

Tuvshin profil fotoğrafı
Tuvshin2 yıl önce

Монголыг босгоход нэг их дийлэхгүй ажил байхгүй ште. Хэдхэн зүйлээ ОУ ын стандартад аваачаад иргэддээ итгэл үзүүлэн, ийм байхаа болье одоо хөгжье, хөгжилд таны оруулах хувь нэмэр энэ юм аа гээд болохгүй бүтэхгүй зүйлээ ойлгуулчихад л босоод л явчихна. Нямбаа дарга харин овоо шүү

Jakky profil fotoğrafı
Jakky2 yıl önce

Дэмжиж бна! Нарантуул шиг бхаа болих хэрэгтэй!

Benzer Videolar

Улсын баяр наадмын бэлтгэл ажил 80 хувьтай үргэлжилж байна. Төв цэнгэлдэх хүрээлэнг нийслэлд шилжүүлж аваад бид 📌Авто зам засаж, зогсоол шинээр байгууллаа. 📌Эзэмшил газар дээрх зарим байгууламжийг буулгаж, тохижууллаа. 📌Гарц бүрийн дор боловсон 00 хийлээ. Одоо зүлэгжүүлэлт, сүүдрэвч гээд тохижилт, засвар үйлчилгээний ажил үргэлжилж байна. Төв цэнгэлдэх хүрээлэнд 12.000 суудал зассан бөгөөд тасалбарыг өнгөрсөн жилийнхтэй ижил 80.000, 100.000, 150.000 төгрөгөөр худалдана. Та бүхэн долоодугаар сарын 1-ний өдрөөс сайтад хандан тасалбараа авах боломжтой. Баяр наадмын өдрүүдэд худалдаа, үйлчилгээний 250 асар гаргана. Бүгд ижил загвар, нарийн зохион байгуулалттай байна. Өнөө жил Нарантуулыг наадмын талбайд аваачихгүй ээ. Тиймээс хуваариа хөдөлмөр эрхлэгч Та бүхнийг дур мэдэн худалдаа эрхэлж хүндрэл учруулахгүй байхыг хүсье. Худалдаа үйлчилгээ зөвшөөрлийг мөн долоодугаар сарын 1-нээс сайтаар олгоно. Үүнээс гадна төв цэнгэлдэхийн гадна дэлгэц байршуулж, доторх үйл ажиллагааг шууд дамжуулна. Арт гэр ажиллуулж 21 Дарь-Эхийг олонд толилуулж, хүүхэд багачуудад зориулж тоглоомын талбай тусгайлан бэлтгэхийн зэрэгцээ урлаг, соёлын шинэлэг арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөсөн. 2024 оны Үндэсний их баяр наадамд барилдсан 32 бөх, үндэсний сурын 16 харваачдаас авах шинжилгээний сорьц, сорьцын хариуг шуурхай гаргуулах, ил тод байдлыг хангах үүднээс Дэлхийн Допингийн эсрэг агентлагаар итгэмжлэгдсэн ХБНГУ-ын Дрезден хотын Допингийн хяналтын лабораторид шинжилгээг хийлгэхээр ярилцаж байна. Ингэснээр шинжилгээний хариу 48 цагийн дотор гарах боломж бүрдэнэ.

Х.Нямбаатар

27,116 görüntüleme • 2 yıl önce

Монголчууд бид төрийн их баяр наадмаараа төв цэнгэлдэх хүрээлэнгээ тойрон баярладаг. Өнгөрсөн 30 жил төв цэнгэлдэхийн сандал саравчийг шинэчлэх, нийтийн бие засах газар барьж байгуулах арчилж тордох бүх ажлыг нийслэл дангаараа хийж, ашгийг нь Т.Нямдаваа гэгч нөхөр халаасалсаар ирсэн. Наадмаас бусад үед зохиогддог урлаг соёлын арга хэмжээ, үзэсгэлэн худалдаа, гадаад дотоодын хамтлаг дуучдын бүх ашиг орлого ганцхан түүний халаас руу урссаар ирсэн. Өнөөдөр Төрийн есөн хөлт цагаан тугийг оруулах нарийхан ганц зам үлдээгээд төв цэнгэлдэхийн 31га газрыг бүгдийг зарж идэж, барилга орон сууц барьж дуусаад, сүүлчийн алга дарам газар дээр "Мөнх сан" гэгч компани 20 давхар барилга барих гэж байна. Өмчлөлийн хувьд нийслэл 51%, төв цэнгэлдэх 49% байсныг хэрхэн яаж 2%-ийг шилжүүлж авсныг шалгуулна.

Х.Нямбаатар

80,292 görüntüleme • 2 yıl önce

ОХУ-ын ерөнхийлөгч В.Путины илгээсэн элч Асексей Евсиков Монгол улстай тэнцвэртэй буюу "шударга худалдаа" харилцаа хэзээ ч байх боломжгүй, хэрэв ийм зүйл хүсэж байгаа бол бензин түлшний нийлүүлтээ зогсооно гэж заналхийлжээ. Евроазийн ЭЗ-н холбоотой хэлэлцээр хийх нь Монгол улсад ямар ч ашиггүй бөгөөд зөвхөн ОХУ-ын нуран унаж буй ЭЗ-т шахаж буй амь тариа болж, хангамж, нийлүүлэлтийн бааз төдий болгох зорилготой. Монгол улс хэзээ ч ОХУ-тай "тэнцвэртэй" буюу "шударга худалдаа"-ны харилцаатай байгаагүй тул "чөлөөт худалдаа" хийх тухай ойлголт байх боломжгүй. Монгол улс ЭЗ-н түрэмгийлэлд өртөж, шударга бус худалдаанд суурилсан бүрэн хараат байдалд шилжих аюул нүүрлэж байна. Улс гэж байгаа бол түүний үндсэн чиг үүрэг нь дотоодын үйлдвэрлэгч, бизнесүүдээ хамгаалж, "шударга худалдаа"-ны үндсэн дээр "чөлөөт худалдаа" хөгжүүлэх тухай зарчим. Тиймээс Монгол улсын эсрэг ажилласан ЗГ-ыг нэн даруй огцруулж, УИХ энэ асуудлыг таслан зогсоох ёстой. Түүхэнд эх орноосоо урвагчдын жагсаалтад бичигдэх гээгүй бол УИХ-ын гишүүд энэ асуудалд эх оронч, эрүүл ухаанаар хандахыг сануулж байна.

Ade

40,437 görüntüleme • 1 yıl önce

“Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн захирал Т.Нямдаваа нартай уулзлаа. 1993 оны Өмч хувьчлалын комиссын тогтоолоор хүрээлэнгийн 30 хувийг “ягаан тасалбар”-аар, 2000 онд дахин 19 хувийг иргэн Т.Нямдаваад худалдаж төр-51, ААН-49 хувийн эзэмшиж эхэлсэн байдаг. Харин 2005 онд хүрээлэнгийн 2 дугаар павилоныг Нийслэлийн Өмч хувьчлах комиссын тогтоолоор “Говийн Од” ХХК-д худалдсан тул “Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн захирал Т.Нямдаваа нь нийслэлийн өмчийн хувийг бууруулж 49 хувь болгуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргаж 51 хувийг эзэмших болсон. Тус хүрээлэнгийн мэдэлд анх 38.6 га газрыг спортын зориулалтаар олгосон ч өнөөдөр 12.6 га газар үлдээд бна. 2007 оноос 2017 оны хугацаанд 26 га газрыг нь бусдад шилжүүлж өгчээ. Үүний үр дүнд өнөөдөр цэнгэлдэх хүрээлэнг тойроод 6000 айлын орон сууц баригдчихсан. Нийслэл урсгал засварыг жил бүр хийдэг ч 2008 оноос өнөөдрийг хүртэлх “Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-иас хүртэлх хугацаанд 32.7 сая төгрөгийн ногдол ашиг хуваарилсан байгаа юм. Ийм байж болохгүй. Тиймээс • Газар шилжүүлэх захирамж гаргасан нийслэлийн үе үеийн Засаг дарга нарыг АТГ-т шалгуулна. • Мөн газар шилжүүлж аваад барилга барьсан компаниудаар өнөөдрийн үнэлгээгээр газрын дуудлага худалдааны анхны үнийг ирэх 5-р сарын 1-ний дотор нөхөн төлүүлнэ. Компаниуд татгалзсан тохиолдолд мөн АТГ-т шалгуулна. Эзэд нь бүгд бидний таних хүмүүс. Тийм учраас газар шилжүүлж авсан эздүүд “Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-тай ямар тохироо хийснийг ч давхар шалгуулна. Шилэн данс хөтөлдөггүй, нийслэлийн хөрөнгөөр зассан талбайг зөвшөөрөлгүй хашаалж, зогсоолын төлбөр авч байгаа гээд олон асуудал бий. Энэ бүгдийг шат дараатай шийдвэрлэж, Төв цэнгэлдэх хүрээлэнгийн түмний мэдэлд буцаан авах ёстой.

Х.Нямбаатар

72,724 görüntüleme • 2 yıl önce

Урт цагааныг буулгах гэж 10 жил дуншсан. Бид сая нурааж дуусгалаа. Байранд нь иргэдээс асууж, ногоон байгууламж байгуулах шийд гаргасан. Голын голдирол өөрчилж, үерийн эрсдэл үүсгэсэн шунхлайг нүүлгэн шилжүүлж газрыг чөлөөлсөн. S Outlet дэлгүүрийн тухайд сар шинийн баяраас өмнө агуулах чөлөөлөх худалдаа хийгээд бараа сэлтээ дуусгая гэдэг хүсэлт тавьсан. Үүний дараа энэ дэлгүүрийг буулгах ажлыг хийнэ. Aqua garden хотхоны тухайд буулгах шийдвэр шүүх дээр гацчихсан байдалтай байна. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нөлөөлөх эрх байхгүй учраас энэ асуудлыг түргэн шийдвэрлэж өгөөч гэдэг хүсэлтээ тавьж байгаа. Нийт нийслэлчүүдийн эрх ашиг яригдаж байгаа учраас энэ асуудлыг түргэн шийдэж өгөх байх гэсэн итгэл байна. Шүүхийн шийдвэр гарсаны дараа Aqua garden хотхоны урд талын 2 блокийг буулгах ажлыг шуурхай хийж дуусгана. Иргэдийн зүгээс хотхон баригдаад байна нураахгүй юм байна гэдэг яриа байна. Энэ бол тухайн аж ахуйн нэгжийн л асуудал. Бид буулгах шийдвэрээсээ буцаагүй.

Х.Нямбаатар

49,365 görüntüleme • 2 yıl önce