
Ade
@Ade1206mn • 11,104 subscribers
Erh Chölöönii Evsel | #Liberté party | @Liberte1206 | Erh Chölöönii Hödölgöön | Liberté movement | @nowarmn |
Videos

Трампын айлчлалтай холбоотой албан мэдээнд бараг дурдагдахгүй нэг зүйлийн талаар бичье. Трампын айлчлалын бүрэлдэхүүнд БНХАУ-ын хар жагсаалтад орсон "хилийн хоригтой" нөхөр ирсэн тухай юм. Энэ бол Marco Rubio бөгөөд Бээжинд ирчихсэн зочид буудалдаа унтаж бна.😆 Марко Рубиог Хятадаар 卢比奥 гэдэг бсн. Хонг Конгод өрнөсөн Ubmrella recolution (Anti-ELAB) хөдөлгөөнийг дэмжиж Хятадын хэд хэдэн албан тушаалтнуудын эсрэг хориг тавих хууль санаачилж батлуулсан. Мөн Uyghur Human Rights Policy Act-г 2020 онд батлуулсан. Үүнтэй холбогдуулан Марко Рубиог БНХАУ-ын дотоод хэрэгт бүдүүлгээр оролцсон үндэслэлээр Хятадын газар нутагт хөл тавихыг хориглож "хар жагсаалт"-д оруулсан. Энэ хориг өнөөдөр ч хэвээр бга юм. Тэгвэл Марко Рубио хэрхэн Бээжинд ирчихсэн өглөөний цайгаа уух гээд байж бна вэ? БНХАУ-ын тал түүний 卢比奥 нэрний эхний ханзыг сольж 鲁比奥 болгон өөрчилж ханзны ид шидийг үзүүлснээр асуудлыг шийдэв. Энэ тухай сэтгүүлчдийн асуултад БНХАУ-ын ГХЯ "хориг тавьсан 卢比奥-тай биш, харин 鲁比奥-тай уулзах гэж бна" гэх маягийн тайлбар хийж, түүний англи нэр хэвээрээ л бга шд гээд инээлдээд өнгөрсөн ХБХ-ын үеийн бичлэгийг оруулав :) Марко Рубиогийн хувьд Сенатын гишүүн байх үе буюу 2018 оноос Монгол улсын талаар идэвхитэй байр суурь илэрхийлж ирсэн баруун жигүүрийн үзэл баримтлалтай БНН-ын улс төрч. Монгол улсыг бүс нутаг дахь чухал түнш гэж үзэж, ЭЗ, стратегийн харилцааг нэмэгдүүлэхэд чиглэсэн бодит алхам хийсээр ирсэн. Монгол улсын Гуравдагч хөршийн бодлого, хоёр хөршийн хамаарлаас ангид бие даасан гадаад бодлого явуулахыг тууштай дэмждэг ба ноос, ноолууран бүтээгдэхүүний худалдааг дэмжих Mongolia Third Neighbor Trade Act хуулийн төслийг анхнаас нь тууштай дэмжиж хамтран санаачлагчдын нэг юм. (Монголд үйлдвэрлэсэн ноос, ноолууран бүтээгдэхүүнийг АНУ-ын зах зээлд татваргүй нэвтрүүлэх) Мөн засаглал ба хүний эрхийн асуудал, инстүцийг бэхжүүлэх, авлигатай тэмцэх, хуулийн засаглал тогтоох чиглэлд АНУ-ын дэмжлэгийг нэмэгдүүлэх ёстой гэж үздэг. Далай ламын хойд дүрийг тодруулах асуудалд Хятадын зүгээс үзүүлж буй дарамт шахалтыг эсэргүүцэж Монголын байр суурийг чухалжилж үзэж бсн. АНУ-Монголын харилцаа Стратегийн түншлэлийн түвшинд хүрэхэд Рубио тэргүүтэй Сенатын гишүүд чухал үүрэг гүйцэтгэж, батлан хамгаалах болон аюулгүй байдлын хамтын ажиллагаанд ач холбогдол өгдөг. Энэ постыг хийхдээ өмнө нь бичиж байсан АНУ-тай ахисан түвшинд хамтын ажиллагаа хангалтгүй бга тухай бичвэрийг зориуд quotweet хийлээ. Учир нь Монгол улсад өнөөдөр "Ардчиллын Баянбүрд" гэх хошгоруулалт биш АНУ-тай илүү ахисан түвшний хамтын ажиллагаа, ЭЗ-н бодит эрх ашиг бий болгох шаардлага бга ба энэ нь бүрэн нээлттэй, боломжтой хэвээр бна.
Ade16,668 views • 2 months ago

“Монгол улсад гуравдагч хөршийн оролцоотой Атомын цахилгаан станц бариулахгүй, ОХУ л үүнийг хийх ёстой. Гэхдээ Монголд ОХУ-ын хэл соёл, оюун санааны нөлөө тогтоосон тохиолдолд. Монгол шиг сэндвич улсад гуравдагч хөршийн тухай ойлголт байж болохгүй...” г.м байр суурь илэрхийлжээ. Франц зэрэг гуравдагч хөрш орнуудтай Ураны салбарт төсөл хэрэгжүүлэх Монгол улсын сонирхолыг үгүйсгэн гацааж байгаагаа нуухгүйн дээр ОХУ бага оврын АЦС барих туршлагаа ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан Киргизстан, Узбекистан, тэр ч бүү хэл дотоодынхоо Якутыг дурдаж байгаа нь ямар ч итгэл төрүүлэхгүй байна. Мэдээж хэрэг ОХУ шиг хоцрогдсон, худалч бас найдваргүй улстай хэн энэ салбарт хамтарч ажиллахыг сонирхох билээ. Эдгээр бүс нутагт бүтэлгүй төслөө эхлүүлэх нь В.Путины хүсэл болохоос өөр хэний ч хүсэл биш нь ойлгомжтой. Гэтэл эдгээрийн нэг нь Монгол улс болчихоод байгаа нь хорлонтой. ОХУ бол Монгол улсад хэрэгжих эрчим хүчний төслүүдийг ямагт гацааж хорлон сүйтгэж ирсэн бөгөөд бусад бүхий л салбарт бие даахыг тэвчдэггүй улс. Мөн хөрш улсууд дахь хэл соёл, оюун санааны нөлөө хамаарал нь ямар чухал нөхцөлтэй болохыг элчин сайд тодорхой дурдсан байна. Түрэмгийлэл гэж энэ. Эрх чөлөөний хөдөлгөөнөөс санаачилсан кирилл үсгийг халж Latin үсэгт шилжих, ОХУ-ын үзэл суртлын төвүүдийг татан буулгах, хөшөө дурсгалуудыг цэвэрлэх, түүх бичлэгийг эргэн харах, сурах бичигт өөрчлөлт оруулах, виз сэргээх зэрэг дурдаж болох олон асуудлууд ямар чухал болохыг эндээс харж болно. Түүнчлэн Хархорум ба түүний ойролцоо бүрэн хэмжээний археологийн судалгаа, малтлага хийхээс нааш шинэ хот байгуулах нэрээр хосгүй үнэт түүхийн олдвор, ул мөрийг устгаж дээр нь элдэв орон сууц барьж, ОХУ-ын бүтэлгүй АЦС гэх хог новш овоолох нь түүх соёлоо устгаж буй хэрэг болно. Монгол улсад Монгол улсын өөрийн эрх ашиг зонхилох ёстой. Үүнийг бид өөрсдөө эхлээд хүлээн зөвшөөрөх ёстой.
Ade41,863 views • 1 year ago

ОХУ-ын ерөнхийлөгч В.Путины илгээсэн элч Асексей Евсиков Монгол улстай тэнцвэртэй буюу "шударга худалдаа" харилцаа хэзээ ч байх боломжгүй, хэрэв ийм зүйл хүсэж байгаа бол бензин түлшний нийлүүлтээ зогсооно гэж заналхийлжээ. Евроазийн ЭЗ-н холбоотой хэлэлцээр хийх нь Монгол улсад ямар ч ашиггүй бөгөөд зөвхөн ОХУ-ын нуран унаж буй ЭЗ-т шахаж буй амь тариа болж, хангамж, нийлүүлэлтийн бааз төдий болгох зорилготой. Монгол улс хэзээ ч ОХУ-тай "тэнцвэртэй" буюу "шударга худалдаа"-ны харилцаатай байгаагүй тул "чөлөөт худалдаа" хийх тухай ойлголт байх боломжгүй. Монгол улс ЭЗ-н түрэмгийлэлд өртөж, шударга бус худалдаанд суурилсан бүрэн хараат байдалд шилжих аюул нүүрлэж байна. Улс гэж байгаа бол түүний үндсэн чиг үүрэг нь дотоодын үйлдвэрлэгч, бизнесүүдээ хамгаалж, "шударга худалдаа"-ны үндсэн дээр "чөлөөт худалдаа" хөгжүүлэх тухай зарчим. Тиймээс Монгол улсын эсрэг ажилласан ЗГ-ыг нэн даруй огцруулж, УИХ энэ асуудлыг таслан зогсоох ёстой. Түүхэнд эх орноосоо урвагчдын жагсаалтад бичигдэх гээгүй бол УИХ-ын гишүүд энэ асуудалд эх оронч, эрүүл ухаанаар хандахыг сануулж байна.
Ade39,863 views • 1 year ago

Энэ хүн ямар ч маргаангүй түрэмгийлэгч ороzын төлөөлөгч юм бна. Монголчуудыг араа даагаарай гэж олон тоон дээр заналхийлж бна. Яриандаа ороzоор тодотгол хийх зэрэг үг үйлдэл биеийн хэлэмж нь "Би Ruzzia school-тэй, миний ар ruzzia" гэдгийг шууд ойлгуулахыг хичээж, "би та нараас онцгой дээгүүр" гэх элит ялгарал харуулахыг оролдож байна. Энэ зутруу технологи Монголд үлэмж нөлөөгөө алдаж ерөнхийдөө "ажиллахаа больсон" гэдгийг найруулагч Данхын ах, Жонхуу, ороz сургагчид нь ойлгоогүй бга бололтой.
Ade37,595 views • 2 years ago

Монгол улсын иргэний хувийн өмчийг оросууд хүч хэрэглэн дээрэмдэх гэж байгааг Монголчууд хэрхэвч зөвшөөрч болохгүй. Дээрмийн ажиллагааны гүйцэтгэгч нь дарангуйлагч Zaсаг, Zaгдаагийн байгууллага. РЦНК, ОХУй ЭСЯ троллууд, shitгүүлчид бүгд өмчийн эзэдрүү дайрч гүтгэн доромжилж тун танил ажиллагаа явагдаж байна. Монгол улсын иргэний хувийн өмчийг төр хамгаалах үүрэг хүлээсэн болохоос дээрэмдэх тухай заалт Үндсэн хуульд байхгүй. Гэтэл оросын гар хөл болсон эрх баригчид хувь хүний эрх чөлөө, хувийн өмчид халдаж байна.
Ade20,190 views • 1 year ago

Бедный Москаль: "Монгол улсын санхүүгийн систем барууны санхүүгийн системээс ихээхэн хамааралтай учир тэд хориг арга хэмжээнээс маш их айдаг. Гэхдээ Монголын талтай бид ЦООРХОЙГ олсон. АНУ хөндлөнгөөс оролцож МАНай нөхдөд нэмж хориг тавиулахгүйн тулд тэдний нууцыг задруулахгүй." Соёлт ертөнцөөс тусгаарлагдсан ОХУ ядуу тарчиг дээрээ нэмээд маш хүнд ОУ-н ЭЗ-н хоригт орж хүнд нөхцөл байдалд байгааг Москаль элчингийн өрөвдөлтэй ярианаас олж мэдэх боломжтой. Өнөөдөр ОХУ-тай харилцаж байгаа цорын ганц чөлөөт ертөнц нь Монгол улс болж үлдсэн гэдэг нь тодорхой байна. Москалууд Монгол улсад ирж ямар нэг ЦООРХОЙ олж амь зогоон хэд гурван ногоон зохицуулдаг тухайгаа ярьжээ. Хамгийн хорлонтой нь энэ үйл ажиллагаа нь Монгол улсыг ОУ-ын хоригт оруулах эрсдэл учруулж байгааг ОХУ-ын тал бүрэн мэдэж байгаа бөгөөд живж буй завь руугаа татаж чангааж байгаа нь жихүүдэс төрмөөр. Мөн Монголын коммунист эрх баригчид түрэмгийлэгч улсад нууцаар үйлчилж Монгол улсын эрх ашиг, ЭЗ-аар дэнчин тавьж эх орноосоо урваж байгааг түүний яриа нотолж байна. Монгол улс цаашид чөлөөт ертөнцтэй хөл нийлүүлэн алхая гэвэл ОХУ-ын барлаг болсон ОюунЭрдэнийн Засгийн газрыг огцруулах шаардлагатай. Жагсаж цуглаж зайлуулах цаг болсон.
Ade19,402 views • 1 year ago

В.Путины элч агаарын тээвэр болон ОУ-ын ачаа тээвэр төмөр замын үлдсэн ганц гарц нь Монгол улс болохыг хүлээн зөвшөөрчээ. Давшгүй өндөр гаалийн татвартай хэрнээ манай төмөр замаар хөнгөлөлт нэртэй үнэгүй тээвэрлэнэ. Монголын ААН өөрсдөө ТЗ-р тээвэрлэлт хийх хүрэлцээгүй болсон. Товчхондоо Монголчууд өөрсдийн мэдлийн төмөр зам ч үгүй болжээ. Монголчууд төмөр замаараа өөрсдийн ачааг зөөх эрхгүй болж, түрэмгийлэгч оросын ачаа зөөдөг дамжин өнгөрөх ханган нийлүүлэх бааз мэт болов. ОюунЭрдэнийн ЗГ-т оросын эрх ашиг нэгт. Монгол яах нь хамаагүй. Худалдааны дайн зарлачихаад "стратегийн түншлэл" гэж үлгэр ярьж, Евроазийн эдийн засгийн холбоотой хэлэлцээр байгуулах шахалт үзүүлж байгаа. Нэг нүүрээрээ БНХАУ-аас хандив, буцалтгүй тусламж, хөнгөлттэй зээл, хөрөнгө оруулалт гуйж авна, бас экспортын 90%-аа гаргана. Нөгөө нүүрээрээ орж ирсэн таван цаасаараа Монголын гол өрсөлдөгч болох ОХУ-ын нүүрс, зэс, УУ түүхий эд, бараа бүтээгдэхүүнийг тээвэрлэх төмөр зам нутаг дээгүүрээ тавьж өгнө. Монгол улсад ямар ч ашиггүй хоёр нүүртэй бодлого хэрэгжиж байна. Манай ТЗ-н 50%-г эзэмшдэг ОХУ өөрсдийнхөө ч төмөр замын бондын хүүгээ төлж чадахгүй байж Монголд нэмж хөрөнгө оруулж шинэ зам тавина гэх мэт худал ухуулга явуулж байгаа. Монголчууд төмөр замын 50%-аа оросоос нэн даруй худалдаж авах, эсвэл нэн даруй өөрсдийн мэдлийн Замын Үүд-УБ чиглэлийн нарийн царигийн төмөр зам тавих хууль эрх зүйн орчныг нээлттэй болгох хэрэгтэй. Бүх юмыг стратегийн гэж хуцсаар байгаад өөрсдийнхөө ачааг ч зөөх төмөр замгүй, оросод зусардаад хаа хүрэх вэ? Түүнчлэн Монголын агаарын тээврийн салбарт ОХУ гай барцад дагуулах санаа нь цухалзаад эхэлсэн. "Налайхын аэродромоос оросын дуунаас хурдан онгоц нислэг үйлдэхээр боллоо..." гэх мэт тархи угаалт явагдаад эхэлснийг дурдахгүй өнгөрч болохгүй. ОХУ гэнэт нэг өглөө Налайхын балгасыг бодож сэрнэ гэж байхгүй гэдгийг санах хэрэгтэй. ОХУ-ын нөөц буудлыг сэргээж буйгаа өнгөлөн далдалж хандив өгч буй мэт худал мэдээлэл цацаж байгаа. Налайхын аэродром ЗХУ-ын цэргийн нисэх буудал болон байгуулагдаж, 1968 онд ЗХУ-ын 68-р НА-г Налайх руу нүүлгэн шилжүүлжээ. 1991 он хүртэл ОХУ-Малайз нислэгийн дундын зогсоол байв.
Ade15,050 views • 1 year ago

🟥 Улаан өнгөтэй Сүхбаатарын зурагтай шинээр авсан 224 автобус мотор нь цохиод хашаанд хэвтэж байгааг ЗГ нууцалж байгаа юм бна. Тайлангаа ч нууж бна. Түгжрэлийн сайд үүнийг "хямд чанартай автобус", гүйцэд хангалттай орж ирээгүй бга тул тайлагнахгүй гэв. АТГ АТГ-Олон Нийтийн Төв шалгана уу?
Ade21,160 views • 2 years ago
No more content to load