Video wird geladen...

Video konnte nicht geladen werden

Zur Startseite

Шинэ оны эхний өдөр өөрийгөө шинээр танилцуулж эхлүүлье та нартаа 😝❤️‍🔥

18,339 Aufrufe • vor 1 Jahr •via X (Twitter)

11 Kommentare

Profilbild von Морин Аяллын Хишигээ
Морин Аяллын Хишигээvor 1 Jahr

Шинэ оны мэнд ээ! Ажилд нь амжилт хүсье!

Profilbild von Догшин Дагина
Догшин Дагинаvor 1 Jahr

Баярлалаа. Шинэ оны мэнд хүргэе

Profilbild von 月野もあ🏴‍☠️
月野もあ🏴‍☠️vor 2 Jahren

I'm Moa Tsukino!Japanese girl! I like playing the bass guitar💜 Thanks for the likes🤍✨ Please follow me😘

Profilbild von Kizuna 🇲🇳
Kizuna 🇲🇳vor 1 Jahr

@altantuya_t Шинэ оны мэнд. Амжилт хүсье!

Profilbild von Догшин Дагина
Догшин Дагинаvor 1 Jahr

@altantuya_t Баярлалаа

Profilbild von Оюука
Оюукаvor 1 Jahr

ямар гоё хоолойтой юм бэ Шинэ оны мэнд

Profilbild von Догшин Дагина
Догшин Дагинаvor 1 Jahr

Нээрээ зураг авч байсан хүн нэвтрүүлэгч хүн яриад байгаа юм шиг л боллоо гэсэншд хэхэ

Profilbild von Б.Алтанцэцэг
Б.Алтанцэцэгvor 1 Jahr

Шинэ ондоо олон сайхан амжилтаар дүүрэн байх болтугай

Profilbild von Догшин Дагина
Догшин Дагинаvor 1 Jahr

Баярлалаа шинэ оны мэнд

Profilbild von Baagii Montgomery
Baagii Montgomeryvor 1 Jahr

👏👏👏👏👏👏

Profilbild von Догшин Дагина
Догшин Дагинаvor 1 Jahr

Шинэ оны мэнд

Ähnliche Videos

Тэнгэр даатгалын "луйвар" Иргэн Б (эмэгтэй) 2023 оны долдугаар сард Tavan Bogd Motors LLC ХХК-аас цоо шинэ #TOYOTA_LAND_CRUISER_300 маркийн автомашиныг 242,700,000 төгрөгөөр худалдан авчээ. Улмаар уг машинаа 3,397,800 төгрөгийг төлж, 2023 оны долдугаар сарын 20-ны өдөр Тэнгэр даатгалын тээврийн хэрэгслийн даатгалд хамруулан даатгуулж байж. Иргэн Б 2023 оны 11-р сарын 02-ны өдөр хөдөө орон нутаг руу зорчиж явах үедээ үзэгдэх орчин хязгаарлагдмал цасан шуургатай үед бүрэнхийн цагаар мал мөргөсөн осол гаргажээ. Осол гаргасан даруйдаа иргэн Б тээврийн хэрэгслийн даатгалтай тул сэтгэл тайвширч #тэнгэр_даатгал руу холбогдон ослын дуудлага өгч, цагдаагийн байгууллагад дуудлага өгч холбогдох дүгнэлтээ гаргуулж, мэргэжлийн байгууллагаар үнэлгээ хийлгэхэд 73,661,400 төгрөгийн хохирол тогтоогджээ. Гэтэл Тэнгэр даатгалынхан уг нөхөн олговрыг тэр даруй олгосонгүй. Элдэв янзын худал шалтаг шалтгаан хэлж зөвхөн чатботоор л хариу өгдөг байсан бөгөөд залгахад нь утсаа огт авдаггүй байж. Хохирогч Б аргаа барахдаа тус компанийн байран дээр очиж удаан хөөцөлдсөний эцэст сар гарны дараа буюу 2023 оны 12-р сарын 08-ны өдөр ердөө 29,063,760 төгрөг л авчээ. #тэнгэр_даатгалынхан өөрсдийн харилцагч, үйлчлүүлэгч, даатгуулагчдынхаа хохирлыг ийм багаар нөхөн төлж хохироодог хэрнээ өөрсдийнхөө пэйж хуудсаар дамжуулан хийсэн сурталчилгаандаа "Бид даатгуулагч нартаа нөхөн олговор сайн олгодог. Машинаараа мал мөргөсөн иргэнд 76,000,000 төгрөгийн нөхөн олговор олгосон" хэмээн худал сурталчилгаа явуулж байгааг иргэн Б үзээд үнэхээр цочирдсоноо бидэнд хэллээ. "Хэрвээ та бүхэн ТЭНГЭР ДААТГАЛ-д даатгуулвал өөрсдийн цаг хугацаа, хөрөнгө мөнгө, сэтгэл санаагаараа хохирох эрсдэлтэй тул уг байгууллагаар хэзээ ч битгий үйлчлүүлээрэй" хэмээн хохирогч Б хэлж байна.

Budragchaa Serdamba

54,520 Aufrufe • vor 2 Jahren

БУРУУД НҮД ХУРЦ: Увс аймгийн "Шинэ Улаангом" худалдааны төв уржигдар шатсан хэрэг гарсан. Үүнтэй холбоотойгоор хохирогчдын хохирлыг Засгийн газрын нөөц хөрөнгөөс гарган барагдуулах шаардлагыг тавьж байна. Учир нь, Хөвсгөл аймгийн “Шинэ мөрөн” худалдааны төв 2025 оны дөрөвдүгээр сарын 14-ний өдөр шатаж, 260 гаруй иргэн хохирсон хэрэг гарч байсан. Тус худалдааны төв нь 100 хувь орон нутгийн өмч байсан тул Засгийн газрын нөөц хөрөнгөнөөс 5.2 тэрбум төгрөгийг гарган түрээслэгчдэд олгож байсан юм. "Шинэ Улаангом" худалдааны төв нь мөн адил 100 хувь орон нутгийн өмч тул аймгийн ИТХ-ын төлөөлөгч С.Анхбаяр "Одоогийн байдлаар арван аймаг худалдааны төвтэй болоод байгаа. Хоёр нь ажиллахгүй байгаа, ингээд хоёр дахь нь шатчихлаа. Хөвсгөлийн асуудлыг шийдсэн жишгээрээ хохирогчдод нөхөн олговор олгох ёстой. Хөвсгөлийнхөн Засгийн өврөөс нь унаад, увсынхан араас нь унасан гэж бодохгүй байна" гэв

liveTV.mn

26,404 Aufrufe • vor 10 Monaten

Ирэх 4 жил нийслэл Улаанбаатар хотын хувьд их бүтээн байгуулалт, үсрэнгүй хөгжил цэцэглэлтийн жилүүд байх болно. Бид Улаанбаатар хот цоо шинэ тэсрэлт хийх бэлтгэл ажлыг хангаж байна. Үүний тулд нэн түрүүнд эрх зүйн орчноо бүрдүүлсэн. Одоо эдийн засгийн тааламжтай нөхцөл бүрдүүлж, хот төлөвлөлтийн ажлыг хийж байна. Ингэж байж бүтээн байгуулалтын ажлууд бодитоор эхлэх учиртай. Нийслэлийн төр, захиргааны байгууллагуудын удирдлагаар ажиллаж байгаа хүмүүс ажлаа шинэчилж, шинэ санаачилга гаргаж ажилламаар байна. Би та бүхний өдөр тутмын ажилд оролцохгүй гэхдээ шинэ санаа, санаачилгыг дэмжиж, хамтарч ажиллахад бэлэн байна. Улаанбаатар хот анх удаа баттерей станцын тендерийг зарлахаар бэлтгэл ажлыг хангаж байна. Ингэснээр хот шөнийн цагт эрчим хүчээ хямд үнээр хуримтлуулж аваад, оргил ачааллын үед эрчим хүчээ худалдах юм. Үүгээр зээлийн эргэн төлөлтийг хийхээр төлөвлөсөн. УИХ-ын сонгууль ирэх долоо хоногт дүнгээ гаргаж, улсын ажил үргэлжилдгээрээ үргэлжилнэ. Нийслэлийн ажил, амьдрал зогсохгүй цааш үргэлжлэх ёстой.

Х.Нямбаатар

31,441 Aufrufe • vor 2 Jahren

Өдөр бүр 30 удаа түншвэл, чих шуугихаа болино! Хэрэв танд чих шуугих шинж тэмдэг илэрвэл дараахийг хийгээрэй. 👉 Эхнийх нь, чихний ар талыг түнших Эхлээд алгаараа чихээ чанга дараад, дараа нь долоовор болон дунд хуруугаараа толгойн арын дэр дэрлэдэг хэсгийг зөөлөн тогшино. Чихэнд “тон” гэх чимээ сонсогдтол хийвэл болно. Өдөр бүр 30 удаа тогшиж хийнэ. 👉 Хоёрдугаарт, хоёр чихийг дарж суллах. Хоёр гараа өргөж, долоовор хуруугаа хоёр чихэндээ зөөлөн хийнэ. Чихний суваг бүрэн бөглөрсөн мэт мэдрэгдэх хүртэл хийгээд, дараа нь хурдан татаж гаргана. Өдөр бүр 30 удаа давтана. 👉 Гуравдугаарт, чихний гаднах хэсгийг үрэх. Алгаа чихний урд талд тавьж, нүүрэн дээрээ наагаад, дараа нь хүчтэйгээр арагш даран үрнэ. Урагшаа-хойшоо чиглэлээр, чихний гадаргаас чихний урд хэсэг хүртэл үрнэ. Өдөр бүр 30 удаа давтана. 👉 Дөрөвдүгээрт, И Фөн хэмээх цэг дээр дарж нухах. И Фөг цэг нь чихний ар талд, эрүүний хонхор хэсэгт байрладаг. Долоовор хурууны өндгөөр дарж, нухах байдлаар 3 минут үргэлжлүүлнэ. (бичлэг дээрээс харах) 👉 Тавдугаарт, чихний омгийг нухаж базах. Долоовор хурууны өндгөөр чихний омгийг зөөлөн нухаж, 30 секунд барина. Чихний омгоо дулаацтал хийгээд дараа нь доош заөлөн татна. Өдөр бүр 30 удаа давтана. Дээрх хөдөлгөөнүүд нь чих шуугих шинж тэмдэг илэрвэл тогтмол хийхэд тохиромжтой бөгөөд энергийг урсгал, цусны эргэлтийг сайжруулах, мэдрэлийн системийг зохицуулах, мөн ихэнх чихний өвчнөөс сэргийлэхэд үр дүнтэй гэжээ. Бас та нартаа хэрэг болох байх гээд муу Орчуулагч нь.. 😌

Орчуулагч

18,214 Aufrufe • vor 1 Jahr

Улсын баяр наадмын бэлтгэл ажил 80 хувьтай үргэлжилж байна. Төв цэнгэлдэх хүрээлэнг нийслэлд шилжүүлж аваад бид 📌Авто зам засаж, зогсоол шинээр байгууллаа. 📌Эзэмшил газар дээрх зарим байгууламжийг буулгаж, тохижууллаа. 📌Гарц бүрийн дор боловсон 00 хийлээ. Одоо зүлэгжүүлэлт, сүүдрэвч гээд тохижилт, засвар үйлчилгээний ажил үргэлжилж байна. Төв цэнгэлдэх хүрээлэнд 12.000 суудал зассан бөгөөд тасалбарыг өнгөрсөн жилийнхтэй ижил 80.000, 100.000, 150.000 төгрөгөөр худалдана. Та бүхэн долоодугаар сарын 1-ний өдрөөс сайтад хандан тасалбараа авах боломжтой. Баяр наадмын өдрүүдэд худалдаа, үйлчилгээний 250 асар гаргана. Бүгд ижил загвар, нарийн зохион байгуулалттай байна. Өнөө жил Нарантуулыг наадмын талбайд аваачихгүй ээ. Тиймээс хуваариа хөдөлмөр эрхлэгч Та бүхнийг дур мэдэн худалдаа эрхэлж хүндрэл учруулахгүй байхыг хүсье. Худалдаа үйлчилгээ зөвшөөрлийг мөн долоодугаар сарын 1-нээс сайтаар олгоно. Үүнээс гадна төв цэнгэлдэхийн гадна дэлгэц байршуулж, доторх үйл ажиллагааг шууд дамжуулна. Арт гэр ажиллуулж 21 Дарь-Эхийг олонд толилуулж, хүүхэд багачуудад зориулж тоглоомын талбай тусгайлан бэлтгэхийн зэрэгцээ урлаг, соёлын шинэлэг арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөсөн. 2024 оны Үндэсний их баяр наадамд барилдсан 32 бөх, үндэсний сурын 16 харваачдаас авах шинжилгээний сорьц, сорьцын хариуг шуурхай гаргуулах, ил тод байдлыг хангах үүднээс Дэлхийн Допингийн эсрэг агентлагаар итгэмжлэгдсэн ХБНГУ-ын Дрезден хотын Допингийн хяналтын лабораторид шинжилгээг хийлгэхээр ярилцаж байна. Ингэснээр шинжилгээний хариу 48 цагийн дотор гарах боломж бүрдэнэ.

Х.Нямбаатар

27,120 Aufrufe • vor 2 Jahren

‼️ЕС асан Л.Оюун-Эрдэнэ үнэнтэйгээ нүүр тулж, бодит амьдрал мэдэхээ байтлаа вакумжсан байснаа хүлээн зөвшөөрчээ. Мөн баахан парламентын дархлаа ярихаар нь хаан болсон ч парламентыг дарангуйлж болохгүйгээ оройтсон ч гэсэн ухаарчээ гэж ойлголоо.🤔 ✅Парламентын гишүүний хувиар вакумжсаныг нь шүүмжилтэл миний нэрийг мартан өөр улс төрчийн нэрээр дуудталаа сүрхий бантаж, баахан загнаж билээ. Маргаашаас нь миний эсрэг зохион байгуулалттайгаар иргэдээс яриа авах, өдөр бүр лайв, хэвлэлийн хурал хийлгэх (бүр миний зурагтай самбар, баннэр, плакаттай) сошиалаар гүтгэлэг, харлуулалт тараах, дарамт шахалт үзүүлэх гэх мэт ажиллагаа үерийн ус шиг л бууж билээ. Үр хүүхэд рүү минь орж, хань ижил, ах дүүг минь хүртэл АТГ-д шалгуулах зэргээр эрчимжсэн. ✅ Ер нь бол 2024 оны намар Ган татлагат гүүр, Төрийн ордны шинэ байр, 18 тэрбумын ваучер зэрэг 14 Мега үлгэр бүхий алдагдалтай төсвийн эсрэг акц хийснээс эхлээд, 2025 оны хоёрдугаар сард Лодойсамбуу гишүүний ЕС-ыг огцруулах бичигт 3 хан билүү гишүүн зурсны хамгийн эхнийх нь болсноос хойш намайг 👉 тэмбүү өвчтэй 👉 хэн нэгэн компанийн төлөөлөл, 👉 хэн нэгэн улс төрчийн гар хөл, 👉 луйварчин, хулгайч 👉мөнгө угааж баяжигч болгон харагдуулах гүтгэлэг, харлуулалт эрчээ авч, өнөөдөр хүртэл үргэлжилж байна. Үнэн үг хэлсэн хүнд хүн өшөөтэй, үхэр унасан хүнд нохой өшөөтэй гэж…😢 ‼️Гэхдээ нэг зүйл маш тодорхой. 15 давхрын ажиллагаа хорлонтой бөгөөд дарамттай ч, хулгайн их мөнгөөр гүтгэлэг, харлуулалтыг хурдан тарааж болох ч үнэнийг удаан нууж, үүрд дарах ямар ч боломжгүй!!

Жудагийн Баярмаа🇲🇳

14,419 Aufrufe • vor 6 Monaten

Үхтэл үр харам гэж😔 Chinos Chimed: ААВААСАА ҮҮРД ХАГАЦАЖ БАЙГААГАА МЭДЭХГҮЙ ЯВЛАА ДАА ХӨӨРХИЙ: Өмнөд Солонгосын зохиолч Жон Гён Чоль хүнд хэлбэрийн аутизмтай, байнгын асаргаа шаардлагатай хүү Жэ Воноо 20 гаруй жил өсгөж хүмүүжүүлжээ. Гэтэл 2025 оны 4-р сард Жон элэгний хорт хавдрын сүүлчийн шатанд орсон гэж оношлогдсон байна. Тэрээр өөрөө байхгүй болсны дараа хүү нь аюулгүй амьдарч болох газрыг нэн даруй хайж эхэлжээ. Бараг 1000 орчим асрамжийн газар Өмнөд Солонгос даяар байдаг.Жон асрамжийн газруудтай дахин дахин холбогдож, хүүгийнхээ хэрэгцээг тайлбарлан, ижилхэн нэг л асуултыг асуусаар байв: "Намайг нас барсны дараа та бүхэн хүүг минь асран хамгаалж чадах уу?" Ихэнх нь “боломжгүй” гэж хариулжээ. Жон энэ бэрхшээлээ нууж үлдэхийн оронд Солонгосын "Brunch" платформ дээр "Ккокду" гэх зохиолчийн нэрээр бичиж эхэлсэн байна. Хүмүүс түүнийг уншиж эхлэв. Дараа нь түүний түүх телевизээр гарсны дараа олон сая хүнд хүрсэн юм. Хандив болон дэмжлэгийн зурвасууд тасралтгүй ирж, эцэст нь 80 орчим сая вон (ойролцоогоор 59,000 ам.доллар) цугларчээ. Жоны амьдрах хугацаа дуусахаас өмнө түүний туйлбартай хайж байсан зүйл нь эцэст нь биелэв. Жэ Вон шинэ гэрээ олсон юм. Тэрээр Жэчон дахь хөгжлийн бэрхшээлтэй насанд хүрэгчдэд байнгын тусламж дэмжлэг үзүүлж амьдруулдаг "Hope Green Village" нийгэмлэгт нүүж оржээ. Сүүлийн үеийн мэдээллүүдээс харахад Жэ Вон шинэ орчиндоо баяртай, дасан зохицож байгаа нь харагдсан юм. Жон эцэст нь хүүгээ асаргаа сувилгаагүй үлдэхгүй гэдгийг мэдээд сэтгэл нь амрав. Гэвч тэр үүгээр зогссонгүй. Тэрээр өөрийн түүхийг "Баяртай, Питер Пэн" (Annyeong, Peter Pan) нэртэй ном болгон хэвлүүлж, түүнээс олсон орлогоо яг ийм айдастай тулгарч буй бусад гэр бүлүүдэд зориулсан сан болон амьдрах орчин байгуулахад зориулахаар шийджээ. 2026 оны 9-р сарын 5-нд Жон анх эмч нарын таамаглаж байснаас хавьгүй удаан амьдарсныхаа эцэст насан эцэслэжээ….😢🙏.. ХАЙРТАЙ ХҮМҮҮҮСЭЭ ХАЙРЛААРАЙ гэж….

Э.Ичинхорлоо

12,469 Aufrufe • vor 25 Tagen