Loading video...

Video Failed to Load

Go Home

Улсын өндөр татвартай АВТОЗАМ болон хувийн компанийн АВТОЗАМ хоёрын ЯЛГАА👇

10,903 views • 7 months ago •via X (Twitter)

0 Comments

No comments available

Comments from the original post will appear here

Related Videos

ТӨРИЙН ӨМЧИЙН КОМПАНИЙГ ХУВИЙН КОМПАНИ ШИГЭЭ БОДДОГ ЗАРИМ ХҮМҮҮСИЙН ЭРХ АШИГ ХӨНДӨГДӨЖ МОНГОЛ УЛС НАДААС ӨӨР МУУ ХҮНГҮЙ МЭТ БОЛНО Өнгөрсөн 30 жилд хамгийн их хор орж, хараа хяналтгүйгээр бугшин идээлсэн зүйл бол Төрийн өмчит компаниуд. Улсын төсвөөс давсан их төсөвтэй хэр нь алдагдалтай ажиллана. ТУЗ болон томилгоо нь улс төрийн нөлөөнд орчихсон. Хувийн хэвшлийн ажлыг булааж сүүлдээ хуушуур бууз хийтлээ доройтсон байна. Энэ нь эрх мэдэл нэг дор төвлөрч, хяналт менежментийн тогтолцоо байхгүй. Улмаар нууц нь ихдэж, авлига ашиг сонирхолд идэгдэж, яагаад алдагдалтай ажиллаж байгааг харуулна. Үүнийг цэгцлэх цаг нь бол одоо. Тиймээс “Төрийн өмчит компанийн бүтээмж, ил тод байдал, засаглалыг сайжруулах тухай” хуулийн төслийг боловсруулаад байна. Хууль батлагдсанаар Төрийн өмчийн компанийг хувийн компани мэт боддог улс төрчдийн нөлөө бүрэн арилна. ТУЗ-ийн хараат бус байдал бэхэжнэ. Гүйцэтгэх удирдлагын жил бүрийн үр дүнг үнэлж, үүрэг хариуцлага тодорхой болно. Үүнтэй холбогдуулан Төрийн өмчийн компанийг хувийн компани шигээ боддог зарим хүмүүсийн эрх ашиг хөндөгдөж Монгол улс Н.Учралаас өөр муу хүнгүй мэт зарлаж, дайрах нь тодорхой. Тэглээ гээд миний бие ухрахгүй. Төрийн өмчит компанийн реформ бол ард түмний өмчийн бүтээмжийг нэмэгдүүлж, авлигаас ангижруулах цогц реформ. Аж ахуйн нэгж, иргэн, төрд ч хэрэгтэй энэ шинэчлэлд бидний зориг, тэмүүлэл хэрэгтэй.

Uchral Nyam-Osor

61,473 views • 1 year ago

Баянгол дүүргийн 29 дүгээр хороо, Эрин хороолол дахь “Эрин эверест сургууль”-ийг төрийн өмчит сургууль болгох боломжтой эсэх талаар сургуулийн хөрөнгө оруулагч компанийн төлөөлөлтэй уулзлаа. Олон улсын стандартаар барьсан сургууль тул улсын төсвийн хөрөнгөөр барьж, ашиглалтад оруулж буй сургуулиудаас үнэлгээ өндөр гарах байх гэхдээ хэлэлцээрийн ширээний ард суухад татгалзах зүйлгүй гэдгийг “Эрин интернэшнл” ХХК-ийн дэд захирал Д.Даваасүрэн хэлж байна. Тухайн хорооллыг анх барихдаа улсын сургууль, цэцэрлэгтэй хороолол гэж борлуулалт хийж, оршин суугчаа татсан. Гэсэн хэдий ч өнөөдөр тус сургууль төлбөртэй хувийн сургууль хэлбэрээр үйл ажиллагаа явуулж байна. Тухайн хороонд Эрин, Хар хорин, Өнөр гэсэн 3 том хорооллын 11 мянга орчим оршин суугч бий. Эдгээр айл өрхүүдийн хүүхдүүдээс хэд нь энэ сургуульд явж байгаа вэ гээд тоолбол маш бага тоо гарна. Харин тэдгээр хүүхдүүд хойшоо зам гарч, “Ирээдүй” цогцолборт, зарим нь 10-р хорооллын “Эрдмийн ундраа” цогцолборт суралцаж байна. Бид уг нь түгжрэлийн асуудлаа бодсон ч хүүхдийн ая тухыг бодсон ч хамран сургах тойрогт нь буюу гэртэй нь ойр сургуульд хүүхдийг сургах ёстой. Эдгээр хүүхдүүдийн энэ эрх зөрчигдөөд байна. Тиймээс хувийн хэвшилтэй хэлэлцээр хийж, сургуулийг худалдаж авах асуудлыг шийдвэрлэнэ.

Х.Нямбаатар

32,453 views • 2 years ago

Монцемент үйлдвэр маань 10 нас хүрлээ. 2006 оноос хойш ТЭЗҮ, 2013 оноос барилга бүтээн байгуулалтын ажлаа говийн хоосон талд хоёр гэртэй эхэлж байсан Монцемент төсөл маань Монголын анхны шинэ технологи болох хаягдал халуун хийнээс эрчим хүч үйлдвэрлэх WHR системийг нэвтрүүлэн, байгаль орчинд ээлтэй цемент үйлдвэрлэлийг нутагшуулан ийнхүү өнөөдөр 10 нас хүрлээ. Бид энэ хугацаанд улсын чанартай автозам, төмөр зам, гүүрэн байгууламж зэрэг 24 мега төслийн бүтээн байгуулалтанд оролцож, 400 гаруй үндэсний ханган нийлүүлэгч, 350 гаруй харилцагч хэрэглэгчидтэйгээ хамтран ажилласан байна. Мөн улсын төсөвт 82 тэрбум төгрөгийн татварыг төвлөрүүлж, сум орон нутаг хийгээд Монгол Улсынхаа хөгжил дэвшилд 1000 гаруй хамт олон маань бодит хувь нэмрээ оруулсаар байна. Монцементтэй 10 жилийг хамтдаа угтаж буй нийт харилцагчид, хэрэглэгчид, хамтран ажиллагсад мөн хамт олондоо ойн мэндийг хүргэе! #МонЦемент #MonCement #Монполимет_Групп

Н. Мөнхнасан

14,667 views • 1 year ago

С.Бямбацогт: Олон жил яригдсан Эрдэнэбүрэнгийн УЦС өнөөдөр бодит бүтээн байгуулалт болж байна Баруун бүсийн төдийгүй Монгол Улсын эрчим хүчний тусгаар тогтнолд стратегийн ач холбогдолтой Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын бүтээн байгуулалт эрчимтэй өрнөж байна. Өнөөдрийн байдлаар төслийн талбайд Монголын 260, гадаадын 262 буюу нийт 522 хүн ажиллаж байна. 📷 Бүтээн байгуулалтын хүрээнд: Төслийн талбайд нэвтрэх 37.4 км авто зам 100 хувь баригдлаа. 📷 Түр зам, түр гүүр, ажилчдын кемп, бетон зуурмагийн үйлдвэр, лаборатори, түлш болон хангамжийн агуулах зэрэг үндсэн бэлтгэл байгууламжууд 100 хувь дуусчээ. 📷 Голдирол өөрчлөх, үерийн ус зайлуулах туннелийн туслах туннель 100 хувь, үндсэн туннелийн дээд хэсгийн малталт 95.32 хувийн гүйцэтгэлтэй байна. 📷 Ус дамжуулах, эрчим хүч үйлдвэрлэх туннелийн 1, 2, 4 дүгээр салаа туннелийн малталт 100 хувь дуусаад байна. 📷 Машин заалны суурийн нүхний малталт 100 хувь дуусаж, суурийн боловсруулалтын ажил эхэллээ. 📷 Цахилгаан механик болон гидромеханик үндсэн тоног төхөөрөмжүүдийн үйлдвэрлэл, нийлүүлэлт үе шаттай үргэлжилж байна. 📷 Эрдэнэбүрэнгийн УЦС бол баруун бүс нутгийг найдвартай эрчим хүчээр хангах, импортын эрчим хүчний хараат байдлыг бууруулах, Монгол Улсын эрчим хүчний тусгаар тогтнолыг бэхжүүлэх стратегийн бүтээн байгуулалт юм.

Elch.mn

13,190 views • 8 days ago

Узбекистан 5 жилийн өмнө тоггүй, нийслэл нь хөлдөж, компаниуд нь нүүж, настай иргэд нь өндөр давхарт байрлах гэртээ орж чадахгүй, гудамжиндаа гал түлж өвлийг давсан байдаг. Үүний дараа нийтээрээ ойлгож эрчим хүчний реформыг эхлүүлж, үнээ чөлөөлөх замаар хувийн секторын хөрөнгө оруулалтыг амжилттай татсан. Арабын орнууд болон гадаадын хөрөнгө оруулагчидтай 25 жил тогтвортой сэргээгдэх эрчим хүч худалдан авах гэрээ байгуулж эрчим хүчний бие даасан байдлаа 100% хангаж байгаа сайн жишээ. Их хэмжээгээр хөрөнгө оруулалт татсаны үр дүнд сэргээгдэх эрчим хүчний өртөг нь 2.61 сент (1квт) болж буурсан бөгөөд цаашаа экспортлох ажлаа эхлүүлээд байгаа болно. Казакстан, Киризстан мөн ижил нөхцөлийг бүрдүүлж гадны ногоон хөрөнгө оруулалт татахаар идэвхитэй ажиллаж байна. Монгол Улс сэргээгдэхийн нөөцөөр Төв азийн улсуудаас илүү бөгөөд тус улсуудтай харьцуулбал тоног төхөөрөмж үйлдвэрлэгч улсын хажууд тул тээвэр логистик, угсралт суурилуулах ажлын зардал бага, хямд эрчим хүч үйлдвэрлэх бүрэн боломжтой. Харин бидний өмнө тулгараад буй гол асуудал нь Гадаадын хөрөнгө оруулагчдыг татах урт хугацааны тогтвортой байдал, тогтвортой бодлого юм‼️ #ЭрчимХүчнийШинэчлэл #НогоонШилжилт

Тогмидын ДОРЖХАНД

121,330 views • 1 year ago