正在加载视频...

视频加载失败

Х.Нямбаатар: Өчигдөр орой нэг их даруухан Туулын хурдны замынхаа газрыг хөндчихлөө. Зурагт дуудсангүй. Лам авч ирж янз бүр болсонгүй, нэг хүн авч ирж байгаад хөндчихлөө. 24 сарын дотор зорчих хэсгээ нээнэ. Ингэвэл түгжрэл 15 хувиар буурна.

24,077 次观看 • 1 年前 •via X (Twitter)

21 条评论

Dondog🇺🇦🇲🇳🇪🇺 的头像
Dondog🇺🇦🇲🇳🇪🇺1 年前

Нянбаатар дэлхийд байхгүй өндөр үнэтэй зам тавих нэрээр Монголын Засгаас, Монголын татвар төлөгчдөөс асар их мөнгө хулгайлж идэхдээ Туул голыг ширгээж, Хонгконгт бүртгэлтэй цаасан дээрхи хятад компани ашиглах нь.Ядаж хойноос урд зүг рүү хүн амьдардаг газар зам тавьж мэдэхгүй Нян!

Dorjgotov Tumen-Ulzii 的头像
Dorjgotov Tumen-Ulzii1 年前

хотоороо хөлдөх цахилгаангүй болох дээрээ тулчихлаа багш нар гуйланчлалд амьдарч байдаг тэгэхэд 20 км замыг 900 сая доллар ч гэх шиг ямар ч ач холбогдолгүй зам нээрээ хөгжсөн улсууд эхлээд зориготой боловсролдоо хөрөнгө оруулаад үр шимээр нь бетонон ширэнгэ энэ тэр нь бий болдог

CATMAN 的头像
CATMAN1 年前

Хятадын Компаниудын гэрээ хэлэлцээг Хяиадын Тусгай албадын ажилтангууд хийж өгч , авилгал өгч бүр угааж өгч гогддог тухай АНУ-ын баримтат кино үзсэн. Нэг л гогдуулсан бол боол нь болдог буцах замгүй болдог юм байналээ.

1.e4 ... 的头像
1.e4 ...1 年前

Туул голд хал балгүй байх болтугай сэлбэ гол маань харамсалтай л байгаа шүү. Замтай байснаас голтойгоо байсан нь дээр.

Mygaa 的头像
Mygaa1 年前

Мөнгө л шаана биз

Nanzaddorj Demberel 的头像
Nanzaddorj Demberel1 年前

Энэ хэд дэх худлаа ярилт нь болох болдоо? Базарваань.

Nanzaddorj Demberel 的头像
Nanzaddorj Demberel1 年前

Хотын түгжрэл 24-30сар одоо байгаагаараа үргэлжлэх юм байна гэж ойлголоо. Зөв үү?

tuugii tuugii 的头像
tuugii tuugii1 年前

Яана даа яана энэ тэнэгийг зайлуулаачээ ман намын сданууд аа

Boogii 的头像
Boogii1 年前

Тойрог хурдны замаа бас нэг хятад компанид тендерээр л өгөх гэж байгаа хар төрөөд хэцүү л байна шүү

B 的头像
B1 年前

“тэгэх юм бн лээ” гэж байгаа нь бусдад хамааруулж, өөрөөсөө зайлуулж байгаа хэлбэр үү?

Jagaa M 的头像
Jagaa M1 年前

Өөр өөрийхөөрөө сайхан л мэдэмхийрэх юм даа Монгол улс олон улсын стандартад нийцсэн хурдны замтай байж болохгүй юм уу Монголд яагаад бүх юмыг гацааж хөгжлөөс хойш нь татаад байдаг юм бол Хүн болгон л брожур явган хүний замын хавтан ярих юм Хот сайхан өнгө үзэмжтэй л болж байна шдээ

Baldan 的头像
Baldan1 年前

Төмөр замаа хотоос гаргаад үлдсэн трассыг нь олон түвшний уулзвартай автозам болгох хэрэгтэй, гол уулзваруудыг олон түвшний болгох хэрэгтэй. Наад туулын хурдны зам чинь хот дундуур дайрч өнгөрөх цөөн машин голдуу явдаг өндөр өртөгтэй ашиггүй төсөл

Bulgeur 的头像
Bulgeur1 年前

@tsedeveeni Том бүтээн байгуулалт эхэлчихлээ дээ. Бидний Монголчууд, урд хөршийнхөө туршлага, ур чадвартай компаниудыг ашиглаж байж л хурдан хөгжих замдаа орно. Амжилт хүсье!

Munkhtulga.O 的头像
Munkhtulga.O1 年前

Үнэ өртөг нь юу болсон бэ? Дэлхийд байхгүй үнэтэй зам гээд яриад байсан юу боллоо?

Margad 的头像
Margad1 年前

нөгөө метро юу болж байгаа вэ? газраа бас хөндөөд байсан биздээ? эхлэхгүймүү?

ᠪ.ᠰᠦᠮᠪᠦᠷ 的头像
ᠪ.ᠰᠦᠮᠪᠦᠷ1 年前

Алсдаа маш том үйд хэрэг, удсад нийслэлд хэрэгтэй

Baatarhuu Davaa 的头像
Baatarhuu Davaa1 年前

Gai mini zugeer zailaad byun bolood ogooch Muu amidarhaar uh gej

Ganbat 的头像
Ganbat1 年前

Түгжрэл юунаас үүсээд бгааг одоо болтол тодорхойлоогүй бж буурахгүй ээ

Х.Aлeксандр. 的头像
Х.Aлeксандр.1 年前

Баяр хүргэе. Амжилт хүсье.

Battsetseg 的头像
Battsetseg1 年前

Та нар гэхдээ дандаа гоншигонож бх юм аа 24 сар түгжрэлтэйнээ бх уу жигшиг тэгээд өөр яахын томхон юм хийхэд хугацаа орно биздээ дугаар хязгаарладаг шиг түр түр аргалаад явхымуу

Хори Буриад 的头像
Хори Буриад1 年前

Кк

相关视频

Туулын замын тендер энэ сарын 29-ны өдөр нээнэ. Худалдан авах ажиллагааны тухай хуулийн дагуу сонгон шалгаруулалтыг хийж, маргаан үүсэхгүй бол ирэх 6-р сард багтаан барилга угсралтын ажлыг эхлүүлнэ. Нийтдээ 33 км урт, 6 эгнээтэй, гэрэл дохиогүй тууш зам байх юм. Энэ замын 13 км нь гүүрэн байгууламжаар явна. Нэг ёсондоо хотын урд хэсгийн гүүрнүүд дээгүүр давсан гүүрэн байгууламжууд шинээр хийгдэнэ гэсэн үг. Ингэхдээ одоо байгаа гүүрний хөдөлгөөний зогсоохгүйгээр бүтээн байгуулалтыг хийхээр төлөвлөсөн. Мөн хотын нэгдүгээр тойрог замын ТЭЗҮ боловсруулах ажил 80 гаруй хувьтай байна. Нийт 25.7 км бөгөөд мөн зорчих хэсгийн 6 эгнээтэй байх юм. Энэ тойрог замын эхлэл Наадамчдын замаас “Өнөр хороолол”, Баянхошуу, Хайлааст, Чингэлтэй, Долоон буудал, Дарь-Эх, Монель, Чулуун овоо гэсэн чиглэлээр явж, Туулын хурдны замтай холбогдоно. Ингэснээр Туулын хурдны зам түгжрэлийг 15 хувь, 1-р тойрог зам 40 гаруй хувиар бууруулна. Эдгээр замуудыг ашиглалтад оруулснаар замын түгжрэл 50 гаруй хувиар буурах тооцоолол хийгдсэн. Үндсэндээ хотын өмнөд хэсгээр баруунаас зүүн тийш хотын төвөөр дайрахгүй шууд өнгөрөх боломжтой тууш зам болон хотын төвөөр дайрахгүйгээр хойд чиглэлээрээр баруунаас зүүн тийш зорчих боломж нээгдэнэ.

Х.Нямбаатар

10,608 次观看 • 1 年前