Loading video...

Video Failed to Load

Go Home

Эд нарын ганган тансаг болсон бид нарын ноорхой болсон 2-ын ялгаа гэж ай амьдралаа 🤬😤💁🏻‍♀️🙏

16,469 views • 5 months ago •via X (Twitter)

0 Comments

No comments available

Comments from the original post will appear here

Related Videos

За шаа л даа, Бадмаа⁉️ Хуучин боржуурыг хаядаггүй, иргэн, аж ахуйн нэгжид өгч ашиглуулдаг ч гэх шиг🤷‍♀️ Үнэндээ боржуурын насжилт 15-20 жил ч болдог. Жил бүр солиод байдаг ч юм биш. Энэ бол нэг хүний биш, нэлээд олон хүнээс бүрдсэн мафижсан-дарга нарын удаж буй бизнес шүү. Жил болгон сольж тавьдаг эдгээр боржуур нэртэй шохойнууд бол гурил хольсон цагаан ааруул, хатсан хэвийн боовноос ч хэврэг гэдгийг бид хардаг. Хэргээр ийм чанаргүй хийж, жил бүр төсвөөс, нийслэлээс их хэмжээний мөнгө гаргуулж идсээр байна⁉️ Одоо хангалттай биш гэж үү. Боржуурын мафийн бүлэглэлийн схемийг ил гаргаж, цаад эздийг нь зарлахыг шаардаж байна. Л.Оюун-Эрдэнэ Х.Нямбаатар ⁉️ ШААРДАЖ БАЙНА. Авто замын инженерүүд "Боржуурыг жил бүр солих шаардлагагүй. Стандартын дагуу хийгдсэн боржуур барьсан автозамтайгаа адил эдлэгддэг урт настай эд бдаг байсан. Гэтэл жил бүр үйрч унасан, чанаргүй юм хийж сольж байгаа нь дарга нарын далд бизнес" гэж нотолж ярьдаг шүү!?!?

Kheneejingoo 👑

17,271 views • 2 years ago

Хэдэн ерөнхий сайд байгааг тоолцгоох уу. Үе үеийн засгийн тэргүүнүүд бие биедээ ямар сайхан хүндэтгэлтэй хандана вэ. 1911 оноос эхлэн Монголын улсын дээд удирдлагад тасраагүй ганц албан тушаал бол Ерөнхий сайдын албан тушаал. 1990 он хүртэл БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн дарга /Ж.Батмөнх, Д.Содном, Ш.Гунгаадорж/ гэж нэрлэж байсан. Шилжилтийн үе буюу 1990-1992 онд БНМАУ-ын Засгийн газрын Ерөнхий сайд /Д.Бямбасүрэн/, Шинэ Үндсэн хууль батлагдаж мөрдөгдсөнөөс хойш буюу 1992 оноос Монгол улсын Ерөнхий сайд /П.Жасрай, М.Энхсайхан, .../ гэж нэрлэх болсон. Ерөнхий сайдын албан тасалгаа. 1996, 1997 оны үе бололтой. Ж.Батмөнх 1974-1984, Д.Содном 1984-1990, Д.Бямбасурэн 1990-1992, П.Жасрай 1992-1996, М. Энхсайхан 1996-1998. Ш.Гунгаадорж /1990/ гуай Казакстанд Элчин сайд байсан учир оролцож чадаагүй бололтой. Ерөнхий сайдын албан тасалгаанд өлгөөтэй байдаг газрын зураг дээр гарын үсгээ зурцгаасан байдаг. М.Энхсайхан уламжлал болгохыг бодсон байх. Одоо бий эсэхийг мэдэхгүй. Ж.Батмөнх, П.Жасрай гуай нар тэнгэрийн оронд заларсан, Д.Содном, Ш.Гунгаадорж, Д.Бямбасүрэн гуай нар амьд сэрүүн байна. Copy

Byamba

17,846 views • 4 months ago

Би нэг зүйлийг ний нуугүй хэлье. Өнгөрсөн 30 жилд хотыг удирдаж байсан үе үеийн Засаг дарга нарын булхай луйврын үр дүнд Баянзүрх дүүргийн 26, 36 дугаар хороо ямар ч төлөвлөлт, орц гарцгүй том хотхон, хорооллуудтай болсон. Бид өнөөдөр араас нь сургууль, цэцэрлэг, орц, гарц, хороо, өрхийн эмнэлгийн асуудал шийдэх гээд явж байна. Эдгээрийг барих зураг төсөл, мөнгө хөрөнгө нь байгаад ч өнөөдөр барих газар нь олдохгүйд хүрсэн. Тиймээс аж ахуйн нэгжүүдтэй зөвшилцөж, энэ асуудлыг шийдэхээр ажиллаж байна. Бид өмнө нь уг хороонд ирж аж ахуйн нэгжүүдтэй зөвшилцөөд 4200 ам метр газрыг сургуулийн зориулалтаар шилжүүлж авсан. Одоо энэ хороонд хороо, өрхийн эмнэлгийн цогцолбор байгуулах газрын хэрэгцээ бас байна. Энэ асуудлаар байгууллагуудтай зөвшилцөж, ирэх жил сургууль болон хороо, өрхийн эмнэлгийн цогцолбор хамтад нь барихаар ажиллаж байна.

Х.Нямбаатар

36,038 views • 1 year ago

Чимээгүй тахалтай эцсээ хүртэл тэмцэнэ. Жил бүр 8 сая хүнийг хороож, 7 сая хүнийг хорт хавдар тусгадаг чимээгүй тахал болох өмхий хар утаат янжуур тамхитай иргэн та өөрөө л тэмцэхээс өөр сонголт үгүй болсон. Хэт нэг талыг барьсан нотолгоогүй золбин яриагаар ард иргэдийн дунд айдас төрүүлж, ямар ч хамаагүй аргаар утаат янжуур тамхийг аварч үлдэх гэсэн аймгуудын засаг дарга нарын хууль давсан шийдвэрээс харахад тэд Монгол улсыг тамхинд живүүлэх ямар их эрмэлзэлтэй байна вэ гэдгийг харж болохоор. Бид үүний эсрэг утаат янжуур тамхины хор хөнөөлийг таниулна. Иргэн та харин ухамсрын сонголт хийх л үлдлээ. Та өөрийгөө болон өөрийн хайртай нэгнээ жил бүр үрэгдэх 4300 Монгол эрдэнэт хүний нэг биш байлгаач. Та манай уриалгад нэгдэх бол доорх hashtag-тай зургаа сошиал хуудас дээрээ пост хийж давалгаалаарай. #Тамхинаас_Татгалзья #Ирээдүйгээ_Хамгаалья

Ochko Bat

33,643 views • 1 year ago

1. Зөвхөн дэд сайд нарын томилгоо яриагүй. Дэд сайд нарын тоо ч наймаалцаагүй. Төрийн данхар бүтцийг шүүмжилж дэмжлэг аваад цөөлөх биш улам нэмж басамжилсан тул шаардлага хүргүүлсэн. Биелүүлэхгүй гэж байна. 2. Огтхон ч улстөржөөгүй. Улс орны байгаа байдал ийм ажилгүй, гүлдгэр Засгийг дахиад хэдэн өдөр ч дийлэхгүй нь. Гадуур явж нүдээрээ үзэх хэрэгтэй. Хэрэв улстөржсөн бол бүр дордуулахыг нь дуугүй суугаад хүлээх байсан. 3. Бүтээмжийн 100 менежерийг АН биш МАН, ХҮН томилсон. Хяналтын 28 менежерийг АН томилсон. Тэд хянах ажлаа сайн хийгээд МАН-ын дургүй хүрч хамтарсан Засгаас АН-ыг хөөсөн. Дээр нь тэд төсвөөс биш очсон компаниасаа цалинжиж байсан. Харин одоо дэд сайд нар төсвөөс цалин хангамжаа авч эхэлсэн. 4. Зургаан сар бага хугацаа биш. Энэ хугацаанд татвар, нийгмийн даатгалын дарамтыг бууруулах ганц алхам хийсэнгүй. Бас гишүүдээр ч хийлгэсэнгүй 2 жил боллоо. 5. Шатахууны хомсдол болохыг, ер нь болдгийг нь мэдсээр байж зургаан сар зүгээр суусаар улам хүндрүүлсэн. 6. Нам дотроосоо баахан хулгайч зарласан. Засгаа авч үлдээд таг чиг. Өөрөөс нь шударга ёсыг л хүлээж байсан иргэдийн итгэлийг суудлаараа арилжсан. #татвар

Ч.Лодойсамбуу

11,002 views • 7 months ago

Балбын Жензи нарыг сэрээсэн дунд сургуулийн сурагч хүү Авишкар Раутын илтгэлийг сонсоод орчуулмаар санагдаад орчуулчихлаа👇🏻 Балба, Монгол 2-ын улс төрийн нөхцөл байдал, засаглалын хэлбэр гээд бүх зүйлс нь өөр лдөө. Гэхдээ бншдээ, улс төрчид минь залуучуудаар дүүрэн залуу үе ихтэй нийгэм ямар хүчтэй болохыг сайн харж. Монголын нийт хүн ам 3,544,835 байгаагаас 39 хүртэлх насны залуучууд 2,412,440 байна. Энэ нь нийт хүн амын ойролцоогоор 68.1% юм. Залуучуудын нийгэмд амьдарч байж залуучуудаа басаж доромжлохоо хаа хаанаа больчих л хэрэгтэй. УИХ-ын гишүүд бол ард түмний төлөөлөл. Та нар үнэтэй машин унаж, тансаг хороололд амьдарч, брэнд өмсөж зүүж, тэрбумаар хэмжигдэх хэмжээний орлоготой байх ёсгүй. Баян тансаг амьдармаар байгаа бол улс төрөөс холд, бизнесээ хийгээд мөрөөрөө амьдар. Нэг л өдөр 68.1 хувийг эзэлж буй залуучууд чинь тэсэрч мэднэ шүү. Ер нь намууд анхаарахад гэмгүй. Мэдээж өмнөх бүх үеийн алдаа завхрал авилгын сүлжээг одоо бга улс төрчдөд тохох утгагүй лдээ. Гэхдээ засаж сайжруулахгүй хоорондоо зодолдож, эрх мэдлээ булаацалдсаар бга та нарын тэнэглэлээс болж улс чинь өөдлөхгүй бн. Ер нь эх орноо бод, улсаа бод, залуу үеийнхнээр дүүрэн нийгэм бүтээчихсэн амьдарч бгаагаа сана. За тгд ухаалаг улс төрчид нь ойлгоод улсынхаа төлөө зүтгээд бгаарай даа😂😘

Ариунтуяа⚖️🇲🇳

31,437 views • 11 months ago

В.Путины элч агаарын тээвэр болон ОУ-ын ачаа тээвэр төмөр замын үлдсэн ганц гарц нь Монгол улс болохыг хүлээн зөвшөөрчээ. Давшгүй өндөр гаалийн татвартай хэрнээ манай төмөр замаар хөнгөлөлт нэртэй үнэгүй тээвэрлэнэ. Монголын ААН өөрсдөө ТЗ-р тээвэрлэлт хийх хүрэлцээгүй болсон. Товчхондоо Монголчууд өөрсдийн мэдлийн төмөр зам ч үгүй болжээ. Монголчууд төмөр замаараа өөрсдийн ачааг зөөх эрхгүй болж, түрэмгийлэгч оросын ачаа зөөдөг дамжин өнгөрөх ханган нийлүүлэх бааз мэт болов. ОюунЭрдэнийн ЗГ-т оросын эрх ашиг нэгт. Монгол яах нь хамаагүй. Худалдааны дайн зарлачихаад "стратегийн түншлэл" гэж үлгэр ярьж, Евроазийн эдийн засгийн холбоотой хэлэлцээр байгуулах шахалт үзүүлж байгаа. Нэг нүүрээрээ БНХАУ-аас хандив, буцалтгүй тусламж, хөнгөлттэй зээл, хөрөнгө оруулалт гуйж авна, бас экспортын 90%-аа гаргана. Нөгөө нүүрээрээ орж ирсэн таван цаасаараа Монголын гол өрсөлдөгч болох ОХУ-ын нүүрс, зэс, УУ түүхий эд, бараа бүтээгдэхүүнийг тээвэрлэх төмөр зам нутаг дээгүүрээ тавьж өгнө. Монгол улсад ямар ч ашиггүй хоёр нүүртэй бодлого хэрэгжиж байна. Манай ТЗ-н 50%-г эзэмшдэг ОХУ өөрсдийнхөө ч төмөр замын бондын хүүгээ төлж чадахгүй байж Монголд нэмж хөрөнгө оруулж шинэ зам тавина гэх мэт худал ухуулга явуулж байгаа. Монголчууд төмөр замын 50%-аа оросоос нэн даруй худалдаж авах, эсвэл нэн даруй өөрсдийн мэдлийн Замын Үүд-УБ чиглэлийн нарийн царигийн төмөр зам тавих хууль эрх зүйн орчныг нээлттэй болгох хэрэгтэй. Бүх юмыг стратегийн гэж хуцсаар байгаад өөрсдийнхөө ачааг ч зөөх төмөр замгүй, оросод зусардаад хаа хүрэх вэ? Түүнчлэн Монголын агаарын тээврийн салбарт ОХУ гай барцад дагуулах санаа нь цухалзаад эхэлсэн. "Налайхын аэродромоос оросын дуунаас хурдан онгоц нислэг үйлдэхээр боллоо..." гэх мэт тархи угаалт явагдаад эхэлснийг дурдахгүй өнгөрч болохгүй. ОХУ гэнэт нэг өглөө Налайхын балгасыг бодож сэрнэ гэж байхгүй гэдгийг санах хэрэгтэй. ОХУ-ын нөөц буудлыг сэргээж буйгаа өнгөлөн далдалж хандив өгч буй мэт худал мэдээлэл цацаж байгаа. Налайхын аэродром ЗХУ-ын цэргийн нисэх буудал болон байгуулагдаж, 1968 онд ЗХУ-ын 68-р НА-г Налайх руу нүүлгэн шилжүүлжээ. 1991 он хүртэл ОХУ-Малайз нислэгийн дундын зогсоол байв.

Ade

15,050 views • 1 year ago

Өчигдөр Ерөнхий сайдтай уулзах үеэрээ хэлсэн үг бүтнээрээ. Нэг их мадлуулаад л даалгавар аваад л заалгаад гарсан юм байхгүй. Шаардлага ойлгомжтой. Татвар төлөгч аж ахуйн нэгжүүд сөхөрч цөхөрч байна. Хүмүүс цалин урамшууллаа хасуулж айл өрхүүдийн амжиргаа доройтож байна. Ийм байхад төсөвтөө улам ачаа нэмж угаасаа хэтийдчихээд байгаа сайд дарга нарынхаа тоог 16-аар нэмж данхар бүрэлдэхүүнээ улам данхайлгаж 36 сайдтай болж байгааг л эсэргүүцэж байгаа. “Та нарын баталсан хуулийн дагуу” л гэж байна лээ. 2025 оны нэгдүгээр сард баталсан хууль л даа. Түүнээс хойш 11 сар, бараг бүтэн жил дэд сайдгүй явж болоод байсан. Хууль биелүүлэх ёстой гэж үзэж байгаа бол хууль биелүүлээгүй бүтэн жил явсан хоёр Ерөнхий сайд мөн л хариуцлага хүлээх ёстой биз? Энэ бол зүгээр шалтаг. Монгол ардын нам нэгдүгээрт, 2028 онд нэр дэвшүүлэх кандидатуудаа төсвийн мөнгөөр бэлдэж байна. Хоёрдугаарт, Ерөнхий сайд өөрийг нь огцруулах талд гарчихаад байгаа 16 гишүүнд квот өгч бүүвэйлж байна. Тэр нь төрд одоогоор дэндүү илүүц орон тоо. Ямар ч сүрхий тайлбар хийгээд бодит үнэн нь тэр. Зарчмын шаардлага тавьж байгаа хүмүүсийг хэдүүлээ даапаалах яах вэ. Гол нь МАН-ын кандидатуудыг бэлдэх сургалтыг санхүүжүүлэхийн тулд татвар төлөгчид амьдралаа алддаг байж л таарахгүй. Улс төрийн хожоо оноо хайсан биш насаараа дарга хийсэн хүмүүст бодит амьдрал ямар байгааг сануулж шахаж байгаа л хэрэг юм. #Татвар

Ч.Лодойсамбуу

32,205 views • 7 months ago

Улс төр ярихгүй удсан байна. Клабхауст яриа өрнөлөө. Асуулт олон гарлаа. Эхлэл болон зарим хэсгээс нь дор эшлэв. Энд бүрэн эхээр нь оруулав. Дуустал сонсоод шэйрлээд байж дээ "Жорлон"...Надаар 12 жил хооллож байгаа юм. Оюунэрдэнэ өөрөө эхлээд УИХ-аас явах хэрэгтэй. Гишүүн мэдэгдэл хийгээд шалгуулах, огцрох боломж үргэлж нээлттэй байдаг. Парламентын засаглалыг хамгаалах нэрээр хэргээ угааж яваа хүн. Баастсан нүүрээ угаах гэж ядаж байгаа гэж харж байна. Өмнө нь наадах чинь -Шүүх болохгүй байна гэдэг байсан. Гэмт хэрэг үйлдэж, хулгай хийж байгаагаа мэдэж байсан хүний үг л дээ. Ерөнхий сайдын суудлаас буугаад л ардчилал ямар хэрэгтэйг ойлгож. Монголын шинэ үеийнхэн авлигач хулгайч гэж түүнийг таниад албан тушаалаас нь нохой мэт хөөж буулгасан. Одоо Оюун-Эрдэнэ Их хурлын гишүүний ажлаа сайн дураараа өгсөн нь дээр. Монголын парламентын өргөөнд хутга ханцуйлж явдаг тийм этгээдэд дотор нь суух ёс суртахууны эрх байхгүй. УИХ-ын танхимд тийм түүхтэй хүн юм улиглах тусам иргэдийн төрдөө итгэх итгэл алдарч байгаа юм. Улс орныг бүхэлд нь муухай харагдуулаад байна. Оюун-Эрдэнэ эрх мэдэлд шунаж манай парламентыг, ардчиллыг өөрийн гараар бусниулсан. "Ардчиллын баян бүрд"-ийг ямар болгов? Авлига хулгайд нэвт идэгдсэн, албан тушаалтан нь дураараа дарангуйлдаг орон гэсэн ангилалд оруулсан. Дал руу бууж байсан авлигын индекс хэд болж доройтов? Хэвлэлийн эрх чөлөө, хүний эрхийн үзүүлэлтээр Монгол улс түүний засагласан таван жилд лав жаран байраар ухарсан. Үнэнийг хэлж бичсэн хэвлэлийнхэн, тэмцэх гэсэн иргэдийг тагнуул, цагдаа, мөрдөн, шоронгийн хаалганаас салгахгүй тамласан шүү. Оюун-Эрдэнэ УИХ-д байна гэдэг бол өмнө нь 16 телевизийг мөнгөөр зодож яриулдаг байсан хүн амины давтан хэрэгтэн Амгаланбаатар төрийн ордонд алхаж явна гэсэн үг. Би тэгэж харж байгаа. Оюун-Эрдэнийг та нар Амгаланбаатар явж байна, ярьж байна гэж л хар. Нойлэрдэнэ өнөөдөр УИХ-ыг гэмт хэрэгтний хоргодох байр адил болгож байна. Тэр зөвхөн Монголын түүхт төрийг хулгай худлаар бузарлаад зогсоогүй шүү. Хэрээ ахтайгаа нийлж ард түмний тунгалаг оюун санааг маш гүн хордуулсан. Иргэдийн тархийг угаах, хов живийн бузар нян үржүүлэх, хагалан бутаргах гэмт үйлдэл нь одоо ч үргэлжилж байна. Оюун санаа нь өвчилсөн зон олон муу муухайд донтсоор байгаад, түүнийг үйлдсээр үндэсний дархлаагаа алддаг. Ийм нүгэлтэй, хар мөртэй этгээд. Тэмцдэггүй ард түмэн мөхдөг. Энэ жорлон Монголын ард түмний тэмцэх эрхийг булааж авах жигшүүрт гэмт үйлдлийг удаа дараа үйлдсэн. Дэлхийн хамтын нийгэмлэг 1948 оны 12 дугаар сарын 10нд Хүний эрхийн түгээмэл тунхаглал баталж хүний тэмцэх эрх нь соёлт хүн төрөлхтний нийтлэг хууль болсон. Энэ өдрийг сонгож 1989 онд Монголд ардчилсан хөдөлгөөн байгуулагдаж байгааг зарласан нь тохиолдол байгаагүй. Иргэнийхээ тэмцэх эрхийг булааж авдаг Ерөнхий сайд, ямар ч албан тушаалтан байх ёсгүй. Манжийн төр ч ингэж балайрсан түүхгүй. Харин энэ цаг үед л иргэдийнхээ тэр үнэт эрхийг хэрхэн булааж болдгийг, яаж суртал ухуулга хийж, мөнгө хахуулиар сүлбэж, зохион байгуулж жүжиглэдэгийг бүгд харсан. 1990 онд Батмөнх гуай иргэдийнхээ тэмцэх эрхийг Оюун-Эрдэнэ шиг булааж авсан бол яахав. Гарч ирээд Ардчилсан Холбооны залуусын өөдөөс цуглаан зохион байгуулаад, өлсгөлөн зарласан бол яахав. Лав Монгол улс ардчилсан замаар замнаж чадахгүй болох байсан. Та нарынхаас яадаг юм, миний санаанаас гардаггүй нэг зураг байдаг. Ковидын аюулыг сөрж өдөр шөнөгүй ажилласан хөөрхий эмч, сувилагч, асрагч нар цалингаа нэмүүлэх гэж Чингисийн талбайд олон хоног зогссоныг санаж байна уу? Хүйтэн усан бороо, мөндөрт шалбартлаа нүдүүлэн сууж байгаа тэр цагаан нөмрөгтэй эмч ажилчдын зураг. Одоо ч миний нүдэнд тэр зураг харагдах шиг болж даралт ихэсдэг. Нөгөө жорлон чинь тэднийг элдвээр дарамталж айлгаж хөөж явуулчихаад, араас нь "төрийн эсрэг боссон" гэж гүтгэж аюултай гэмт хэргийг эмч сувилагчдад тохох гэж шар махтай нь хатаасан. Энэ түүхийг та нар битгий мартаарай. Харин өнөөдрийн сэдэвтээ эргэж ороход Оюун-Эрдэнэ яриад байгаа парламентынхаа дархлааг өөрөө гардаж аль хэдийн үгүй хийсэн хүн шүү. 1992-1996, 1996-2000 оныг би сайн санаж байна. Дотор нь сууж байсан. Тэр үеийн Их Хурал зовлонтой бүрэлдэхүүнтэй ч парламент төрхөө хадгалдаг байсан. Юун УИХ-ын дарга индрээс бодлогын сургаал айлдаж үг хэлээд суух. Ерөнхий сайд чуулганы нээлтэд үг хэлдэг, араас нь цөөнхийн төлөөлөгч ард олныхоо бухимдал, эрх баригчдын болохгүй бүтэхгүй бүхнийг илчилж ярьдаг байсан. Одоо бол манай Их Хурал дээр үеийн МАХ намын бүгд хурал шиг болсон. Олон намын төлөөлөлтэй, парламентат ёсоо дээдэлдэг оронд хурал даргалагч тухайн чуулганаар хэлэлцэх асуудлаа танилцуулж, хурлыг зохицуулах, нээж хаах төдий л эрх эдэлдэг. Тэр бол олонхийг ч, цөөнхийг ч төлөөлөхгүй. Спийкэр нь бодлого номлож Ерөнхий сайд, сөрөг хүчин нь парламентын хугацааг чимээгүй сууж өнгөрөөх юм бол олонхи цөөнхөөр яах юм! Олон нам оролцсон сонгууль хийх утга нь юу болох билээ! Оюун-Эрдэнэ шиг их мэдэлтэй ерөнхий сайд Монголын нэн шинэ түүхэнд байгаагүй. Ямар ч ерөнхий сайд Үндсэн хуулинд хоёр удаа гар дүрсэн түүх байхгүй. Алганд багтсан улс гэж дээдэлдэг ардчилсан шинэ үндсэн хуулийг тавин хувь хүртэл нь сэглэж зэрэмдэглэсэн. Чимэд гуай амьд байсан бол ингэхийг тэвчихгүй. Хууль тогтоох болон гүйцэтгэх эрх мэдлийн хяналт, тэнцвэр, бие даасан байдлыг бүрэн устгасан. Засаг тогтвортой ажиллах ойлголт устсан. Их хурлын гишүүд засгийн газрын гишүүн болох гэж уралддаг болсон. Наад ИХ-ын гишүүд чинь ЗГ-ын гишүүд болж дуусталаа ЗГ-ыг огцруулна. Одоо гурав дах ЕС-ынхаа нүүрийг үзэж байна. МАН олонхи атлаа гол өрсөлдөгч намаа өвөртөө хийж бүрэн эрхт төлөөлөгч болгосон. УИХ-ыг засгийн газрын өргөтгөл болгож хувиргасан. Хариуцлага, хуулийн тэгш хэрэгжилт, хяналтыг устгахаар ардчилсан, парламентат ёс аяндаа мөхдөг. Оюун-Эрдэнэ бол 1990оноос хойш гарч ирсэн хамгийн удаан эрх мэдлээ хадгалсан бас хамгийн их мөнгөтэй, хамгийн баян Ерөнхий сайд байв. Амлалтыг нь нэхэхээр, хариуцлага, үр дүн асуухаар -Би азгүй Ерөнхий сайд гэж шорон зан гаргаж баашилдаг л байсан болохоос. Таван жилд 260 гаруй их наяд илүү төсвийг тодотголтой нь зарлагадсан. Төсвийн гадуурх хулгай авлигал нь мэдэгдэж байгаагаар 150 илүү их наядаар яригдах болсон. Таван жилийн дотор Монгол төрийн хүнд суртал, идэж уудаг нь албан ёсоор зургаа дахин нэмэгдсэн. Албан бусаар 1100 хувиар өссөн. Тиймдээ ч албан тушаалтнуудын ууж идэхийг дэлбэртэл нь өөгшүүлсэн Оюун-Эрдэнийг олон нийт хэн гэж хочилдог уу? "Жорлон" гэж түүнийг хочилдог болсон. Жидүү, нүүрс, тендер, Ирээдүй өв сан, Эрүүл мэндийн даатгалын улайссан данс, офтэйкүүд гээд. Түүний үед л нууцад авч байгаад их наядаар нь хулгайлдаг болсон. Иймэрхүү нууц гэрээ шийдвэрийн тоо 400-600 хүрч байна гэж сонссон шүү. Жорлон Оюун-Эрдэний үед Монголын төр улсаа иддэг үр могой болсон. Манай иргэд хамгийн их ядуурсан. Нийтээрээ өрөнд баригдсан. Татвар дарамт, юмны үнэ тэнгэрт хадсан. Монголыг өөрөө өөрийгөө иддэг улс болгож хувиргаад тэр жорлон залуучуудад үзэн ядагдаж буусан. Занданшатарын, Учралын засгийн газар гэж үнэндээ байхгүй ээ. Оюун-Эрдэний бүтээсэн данхар жорлонд зарим нь суудал сэлгэсэн. Нилээд нь тэндээс биеэ дааж босож амжаагүй байна. Ямар сайндаа дараачийнх нь "чөлөөлье" гэж хашгирч бачуурч байхав. Та нар сонсож байгаа биз. Одоогийн маргалдаж байгаа хуулийн төслийг би ажиллаж байхдаа цогцоор нь "Сонгогдсон болон томилогдсон албан тушаалтантай хариуцлага тооцох хууль" гэж УИХ-д оруулсан. Ерөнхийлөгчөөс өөр аль ч субъект санаачлахаас тойрдог хууль харилцаа гэж бий. УИХ-ын гишүүдтэй яаж хариуцлага тооцохыг Ерөнхийлөгч л оруулж авч гарч чадвал чадна, үгүй бол хэцүү. ЗГ тийм хууль санаачлах уу? Үгүй. Гишүүд бас үгүй. Оруулж ирвэл Ерөнхийлөгч л оруулж ирнэ. Албан тушаалтантай тооцох хариуцлага цогцоор, шил дараад хэрэгжиж байж ёстой. Эхнийх нь явлаа. Араас нь олон түмэн нэхээд явуулдаг байх ёстой. Хариуцлага, ялангуяа улс төрчидтэй тооцох хариуцлага бүтэн цогц болж байж хэрэгждэг. ИХ-ын гишүүн асуудалд холбогдсон бол "би гарлаа" гээд зарлаад гараад явдаг. Тэгээд л болоо. Тэгэж зарласнаар УИХ-ын тогтоол гарсанд тооцдог, тэр өдрөөр тасалбар болж төрийн ордонд эргэж орох эрхгүй болдог. Олон нийтээс сонгогдсон хүн өөртэйгээ тооцдогийг ёс суртахууны, УИХ-ын нам, бүлэг, парламентын бүтэц гишүүнтэй холбож шийдвэр гаргавал улс төрийн, шүүхээр явбал хуулийн хариуцлага болдог. Энэ тухай л хэлэлцүүлэг болж байх шиг байна. Гэхдээ албан тушаалтан огцрох боломж үргэлж нээлттэй байдгийг дахин сануулъя. ..... Бусдын эрх ашигт худалдагдах шаарууд байвал хөрш ч бай, хэн ч ашиглана. Тэгэж ашиглагдаж байгаа үйлдлийг эрүүгийн хуулинд зүйлчлэн заах хэрэгтэй. Үйлдэл бүрт нь ял оноох бодлого зөв. ..... Дээд шүүхийн шүүгчид Засгийн газрын гишүүний ажлыг давхар хашдаг байвал яах вэ? Гүйцэтгэх, шүүх болон хууль тогтоох эрх мэдэл тусдаа байхаар бид Үндсэн хуулиа боловсруулсан. Нийлчихээр ямар ч хяналт, хариуцлага алга болдог. Ерөнхий сайд, шадар сайд нар УИХ-ын гишүүн байж болно. Манай улс өөрийн онцлогтоо тааруулж ингэж явах нь зөв. ..... Парламентын гишүүний дархлаа, халдашгүй байдал гэдэг бол гэмт хэрэгтний хамгаалалт биш. Харин улс төрийн дарамтаас хамгаалахад л оршдог. ..... Улс төрд орж байгаа сэдэл чухал. ..... Би 1994 онд яриа гарахад л УИХ-ын гишүүнээс чөлөөлөгдөх өргөдлөө өгч байлаа. Шүүх дээр очоод цагаадсан. ..... Юун Харбины гэрээ. Гүтгэлэг. Намайг яая гэхэв, хөрш найрамдалт орныхоо удирдагчийг ингэж гүтгэж болохгүй. Хоёр талаасаа авлигачидтай тэмцэх тухай л ярьж байсан. Одоо ажлаа хийж байгаа хүн, Си Жиньпин дарга хариу өгөх байлгүй дээ. ..... Үндсэн хуулийн өөрчлөлтийг зөвхөн нэмэлтээр хийж анхдагч үзэл санааг хадгалж явбал зөв болно. Сүүлийн хоёр өөрчлөлт нэртэй юм манай сонгож авсан замыг эвдсэн. ..... Оюу толгой, Бамбарууш кафе хоёрыг яаж харьцуулж болох. .... Улс төрийн өндөр албан тушаалтнууд ажлаа минутын нарийвчлалтай нийтэд тайлагнадаг байхыг ил тод байдлын хууль гэж байгаа юм. Дарга нарын юу хийж байгааг мэдэхгүй бол ямар ч хяналтгүйтэй адил. ..... Ерөнхийлөгчийг УИХ-аас сонгодог байсан бол одоо жорлон зүлгэгчтэй л сууж байх байсан. Оюун-Эрдэний үед ерөнхийлөгчийг томилсон бол Ховдын Болормаа л тэнд суух байв. Яаж азаар ард түмнээс сонгодог болсон юм. .... Ерөнхийлөгчид наадуул чинь өөрсдөө элдэв юм авч ирж наадаг юм. .... Сонгогдсон хүнээ эрүүлж татах иргэдийн эрх хэрэгжих бол баг, хороо бүр дээр тогтоосон босго давах ёстой. Энэ бол бараг боломжгүй. Ардчилал бол үйл явц. Эргэх холбоо. Тэр механизм ажиллаж байж амьд байдаг. .... Би суух өрөөгөө Иргэний Танхим болгосон. Гайхамшигтай нь жилийн дотор 600 гаруй Иргэний Танхим улс даяар байгуулагдсан. ..... Хамгийн том хулгайг өдөөсөн атлаа хариуцлагаас бултаж бусдыг айлын хоймроос буруутгаж суухыг харах үнэхээр гутмаар шүү. ..... 2005 онд анх удаа Монголын төсөв ашигтай гарч байв. Хулгайтай тэмцсэний үр дүн шууд гардаг. ..... Хүн рүү бууны ам харуулахыг хаана ч цээрлэдэг. Төв талбайдаа буу тачигнуулах сайны ёр биш. ..... Нэг гишүүн нь явахад онхолдоод өгдөг сул дархлаатай болчихсон юмуу, УИХ чинь. Тэгтлээ дордсон бол харин ч явуулж байж л дархлаа нь сэргэнэ. Төрийн жорлон бохирдсон бол усыг нь татах л хэрэгтэй. ..... Улсаас том компани гэж байхгүй. ..... Илээр хулгай хийх нь багадаад нууцад авдаг болсон. Тэр балиар хуулийг бушуухан хүчингүй болго. ..... Над дээр мөлхөж орж ирж байсан хүн байхгүй. Монгол төрийг улсаа иддэг үр могой болголоо. "Үүнийгээ зогсоо" гэж Ерөнхийлөгч хэлэх л ёстой. .... Би Ерөнхийлөгчийн Тамгын газрын төсвийг 2014, 2015, 2016 онд жил бүр 10 хувиас багагүй буулгаж байсан. Өөрөө үлгэрлэж бусдыг тийн буулгахыг уриалсан. ..... Наад УИХ-ын гишүүд чинь сайндаа ЗГ-ыг огцруулаад байгаа юм биш сайд болох гэж санаархаж байгаа нь тэр. ..... Эрдэнэт үйлдвэрээс эхлээд иргэд хувьцааг нь авдаг болгочих. Үнэ цэнэтэй л бол иргэдийн эзэмшилд очих нь зөв. Ингэвэл төр хулгайгаас сална. ..... Баярцогт УИХ-ын дэд даргаас, Амарбаясгалан УИХ-ын даргаас огцрох бол ёс суртахууны хариуцлага хүлээж байгаа хэлбэр. ..... Малчид малаа авсан шиг ашигтай аж ахуйн нэгжийн хувьцааг иргэд аваг. Иргэдээ хөрөнгийн зах зээлд оруулахгүй хаяснаар ихэнх нь ядуураад байгаа юм. ..... Манай ард иргэд улам хэрсүү болоод байгаа. Харин улс төр нь хоцроод байна. Ард түмэн "А" авч байхад, улс төр "F" авч чадаж байна уу, үгүй юу! ..... Улс төр яривал ч олон сэдэв байна даа...

ELBEGDORJ Tsakhia Mongol

16,220 views • 3 months ago