
Ганзоригийн Лувсанжамц
@LuvsanjamtsGanz • 5,004 subscribers
УИХ-ын гишүүн, хот төлөвлөгч PhD, архитектор
Videos

📌Ажил хийхийн тулд төрөөс зөвшөөрөл авдаг утгагүй байдлыг зогсоох ёстой. 🌆 Манай барилгын салбар эрх зүйн орчноосоо болоод хөгждөггүй. Зураг төсөл, барилгын ажлын “жишиг үнэ” нэрээр хүний хөдөлмөрийг төр үнэлэх нь буруу. Үнийг зах зээл тогтоодог. 👷🏻 Барилгын хөгжлийн төв, Улсын комиссын эрх үүргийг хувьд шилжүүлж, зах зээлийг хувийн хэвшилд өгч байж орон сууц ихэснэ. Утаа багасна. 🇲🇳 “Эдийн засаг хөгжлийн яамны мэдэгдэл” хурлаас
Ганзоригийн Лувсанжамц33,032 просмотров • 1 год назад

Өнгөрсөн 10 гаруй жил манай улс цаасан дээр хот байгуулж баахан мөнгө үрсэн. 📌 Хотыг төр биш өрсөлдөөнтэй чөлөөт зах зээл бий болгодог. Хувийн хэвшил, аж ахуйн нэгжүүд бүтээдэг. Бид засаг, дарга төвтэй хуучин социалист сэтгэлгээнээсээ салж байж хөгжинө. 📌 Социалист орны хот төлөвлөлт нь иргэдийн оролцоогүй, бүхий л бүтээн байгуулалтыг төр төлөвлөж, хэрэгжүүлж, бүх хөрөнгийг улс өмчилдөг онцлогтой. Харин ардчилсан чөлөөт зах зээлтэй нийгэмд хувийн хэвшил, иргэд оршин суугчид, салбарын мэргэжлийн байгууллагын оролцоо маш чухал байдаг. 🇲🇳 2024.12.27 Нэгдсэн чуулган: Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуулийн төсөл. 📚 Хуулийн төслийн талаар санал бодлоо хуваалцаарай.
Ганзоригийн Лувсанжамц21,965 просмотров • 1 год назад

Хэмжиж чадахгүй бол удирдаж чадахгүй. Засгийн Газар төлөвлөгөө, төсвөө зөв боловсруулж, зөв шалгуур үзүүлэлттэй болох ажлыг нэн яаралтай хийх хэрэгтэй байна. Ингэж байж иргэдийн төлсөн татварын төгрөг бүрийг үр дүнтэй зарцуулах тогтолцоо бүрдэнэ. Үүн дээр ажлын хэсэг байгуулж, манлайлж ажиллахаар төлөвлөж байна. Бид шугам барьчихаад жингээ хэмжих гээд байж болохгүй. Чуулганы нэгдсэн хуралдаан 2025.03.28
Ганзоригийн Лувсанжамц19,257 просмотров • 1 год назад

Зам дагаж хөгжил ирдэггүй. Нэг ангид 50-60 хүүхэд хичээллэж буй энэ нөхцөлд бидний нэн тэргүүнд шийдэх асуудал зам уу, сургууль уу? Манайх шиг хөдөө аж ахуй, уул уурхай голлосон, цаашдаа үйлдвэрлэлийг хөгжүүлэхээр зорьж байгаа улс боловсрол, эрүүл мэнд, эрчим хүчний салбартаа хөрөнгө оруулах ёстой боловч тийм биш байсаар ирсэн. Бид талхаа 20 хуваасны нэгийг үр хүүхдүүддээ, 30 хуваасны нэгийг эрүүл мэнддээ, 3 хуваасны нэгийг машиндаа зориулахаар байна. Хөрөнгө оруулалтыг хүний хөгжил, нийгэмд үзүүлэх бодит нөлөөллөөр нь зөв эрэмбэлэх цаг болсон. #ХүнийХөгжил #Боловсрол #ЭрүүлМэнд #эрчимхүч
Ганзоригийн Лувсанжамц17,316 просмотров • 1 год назад

✅ Ногоон орон сууцны бодлого (дулаалга) бол Монгол орон даяар агаарын бохирдолгүй болох бодлого 📍 Улаанбаатар хотын гэр хороололд нийт 160.3 мянган сууц байгаагаас 73.3 мянга нь гэр, 87 мянга нь байшин байна. Нэг өрх дунджаар жилд 522,000 төгрөгийн сайжруулсан шахмал түлш худалдан авч, үүнд улсаас нэг өрхөд 1.04 сая төгрөгийн татаас олгодог. Өрхийн түлшний нийт зардал 1.6 сая төгрөг гэсэн үг. Хэрвээ өрхийг цахилгаанаар халаавал бодит зардал 3.4 дахин их буюу 1.8 сая төгрөг болж нийтдээ 2,009 сая кВт.ц цахилгаан эрчим хүч хэрэгтэй бөгөөд үүнд 288.0 тэрбум төгрөг шаардагдана. 📚 Барилгын дулаалгын норм стандартын дагуу гэр хорооллын байшингийн хана, дээврийг 15 см, гэрийн дээвэр, туургыг 5 см зузаантайгаар иж бүрэн дулаалахад дулаан алдагдал 30%-аар буурна. Ингэснээр шахмал түлшний хэрэглээг жилд 174.0 мян.тн-оор бууруулах боломжтой. Дулаалга+цахилгаан халаагуураар утаа бодитоор буурна. 🏡 “Хот суурин газрыг орон сууцжуулахад ногоон санхүүжилтийн тогтолцоог бүрдүүлэх, холбогдох эрх зүйн орчныг сайжруулах чиглэлээр санал, дүгнэлт гаргаж, холбогдох хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг”-ийг ахалж байна. Судалгаа: Цэлмэг тэнгэр санаачлага Судалгааг бүрэн эхээр унших:
Ганзоригийн Лувсанжамц18,814 просмотров • 1 год назад

Улсын хөгжил засгийн газраас, салбарын хөгжил сайд нараас шууд хамаарна. Хүрэх үр дүнгээ зөв хэмжиж, хүрэхүйц, хөгжихүйц зорилго, зорилт тавьж ажиллах ёстой. Төсвийн мөнгө гэж байхгүй. Татвар төлөгчдийн мөнгө л гэж байгаа. Хувийн хэвшил хэрвээ логикийн алдаатай шалгуур үзүүлэлт ашиглавал тэр байгууллага дампуурна. Төр, орон нутаг, төрийн өмчит компаниуд ч адилхан. Бидэнд мөнгө байхгүйдээ биш, мэргэжлийн чадавхи, зарчим, чиг баримжаа дутагдаж байгаад л асуудал байна. 126 гишүүнтэй парламент үүнийг засахаар өндөр ач холбогдол өгч ажиллаж байна. Танд төсвийн 1-р хавсралтын шалгуур үзүүлэлттэй холбоотой санал байвал [email protected]ээр явуулбал гүнээ талархах болно 🙏 #Шалгуурүзүүлэлт #Төсөв
Ганзоригийн Лувсанжамц11,782 просмотров • 10 месяцев назад

Рублийн төгрөг, доллар, евротой харьцах ханш сүүлийн жилүүдэд унаж байгаа. Цаашид энэ хандлага огцом өөрчлөгдөхгүй болов уу. Хэлэлцээртээ үүнийг тооцож, байр сууриа хамгаалах ёстой. Японтой иен, Хятадтай юаниар гэрээ хийж болоод л байдаг. 2024.12.24 Эдийн засгийн байнгын хороо: ТЭЦ3-ын өргөтгөлийн зураг төслийг боловсруулах тухай.
Ганзоригийн Лувсанжамц17,252 просмотров • 1 год назад

Дулааны эх үүсвэр дутмаг байгаа энэ үед үндэсний инженерүүд өөрсдөө 50МВт-аар ТЭЦ3-аа өргөртгөсөн нь хурдан, хямд бөгөөд оновчтой шийдэл. Үр дүн хамгийн өндөр байхаар төсөл хөтөлбөрүүдийг төлөвлөх ёстой. Одоогийн төлөвлөгөө нь: 1. Захиргааны байраа нураагаад 50МВт барих 2. Хуучин 48МВт-аа нураах 3. Шинээр 250МВт барих 2024.12.24 Эдийн засгийн байнгын хороо: ТЭЦ3-ын өргөтгөлийн зураг төслийг боловсруулах тухай.
Ганзоригийн Лувсанжамц17,124 просмотров • 1 год назад

2025.06.12 Нэгдсэн чуулган Шинэ засгийн газрын бүтцэд өгөх 4 зөвлөмж. 1. Цомхон, чадварлаг кабинет бүрдүүлж, үр дүнд суурилсан нэгдсэн удирдлагыг хэрэгжүүлэх (төлөвлөлт, төсөвлөлт, хяналт үнэлгээ). 2. Төлөвлөж чадахгүй бол хэрэгжүүлж чадахгүй. Зөв шалгуур үзүүлэлттэй, зөв төлөвлөгөө боловсруулах. 3. Хот төлөвлөлт, газар төлөвлөлтийг нэгтгэх. 4. Утааг дулаалгаар шийдэх.
Ганзоригийн Лувсанжамц12,222 просмотров • 1 год назад

2025.07.01 Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хороо: 2024 оны төсвийн гүйцэтгэлийн тайлан. Төрийн мөнгө гэж байхгүй. Татвар төлөгчдийн мөнгө гэж л байгаа. Төр энэ мөнгийг үр дүнтэй зарцуулж, үүнийгээ зөв тайлагнах ёстой. Үрж дуусгаснаараа үр дүнгээ хэмжиж болохгүй. Нийгэм эдийн засгийн нөхцөл сайжирч, иргэдийн амьдрал дээшилсэн эсэхээр төсвийн зарцуулалтыг хэмжих ёстой. Үүнийг засахаар ажлын хэсэг байгуулаад ажиллаж байгаа. ✅ Үр дүнд суурилсан засаглал Асуулт хариулт бүтнээрээ.
Ганзоригийн Лувсанжамц11,402 просмотров • 1 год назад
Больше нет контента для загрузки