Video wird geladen...

Video konnte nicht geladen werden

Zur Startseite

"Улаанбаатар Трамвай төсөл"-ийн ТЭЗҮ-ийг боловсруулах ажлын явц 20 хувьтай үргэлжилж байна. Трамвайн эхний шугам "Степпе Арена"-аас Сүхбаатарын талбай хүртэл үргэлжилнэ.

94,725 Aufrufe • vor 1 Jahr •via X (Twitter)

11 Kommentare

Profilbild von khaliunn
khaliunnvor 1 Jahr

Эхлээд ядаж хотхон хоорондох замаа засаад нийтийн зогсоолоо янзлаад гадаа байгаа 18 дугаар зууны хогын саваа янзлаад хогоо цэвэрлээд тэгээд сүүлд нь наадахаа хийх үү. Трамбай ч хамгийн муу шийдэл одоо хурдны цахилгаан галт тэрэг гарчихсан ш дээ

Profilbild von Jeanne Roland
Jeanne Rolandvor 1 Jahr

🎺🎶🎼Try it with sound! 🎼🎶🎺 OPERATIC, CINEMATIC, get swept up into the world of the Journeyman archers of St Sebastian's!🏹💞 PRINCESS BRIDE x A KNIGHT'S TALE + ROBIN HOOD & MULAN in 14thc Belgium💕🌺🏹🌺💕 ⭐️⭐️⭐️⭐️⭐️"This story has it all—a heroine to root for, intrigue, romance, humor, archery, & swoon-worthy boys!" 👀😍👀 100% ORIGINAL ACTION-PACKED ROMANTIC LIGHT-HEARTED IMMERSIVE ESCAPISM that's full of larger-than-life characters, intrigue, angst, shenanigans, & archery trials! 🏹📚🔥 #Free on #KindleUnlimited or $2.99 #ebook 15-year-old Marieke disguises herself as a boy at the all-male guild where her father was once a star archer — before his mysterious accident 🏹 #epicread #historicalfiction #historicalromance #historicalfiction #medieval #renaissance #archery #cleanromance #actionandadventure #romancereads #romance #romantasy #yaromantasy #yahistoricalromance #kindleromance #romanceseries #yafantasyromance #yahistoricalfiction #yahistorical #yahistoricalfantasy #kindle #KU

Profilbild von Дорж
Доржvor 1 Jahr

Ванга шиг хэлчий Амжихгүй батаараа намар эн тэнд нүх ухаж чирэгдэл үүснэ. Өргөн нарийн цариг гээд тэнэгтээд байвдаа

Profilbild von Tamira
Tamiravor 1 Jahr

Трамвайны мэргэжилтэн байсан юм уу🧐 Үнэртэй ус хийдэг л гэж бодож явсан даа😮

Profilbild von Мөөжиг🐮ムーギー
Мөөжиг🐮ムーギーvor 1 Jahr

Энэ луйварчид ТЭЗҮ гэж мөнгө шаадагаа болих хэрэгтэй. Балайных трамвай. Манай эриний өмнөх юм хуцалдах юм

Profilbild von dorjoo
dorjoovor 1 Jahr

За зайлааа нам дагасан ийм юмнуудын толгой дутнаа гэж

Profilbild von Жиргээ зөөгч
Жиргээ зөөгчvor 1 Jahr

Чи трамвай яриад яах вэ..сэрүүднэ. Тэр үнэртэй ус ч билүү тэрийгээ хийвэл барав.Тэгээд ч наад чинь галзуурсан хүний яриа

Profilbild von Асман өвгөн
Асман өвгөнvor 1 Jahr

Эхлээд энэ хэдэн халтар байшингуудаа угааж гэр хороололд их цэвэрлэгээ хийчээд дараа нь наад үлгэрээ яриачээ

Profilbild von tuugii tuugii
tuugii tuugiivor 1 Jahr

Дүүжин тээвэр метро RIFD шиг мөнгө шаах нь дээ нямбаатар сда

Profilbild von Dondog🇺🇦🇲🇳🇪🇺
Dondog🇺🇦🇲🇳🇪🇺vor 1 Jahr

Дэлхий нийт трамвайгаас татгалзаад, Европын орнууд эрт дээр үед тавьсан трамвайн замаа мулт татаж авч хаяж байхад 200 жилийн өмнөх юм ярьж байх юм. Үнэртэй ус хийдэг хүн трамвай хийнэ ч гэж юу байхав. Дарангуйлагч данх Оюукийг үеэл Нянбаатартай нь зайлуулахгүй бол мөнгө идсээр!

Profilbild von B.Sainbayar
B.Sainbayarvor 1 Jahr

метро байгаа юм уу, болиод транвей болсон юм уу, эсвэл бүгд байх юм уу, тэрний оронд бараг нисдэг машины агаарын замаа зурж замд нь шон, кабел татахгүй байх зургаа гаргасан нь дээр байхаа

Ähnliche Videos

Нийслэлийн зүгээс утаа багасгаж, гэр хорооллыг бууруулах, агаар, хөрсний бохирдлоос ангижрах шийдлийг орон сууцжуулах бодлого гэж тодорхойлсон. Бид нүүрс болон утаа гаргах бусад төрлийн түлшнээс татгалзаж, дараагийн эх үүсвэрийг эрэлхийлэх цаг ирсэн. Улаанбаатар хотын агаар, хөрсний бохирдлыг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулж, иргэдийн ая тухтай, таатай орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх төслийн хүрээнд Сэлбэ, Баянхошуу болон Ханын материалд 20.000 айлын цогцолбор хороолол барина. Ингэхдээ төрийн болон нийгмийн бүхий л төрлийн үйлчилгээг нэг дороос хүртээмжтэй авах боломжийг бүрдүүлэх “20 минутын хот” нэгдсэн төлөвлөлтийг хэрэгжүүлнэ. Уг ажлын эхлэл СБД-ийн 14, ЧД-ийн 14, 18 дугаар хороонд жишиг Сэлбэ дэд төвийг түшиглэн 158 га талбайд 12 мянган айлын цогцолбор хороолол бүхий Сэлбэ хотыг байгуулах ажлын газар чөлөөлөлтийн ажлыг эхлүүлсэн. Энэ хүрээнд 2000 гаруй нэгж талбар чөлөөлөхөөс өнөөдрийн байдлаар 1700 гаруй айлын газрыг чөлөөлөөд байна. Уг төслийн инженерийн дэд бүтэц бүрэн шийдэгдсэн. Барилга угсралтын тендерийг 4 багцад хуваан ирэх сард зарлахаар бэлтгэл ажлыг хангаж байна. Түүнчлэн Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрийн 45 га талбайг хамарч буй Баянхошуу хот төсөлд 5000 айлын орон сууцны хороолол барихаар төлөвлөсөн. Одоогоор инженерийн бүтээн байгуулалтын ажил дууссан бөгөөд эхний ээлжийн 440 айлын ногоон орон сууцын барилга угсралтын ажил үргэлжилж байна. Эдгээр төслүүд ашиглалтад орсноор жилд нүүрсхүчлийн хийг 142 мянган тонноор бууруулах боломжтой гэсэн судалгааг албаныхан гаргасан. Мөн Сонгинохайрхан дүүргийн 5, 6 дугаар хороо, Ханын материал орчмын 9.7 га талбайд 3000 айлын орон сууцны хорооллыг 2027 онд ашиглалтад оруулна. Тодруулбал “Хайрхан” хороолол “МТ” шатахуун түгээх станц хоёрын голын хошуу хэсэгт төлөвлөлт хийсэн. Жилд 72 мянган тонн нүүрсхүчлийн хий бууруулах боломжтой уг төслийн газар чөлөөлтийн явц 60 хувь буюу 135 нэгж талбарыг чөлөөлөөд байна. Нийслэлийн агаарын бохирдлыг үүсгэгч эх үүсвэрийн 70 орчим хувийг гэр хорооллын 198 мянган яндангаас гарч буй утаа эзэлж байгаа гэсэн судалгаа гарсан. Тиймээс Улаанбаатар хотын яндангүй бүсийг бий болгоно. Ирэх гуравдугаар сард багтааж 20 мянган айлыг хийн түлштэй холбох ажлыг эхлүүлж, арваннэгдүгээр сард багтааж 20 мянган айлын хийн түлшинд шилжүүлнэ. Ингэхдээ нийслэлийн хөрөнгөөр дотор тоноглолтой нь хийнэ. Улаанбаатар хотын агаар, орчны бохирдлыг үлэмж бууруулах шийдэл бол орон сууцжуулах бодлого. Гэтэл өнөөдөр манай хот эрчим хүч, дулааны дутагдалтай. Гэр хорооллыг орон сууцжуулах цогц төлөвлөлтийн хүрээнд Улаанбаатар хот эрчим хүчний зургаан төсөл хэрэгжүүлэхээр бэлтгэл ажлаа хангаж байна. Зарим төслийн ТЭЗҮ батлагдсан бол зарим төслийн урьдчилсан ТЭЗҮ-ийг боловсруулж байна. Үүний хамгийн том төсөл нь 25 жил зөвхөн цаасан дээр яригдсан V цахилгаан станц. Уг төсөлд хөрөнгө оруулах сонирхолтой аж ахуйн нэгжтэй хэлэлцээр хийсэн. Одоогоор хүчин төгөлдөр бичиг баримт үйлдэгдээгүй байгаа учраас ийм аж ахуйн нэгж гэж хараахан хэлж болохгүй байна. Бид V станцыг одоогийн “ТЭЦ II” станцын үнсэн санг түшиглэн батлагдсан бэлэн ТЭЗҮ-ийг үндэслэн төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хийхээр төлөвлөсөн. Мөн Шинэ зуун мод хотын 220 МВт-ийн дулааны цахилгаан станцын төсөл яригдаж байна. Эмээлт эко аж үйлдвэрийн паркийн 24 МВт дулааны цахилгаан станцын төсөлд 2, 3 аж ахуйн нэгж хөрөнгө оруулах сонирхлоо илэрхийлсэн. “Эрдэнэс баянбогд” хүрэн нүүрсний ордыг түшиглэсэн 300 МВт-ын станцын ТЭЗҮ батлагдаж байгаа. Энэ төсөлд бас хөрөнгө оруулагчид сонирхлоо илэрхийлсэн. Улаанбаатар хотын төвлөрсөн хоёр хогийн цэгийг түшиглэн хот шатааж, 18 МВт-ийн эрчим хүч үйлдвэрлэх үйлдвэр байгуулах ажилд урд хөршийн олон аж ахуйн нэгж хамтарч ажиллах саналаа илэрхийлээд байна. Эдгээр төслүүдийг хөдөлгөж, ойрын жилүүдэд ашиглалтад оруулж байж Улаанбаатар хот утаанаасаа салж, агаар, хөрсний бохирдлоо зэрэг шийднэ. Мөн ойрын хугацаанд ирэх жилүүдэд Улаанбаатар хотод хэрэгжүүлэх томоохон төсөл хөтөлбөрүүдэд хөрөнгө оруулалт татах чиглэлээр зарим улс орнуудад ажиллаад ирлээ. Үүнээс онцолбол Их Британийн Засгийн газар, Сангийн яамнаас Монгол Улсын Засгийн газарт гурван тэрбум фунт стерлингийг 15 жилийн хугацаатайгаар метроны төсөлд гаргах баталгааны бичиг ирүүлэхээр болсон. Түүнчлэн хотын удирдлагууд анх удаа урд хөршийн нийслэл Бээжин хотноо том төсөл хөтөлбөрүүдээ танилцуулж, 500 орчим хөрөнгө оруулагчтай уулзалт хийж, мэдээлэл өглөө. Үүний дүнд мөн нэлээдгүй төслүүдэд хөрөнгө оруулах сонирхолтой аж ахуйн нэгжүүд дэлгэрэнгүй мэдээлэл аваад бичиг цаасны ажилдаа орох бэлтгэл хангаж байна.

Х.Нямбаатар

24,417 Aufrufe • vor 1 Jahr

Монгол Улсын Ерөнхий сайдын ахалсан Нийслэл Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах, дэд бүтцийн бүтээн байгуулалтын төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, салбар хоорондын зохицуулалт, шуурхай удирдлагаар хангах Засгийн газрын шуурхай штабын II хуралдаан боллоо. Хуралдаанд ирэх жилүүдэд нийслэл хотод хэрэгжүүлэх томоохон төслүүдийн талаар танилцууллаа. Түгжрэлийг бууруулах чиглэлд 9 төсөл хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Үүнээс нэн тэргүүнд метроны бүтээн байгуулалтыг эхлүүлж, гуравдугаар сарын сүүлээр шалгаруулалтыг зарлана. ИБУИНВУ-ын Засгийн газрын 3 тэрбум хүртэлх фунтийн баталгааны хүрээнд банк, санхүүгийн байгууллагуудаас төслийн санхүүжилт авна. Энэ тохиолдолд UKEF Монгол Улсын Засгийн газраас өрийн баталгаа шаардахгүй гэдгээрээ онцлог. Бүтээн байгуулалтын ажлыг энэ ондоо багтааж эхлүүлнэ. Трамвайны эхний шугамын бүтээн байгуулалтын тендерийг дөрөвдүгээр сард багтаан олон улсад нээлттэй зарлана. Чиглэл нь “Steppe arena”-с Сүхбаатарын талбай хүртэл байна. Улаанбаатар хотын шинэ тойрог замын төслийг эхлүүлнэ. Нийт 23.7 км урт уг замыг Наадамчдын замаас эхлүүлж, “Өнөр хороолол”, Баянхошуу, Хайлааст, Чингэлтэй, Долоон буудал, Дарь-Эх, Монель, Чулуун овоо, Туулын хурдны замтай холбоно. Туулын хурдны замын тухайд тендерийг энэ сарын сүүлчээр зарлана. Бид түгжрэл бууруулах ажлын хүрээнд дэд бүтцийн төслүүд хийхээр олон төрлийн судалгаа хийсэн. Туулын хурдны зам, шинэ тойрог зам ашиглалтад орсноор түгжрэл хамгийн багадаа 30 гаруй хувиар буурна. Үүний дараа олон төрөлт нийтийн тээврийн хэрэгсэл буюу метро, трамвай ашиглалтад орж, иргэд үйлчлүүлээд ирэхээр энэ тоо өсөх тооцоолол гарсан.

Х.Нямбаатар

11,666 Aufrufe • vor 1 Jahr

“ПАРКАА ХАМТДАА БҮТЭЭЕ” ТӨСЛИЙН ЯВЦ БОЛОН САНХҮҮЖИЛТИЙН ТАЛААР Үндэсний Соёл Амралтын Хүрээлэнгийн баруун жигүүр дэх 10.2 га талбайг иргэдийн амарч зугаалах ногоон цэцэрлэгт хүрээлэн болгох “Паркаа хамтдаа бүтээе” төсөл хуваарийн дагуу үргэлжилж байна. Рио Тинто групп уул уурхайн салбарт дэлхийд тэргүүлэгчийн хувьд уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэд хүчин чармайлт гарган ажилладаг. Монгол Улсад хэрэгжүүлж буй “Паркаа хамтдаа бүтээе” төсөл нь ногоон хөгжлийг дэмжих, агаар, орчны бохирдлыг бууруулж, иргэдийн амьдралын чанарыг дээшлүүлэх зорилготой. Тиймээс төслийн санхүүжилтийг Рио Тинто групп бүрэн хариуцаж байгаа бөгөөд улс, орон нутгийн төсөв, Оюу толгой болон бусад хуулийн этгээдээс гаргаагүй, цаашид гаргахгүй болно. Бид зураг төслийг батлахдаа иргэдээс авсан 10 мянга орчим саналд үндэслэж 80 хувь нь ногоон байгууламж, 20 хувь нь тухлах талбай байхаар төлөвлөж, төлөвлөгөөний дагуу бүтээн байгуулалт хийж байна. Нийслэлийн Засаг Даргын Тамгын газартай байгуулсан гэрээний хүрээнд уг төсөл нь нийт 4 жилийн хугацаанд үргэлжилнэ. Хуваарийн дагуу 2023 ондоо багтааж ногоон байгууламжийн хатуу дэд бүтцийн угсралтын ажлыг дуусгахаар төлөвлөж байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар 70 гаруй хувийн гүйцэтгэлтэй байна. Бид энэ эрчээрээ ажилласаар 2024 оны зун ногоон байгууламжаа иргэдэд нээлттэй болгохоор төлөвлөөд буй юм. Мөн бүтээн байгуулалтын ажил дуусмагц 2026 он хүртэл ногоон байгууламжийг арчилж тордон цаашид тогтвортой байх нөхцөлийг нь бүрдүүлнэ. Төсөл эхэлснээс хойш биднийг тасралтгүй дэмжиж, санал хүсэлтээ илэрхийлж байгаа та бүхэндэээ баярлалаа. Паркаа Хамтдаа Бүтээе!

Rio Tinto Mongolia

23,028 Aufrufe • vor 2 Jahren

Өнөөдөр Улаанбаатар хот анх удаа хөрөнгийн менежмент хийж, бонд гарган, тулгамдсан асуудлуудаа шийдвэрлэсэн түүхэн өдөр боллоо. Бид нийслэлийн дотоод бондоор дараах ажлыг хийхээр төлөвлөж байна. 📌НЭГДҮГЭЭРТ, эрчим хүч. Эхний ээлжид Бөөрөлжүүтийн 150 мВт хүчин чадалтай цахилгаан станцад хөрөнгө оруулж, ирэх аравдугаар сарын 1-нд ашиглалтад оруулахаар төлөвлөсөн. Хөрөнгө оруулалтын эргэн төлөлтийг төсөл хэрэгжүүлэгч ААН хүүгийн хамт төлнө. Мөн ирэх долоо хоногт Улаанбаатар хот анх удаа батарей станцын нээлттэй тендер зарлахаар бэлтгэж байна. Уг батарей станц оргил ачааллын үед 200 кВт цагийн ачаалал хуваалцана. Ингэснээр хот шөнийн цагт эрчим хүчээ хямд үнээр хуримтлуулж, оргил ачааллын үед худалдах юм. Үүгээр зээлийн эргэн төлөлтийг хийхээр төлөвлөсөн. 📌ХОЁРДУГААРТ, авто зам. Улаанбаатар хот 1250 км хатуу хучилт бүхий авто замтай. Үүний 70 орчим хувийн насжилт дууссан, усны хаялга, ус зайлуулах шугамгүй хийгдсэн байдаг. Иймээс аравдугаар сарын 1-нээс өмнө нийт авто замын 70 орчим хувийг нь бүрэн хучиж, ус зайлуулах системийг сайжруулна. Гол болон туслах, орон сууцны хороолол доторх нийт 27 байршилд 73.1 км зам, ус зайлуулах хоолойн иж бүрэн бүтээн байгуулалт хийнэ. Авто замын бүтээн байгуулалтад зарцуулсан хөрөнгө оруулалтыг замын санд төвлөрсөн хөрөнгөөр хоёр жилийн дотор эргэн төлнө. 📌ГУРАВДУГААРТ, дэд бүтэц. 2014 оноос эхлээд олон айл өрхүүд гэр хорооллын дахин төлөвлөлтөд хамрагдаж, хашаагаа чөлөөлөн. Харамсалтай нь, зарим төсөл гацаж, түрээсийн байранд өдий хүртэл амьдарч байгаа хүн цөөнгүй. Үүнийг давтахгүйн тулд нийслэл анх удаа газар доорх инженерийн шугам сүлжээгээ шинэчлэх, сайжруулах чиглэлд 150 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийх гэж байна. Энэ хөрөнгө оруулалтаар төсөл нь гацсан 50 мянган айлын орон сууцны хорооллын дэд бүтцийг шийдэх юм. Үүнээс гадна нийслэл ирэх дөрвөн жилд 11 байршилд 40 мянган айлын орон сууцыг ашиглалтад оруулж, гэр хорооллыг орон сууцжуулах стратеги төлөвлөгөө боловсруулсан гэдгийг дуулгая. Энэ төслийн санхүүжилтийг хот анх удаа гадаад зах зээлд бонд гаргаж санхүүжүүлнэ. Ингэснээр хот тулгамдсан асуудлууд болох агаар, хөрс, орчны бохирдол, түгжрэл зэргээс салах юм.

Х.Нямбаатар

33,170 Aufrufe • vor 2 Jahren

✅ Ногоон орон сууцны бодлого (дулаалга) бол Монгол орон даяар агаарын бохирдолгүй болох бодлого 📍 Улаанбаатар хотын гэр хороололд нийт 160.3 мянган сууц байгаагаас 73.3 мянга нь гэр, 87 мянга нь байшин байна. Нэг өрх дунджаар жилд 522,000 төгрөгийн сайжруулсан шахмал түлш худалдан авч, үүнд улсаас нэг өрхөд 1.04 сая төгрөгийн татаас олгодог. Өрхийн түлшний нийт зардал 1.6 сая төгрөг гэсэн үг. Хэрвээ өрхийг цахилгаанаар халаавал бодит зардал 3.4 дахин их буюу 1.8 сая төгрөг болж нийтдээ 2,009 сая кВт.ц цахилгаан эрчим хүч хэрэгтэй бөгөөд үүнд 288.0 тэрбум төгрөг шаардагдана. 📚 Барилгын дулаалгын норм стандартын дагуу гэр хорооллын байшингийн хана, дээврийг 15 см, гэрийн дээвэр, туургыг 5 см зузаантайгаар иж бүрэн дулаалахад дулаан алдагдал 30%-аар буурна. Ингэснээр шахмал түлшний хэрэглээг жилд 174.0 мян.тн-оор бууруулах боломжтой. Дулаалга+цахилгаан халаагуураар утаа бодитоор буурна. 🏡 “Хот суурин газрыг орон сууцжуулахад ногоон санхүүжилтийн тогтолцоог бүрдүүлэх, холбогдох эрх зүйн орчныг сайжруулах чиглэлээр санал, дүгнэлт гаргаж, холбогдох хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг”-ийг ахалж байна. Судалгаа: Цэлмэг тэнгэр санаачлага Судалгааг бүрэн эхээр унших:

Ганзоригийн Лувсанжамц

18,814 Aufrufe • vor 1 Jahr

ГЕРМАНЫ ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧ МОНГОЛ УЛСАД САНУУЛГА ИРҮҮЛЭВ Энэ бол энгийн нэг бизнесийн маргаан биш. Энэ бол хөрөнгө оруулагчийн итгэлийг урвуулан ашиглаж, түүнийг дээрэмдэж, шударга ёсыг гутаасан түүх юм. Герман Улсын хөрөнгө оруулагч Монгол улсад сайн санааны үндсэн дээр, итгэл өвөрлөн, хөрөнгө оруулахаар орж ирсэн. Гэвч тэрбээр хамгаалалт биш, харин хууран мэхлэлт, хориг саад, олон жилийн турш шийдэгдээгүй хохирлыг амссаар ирлээ. Швейцарын Танхимын Дэргэдэх Олон Улсын Арбитрын шүүхийн эцсийн шийдвэр гарсан хэдий ч шийдвэрийн бодит хэрэгжилт хангагдаагүй хэвээр байсаар байна. Шийдвэр хэрэгжихгүй бол хууль дээдлэх ёс үгүй болдог. Энэ бол нэг хөрөнгө оруулагчийн, нэг өмчийн, нэг маргааны асуудал биш. Энэ бол Монгол Улс хариуцлагатай байж, шударга ёсыг хамгаалан, олон улсын хөрөнгө оруулагчдын үнэнч, найдвартай орчин байж чадах эсэхийг шалгасан бодит сорилт юм. “Бату Констракшн” ХХК-ийн гүйцэтгэх захирал ноён Батзаяа Улаанбаатар хотын Зайсан дахь томоохон орон сууцны төслийг хэрэгжүүлэх зорилгоор Герман хөрөнгө оруулагч Флориан фон Тухерт хандсан юм. “Герман Монгол Пропертийз” ХХК Монгол улсад их хэмжээний хөрөнгө оруулахаар тодорхой бизнес төлөвлөгөөтэй үйл ажиллагаагаа эхлүүлсэн бөгөөд төслийн санхүүжилтийг герман тал бүрэн хариуцаж. харин “Бату Констракшн” ХХК газар эзэмших эрх болон холбогдох орон нутгийн зөвшөөрлүүдийг бүрдүүлэх үүргийг хүлээсэн байна. Эхэндээ бүх зүйл хууль ёсны мэт харагдаж байсан ч үнэн хэрэгтээ түүний цаана ноцтой зөрчил, эргэлзээ хэдийнэ үүссэн байлаа. Төслийн хэрэгжилтийн төгсгөлийн шатанд “Бату” газар эзэмших зөвшөөрлөө сунгаагүй бөгөөд үүний улмаас талуудын харилцаанд ноцтой ан цав сууж эхэлсэн ба харилцаа доройтохтой зэрэгцэн төслийг булаан авах, хөрөнгө оруулагчийг шахан гаргах, мөн санхүүжүүлэгч талыг хохироох зорилготой ажиллагаа өрнөсөн. Ноён Батзаяа Байгаль орчны сайд асан эцгийнхээ улс төрийн нөлөөг зэвсэг болгон ашиглаж газрыг хувийн ашиг хонжоо олохын тулд булаан авч, хууль ёсны хөрөнгө оруулалтыг эрх мэдлээ урвуулан ашигласан хэрэг болгон хувиргасан. Энэ бол ёс зүйн өчүүхэн алдаа биш, энэ бол шударга хэлцэл, хууль ёсны хөрөнгө оруулалтын эсрэг улс төрийн нөлөөг зэвсэглэн ашигласан увайгүй үйлдэл. Хууль дээдэлсэн аль ч тогтолцоонд ийм үйлдлийг нэн даруй шалгаж, бүрэн хариуцлага тооцож, ял шийтгэл хүлээлгэх ёстой. Монгол Улсад бодитой эрх зүйн хамгаалалт хангагдаагүй тул “Герман Монгол Пропертийз” ХХК Швейцарын Танхимын Дэргэдэх Олон Улсын Арбитрын шүүхэд арбитрын журмаар нэхэмжлэл гаргахаас өөр сонголтгүй болсон. Арбитрын ажиллагаа ид үргэлжилж байх үед “Бату Констракшн” ХХК нь хөрөнгө оруулагчийн зөвшөөрөл, оролцоо, мэдэгдэлгүйгээр нууц үйл ажиллагаа явуулсан бөгөөд тэрээр “Хамтын ажиллагааны гэрээ” нэрийн дор “Глобал Бридж Констракшн” компанийг төсөлд татан оролцуулж, дуусаагүй барилгуудыг “Глобал Резиденс” нэрээр дахин бүртгүүлсэн нь хөрөнгө оруулагчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж, төслийн хяналтыг өөртөө шилжүүлэн авах зорилготой алхам байсан гэх үндэслэлтэй.. Энэ бол бизнес түншүүдийн энгийн зөрчил биш. Энэ бол гадаадын хөрөнгө оруулагчийн итгэлийг хөсөр хаяж, хууль ёсны хамтын ажиллагааг санаатайгаар нураасан, луйврын цэвэр жишээ юм. Герман хөрөнгө оруулагч төслийг бүрэн санхүүжүүлж, эрсдэл, ачааллыг дангаараа үүрсэн байхад “Бату Констракшн” болон “Глобал Бридж Констракшн” нар түүний хөрөнгөөр бий болсон төслийн хөрөнгийг завшин, хяналтыг булаан авахыг оролдсон байна. “Бату” энэхүү хууль бус үйл ажиллагааг зохион байгуулж, “Глобал Бридж Констракшн” түүнд санаатайгаар нэгдэхдээ хөрөнгө оруулагчийн зөвшөөрөл байгаагүйг, төсөл маргаантай байгааг, мөн “Бату” хууль зөрчиж байгааг мэдсээр атал уг ажиллагаанд оролцсон нь тогтоогдсон. Энэ бол ил цагаан, ёс зүйгүй хуйвалдаан байлаа. Тэд үүнийг зүгээр нэг бичиг цаасны маргаан мэт харагдуулахыг оролдсон бөгөөд “Бату” болон “Глобал” дуусаагүй барилгуудын бүртгэлийг ашиглан төслийн хяналтыг хууль бусаар шилжүүлж, хөрөнгө оруулагчийг төслөөс шахан гаргасан байна. Үүгээр ч зогсохгүй, тэд танхай этгээдүүдийг оруулан, тэднээр барилгын цоож цуургыг солиулж, сүрдүүлэг, эмх замбараагүй байдлаар дамжуулан төслийн хяналтыг хүчээр булаан авсан. Ийнхүү хөрөнгө оруулагчийн эрх ноцтойгоор зөрчигдөж, түүний хууль ёсны байр суурь үгүй болсон бөгөөд түүний итгэлийг хамтрагч нь өөрийн ашиг сонирхолд ашигласан байна. Тэд энэ хэрэгт хөрөнгө оруулагчийг хууль ёсны ашиг хүртэх эрхээс нь салгах зохион байгуулалттай ажиллагааг хамтран хэрэгжүүлсэн хуйвалдааны шууд хамсаатнууд болсон юм. Монгол улсад шийдвэр гүйцэтгэл авлигаас болж гацаанд орсон. Энэ хэрэг зөвхөн төсөлд оролцсон аж ахуйн нэгжээр хязгаарлагдахгүй, уг хэрэгтэй холбогдсон Шүүхийн сахилгын хорооны даргаар ажиллаж байсан этгээд маргаантай хөрөнгөн дэх нэг орон сууцыг хахууль хэлбэрээр авсан гэж үзэх үндэслэл байна. Энэ бол өчүүхэн зөрчил огт биш, харин ил тод илэрч буй авлигын шинжтэй ноцтой үйлдэл юм. Тогтолцоо нь шударга байдал, хууль дээдлэх зарчмыг хамгаалах үүрэгтэй атал маргаантай хөрөнгөтэй холбоотойгоор өндөр албан тушаалтнууд нөлөөнд автдаг тохиолдолд шударга ёсны үндэс өөрөө ганхаж байна гэсэн үг. Шүүхийн байгууллагын албан тушаалтнууд хувийн ашиг сонирхлоор нөлөөлөлд автах нөхцөл бүрдвэл шүүх нь эрхийг хамгаалах чиг үүргээ алдаж, харин ч эрх зүйн зөрчлийг өөгшүүлэх хэрэгсэл болж хувирна. Тогтолцоо нь хууль ёсны шийдвэрийг биш, буруутай этгээдүүдийг хамгаалж эхлэхэд шударга ёс үхдэл болж хувирдаг нь жам. Талуудын хооронд үүссэн маргааны хохирол өнөөдрийг хүртэл үргэлжилсээр байна. Энэ нь зөвхөн санхүүгийн алдагдал биш, энэ бол Монгол Улсын нэр хүндэд учирч буй ноцтой хохирол юм. Энэ хэрэг олон улсын анхаарлыг татаж байна. Хэвлэл мэдээлэл, хууль зүйн шинжээчид, бизнесийн хүрээнийхэн, хөрөнгө оруулагчид бүгд ажиглаж байна. Хөрөнгө оруулагчид зөвхөн ашиг олох боломжийг эрэлхийлдэггүй, тэд өөрсдийн эрхийн хамгаалалт, гэрээний биелэлт, авлигын шийтгэл, дарамт, сүрдүүлгээс ангид байх боломжоо баталгаажуулахыг хүсдэг. Хууль ёсны хөрөнгө оруулагчдыг хамгаалж чадахгүй, эсвэл хамгаалахыг ч хүсэхгүй улс орны нэр хүнд дэлхийд ноцтойгоор унаж, хөрөнгө оруулагчдын итгэл бүрмөсөн алдарна. Хэрэв асуудал үргэлжилбэл, олон улсын шүүхэд хандах ажиллагаа явагдаж, ICSID болон бусад олон улсын хэрэг үүсэх нөхцөл бүрдэх бөгөөд маргаан сунжрах тусам Монгол улсад гарах хохирол улам ихсэж, энэ нь зөвхөн хөрөнгө оруулагчдын бус Монголын нэр хүндэд ч сөргөөр нөлөөлнө. Энэ хэрэгт хууль бусаар оролцсон хүмүүс хариуцлагаас мултарч байхад ямар ч улс хөгжинө гэж үгүй. Шударга хөрөнгө оруулагч олон жил тэмцэх ёсгүй. Хувийн ашиг сонирхлынхоо төлөө эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашигладаг цөөн хэдэн хүний үйлдлээс болж хөгжих бүрэн боломжтой Монгол Улсын ирээдүй гацах ёсгүй.Энэ бол ард иргэдийн чадамжийн асуудал биш, хууль бус үйлдэлтэй тэмцэхгүй, хуулийг шударгаар, хатуу хэрэгжүүлж чадахгүй байгаагийн гашуун үр дагавар юм. Европын орнууд, тэр дундаа Холбооны Бүгд Найрамдах Герман улсын хөрөнгө оруулагчид Монгол улсад өнөөдөр ч хөрөнгө оруулахад бэлэн хэвээр байна. Герман улс уул уурхай, барилга, сэргээгдэх эрчим хүчний салбарт дэлхийд тэргүүлэгч орон, харин Европын Холбоо бол дэлхийн хамгийн том, хүчирхэг эдийн засагтай улсуудыг нэгтгэсэн төв билээ. Монгол Улс хөгжил, шударга ёсыг зэрэг авч явах бүрэн боломжтой. Гагцхүү хуурч мэхлэх, саад хийх, эрх мэдлээ урвуулан ашиглах, шударга хөрөнгө оруулагчдыг үргээдэг хуулийн хэрэгжилтийн доголдлыг даруй зогсоох шаардлагатай. Хэрэв Монгол Улс шийдвэртэй алхам хийж чадвал хөрөнгө оруулагчдын итгэлийг саргээж, урт хугацааны хөгжил цэцэглэлтийн үүдийг нээж чадна. Харин арга хэмжээ авахгүй бол шударга ёс бүрмөсөн алдагдаж, авлига шийтгэлгүй үлдэж, авлигачид ял завшдаг орон гэсэн хатуу мессеж дэлхий нийтэд түгэн тархах болно. Редакцын бус нийтлэл

Budragchaa Serdamba

13,194 Aufrufe • vor 1 Monat

Улс төр ярихгүй удсан байна. Клабхауст яриа өрнөлөө. Асуулт олон гарлаа. Эхлэл болон зарим хэсгээс нь дор эшлэв. Энд бүрэн эхээр нь оруулав. Дуустал сонсоод шэйрлээд байж дээ "Жорлон"...Надаар 12 жил хооллож байгаа юм. Оюунэрдэнэ өөрөө эхлээд УИХ-аас явах хэрэгтэй. Гишүүн мэдэгдэл хийгээд шалгуулах, огцрох боломж үргэлж нээлттэй байдаг. Парламентын засаглалыг хамгаалах нэрээр хэргээ угааж яваа хүн. Баастсан нүүрээ угаах гэж ядаж байгаа гэж харж байна. Өмнө нь наадах чинь -Шүүх болохгүй байна гэдэг байсан. Гэмт хэрэг үйлдэж, хулгай хийж байгаагаа мэдэж байсан хүний үг л дээ. Ерөнхий сайдын суудлаас буугаад л ардчилал ямар хэрэгтэйг ойлгож. Монголын шинэ үеийнхэн авлигач хулгайч гэж түүнийг таниад албан тушаалаас нь нохой мэт хөөж буулгасан. Одоо Оюун-Эрдэнэ Их хурлын гишүүний ажлаа сайн дураараа өгсөн нь дээр. Монголын парламентын өргөөнд хутга ханцуйлж явдаг тийм этгээдэд дотор нь суух ёс суртахууны эрх байхгүй. УИХ-ын танхимд тийм түүхтэй хүн юм улиглах тусам иргэдийн төрдөө итгэх итгэл алдарч байгаа юм. Улс орныг бүхэлд нь муухай харагдуулаад байна. Оюун-Эрдэнэ эрх мэдэлд шунаж манай парламентыг, ардчиллыг өөрийн гараар бусниулсан. "Ардчиллын баян бүрд"-ийг ямар болгов? Авлига хулгайд нэвт идэгдсэн, албан тушаалтан нь дураараа дарангуйлдаг орон гэсэн ангилалд оруулсан. Дал руу бууж байсан авлигын индекс хэд болж доройтов? Хэвлэлийн эрх чөлөө, хүний эрхийн үзүүлэлтээр Монгол улс түүний засагласан таван жилд лав жаран байраар ухарсан. Үнэнийг хэлж бичсэн хэвлэлийнхэн, тэмцэх гэсэн иргэдийг тагнуул, цагдаа, мөрдөн, шоронгийн хаалганаас салгахгүй тамласан шүү. Оюун-Эрдэнэ УИХ-д байна гэдэг бол өмнө нь 16 телевизийг мөнгөөр зодож яриулдаг байсан хүн амины давтан хэрэгтэн Амгаланбаатар төрийн ордонд алхаж явна гэсэн үг. Би тэгэж харж байгаа. Оюун-Эрдэнийг та нар Амгаланбаатар явж байна, ярьж байна гэж л хар. Нойлэрдэнэ өнөөдөр УИХ-ыг гэмт хэрэгтний хоргодох байр адил болгож байна. Тэр зөвхөн Монголын түүхт төрийг хулгай худлаар бузарлаад зогсоогүй шүү. Хэрээ ахтайгаа нийлж ард түмний тунгалаг оюун санааг маш гүн хордуулсан. Иргэдийн тархийг угаах, хов живийн бузар нян үржүүлэх, хагалан бутаргах гэмт үйлдэл нь одоо ч үргэлжилж байна. Оюун санаа нь өвчилсөн зон олон муу муухайд донтсоор байгаад, түүнийг үйлдсээр үндэсний дархлаагаа алддаг. Ийм нүгэлтэй, хар мөртэй этгээд. Тэмцдэггүй ард түмэн мөхдөг. Энэ жорлон Монголын ард түмний тэмцэх эрхийг булааж авах жигшүүрт гэмт үйлдлийг удаа дараа үйлдсэн. Дэлхийн хамтын нийгэмлэг 1948 оны 12 дугаар сарын 10нд Хүний эрхийн түгээмэл тунхаглал баталж хүний тэмцэх эрх нь соёлт хүн төрөлхтний нийтлэг хууль болсон. Энэ өдрийг сонгож 1989 онд Монголд ардчилсан хөдөлгөөн байгуулагдаж байгааг зарласан нь тохиолдол байгаагүй. Иргэнийхээ тэмцэх эрхийг булааж авдаг Ерөнхий сайд, ямар ч албан тушаалтан байх ёсгүй. Манжийн төр ч ингэж балайрсан түүхгүй. Харин энэ цаг үед л иргэдийнхээ тэр үнэт эрхийг хэрхэн булааж болдгийг, яаж суртал ухуулга хийж, мөнгө хахуулиар сүлбэж, зохион байгуулж жүжиглэдэгийг бүгд харсан. 1990 онд Батмөнх гуай иргэдийнхээ тэмцэх эрхийг Оюун-Эрдэнэ шиг булааж авсан бол яахав. Гарч ирээд Ардчилсан Холбооны залуусын өөдөөс цуглаан зохион байгуулаад, өлсгөлөн зарласан бол яахав. Лав Монгол улс ардчилсан замаар замнаж чадахгүй болох байсан. Та нарынхаас яадаг юм, миний санаанаас гардаггүй нэг зураг байдаг. Ковидын аюулыг сөрж өдөр шөнөгүй ажилласан хөөрхий эмч, сувилагч, асрагч нар цалингаа нэмүүлэх гэж Чингисийн талбайд олон хоног зогссоныг санаж байна уу? Хүйтэн усан бороо, мөндөрт шалбартлаа нүдүүлэн сууж байгаа тэр цагаан нөмрөгтэй эмч ажилчдын зураг. Одоо ч миний нүдэнд тэр зураг харагдах шиг болж даралт ихэсдэг. Нөгөө жорлон чинь тэднийг элдвээр дарамталж айлгаж хөөж явуулчихаад, араас нь "төрийн эсрэг боссон" гэж гүтгэж аюултай гэмт хэргийг эмч сувилагчдад тохох гэж шар махтай нь хатаасан. Энэ түүхийг та нар битгий мартаарай. Харин өнөөдрийн сэдэвтээ эргэж ороход Оюун-Эрдэнэ яриад байгаа парламентынхаа дархлааг өөрөө гардаж аль хэдийн үгүй хийсэн хүн шүү. 1992-1996, 1996-2000 оныг би сайн санаж байна. Дотор нь сууж байсан. Тэр үеийн Их Хурал зовлонтой бүрэлдэхүүнтэй ч парламент төрхөө хадгалдаг байсан. Юун УИХ-ын дарга индрээс бодлогын сургаал айлдаж үг хэлээд суух. Ерөнхий сайд чуулганы нээлтэд үг хэлдэг, араас нь цөөнхийн төлөөлөгч ард олныхоо бухимдал, эрх баригчдын болохгүй бүтэхгүй бүхнийг илчилж ярьдаг байсан. Одоо бол манай Их Хурал дээр үеийн МАХ намын бүгд хурал шиг болсон. Олон намын төлөөлөлтэй, парламентат ёсоо дээдэлдэг оронд хурал даргалагч тухайн чуулганаар хэлэлцэх асуудлаа танилцуулж, хурлыг зохицуулах, нээж хаах төдий л эрх эдэлдэг. Тэр бол олонхийг ч, цөөнхийг ч төлөөлөхгүй. Спийкэр нь бодлого номлож Ерөнхий сайд, сөрөг хүчин нь парламентын хугацааг чимээгүй сууж өнгөрөөх юм бол олонхи цөөнхөөр яах юм! Олон нам оролцсон сонгууль хийх утга нь юу болох билээ! Оюун-Эрдэнэ шиг их мэдэлтэй ерөнхий сайд Монголын нэн шинэ түүхэнд байгаагүй. Ямар ч ерөнхий сайд Үндсэн хуулинд хоёр удаа гар дүрсэн түүх байхгүй. Алганд багтсан улс гэж дээдэлдэг ардчилсан шинэ үндсэн хуулийг тавин хувь хүртэл нь сэглэж зэрэмдэглэсэн. Чимэд гуай амьд байсан бол ингэхийг тэвчихгүй. Хууль тогтоох болон гүйцэтгэх эрх мэдлийн хяналт, тэнцвэр, бие даасан байдлыг бүрэн устгасан. Засаг тогтвортой ажиллах ойлголт устсан. Их хурлын гишүүд засгийн газрын гишүүн болох гэж уралддаг болсон. Наад ИХ-ын гишүүд чинь ЗГ-ын гишүүд болж дуусталаа ЗГ-ыг огцруулна. Одоо гурав дах ЕС-ынхаа нүүрийг үзэж байна. МАН олонхи атлаа гол өрсөлдөгч намаа өвөртөө хийж бүрэн эрхт төлөөлөгч болгосон. УИХ-ыг засгийн газрын өргөтгөл болгож хувиргасан. Хариуцлага, хуулийн тэгш хэрэгжилт, хяналтыг устгахаар ардчилсан, парламентат ёс аяндаа мөхдөг. Оюун-Эрдэнэ бол 1990оноос хойш гарч ирсэн хамгийн удаан эрх мэдлээ хадгалсан бас хамгийн их мөнгөтэй, хамгийн баян Ерөнхий сайд байв. Амлалтыг нь нэхэхээр, хариуцлага, үр дүн асуухаар -Би азгүй Ерөнхий сайд гэж шорон зан гаргаж баашилдаг л байсан болохоос. Таван жилд 260 гаруй их наяд илүү төсвийг тодотголтой нь зарлагадсан. Төсвийн гадуурх хулгай авлигал нь мэдэгдэж байгаагаар 150 илүү их наядаар яригдах болсон. Таван жилийн дотор Монгол төрийн хүнд суртал, идэж уудаг нь албан ёсоор зургаа дахин нэмэгдсэн. Албан бусаар 1100 хувиар өссөн. Тиймдээ ч албан тушаалтнуудын ууж идэхийг дэлбэртэл нь өөгшүүлсэн Оюун-Эрдэнийг олон нийт хэн гэж хочилдог уу? "Жорлон" гэж түүнийг хочилдог болсон. Жидүү, нүүрс, тендер, Ирээдүй өв сан, Эрүүл мэндийн даатгалын улайссан данс, офтэйкүүд гээд. Түүний үед л нууцад авч байгаад их наядаар нь хулгайлдаг болсон. Иймэрхүү нууц гэрээ шийдвэрийн тоо 400-600 хүрч байна гэж сонссон шүү. Жорлон Оюун-Эрдэний үед Монголын төр улсаа иддэг үр могой болсон. Манай иргэд хамгийн их ядуурсан. Нийтээрээ өрөнд баригдсан. Татвар дарамт, юмны үнэ тэнгэрт хадсан. Монголыг өөрөө өөрийгөө иддэг улс болгож хувиргаад тэр жорлон залуучуудад үзэн ядагдаж буусан. Занданшатарын, Учралын засгийн газар гэж үнэндээ байхгүй ээ. Оюун-Эрдэний бүтээсэн данхар жорлонд зарим нь суудал сэлгэсэн. Нилээд нь тэндээс биеэ дааж босож амжаагүй байна. Ямар сайндаа дараачийнх нь "чөлөөлье" гэж хашгирч бачуурч байхав. Та нар сонсож байгаа биз. Одоогийн маргалдаж байгаа хуулийн төслийг би ажиллаж байхдаа цогцоор нь "Сонгогдсон болон томилогдсон албан тушаалтантай хариуцлага тооцох хууль" гэж УИХ-д оруулсан. Ерөнхийлөгчөөс өөр аль ч субъект санаачлахаас тойрдог хууль харилцаа гэж бий. УИХ-ын гишүүдтэй яаж хариуцлага тооцохыг Ерөнхийлөгч л оруулж авч гарч чадвал чадна, үгүй бол хэцүү. ЗГ тийм хууль санаачлах уу? Үгүй. Гишүүд бас үгүй. Оруулж ирвэл Ерөнхийлөгч л оруулж ирнэ. Албан тушаалтантай тооцох хариуцлага цогцоор, шил дараад хэрэгжиж байж ёстой. Эхнийх нь явлаа. Араас нь олон түмэн нэхээд явуулдаг байх ёстой. Хариуцлага, ялангуяа улс төрчидтэй тооцох хариуцлага бүтэн цогц болж байж хэрэгждэг. ИХ-ын гишүүн асуудалд холбогдсон бол "би гарлаа" гээд зарлаад гараад явдаг. Тэгээд л болоо. Тэгэж зарласнаар УИХ-ын тогтоол гарсанд тооцдог, тэр өдрөөр тасалбар болж төрийн ордонд эргэж орох эрхгүй болдог. Олон нийтээс сонгогдсон хүн өөртэйгээ тооцдогийг ёс суртахууны, УИХ-ын нам, бүлэг, парламентын бүтэц гишүүнтэй холбож шийдвэр гаргавал улс төрийн, шүүхээр явбал хуулийн хариуцлага болдог. Энэ тухай л хэлэлцүүлэг болж байх шиг байна. Гэхдээ албан тушаалтан огцрох боломж үргэлж нээлттэй байдгийг дахин сануулъя. ..... Бусдын эрх ашигт худалдагдах шаарууд байвал хөрш ч бай, хэн ч ашиглана. Тэгэж ашиглагдаж байгаа үйлдлийг эрүүгийн хуулинд зүйлчлэн заах хэрэгтэй. Үйлдэл бүрт нь ял оноох бодлого зөв. ..... Дээд шүүхийн шүүгчид Засгийн газрын гишүүний ажлыг давхар хашдаг байвал яах вэ? Гүйцэтгэх, шүүх болон хууль тогтоох эрх мэдэл тусдаа байхаар бид Үндсэн хуулиа боловсруулсан. Нийлчихээр ямар ч хяналт, хариуцлага алга болдог. Ерөнхий сайд, шадар сайд нар УИХ-ын гишүүн байж болно. Манай улс өөрийн онцлогтоо тааруулж ингэж явах нь зөв. ..... Парламентын гишүүний дархлаа, халдашгүй байдал гэдэг бол гэмт хэрэгтний хамгаалалт биш. Харин улс төрийн дарамтаас хамгаалахад л оршдог. ..... Улс төрд орж байгаа сэдэл чухал. ..... Би 1994 онд яриа гарахад л УИХ-ын гишүүнээс чөлөөлөгдөх өргөдлөө өгч байлаа. Шүүх дээр очоод цагаадсан. ..... Юун Харбины гэрээ. Гүтгэлэг. Намайг яая гэхэв, хөрш найрамдалт орныхоо удирдагчийг ингэж гүтгэж болохгүй. Хоёр талаасаа авлигачидтай тэмцэх тухай л ярьж байсан. Одоо ажлаа хийж байгаа хүн, Си Жиньпин дарга хариу өгөх байлгүй дээ. ..... Үндсэн хуулийн өөрчлөлтийг зөвхөн нэмэлтээр хийж анхдагч үзэл санааг хадгалж явбал зөв болно. Сүүлийн хоёр өөрчлөлт нэртэй юм манай сонгож авсан замыг эвдсэн. ..... Оюу толгой, Бамбарууш кафе хоёрыг яаж харьцуулж болох. .... Улс төрийн өндөр албан тушаалтнууд ажлаа минутын нарийвчлалтай нийтэд тайлагнадаг байхыг ил тод байдлын хууль гэж байгаа юм. Дарга нарын юу хийж байгааг мэдэхгүй бол ямар ч хяналтгүйтэй адил. ..... Ерөнхийлөгчийг УИХ-аас сонгодог байсан бол одоо жорлон зүлгэгчтэй л сууж байх байсан. Оюун-Эрдэний үед ерөнхийлөгчийг томилсон бол Ховдын Болормаа л тэнд суух байв. Яаж азаар ард түмнээс сонгодог болсон юм. .... Ерөнхийлөгчид наадуул чинь өөрсдөө элдэв юм авч ирж наадаг юм. .... Сонгогдсон хүнээ эрүүлж татах иргэдийн эрх хэрэгжих бол баг, хороо бүр дээр тогтоосон босго давах ёстой. Энэ бол бараг боломжгүй. Ардчилал бол үйл явц. Эргэх холбоо. Тэр механизм ажиллаж байж амьд байдаг. .... Би суух өрөөгөө Иргэний Танхим болгосон. Гайхамшигтай нь жилийн дотор 600 гаруй Иргэний Танхим улс даяар байгуулагдсан. ..... Хамгийн том хулгайг өдөөсөн атлаа хариуцлагаас бултаж бусдыг айлын хоймроос буруутгаж суухыг харах үнэхээр гутмаар шүү. ..... 2005 онд анх удаа Монголын төсөв ашигтай гарч байв. Хулгайтай тэмцсэний үр дүн шууд гардаг. ..... Хүн рүү бууны ам харуулахыг хаана ч цээрлэдэг. Төв талбайдаа буу тачигнуулах сайны ёр биш. ..... Нэг гишүүн нь явахад онхолдоод өгдөг сул дархлаатай болчихсон юмуу, УИХ чинь. Тэгтлээ дордсон бол харин ч явуулж байж л дархлаа нь сэргэнэ. Төрийн жорлон бохирдсон бол усыг нь татах л хэрэгтэй. ..... Улсаас том компани гэж байхгүй. ..... Илээр хулгай хийх нь багадаад нууцад авдаг болсон. Тэр балиар хуулийг бушуухан хүчингүй болго. ..... Над дээр мөлхөж орж ирж байсан хүн байхгүй. Монгол төрийг улсаа иддэг үр могой болголоо. "Үүнийгээ зогсоо" гэж Ерөнхийлөгч хэлэх л ёстой. .... Би Ерөнхийлөгчийн Тамгын газрын төсвийг 2014, 2015, 2016 онд жил бүр 10 хувиас багагүй буулгаж байсан. Өөрөө үлгэрлэж бусдыг тийн буулгахыг уриалсан. ..... Наад УИХ-ын гишүүд чинь сайндаа ЗГ-ыг огцруулаад байгаа юм биш сайд болох гэж санаархаж байгаа нь тэр. ..... Эрдэнэт үйлдвэрээс эхлээд иргэд хувьцааг нь авдаг болгочих. Үнэ цэнэтэй л бол иргэдийн эзэмшилд очих нь зөв. Ингэвэл төр хулгайгаас сална. ..... Баярцогт УИХ-ын дэд даргаас, Амарбаясгалан УИХ-ын даргаас огцрох бол ёс суртахууны хариуцлага хүлээж байгаа хэлбэр. ..... Малчид малаа авсан шиг ашигтай аж ахуйн нэгжийн хувьцааг иргэд аваг. Иргэдээ хөрөнгийн зах зээлд оруулахгүй хаяснаар ихэнх нь ядуураад байгаа юм. ..... Манай ард иргэд улам хэрсүү болоод байгаа. Харин улс төр нь хоцроод байна. Ард түмэн "А" авч байхад, улс төр "F" авч чадаж байна уу, үгүй юу! ..... Улс төр яривал ч олон сэдэв байна даа...

ELBEGDORJ Tsakhia Mongol

16,242 Aufrufe • vor 4 Monaten