Loading video...

Video Failed to Load

Go Home

Үл хөдлөх хөрөнгийн 2%-ийн татварын талаар иргэн яг хэлжээ

24,019 views • 1 year ago •via X (Twitter)

10 Comments

Magnai's profile picture
Magnai1 year ago

Манай үл хөдлөхийн хууль бол нохойн баас шиг болсон байна лээ. Өмчлөлийн газар дээрээ том байшин бариад тэрийгээ ҮХХ-д бүртгүүлэх гэхээр газрынхаа өмчлөх эрхээс татгалзаж, эзэмшлийн газар болгож байж заавал ҮХХ-д бүртгүүлнэ гэдэг заалт орсон нь зүгээр л төрийн дээрэм

Рэгзэнгийн ШИНЭГЭРЭЛ's profile picture
Рэгзэнгийн ШИНЭГЭРЭЛ1 year ago

Мхм

Тогтохгүй салхи ❄'s profile picture
Тогтохгүй салхи ❄1 year ago

Олон нийтээрээ татварын эсрэг жагсах хэрэгтэй ! Ирээдүй алга байна шүү!

Рэгзэнгийн ШИНЭГЭРЭЛ's profile picture
Рэгзэнгийн ШИНЭГЭРЭЛ1 year ago

🙄❗️❗️

Өөлдийн Мөнхбат's profile picture
Өөлдийн Мөнхбат1 year ago

Японд борлуулалтын АШИГ гарсан бол 20%-ийн зуучлагчийн шимтгэл 3% хавьцаа төлнө. 100 р авсан байраа 80- р зарвал татвар төлөхгүй зуучлалын 3% төлнө

Рэгзэнгийн ШИНЭГЭРЭЛ's profile picture
Рэгзэнгийн ШИНЭГЭРЭЛ1 year ago

👍👍

Manlaibaatar↩'s profile picture
Manlaibaatar↩1 year ago

Дээр нь тэр зээл өгсөн гээд нэг хувь авдаг бол банкны дээрэм.

Рэгзэнгийн ШИНЭГЭРЭЛ's profile picture
Рэгзэнгийн ШИНЭГЭРЭЛ1 year ago

Мхм

Zaya*Polyglot's profile picture
Zaya*Polyglot1 year ago

Эсэргүүцэж байна хэлснийх нь дагуу бичлээ. Хр Энэ улс хайгуул хийж, нөөцөө илрүүлж, үйлдвэрлэл, бүтээн байгуулалт хийж хөрөнгөжихийн оронд иргэдээсээ л шавхаж эцсийнх нь зоосыг хурааж түүгээрээ төсвөө бүрдүүлдэг хөгийн улс болчихлоо. Бүх төрлийн татварыг хамгийн дээд хэмжээгээр хураана, зөрчлийн хууль гэсэн алтны уурхайтай болсон. Хүмүүсээ дайжуулж алдахаасаа өмнө ажиллах, амьдрах амьсгалах бололцоо олгоочээ. Хамгийн бага цалинтай хамгийн өндөр татвар торгуультай оронд хэн үлдэх вэ?

Рэгзэнгийн ШИНЭГЭРЭЛ's profile picture
Рэгзэнгийн ШИНЭГЭРЭЛ1 year ago

Төр төр гээд байвал ийм болдог, нөгөө талаас соц-оосоо бүрэн салахгүй бол нар үзэхгүй

Related Videos

Өнөөдөр Монгол Улсын Засгийн газрын хуралдаанаар нийслэлийн зүгээс Засгийн газрын мөрийн хөтөлбөрт зайлшгүй тусгуулах шаардлагатай төвлөрлийг задалж, түгжрэлийг бууруулах, төрийн үйлчилгээг иргэдэд ойртуулахад чиглэсэн дэд бүтцийн гол төслүүдийнхээ талаар танилцууллаа. Тодруулбал: Олон жил ярьсан Туулын хурдны замыг төр хувийн хэвшлийн түншлэлээр барьж байгуулах олон улсын нээлттэй тендерийг энэ 8-р сард багтааж зарлахаар бэлтгэл хангаж байнө. Мөн тус замаас эх авч, Их тойрууг тойрсон тойрог хурдны замыг байгуулах ажлын олон улсын зөвлөх үйлчилгээний тендерийн эх үүсвэрийг улсын төсөвт суулгах шийдийг гаргууллаа. Метроны төсөл ирэх 10-р сарын 1 гэхэд EPC 1-р үе шатаа шалгаруулах бэлтгэлээ хангаад явж байна. Дүүжин тээврийн 1-р шугамын барилга угсралтын ажил эхэлсэн. Бетонон хийцлэлийг гадаадад хийж байгаа бөгөөд угсралтын ажлыг энэ ондоо хийнэ. Дэд төвүүдийг түшиглэн гэр хорооллыг орон сууцжуулах ажлын хүрээнд Сэлбэ, Баянхошуу, Шар хад дэд төвүүдэд инженерийн шугам сүлжээ, ус, дулаан хангамж, дэд бүтцийн ажлууд хийгдэж байна. Бид эхний ээлжид Сэлбэ дэд төвийн 158 га талбайд 12 мянган айлын нам давхрын орон сууц барих тендерийг зарлахад тун ойртсоныг дуулгахад таатай байна. Сэлбэ дэд төвийн 158 га газрын 2206 нэгж талбарыг чөлөөлж, дахин төлөвлөсөн. Холбогдох албаныхан иргэн, аж ахуйн нэгжийн газар болон үл хөдлөх хөрөнгийн үнэлгээг хийж, үнэлгээний дүнг иргэдэд танилцуулж байна. Өнөөдрийн байдлаар 1250 нэгж талбарын эзэдтэй гэрээ байгуулж, 885 иргэний нөхөх олговрыг олгох Нийслэлийн Засаг даргын захирамж гараад байна.

Х.Нямбаатар

26,506 views • 2 years ago

С.Мөнхбат: Нийт 27.000 ширхэг НМН Монголруу авчээ... Би очоод захиралтай нь уулзчихаад ирье Дугархүүд Монголын хууль үйлчилдэггүй юм бол Хятадад үйлдвэрийн даргад хууль хатуу үйлчилнэ. Тиймээс тэр надаас юу ч нууж чадахгүй болсон. Дугархүүгийн нийт барагдуулах ёстой НМН ийн хохирлын төлбөр хамгийн багадаа 12 тэрбум 168 сая төгрөг.... Ийм хэрэг хийсэн хүн тийм амархан бууж өгөхгүй! Иргэн С.Мөнхбат монголын сошиад инфлүүсерүүд баталгаагүй, эм бэлдмэлийг хүний эрүүл мэндэд тустай мэтээр сурталчлан их хэмжээгээо зарж буй асуудлыг хөндөж, гаргаж ирж мэдээлдэг. Түүний хувьд өмнө нь MACA гэх чихрийг олны танил хүмүүс “түрүү булчирхайг анагаадаг” мэтээр буруу сурталчилж байсныг илчилсэн. Харин энэ удаад Дугархүү гэх цахим инфлүүнсер NMN гэх бүтээгдэхүүнийг “залуужуулдаг, үс ургуулдаг” гэх зэргээр сурталчилж олон мянгыг зарсан талаар дэлгээд байгаа юм.

Баагий🇲🇳🇺🇸🇮🇱🇺🇦

14,289 views • 1 year ago

⚖️ Рио Тинто компани уул уурхайн компанийн хувьд Оюутолгой төслийг үр ашигтай удирдаж, ашигтай ажиллуулан хувьцаа эзэмшигчдэдээ аль болох хурдан хугацаанд ногдол ашиг тараах үүрэгтэй. Гэтэл энэ үүргээ умартан уул уурхайн компани биш болоод уджээ. Тохижилт үйлчилгээний компани шиг, мөнгө хүүлдэг ломбард, банк бус санхүүгийн байгууллага шиг, пиарын компани шиг л манай улсад ажиллаж байна. 💰 Санхүүгийн мөлжлөгийн схемээр манай улсын баялгаас өдөрт 4 сая ам.доллар, жилдээ 1.5 тэрбум ам.долларын ашиг зээлийн хүүгээр хийгээд сууж байна. 🤝 Засгийн газар энэ долоо хоногт менежментийн төлбөр 2 дахин бууруулсан яриа хэлэлцээний үр дүн гарсан талаар мэдэгдэл хийсэн. Олон жил яригдсан асуудалд ахиц гарсан нь сайшаалтай боловч 1 жилд 70 сая ам.долларын хэмнэлт гарахаар байна. Рио Тинто компанид төлөх менежментийн төлбөрийг 70 сая ам.доллароор бууруулж байгаа ч энэ хэмжээний мөнгийг хагас сарын зээлийн хүүгээр л нөхөх боломжтой. ⛔️ Ногдол ашиг авах хугацааг дорвитой наашлуулах суурь асуудал шийдэгдээгүй гэсэн үг юм. 📍Нөгөөтэйгүүр Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням олон нийтийг төөрөгдүүлэхгүй, үнэн бодит мэдээлэл өгмөөр байна. Лхагва гарагийн хэвлэлийн хурал дээр Г.Дамдинням сайд 9%-ийн менежментийн төлбөрийг 3.95% болгож буурууллаа гэж мэдэгдсэн. Оюутолгой төслийн суурь гэрээний хаана ч 9% гэсэн тоо байхгүй бөгөөд 6%, 3% гэсэн төлбөр байдаг. 6%-ийн менежментийн төлбөрийг 2 дахин бууруулна гэхээр 3% болж буурах ёстой болуу. ⁉️Мөн монголчууд бидэнд ирэх үр өгөөж цаг хугацааны хувьд хэрхэн наашилж байгаа талаар бодитой, зөв мэдээлэл өгөх хэрэгтэй. ❌ Цаашид хүндээ хөнгөнөөс өгөхгүй байх дээр зайлшгүй анхаарах хэрэгтэй. ⛏️ Монголын баялгийн хамаг өрмийг Рио Тинто хамаад монголчууд бид хусамтай л үлдэх бодит эрсдэл хэвээр байсаар байна. ✅ Тиймээс Оюутолгой төслийн суурь гэрээнүүдийг өөрчилж, шинэчлэх зайлшгүй шаардлагатай. Хамтдаа Рио Тинто компаниас хариуцлага нэхье. Баялгаасаа ногдол ашиг хүртэх боломж бидэнд байна.

Solongoo Bayarsaikhan

22,242 views • 3 months ago

‼️ИПОТЕК бол ХАЛАМЖ биш. Оочерт байгаа 35 иргэн чинь гэр хороололд очиж ЯНДАН босгож байж ипотек олж авах хэрэг үү⁉️ Uchral Nyam-Osor Ерөнхий сайдаа ипотекийн зээлийг гэр хорооллын иргэд рүү цаашид чиглүүлж, яндан буулгана. Урьдчилгаа 30%-г нь 50% бууруулна гэсэн бодлого чинь буруу байна. Ипотек бол цэвэр дундаж давхарга руу чиглэсэн бодлого. Улс орныг чинь дундаж давхарга л чирдэг, ба ардчиллыг чинь хамгаалдаг. Энэ улсад нэг бол гэр хороололд амьдарч байж л төрийн дэмжлэг авдаг. Эсвэл хэт мөнгөтэйн хүчээр бизнес хийдэг болж болохгүй шд. Тэгвэл тэр дундаж давхарга чинь бүгд гадагшаа гараад явчихна. Итгэл алдарна. Дагаад их бага хэмжээгээр санхүү чинь гадагшилна. Эцсийн дүндээ улс чинь хэт баян ба ядуу гэсэн хэсэгт хуваагдаж байгаад хоорондоо байлдана. Баячууд нь хөрөнгөө гадагшаа зөөгөөд гараад явчихна. Залуу хүмүүс жоохон өөрөөр юмаа харъя л даа. 📌1. Ипотек бол 1 удаа бэлэн төлөлтөөр зээл авах боломжгүй. Урьдчилгаагаа өгөх хэмжээний хуримтлал үүсгэсэн, сар бүр төлбөр төлөх чадамжтай, тогтмол орлоготой, өр орлогын харьцаагаа хангаж байгаа, НД төлдөг, дунд болон доод дундаж орлоготой өрхүүдэд чиглэсэн санхүүгийн схем. 📌2. Гэр хорооллыг орон сууцжуулах бодлого түрээслээд өмчлөх, эсвэл дулаалгын татаас гэх зэрэг өөр бодлогоор дэмжих ёстой. 📌3. 2026 оны 2-р улирлын байдлаар 35 мянган иргэн ипотекийн зээлийн хүлээлэгт байна. Тэд тогтмол орлоготой, 30% урьдчилгаатай. Зөвхөн төр нь 5.5 их наядыг санхүүжүүлж чадахгүй байгаа учраас 2-3 жилийн урт оочер хүлээж сууна. 📌4. Хэрэв ингээд ипотекийн концепцыг нураагаад хаячихвал эрт ихэсч байрны үнэ нэмэгдэнэ. 📌5. Урьдчилгааг бууруулчихаар иргэдийн чинь сард төлөх мөнгөн дүн өснө. Орлого нотлох байдал нь хүндэрнэ. Банкууд яг амьдрал дээр 30% төлөх чадамжтай хэсэгтээ л үйлчилнэ, зээлээ сонгож олно. Ингээд гоё сайхан бодлого чинь амьдрал дээр унана. 💡Баялгийн сан нтр-ээ ашиглаад ипотекийн зээлээ эрчимжүүлээд яг оновчтой хэсгүүдээ дэмжээрэй. Гэр хорооллын иргэдээ ч бас оновчтой өөр хөтөлбөрүүдээр дэмжээрэй 🇲🇳🇲🇳🇲🇳

Г.Лхагвадорж UBN.MN

11,941 views • 3 months ago

“Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн захирал Т.Нямдаваа нартай уулзлаа. 1993 оны Өмч хувьчлалын комиссын тогтоолоор хүрээлэнгийн 30 хувийг “ягаан тасалбар”-аар, 2000 онд дахин 19 хувийг иргэн Т.Нямдаваад худалдаж төр-51, ААН-49 хувийн эзэмшиж эхэлсэн байдаг. Харин 2005 онд хүрээлэнгийн 2 дугаар павилоныг Нийслэлийн Өмч хувьчлах комиссын тогтоолоор “Говийн Од” ХХК-д худалдсан тул “Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн захирал Т.Нямдаваа нь нийслэлийн өмчийн хувийг бууруулж 49 хувь болгуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргаж 51 хувийг эзэмших болсон. Тус хүрээлэнгийн мэдэлд анх 38.6 га газрыг спортын зориулалтаар олгосон ч өнөөдөр 12.6 га газар үлдээд бна. 2007 оноос 2017 оны хугацаанд 26 га газрыг нь бусдад шилжүүлж өгчээ. Үүний үр дүнд өнөөдөр цэнгэлдэх хүрээлэнг тойроод 6000 айлын орон сууц баригдчихсан. Нийслэл урсгал засварыг жил бүр хийдэг ч 2008 оноос өнөөдрийг хүртэлх “Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-иас хүртэлх хугацаанд 32.7 сая төгрөгийн ногдол ашиг хуваарилсан байгаа юм. Ийм байж болохгүй. Тиймээс • Газар шилжүүлэх захирамж гаргасан нийслэлийн үе үеийн Засаг дарга нарыг АТГ-т шалгуулна. • Мөн газар шилжүүлж аваад барилга барьсан компаниудаар өнөөдрийн үнэлгээгээр газрын дуудлага худалдааны анхны үнийг ирэх 5-р сарын 1-ний дотор нөхөн төлүүлнэ. Компаниуд татгалзсан тохиолдолд мөн АТГ-т шалгуулна. Эзэд нь бүгд бидний таних хүмүүс. Тийм учраас газар шилжүүлж авсан эздүүд “Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-тай ямар тохироо хийснийг ч давхар шалгуулна. Шилэн данс хөтөлдөггүй, нийслэлийн хөрөнгөөр зассан талбайг зөвшөөрөлгүй хашаалж, зогсоолын төлбөр авч байгаа гээд олон асуудал бий. Энэ бүгдийг шат дараатай шийдвэрлэж, Төв цэнгэлдэх хүрээлэнгийн түмний мэдэлд буцаан авах ёстой.

Х.Нямбаатар

72,712 views • 2 years ago

Сайн байна уу, Сараа эгчийн Вена хотын тоглолтыг үзэх гэж догдолж очсон 20 хүнийх нь 2 нь бид байнаа. 5 сарын 9 бол бидний хувьд тэмдэглэлт өдөр байлаа. Яг энэ өдөр хүндэлж, шүтэж, дууг нь сонсож явдаг дуучны маань тоглолт ирж таарах нь гээд их л баярлаж, их л догдолж, их л бэлдэж, ёстой л нүүр гараа угаагаад, нөгөө хувцсаа өмсөөд гараад явсан даа😅. Бидний хувьд мэдээж билетээ урьдчилсан захиалгаар худалдан авсан байсан. Бидний танил, найз нөхдүүдийн хувьд тоглолт үзэх сонирхолгүй гэцгээж байлаа, яагаад вэ гэвэл: 2016 онд тоглохдоо, CD авсан үзэгчиддээ гарын үсэгээ зурж өгнө, хамт зураг авхуулна гэж хэлсэн боловч, тухайн үед тоглолт завсарлаж байна гэж зарласнаа дараагийн тоглолтондоо яарч байна гээд бас л зугтаасан явдал болж байлаа. Надад одоо ч тэр үед үнэнч фэнийн ёсоор худалдаж авсан, мэдээж гарын үсэггүй CD нь байгаа. Тэр үед бас ч гэж 5-6 дуу дуулчихаад дараа нь зугтаасан юм байна😅 Миний ойлгосноор аялан тоглолтын зохион байгуулалт буюу management - г Гэрэлээ гэдэг эмэгтэй хийсэн. Вена хотод заал олж өгөх үүргийг Torent буюу Учрал гэдэг залуу бүсгүй, түүний нагац эгч Өлзийжаргал нар хариуцаж, заалны төлбөрийг урьдчилж, өөрсдөөсөө гаргаж төлсөн байсан. Өлзийжаргал гэх эмэгтэй нь эрүүл мэндийн шалтгаан буюу нуруу нугасны өвчнөөс болж тэргэнцэр дээр суудаг хүн байдаг. Энэ 2 эмэгтэй маань, дүү нь тэргэнцэртэй эгчийгээ түрээд арын өрөө рүү ороод, "та явах гэж байгаа бол ядахдаа энд цугласан хүмүүстээ учир байдлаа хэлээд, яваач" гэж гуйгаад дийлээгүй. Учрал нь " та ядахдаа 5 дуу дуулаад өгчихөөч" гэж гуйгаад бүүр буруутаад, уйлж унжитлаа загнуулаад арын өрөөнөөс гарч ирсэн дээ. Тэгээд л "Зууны манлай, гавьяат дуучин" маань яваад өгсөн дөө. Би өөрөө сэргэлэн байсан бол заалныхаа гадаа нь гараад зогссон бол явж байгаа гэгээн дүрийг нь харах байж гэж одоо ч харамссаар л... 🤣 Явсных нь дараа бид 20 этгээд, их л сонин хаягдсан мэдрэмж аваад, жоохон гайхаж 1 ширээн дээрээ бөөгнөрч суулаа. Сараа эгч өөрөө микрофонтой байдаг болохоор, заалнаас микрофон аваагүй байсан юм байна лээ. Заалны зохион байгуулагч залуу биднийг өрөвдсөн болотой, микрофон авчирч өгөөд, биднийг караокэ дуулахыг санал болголоо. Security-н 2 залуу бидэнд 2 уут чипс авчирч өглөө. (их л өрөвдсөн байх даа🤣🤣🤣) Нөгөө нус нулимсандаа хутгалдчихсан Учрал гэдэг бүсгүй дуучны оронд, биднээс удаа дараалан уучлалт гуйлаа. Тэгээд хэсэг хугацааны дараа шокноосоо арай гарсан бид 20 этгээд микрофооноо барьж караокэ дууллаа, өөрсдөө сайн дурын DJ хийж жоохон бүжиглэлээ. Гэхдээ Сараа эгчийн дуунаас тавиагүй ээ🤣🤣🤣. Бид 2-н хувьд тэмдэглэлт өдрөө ингэж л өнгөрөөсөн юм даа. Та минь гологдсон 20 хүнийхээ билетийн буцаалт болон, хамгийн гол нь тэргэнцэртэйгээ таны араас гүйцэх ямар ч боломжгүй иргэн М. Өлзийжаргалын заалны урьдчилгааг төлсөн төлбөр хохирлыг барагдуулна гэдэгт итгэж байгаа шүү. Хүндэтгэсэн, Ц. Уянгаа

Оюуннар☀️

37,562 views • 1 year ago