Гонгорын Дамдинням's banner
Гонгорын Дамдинням's profile picture

Гонгорын Дамдинням

@Daimka0716,100 subscribers

Minister of Industry and Mining of Mongolia, Member of the Parliament of Mongolia, BASc (law), MASc (Mining; Politics) Researcher| UBC Alum 👨‍🎓 🇨🇦

Shorts

Шинэ уурхайн ам нээж байна. Үндэсний ААН-дынхээ хүчин чадлаар Бортээгийн ордыг ашиглаж үндэсний баялгийн санг арвижуулж, байгалийн баялгаас ирэх орлогыг нэмэгдүүлнэ. Мөн ЭТТ-н үйл ажиллагаанд ОУ-н аудит оруулж байна. Ингэснээр тус компанийг жинхэнэ нээлттэй хувьцаат компани болох ажил хийгдэх юм.

17,615 Aufrufe

Энэ бол муухай шүү. Бид адилхан л Монголчууд хүнд үеийг хамтдаа даван гарах гэж хичээх ёстой болохоос зүтгэж байгаа нэгнээ барьж зодоод байж болохгүй шүү... 100% хүнээс хамааралтай шатахууны бэрхшээл биднээс үл хамаарах асуудлаас үүсэлтэй шүү дээ. Хүнд цаг үеийг даван гарах гэж төр, хувийн хэвшил бүгд хамтраад байгаа бүх боломжоороо хичээж зүтгэж байгаа. Ялангуяа хөөрхий хэдэн ШТС-н түгээгчид хатуу хөтүүтэй нүүр тулж 3 сар болж байгаа. Хаа хаанаа бэрхшээлтэй байдлыг ойлгож бие биедээ хүндэтгэлтэй хандацгаая манайхаан.

15,621 Aufrufe

Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх 5 жилийн үндсэн чиглэлийг танилцуулж байна.

Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх 5 жилийн үндсэн чиглэлийг танилцуулж байна.

16,650 Aufrufe

Н. Батсуурь аварга Тууштай хөдөлмөрч, зорилготой, төрчихсөн авьяастай хүн ажээ🙏 40 дөхсөн насандаа шижигнэсэн залуучуудтай яс үзээд түрүүлж ДАРХАН АВАРГА болж байна Биширч, хүндэлж байна өө👏👏👏 Б. Орхонбаяр Арслан маань хүнд бэртлээс сайн эргэж ирлээ. Ирэх жилүүдэд зогсоох амьтан олдохгүй юм байнаа. Мундаг байлаа👏👏👏

28,928 Aufrufe

Videos

Daimka07's profile picture

Өнөөдрөөс аль нэг бүлэглэл, компани, фракцын гар хөл гээд цоллоод эхлэх биз. Би ардчилал, эрх чөлөөнд хайртай Монгол хүний хувьд Noorog -г өмөөрч байна... - ХЗДХ-н сайдыг зөв зүйл дээр нь хамгийн ихээр дэмжиж ирсэн. Буруу дээр нь хатуу шаардлага тавьж байна. - Намчирхаж байгаа зүйл үгүй. Буруу бол ХХААХҮ-н сайдыг өөрийн нам гэлтгүй шүүмжлээд л яваагаас ойлгох биз Би ардчилалд итгэдэг, ардчилалд хайртай ийм л хүн. Хуулийг сахиулж яваасай гэж бодож зүтгэж яваа. Намчирхаад байх асуудал алга. Хүний эрхийг хамгаалсан хуулийн хэрэгжилтийг бид энд ярьж буй болохоос хэрэг яриад суугаагүй. Өөрөөр хэлбэл, Монголын хэвлэл мэдээлэл, залуучууд шинэ үеийг айдсаар удирдах гээд байгааг л ярьж буй. Ардчилал, хүний эрх, чөлөөт зах зээлийг хамгаалахын тулд бид ажиллана гэж ардчилсан Монгол Улсын парламентын гишүүн болсон. Ноорог.мн-ий кейс гэж цаашдаа яригдах байх. Энэ бол нэг сайтын асуудал биш юм. Шинэ үеийнхэн үзэл бодлоо илэрхийлэх зоригтойгоо үлдэх үү, үлдэхгүй юу тухай асуудал. Монголын ард түмнийг худал гүтгэлгээр, хэвлэлийн мэдээгээр дарангуйлж байгаад "Хүн нь байвал хэрэг нь олдоно" гэдэг байдлаар хандаж нэгдлийн улаан бух шиг царайлаад байвал уучлаарай! Ийм хүний эрх, ийм Хууль зүйн сайд, Ийм ЦЕГ гэж юу байдаг юм! Ийм парламентын гишүүд ч гэж юу байдаг юм! Маргаашнаас гүтгэдэг ах нар, "бүлэглэлийн эсрэг" гээд Хууль зүйн сайдын яриад байдаг, "өөрийнх" нь бүлэглэлийн толгойлогч бодвол тэрний, энэ фракцийн гээд явуулах биз. Айгаад байх юм алга! Энэ үйл ажиллагаанаас хэд хэдэн үр дүн харагдаад байна. Гэмт хэргийн материал задардаг байдлыг нэн тэргүүнд болиулмаар байна. УИХ-ын гишүүн Б.Энхбаяр өнгөрсөн жил Хууль зүйн сайдаар томилогдохдоо хамгийн эхний өгсөн үүрэг нь гэмт хэргийн материалыг битгий задруулаарай гэж байсан. Гэтэл тэр нь хаана байгаа юм! Эцэст нь хууль эрх зүйн өөрчлөлт хийх ёстой бол Засгийн газар хуулиа яаралтай оруулж ир. Процессын хуулиудад алдаа байгаа бол үүнийг яръя. Монголын залуу үе, ардчилалд хайртай иргэддээ хандаж хэлэхэд бие биенээ өмөөрөөрэй. Мэдээллийн ил тод байдал бол таны эрх чөлөөний асуудал гэдгийг дахин хэлье... 2025.03.24

Гонгорын Дамдинням

14,599 Aufrufe • vor 1 Jahr

Keine weiteren Inhalte verfügbar