正在加载视频...

视频加载失败

Монголчууд бид 12 жил үргэлжилсэн өрийн гинжин хэлхээнээс гарлаа Эрхэм монголчууд аа, Хүндэт хөрөнгө оруулагчид аа, олон улсын хамтын ажиллагааны түншүүд ээ, Монгол Улс өнөөдөр “Самурай” бондын 30 тэрбум иень буюу 200 сая ам.долларын өрийг өөрийн эх үүсвэрээр бүрэн төлж, шинэ оны босгон дээр гадаад өрийн дарамтаас бүрэн гарснаа...

87,897 次观看 • 2 年前 •via X (Twitter)

10 条评论

Tumee 的头像
Tumee2 年前

Хамар нь уртасдаг бол хэд хэд унахаар боллоо шүү Ерөнхий сайдаа. Үлдэх өв биш үлдэх худал л хийгээд байх юм

Очирбатын Отгонбаяр 的头像
Очирбатын Отгонбаяр2 年前

За, МАН 8 жил засаглалаа. 2016 оноос дээрдсэн юм юу байна? Тоггүй, утаа нэмэгдсэн, бензин хомстсон, үерт автсан олон улсаас тусгаарлагдсан, иргэдээ шүүмжиллээ гэж барьж хорьсон эмзэг дарга нартай улс боллоо. УБ нүдэн дээр дордож өнгө алдаж байна. Хөдөө хоосон намчирхал л байна.

Solongo 💛💙 的头像
Solongo 💛💙2 年前

😒

Chinbolor 的头像
Chinbolor2 年前

@oddiinohin Монголчууд хэрсүү болсон!

Moggy 的头像
Moggy2 年前

Өмнөх өрөө улам өндөр хүүтэй зээл авч дараад бгаа юм биш үү ‼️ Энэ улс орныхоо байж бгаа царайг хар. Тог бхгүй, бензин, бхгүй, утаандаа утагдаж үхсэн, түгжрэлдээ нам гацсан, хар хүйтэнд явган алхсан, цэвэр бохирын шугам нь хөлдсөн, халаалтгүй хөлдүүс хороололтой л өвөлжиж бна даа

Altansuh Jamiyan 的头像
Altansuh Jamiyan2 年前

Яаяа жаахан учиртай попорч бай лдаа. Өрийг өөр аймаар их өрөөр төлж өрд улас унагасан тухайгаа үнэнээр ярьж сур л даа. Монгол Улс танай засаглалын үед л хамгийн дордлоо. Таны үр хүүхэд ялгаагүй зовох тул улсаа, хүнээ бодооч.

Лалрын СОЦиализм 的头像
Лалрын СОЦиализм2 年前

Улам өрөнд хийсэн хүн нь өрнөөс гарлаа гэж тархи угааж байгаа худалч хүн засаг толгойлдог азгүй народ юм даа

Хөлдүү төмс 的头像
Хөлдүү төмс2 年前

Херо Баатар, Женко хоёрыг төмөр зам гацаасан хэргээр шалгаж шоронд хийдэг шүүхтэй, төртэй болмоор байна. Нүүрсний хулгайч нар, БЗС тоногч нар, ЖДҮ санг тоногч нарыг шоронд хийдэг төртэй болох заяа монголын ард түмэнд байгаа болов уу?!

Sodganuuh 的头像
Sodganuuh2 年前

Бэтийшаа

Gantumur L 的头像
Gantumur L2 年前

Эрхэм ерөнхий сайд та хотын даргатайгаа, уул уурхайн сайдтайгаа, эрчим хүчний сайдтайгаа, боловсролын сайдтайгаа гарч ирээд иргэдээс уучлал гуйгаад огцордоггүй юмаа гэхэд учир байдлаа хэлж болдоггүй юм уу. Эсвэл өнөөдөр Монголын амьдрал хэвийн байгаа юм уу

相关视频

НЭГЭН АЛДАРТАЙ ДУУНЫ ТҮҮХИЙГ ЯРЬЖ ӨГӨХ ҮҮ? Энэ удаагийн цувралаар Америкийн нэрд гарсан дөчин зургаан дуучны дуулсан "Бид бол Дэлхий" хэмээх дууны талаар хүүрнэе. 1980-аад оны дунд үеэс Америкийн нэрд гарсан 46 дуучны дуулсан нэгэн гоё дууны клипийг манай Монгол телевиз үе үе гаргаж, олон жил коммунизмд хүлэгдэж ирсэн бид бүхнийг нэг сайхан үзэж, сонсох юмтай болгож билээ. Өөрчлөн байгуулалт, ил тод байдал гээч нь хүмүүсийн тархи толгойд бүдэг бадаг сүүмэлзэж асан тэр үед Америкийн 46 дуучныг олж хараад дууг нь сонсоод: "Энэ чинь нөгөө хүн төрөлхтнийг хүйтэн дайнаар сүрдүүлээд байдаг НАТО-гийн талын хүмүүс биз дээ. Тэглээ ч тийм харгис хэрцгий харагдахгүй л байна даа" гэж хүүрнэлдэхийн сацуу цаагуураа бол коммунизмын тархи угаалтанд олон жил нүдүүлж ирсэнээ ойлгож эхэлж байсан цаг. Телевизээр ямар нэгэн нэвтрүүлэг гарч дуусаад "Бид бол Дэлхий" хэмээх дуу гармагц: "Хөөе, нөгөө Америкийн 46 гарч байна. Дууг нь чангалаарай" гэж хашгирна. Ингэж бид энэхүү дөчин зургаатай анх танилцаж байлаа. Тэгэхдээ миний л хувьд наяад оны тэр үед сайн мэддэгээс Майкл Жексон, Тина Тернер, хараагүй дуучин Стиви Уондер нар л байсан даа. Харин архаг пянзчид бол тэр 46 дуучнаас тэн хагасыг нь хүүрнэн өгүүлэх байсан биз. 1985 онд зохиогдсон "We Are the World" буюу "Бид бол Дэлхий" нь Африк тивийн өлсгөлөн, ядуурал, тэр дундаа Этиопийн их өлсгөлөнд зориулагдсан дуу юм. 1980 оноос эхлээд олон жил үргэлжилсэн ган гачиг, иргэний дайны хажуугаар үр тарианы зах зээлд хяналт тавих оролдлого бүтэлгүйтсэн нь Африк тивийг олон сая хүний ​​амь насанд аюул заналхийлсэн гамшигт өлсгөлөнд хүргэсэн байдаг. Ялангуяа 1984-85 онд Этиоп улсад өлсгөлөн гээч нь дэлхий дахины хяналтаас гараад явчихсан айхтар үе байв. Тус улсад нэг сая гаруй хүн өлсгөлөнгөөр үхэж, найман сая гаруй хүн өлсгөлөнд нэрвэгдэж үхэхийн ирмэг дээр тулж ирээд байлаа. Тиймээс энэ найман сая хүнийг өлсгөлөнгөөс аврахын тулд Америкийн нэр алдартай 46 дуучин хандивын тоглолт зохион байгуулахаар болж, үүний үрээр "Бид бол Дэлхий" хэмээх аварга дуу мэндэлсэн түүхтэй. Тэгээд энэ дуу Этиопийг өлсгөлөнгөөс аварч чадсан уу? Чадсан. Ганц хоёр удаа хоол тараах төдий биш, цаашдын өлсгөлөн, ядуурлаас нь ангижруулах шат дараалсан үйл ажиллагаа явуулсан байдаг юм. *** "Бид бол Дэлхий" дуу нь сингл хэлбэрээр 1985 оны 3-р сард худалдаанд гарч 800 мянган пянз бүхий анхны хүргэлт нь гуравхан хоногийн дотор зарагдаж дуусчээ. Эхний дөрвөн сарын хугацаанд энэ дуу 10 сая ам.доллар цуглуулж, цаашлаад 1986 оны 10-р сар гэхэд 51 сая ам.доллар болжээ. Уг нь анх 50 сая доллар цуглуулна гэсэн төлөвлөгөөтэй байж. Тэгтэл удалгүй 20 сая пянз зарагдаж, нийтдээ 70 сая ам.доллар цугларчээ. Энэ мөнгөөр зөвхөн Этиопийг өлсгөлөнгөөс авраад зогсохгүй, цаашдаа тусгай сан байгуулж, Африкийн 21 орны 500 гаруй байгууллага сүүлийн гуч гаруй жилийн хугацаанд "Бид бол Дэлхий" төслөөс зуун сая ам.долларын санхүүжилт авсан байх аж. *** 70 сая ам.доллар бол их мөнгө. Тэгэхдээ манай төр засгийн үе үеийн луйварчдад бол хариугүй жаахан мөнгө л дөө. Америкийн 46 дуучин Этиопийн найман сая хүнийг 70-хан сая доллараар өлсгөлөн, ядуурлаас аварч чадсан байхад манай эрхэмүүд хамаг уул уурхайгаа гадныханд сэглүүлж хаяад, бас дээр нь гадаадаас гуч гаруй тэрбум доллар зээлчихээд гуравхан сая хүнээ ядуурлаас ангижруулж чадаагүй л байна. Аливаа юманд сэтгэл гэж байдаг. Америкийн 46 дуучин жинхэнэ сэтгэл зүрхээрээ хандив цуглуулж чадсан болохоор тэр мөнгө нь олон сая хүнийг өлсөж үхэх аюулаас аварч чадсан байна шүү дээ. Тэгтэл манай ямар ч сэтгэл зүрхгүй улс төрийн хүүрнүүд хэдэн арван их наядаар нь идэж ууж, асгаж цутгасаар өдий хүрсэн байхыг яана? За за болъё, энэ хогийн новшнуудаас болж нерв хөдлөх гээд байна. Дуу руугаа оръёБүх цаг үеийн хамгийн их борлуулалттай "Бид бол Дэлхий" дууг зохиож ертөнц дахинд мэдрүүлэхэд онцгой гавъяа байгуулсан гурван чухал эрхэмийг энд дурдах нь зүй. Хамгийн гол гавъяатан гэвэл энэхүү дууны анхны санааг олж аялгуу, үгийг нь бичсэн Майкл Жексон.

Badral Badral

13,009 次观看 • 1 年前