Video wird geladen...

Video konnte nicht geladen werden

Zur Startseite

Улсын хөгжил засгийн газраас, салбарын хөгжил сайд нараас шууд хамаарна. Хүрэх үр дүнгээ зөв хэмжиж, хүрэхүйц, хөгжихүйц зорилго, зорилт тавьж ажиллах ёстой. Төсвийн мөнгө гэж байхгүй. Татвар төлөгчдийн мөнгө л гэж байгаа. Хувийн хэвшил хэрвээ логикийн алдаатай шалгуур үзүүлэлт ашиглавал тэр байгууллага дампуурна. Төр, орон нутаг, төрийн өмчит компаниуд...

11,782 Aufrufe • vor 10 Monaten •via X (Twitter)

0 Kommentare

Keine Kommentare verfügbar

Kommentare vom Original-Post werden hier angezeigt

Ähnliche Videos

Өчигдөр Ерөнхий сайдтай уулзах үеэрээ хэлсэн үг бүтнээрээ. Нэг их мадлуулаад л даалгавар аваад л заалгаад гарсан юм байхгүй. Шаардлага ойлгомжтой. Татвар төлөгч аж ахуйн нэгжүүд сөхөрч цөхөрч байна. Хүмүүс цалин урамшууллаа хасуулж айл өрхүүдийн амжиргаа доройтож байна. Ийм байхад төсөвтөө улам ачаа нэмж угаасаа хэтийдчихээд байгаа сайд дарга нарынхаа тоог 16-аар нэмж данхар бүрэлдэхүүнээ улам данхайлгаж 36 сайдтай болж байгааг л эсэргүүцэж байгаа. “Та нарын баталсан хуулийн дагуу” л гэж байна лээ. 2025 оны нэгдүгээр сард баталсан хууль л даа. Түүнээс хойш 11 сар, бараг бүтэн жил дэд сайдгүй явж болоод байсан. Хууль биелүүлэх ёстой гэж үзэж байгаа бол хууль биелүүлээгүй бүтэн жил явсан хоёр Ерөнхий сайд мөн л хариуцлага хүлээх ёстой биз? Энэ бол зүгээр шалтаг. Монгол ардын нам нэгдүгээрт, 2028 онд нэр дэвшүүлэх кандидатуудаа төсвийн мөнгөөр бэлдэж байна. Хоёрдугаарт, Ерөнхий сайд өөрийг нь огцруулах талд гарчихаад байгаа 16 гишүүнд квот өгч бүүвэйлж байна. Тэр нь төрд одоогоор дэндүү илүүц орон тоо. Ямар ч сүрхий тайлбар хийгээд бодит үнэн нь тэр. Зарчмын шаардлага тавьж байгаа хүмүүсийг хэдүүлээ даапаалах яах вэ. Гол нь МАН-ын кандидатуудыг бэлдэх сургалтыг санхүүжүүлэхийн тулд татвар төлөгчид амьдралаа алддаг байж л таарахгүй. Улс төрийн хожоо оноо хайсан биш насаараа дарга хийсэн хүмүүст бодит амьдрал ямар байгааг сануулж шахаж байгаа л хэрэг юм. #Татвар

Ч.Лодойсамбуу

32,205 Aufrufe • vor 8 Monaten

Монголбанкны Ерөнхийлөгч С.Наранцогтын хэлсэн үгийг задлаад ойлговол маш том санаа явж байна. Төв банк Засгийн газрын “касс” болохгүй байна гэдэг нь төр мөнгө дутагдлаа гээд Төв банкнаас шууд мөнгө “хэвлүүлж”, төсвийн алдагдлаа нөхдөг, популист зардлаа санхүүжүүлдэг буруу практикийг зогсооно гэсэн үг. Хэрвээ Төв банк бие даасан байж чадвал юу өөрчлөгдөх вэ? Нэгдүгээрт, инфляц тогтвортой болно. Төсвийн алдагдлыг мөнгө хэвлэж нөхөхөө больвол зах зээл дээрх илүүдэл мөнгө багасна. Ингэснээр үнийн өсөлт “хиймлээр хөөрөгдөх” нь зогсож, инфляц дунд хугацаанд буурч, тогтворжино. Хоёрдугаарт, зээлийн хүү буурах нөхцөл бүрдэнэ. Өндөр инфляцтай орчинд банк өндөр хүү тавихаас өөр аргагүй байдаг. Харин инфляц тогтворжвол эрсдэл багасна, урт хугацааны хүү буух боломж бүрдэнэ. Гуравдугаарт, эдийн засгийн бүтэц эрүүлжнэ. Төв банк Засгийн газрыг санхүүжүүлдэг үед мөнгө буруу салбар руу урсдаг, ихэвчлэн популист, богино настай, үр ашиггүй зардлууд руу. Харин бие даасан үед мөнгө илүү бүтээмжтэй, зах зээлийн шалгуураар хуваарилагдана. Гэхдээ энд нэг чухал анхаарах зүйл бий. Төв банк бие даах нь ганцаараа бүх асуудлыг шийдэх “шидэт шийдэл” биш. Хэрвээ Засгийн газар өөрөө сахилгагүй хэвээр байвал (алдагдал их, татаас замбараагүй, үр ашиггүй хөрөнгө оруулалт) Төв банк ганцаараа инфляцтай тэмцээд ч үр дүн хязгаарлагдана. Тиймээс энэ санааны гол мессеж нь улс төрөөс хараат бус, мэргэжлийн Төв банк бий болгохгүй бол инфляц, өндөр хүү, буруу бүтэц гэсэн Монголын архаг асуудлууд хэзээ ч шийдэгдэхгүй.

r. davaadorj

11,725 Aufrufe • vor 5 Monaten