Video yükleniyor...

Video Yüklenemedi

Ana Sayfaya Dön

ШШГЕГ-ын дарга Б.Нандинболор: С.Батдөл 2024 оны 9 дүгээр сараас эхлэн “Төр хурх”-ын амралтын газар 1 сар гаруй хугацаанд галчаар ажилласан…‼️

26,180 görüntüleme • 1 yıl önce •via X (Twitter)

11 Yorum

Nord* Forteller profil fotoğrafı
Nord* Forteller1 yıl önce

Амралтад амраал 15 ханатай гэрт жаалаал. Хүүхэн янхан дуудаал энийг л жаа гэхгүүм бол өөр юуг хэлэх вэ? Оройд ээлжит очиж архидаад л. Монголын #1 хоригдол !!! Тэнд 5н хоригдол л бгааа. Эд МАны з/б тай идээт уултай бна.

Estadio Deportes profil fotoğrafı
Estadio Deportes1 yıl önce

UN GRAN PODER, CONLLEVA UNA GRAN RESPONSABILIDAD 👌🏻 Santiago Giménez carga con un gran peso sobre sus hombros. 😨 Nunca sintió tanta expectativa como hasta ahora. 😶 ¿Será un motivador más? Todas sus declaraciones. #SantiagoGiménez #Milán #SantiGiménez

mugi profil fotoğrafı
mugi1 yıl önce

Амралтанд галч нэртэй архидан амарсан нь үнэн л юм байна 😅 Өндөр тушаалтан авилгачдын хэргийг төлбөртэй үүрч ял эдэлдэг наймаа байдаг гэлцдэгдээ Алим Батбаяр мөнгөнморьтод худаг дээрээс захидал бичээдл төлбөрөө авдаг байсан шд😡 Гаалийн Баатар ч мөн адил ‼️

Munkhtselmeg Munkhsaihan profil fotoğrafı
Munkhtselmeg Munkhsaihan1 yıl önce

Галч хийх нь муу ёр юм байна шүү. Муу хүмүүс л галч хийдэг юм байна

Bayarmgl profil fotoğrafı
Bayarmgl1 yıl önce

Нэг тиймэрхүү. Зарим нь шоронд орохоо мэдээд, зөрим төлөөний хүнээ ноёны хүүгийн өмнөөс илгээгээд гэтэл бас тэр газартаа төлөөний хүмүүсээ тавьчихсан бдаг. Ёстой кино шиг л амьдрал юм даа.

Dolgor dagvaa profil fotoğrafı
Dolgor dagvaa1 yıl önce

амралтын газар бсн нь үнэн л юм бн

Бату profil fotoğrafı
Бату1 yıl önce

Галч хийж бгаад е/сайд болчдог шүү хяхя

Д.БАТЦООЖ profil fotoğrafı
Д.БАТЦООЖ1 yıl önce

Тэр олон хоригдол дундаас тэрийг тэнд ажиллаж байгааг маш сайн мэдэж байна ш дээ.

НЯМАА🇲🇳 profil fotoğrafı
НЯМАА🇲🇳1 yıl önce

Хөөрхөн үү.. Нандин болор🤪😂

бибибабо profil fotoğrafı
бибибабо1 yıl önce

Haha galch gej chaajin

BatMunkh profil fotoğrafı
BatMunkh1 yıl önce

Төр хурхын амралтанд сувилуулсан юм биш үү😅

Benzer Videolar

Эрх Чөлөөний Эвсэл иргэдийн хөндөж буй (#SaveTuul) асуудалтай холбоотой аливаа улс төрийн шийдвэрийн талаар олон нийтийг мэдээллээр хангах эрх үүрэгтэй билээ. Туул гол дотор авто зам барих "хуулийн хулгайг" УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд АН танилцуулж, УИХ баталсан болно. Тодруулбал 2025.07.09-нд Туул голын эргээс 50 метрээс доошгүй зайг хамгаалсан Усны тухай хуулийн 22.2.1 дэх хэсэгт нэмэлт өөрчлөлт оруулах замаар "хуулийн хулгай" хийж, голын татамд тогтоосон онцгой хамгаалалтын бүсэд хориглосон үйл ажиллагаа явуулах эрхийг нээснээр өнөөдөр Туул голын эрэг дагуу мод бутыг тайрч устгах ажил үргэлжилж байна. "Туулын хурдны зам" төслийн тухай 2012-2013 онд анх АН-ын Засгийн газар уг төслийг санаачлан олон нийтэд албан ёсоор танилцуулсан бөгөөд зураг төсөл, видео танилцуулгад Туул голын хамгаалалтын бүсэд авто зам, гүүрэн байгууламж барихаар төлөвлөсөн баримтууд байна. 2022 онд МАН, АН-ын УИХ-ын гишүүд "Усны сан бүхий газрын эргээс 75 метрээс доошгүй зайд болон гол мөрний татамд онцгой хамгаалалтын бүс тогтооно." гэсэн заалтад нэмэлт өөрчлөлт оруулж 50 метр болгон бууруулжээ. 2025 оны 1 сард Л.Оюун-Эрдэнэ Х.Нямбаатар нарт АН-ын гишүүн Э.Бат-Үүл хэрхэн "хуулийн хулгай" хийх зөвлөгөө өгөв. 2025 оны 6 сард Нийслэл хотын удирдлагууд Засгийн газраар дамжуулан Усны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг бусад хуулийн хамт УИХ-д өргөн барив. 2025 оны 7 сард байнгын хороогоор МАН, АН-ын УИХ-ын гишүүдээр яаралтай горимоор дэмжүүлж, чуулганы хуралдааны үеэр УИХ дахь АН-ын бүлэг уг асуудлаар 3 хоногийн завсарлага хүссэн боловч 2 цагийн дараа завсарлага авах хүсэлтээсээ татгалзаж, Усны тухай хуульд оруулах "хуулийн хулгайг" үргэлжлүүлэв. УИХ-ын дарга асан Д.Амарбаясгалан УИХ-ын гишүүдэд шахалт үзүүлж, УИХ-ын гишүүн О.Алтангэрэл нар хуулийн төслийг яаралтай горимоор УИХ-д танилцуулав. 2025.07.09-нд буюу наадмын амралтын өмнөх шөнө яаралтай горимоор байнгын хороогоор МАН, АН-ын УИХ-ын гишүүдээр "хуулийн хулгай"-гаа дэмжүүлснээр Туул голын эргээс 50 метр дотогш, түүнчлэн Туул гол дотор 2,4 их наяд орчим төгрөгийн төсөвт өртөгтэй (зээл) 1км нь 70 тэрбумын гүүрэн байгууламж барих нөхцөлийг бүрдүүлэв. 2026 оны 3 сард Туулын хурдны замын газар шорооны ажил Туул гол дотор эхэлж, олн нийтийн эсэргүүцэлтэй тулаад байна. Тус видеонд уг төслийг хэлэлцэх явцад УИХ-ын гишүүд хэрхэн хуулийн төслийг зүтгүүлж хуулийн хулгай хийдэг болох талаар цөөн жишээг оруулав. Хэрэв та үйл явцыг бүтэн судалж, УИХ-ын гишүүд хэрхэн Усны тухай хуульд "хуулийн хулгай" хийсэн болохыг үзэх бол 2025 оны хаврын чуулганы хаалт хүртэлх байнгын хороо болон УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны архивын видеог сэргээн үзэх боломжтой. Эдгээр үйл явц нь иргэдийг төлөөлнө хэмээн сонгогдсон парламентын гишүүдийн үйл ажиллагаа ямар хангалтгүй түвшинд явагддаг, ямар хэмжээний сульдаатай парламент бий болсныг, парлемантад сөрөг хүчний хяналтын үүрэгтэй үйл ажиллагаа үгүй болж, иргэдийн сонгуулийн эрх түүний үр дүн хэрхэн үгүйсгэгдэж буйг харуулж байна. Түүнчлэн уг төсөл нь парламентын гишүүдийг хамарсан зохион байгуулалттай авлига албан тушаалын гэмт хэргийн шинж агуулж байгааг харуулж байна. Хүндэтгэсэн Эрх Чөлөөний Эвсэл нам #SaveTuul

Erh Chölöönii Evsel

27,080 görüntüleme • 6 ay önce

2023 онд Монгол, Бүгд Найрамдах Франц улсын Төрийн тэргүүнүүдийн харилцан айлчлалын үр дүнд Ураны олборлох төслийг эхлүүлэхээр болов. Тэр цагаас хойш Л.Оюун-Эрдэнийн тэргүүлж буй Засгийн газар Монгол улсын шинэ 30 жилийн хөгжлийг тодорхойлж, сэргэлт авчрах 14 мега төсөлд Ураны төслийг оруулж, шаардлагатай хууль тогтоомжийг шинэчилж, УИХ-аар хэлэлцэн батлуулсан. Ийнхүү өнөөдөр, 2025 оны 01-р сарын 17-нд 28 жил гацсан дуусдаггүй яриа дуусаж Монгол - Францын Уран олборлох төслийн хөрөнгө оруулалтын гэрээ байгуулагдаж, албан ёсоор ажил эхэллээ. Засгийн газрын ажлын хэсгийг ахалсан хүний хувьд Ураны төсөл дээр Монголын урдаа барьдаг эрдэмтэн судлаач, орчин цагийн шилдэг хуульч, эдийн засагчидтай хамтран ажиллаж авлига, ашиг сонирхол бүхнийг сөрж ард нь гарсандаа сэтгэл дүүрэн байна. Төслийн хувьд 1. Монгол улс нэг ч төгрөг гаргахгүйгээр Франц улс 100% хариуцаж уран олборлох үйлдвэр, байгаль орчин, нөхөн сэргээлтийн ажлыг хийнэ. 2. Газар доогуур уусган олборлох дэвшилтэт технологиор хүн ард, мал аж ахуй, байгаль орчинд хор хөнөөлгүй байдлаар олборлоно 3. Үр өгөөжийн 51%-ийг ард түмэн хүртэнэ. Үндэсний баялгийн сан, хуримтлалын сан арвижих чухал ач холбогдолтой. 4. 1600 гаруй ажлын байр шинээр бий болно. 5. Төсөл хэрэгжих Дорноговь аймгийн Улаанбадрах суманд жил бүр 1 сая ам долларын хөрөнгө оруулалт хийнэ. 6. Шинэ технологи нутагшиж, дэд бүтцийн болон хүхрийн хүчлийн үйлдвэр зэрэг бүтээн байгуулалт хийгдэх боломж бүрдэнэ. 8. Монгол улс Цөмийн эрчим хүч ашиглан атомын цахилгаан станцтай болох суурь тавигдана. 9. Монгол Улс Уранаар дамжуулан дэлхийн зах зээлд том тоглогч болно 10. Гадаадын хөрөнгө оруулалт нэмэгдэх, шинэ төрлийн үйлдвэрлэл хөгжих, дэвшилтэт технологи болон мэдлэг туршлагыг нэвтэрч, мэргэшсэн боловсон хүчний нөөц нэмэгдэх зэрэг нийгэм, эдийн засгийн үр өгөөж бий болно. "Оюу толгой” төслөөс хойших гуравдагч хөршийн хоёр дахь том төслийг эхлүүлэх түүхэн шийдвэр гарган манлайлж, эх орныхоо эрх ашгийг эн тэргүүнд тавьж ажилласан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Засгийн газрын хэрэг эрхлэхийн даргаар ажиллаж байхдаа ажлын хэсгийг ахалсан УИХ-ын дарга Д.Амарбаясгалан, Хууль зүйн сайд асан, Хотын дарга Х.Нямбаатар, УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржийн ахалсан ажлын хэсэг, УИХ-ын эрхэм гишүүддээ, ажлын хэсгийн нарийн бичгийн дарга "Эрдэнэс Монгол" нэгдлийн захирал С.Наранцогт, ЗГХЭГ-ын дэд дарга Д.Цолмон, мэдлэг чадвараа зориулсан мэргэжлийн эдийн засагчид, хуульчид, эрдэмтэн судлаачид, хамтран ажилласан хүн бүхэнд гүн талархал илэрхийлье.

Uchral Nyam-Osor

20,184 görüntüleme • 1 yıl önce

📣2025 оны 251 ажлын өдөрт манай төр 325 ДАРГА томилсон байна. Зөвхөн удирдах албан тушаалтан болох сайд, дэд сайд, ТНБД, захирал. Энэ 325 дээр газар хэлтсийн дарга, дэд захирал гэсэн томилгоо огт ороогүй тоо ‼️‼️ 2024-2028 онд Улс төрийн хэрүүлгүй ажил урагшлуулах байсан ганц жилээ бид хэрүүл, улс төр дунд живж өнгөрүүлсэн. Иргэдийн, улс орны амьдралд хэрэгтэй реформ, шийдвэр огт гарахгүй. Яам, тамга, Засгийн газар, парламент дээр ярьдаг, хэлэлцдэг гол асуудал нь ХЭНИЙГ солих уу, ХЭНИЙГ томилох вэ гэдэг л зүйл яригдсан гэсэн үг🤨🤨🤨 Энэ их тооны ард👇🏻 📌Авлига 📌Бодлого, шийдвэрийн гацаа 📌Төсвийн үргүй зардлын нэмэгдэл 📌Гэнэт халдсан тэтгэмж 📌Улстөржилт 📌Даргын “марафон” 📌Өс хонзон 📌Хэзээ халагдаж, юу өөрчлөгдөх бол гээд ЭС ҮЙЛДЭХҮЙ хийсэн ажил цалгардалт 📌Улс төрийн өр төлөлт зэрэг маш олон асуудал үүснэ. Uchral Nyam-Osor Zandanshatar G Тогмидын ДОРЖХАНД

Ганболдын Лхагвадорж

12,214 görüntüleme • 8 ay önce

#ХХОАТ_1% 👉 МАН-ын анхны дарга Солийн Данзан: “Иргэн баян бол улс баян” гэж 100 гаруй жилийн өмнө хэлж байжээ. 👉 Харамсалтай нь өнөөдөр хүртэл иргэд маань хангалттай чинээлэг болж чадсангүй. Харин тэдний төлсөн татвараар улс төрчид улам баян, төр улам данхар болсон. 👉 Тиймээс ядаж энэ хүнд үед иргэдийнхээ татварын ачааллыг бууруулж, бодит орлогыг нь жаахан ч гэсэн нэмэгдүүлэх ямар ч хурдны замаас илүү тулгамдаад байна! 👉 Иргэн хөдөлмөрийнхөө үр шимээс 9%-иа өөр дээрээ үлдээж, өөрөө зарцуулах нь өрөөлөөр, тэр тусмаа улс төрчдөөр татвар нэрээр хураалгаж зарцуулахаас хавьгүй ухаалаг, үр ашигтай нь энгийн логик. 👉 Маргааш Төсвийн байнгын хороогоор хэлэлцэх ХХОАТ-ыг 1% болгох хуулийн төслийг гишүүд иргэдийнхээ талд зогсож дэмжинэ гэдэгт итгэж байна!! Бямбацогт Сандаг Uchral Nyam-Osor

Жудагийн Баярмаа🇲🇳

11,898 görüntüleme • 4 ay önce

“Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн захирал Т.Нямдаваа нартай уулзлаа. 1993 оны Өмч хувьчлалын комиссын тогтоолоор хүрээлэнгийн 30 хувийг “ягаан тасалбар”-аар, 2000 онд дахин 19 хувийг иргэн Т.Нямдаваад худалдаж төр-51, ААН-49 хувийн эзэмшиж эхэлсэн байдаг. Харин 2005 онд хүрээлэнгийн 2 дугаар павилоныг Нийслэлийн Өмч хувьчлах комиссын тогтоолоор “Говийн Од” ХХК-д худалдсан тул “Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн захирал Т.Нямдаваа нь нийслэлийн өмчийн хувийг бууруулж 49 хувь болгуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргаж 51 хувийг эзэмших болсон. Тус хүрээлэнгийн мэдэлд анх 38.6 га газрыг спортын зориулалтаар олгосон ч өнөөдөр 12.6 га газар үлдээд бна. 2007 оноос 2017 оны хугацаанд 26 га газрыг нь бусдад шилжүүлж өгчээ. Үүний үр дүнд өнөөдөр цэнгэлдэх хүрээлэнг тойроод 6000 айлын орон сууц баригдчихсан. Нийслэл урсгал засварыг жил бүр хийдэг ч 2008 оноос өнөөдрийг хүртэлх “Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-иас хүртэлх хугацаанд 32.7 сая төгрөгийн ногдол ашиг хуваарилсан байгаа юм. Ийм байж болохгүй. Тиймээс • Газар шилжүүлэх захирамж гаргасан нийслэлийн үе үеийн Засаг дарга нарыг АТГ-т шалгуулна. • Мөн газар шилжүүлж аваад барилга барьсан компаниудаар өнөөдрийн үнэлгээгээр газрын дуудлага худалдааны анхны үнийг ирэх 5-р сарын 1-ний дотор нөхөн төлүүлнэ. Компаниуд татгалзсан тохиолдолд мөн АТГ-т шалгуулна. Эзэд нь бүгд бидний таних хүмүүс. Тийм учраас газар шилжүүлж авсан эздүүд “Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-тай ямар тохироо хийснийг ч давхар шалгуулна. Шилэн данс хөтөлдөггүй, нийслэлийн хөрөнгөөр зассан талбайг зөвшөөрөлгүй хашаалж, зогсоолын төлбөр авч байгаа гээд олон асуудал бий. Энэ бүгдийг шат дараатай шийдвэрлэж, Төв цэнгэлдэх хүрээлэнгийн түмний мэдэлд буцаан авах ёстой.

Х.Нямбаатар

72,724 görüntüleme • 2 yıl önce

Нүүрсний жинхэнэ хулгайчдын зүгээс их хэмжээний мөнгө гаргаж, зохион байгуулалттайгаар "Б.Энхбаяр хятадуудад үйлчилсэн үү", "Б.Энхбаяр сонгуулийн мөнгөө хятадуудаас санхүүжүүлсэн үү" гэх илт худал гүтгэлгийг цахим орчинд тараасантай холбоотойгоор дараахь няцаалт, тайлбарыг эх нотлох баримттайгаар танилцуулья. Үүнд: Нэг. БНХАУ-ын хөрөнгө оруулагчийн 60 хувийн өмчлөлийн 7.5 сая ам долларын хөрөнгө гаргаж барьсан үл хөдлөх хөрөнгийг өөрийнх нь гарын үсэг мөн эсэх нь Шүүх шинжилгээний байгууллагын дүгнэлтээр нотлогдохгүй байхад нотариат хууль зөрчиж өөрийнх нь оролцоогүйгээр батламжилж өөр хүний нэр дээр шилжүүлсэн Хоёр. Улсын бүртгэлийн байгууллага нийт 10 гаруй хууль, журмыг зөрчиж уг иргэний хөрөнгийг өөр этгээдийн нэр дээр шилжүүлсэн Гурав. Хил хамгаалах байгууллага гомдол гаргагч иргэнийг Монгол Улсын хилээр оруулахыг хязгаарласан хууль бус бүртгэлийг эрх бүхий шүүх, прокурорын байгууллагын шийдвэргүйгээр хийсэн Дөрөв. Дээрх гэмт хэргийн шинжтэй асуудлыг хууль хяналтын байгууллага удаа дараа гэмт хэрэг үүсгэж шалгахыг зогсоосон буюу хаасан нь Ажлын хэсгийн дүгнэлтээр нотлогдсон бөгөөд уг дүгнэлт Монгол Улсын Ерөнхий сайдад 2024 оны 1 дүгээр сард танилцуулагдсан. Монгол Улс Үндсэн хуультай, эрх зүйт ёстой улс бөгөөд хаана хууль үйлчилнэ тэнд шударга ёс засагладаг болно. Гадаадын ч бай дотоодын ч бай хүний хөрөнгийг хууль бусаар дээрэмдэхийг манай улсын хууль тогтоомж зөвшөөрдөггүй бөгөөд дээрэмчдийн захиалга, мөнгөөр намайг гүтгэх, харлуулах санаархалд би автахгүй. Энэ асуудлаар энэ оны хавар намайг АТГ-д өгч шалгуулсан бөгөөд шалгуулсан хуульч нь нүүрсний хэргээр ял шийтгэгдсэн, УИХ-ын дэд дарга асан Т.Аюурсайханы өмгөөлөгч болно. Хуулийн байгууллага хөрөнгө оруулагчийг дээрэмдсэнийг нотолсон намайг биш дээрэмдсэн нөхдүүдэд одоо эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж буй бөгөөд миний бие хэрэг бүртгэх, мөрдөн шалгах ажиллагаанд нөлөөлөх, хөндлөнгөөс оролцохгүй байх зарчмыг баримтлан хүлээцтэй хандсаар ирсэн. Хууль зүй, дотоод хэргийн сайдын хувьд өөрийн салбарын олон байгууллага, албан хаагчдын оролцоотой хийгдсэн дээрх хууль бус зөрчлийг таслан зогсоох, гэм буруутай этгээдүүдэд хариуцлага тооцох хүрээнд Хууль зүй, дотоод хэргийн сайдын албан даалгаврыг гаргаж байв. Монгол Улсын Ерөнхий прокурорт хуулийн байгууллагын албан хаагчид оролцсон байж болзошгүй дээрх асуудал, Ажлын хэсгийн дүгнэлтийг 2024 оны 1 дүгээр сард мөн хүргүүлсэн байгаа болно. Уг хэргийн мөрдөн шалгалтын үр дүнг цаашид ч анхааралтай ажиглах болно. 2024.12.04

Баттөмөрийн ЭНХБАЯР

57,211 görüntüleme • 1 yıl önce

АТГ өгч байгаа гол үндэслэлээ тэр ингэж тайлбарлав Ерөнхий сайд байсан хүн маш ноцтой л юм ярилаа хууль хяналтын байгууллага үүнийг заавал шалгаж нэг талд нь гаргаж ард иргэдийнхээ эргэлзээг тайлахыг хүсье. 💢Л.Оюун-Эрдэнэ: Оффтэйк гэрээний 110 сая ам.долларыг Тавантолгой төмөр замаас "Бодь Интернэйшнл"-ийн данс руу шилжүүлсэн ч оройд нь бэлнээр аваад, 📌Хүүхдийн парк, 📌Олон нийтийн САУН, зочид буудлууд, 📌Төрийн тусгай хамгаалалттай обьектуудад, 📌Гэрээ байгуулахад оролцсон улстөрчдөд хувааж тараасан‼️ Үүнийг ТУЗ-ийн дарга н.Мэргэн мэдэхийн дээдээр мэдэж байгаа. 💢Б.Энхбаяр "Бодь Интернэйшнл" ХХК-ийн захирал Д.Баясгалангаас 2 хүний хамт очоод 500 мянган ам.долларыг 1 удаа, 800 мянган ам.долларыг 1 удаа буюу нийт 1.3 сая ам.долларыг бэлнээр авсан асуудлыг гэрчүүд надад баримттайгаар хэлсэн‼️ 💢Д.Мөнх-Эрдэнэ ЗГХЭГ-ын Тэргүүн дэд дарга болсныхоо дараа “Бодь”-той холбоотой гэрээнүүдийг устгах, өөрийнхөө намтраас “Бодь”-той холбоотой хэсгийг хасах ажлыг хийж эхэлсэн‼️ “Бодь Интернэйшнл Групп”-ээс 11 тэрбум төгрөгийг зөвлөх үйлчилгээ нэрээр авсан‼️Дэд сайд болоод 2019-2021 оны замын цагдаа дээр байгаа камерын бичлэгийг устгах оролдлогыг хийж байна‼️‼️ 💢Б.Энхбаяр цагдаа нарын цалингийн үлдэгдэл 5 тэрбум төгрөгийг уяач Б.Нямжавт шилжүүлсэн 💢10 сая ам.доллараас Аюурсайхан 1 сая доллар авсан. Т.Аюурсайхныг нотлох баримтын хамт АТГ-д өгч байгаа‼️

ЧИМЭЭ

11,516 görüntüleme • 6 ay önce