
NTV
@NTVmn • 9,404 subscribers
Official Twitter account of NTV, Mongolia Facebook Page: https://t.co/58x7gAMM6e Утас: 7711 0009
Videos

Л.Оюун-Эрдэнэ сайд нээлтэд нь очоод 2.3 тэрбум ам.долларын Дубайн гэрээг хүчингүй болгоод ирээдүйд үүсэх байсан 22 тэрбум ам.долларын өрийг байхгүй болголоо гэж хэлсэн. 2015 онд зээлсэн 2.3 тэрбум ам.долларыг Монгол төлөх ёстой. Нөгөө тал 66 хувиасаа гэж үзвэл 4 гаруй тэрбум ам.долларыг төлөх ёстой. Үүнийгээ төлөхийн тулд танай 2.3 тэрбум ам.долларыг хүчингүй болголоо гэж Рио Тинто хэлж байгаа юм. Зүгээр л санхүүгийн бичилт шүү дээ, энэ чинь. Хатуухан хэлэхэд, зүгээр л залилан. 300 хүн Төрийн ордонд цуглаад сонсгол хийхэд энэ асуудлыг нэг ч гэсэн хүн хөндсөн үү. Хэн ч хөндөөгүй. Улсаараа ийм гэнэн, хүүхэд шиг байж болох юм уу.
NTV67,562 次观看 • 4 个月前

Ө.Шижир: Таван шараас офицеруудын ордон хүртэл нэг ч сургууль бүтэн биеийн тамирын талбайтай үлдээгүй. Бүгд дээр нь барилга барьсан. Хамгийн ойрын жишээ гэвэл 84 дүгээр сургуулийн үүдэнд хоёр барилга тулгаад барьсан. Ар талд нь хөлбөмбөгийн талбайд мөн л барилга барьсан. Сургуулиуд өртгөл хийх ямар ч боломжгүй болсон. Энэ нь хүүхэд залуучуудын бие, бялдрын хөгжилд саад учруулж байна.
NTV16,814 次观看 • 1 个月前

30 настай Ц.Цолмонбаатар олон жил элэгний өвчнөөр шаналсан ээждээ донор болж, элгээ өгсөн ч зургаан сарын өмнө цусны цочмог хорт хавдраар оношлогджээ. Тэрбээр өмнө нь бусдын адил байртай, машинтай болохыг хүсдэг байсан. Харин одоо түүний зорилго эрүүл саруул болж, хайртай хүмүүстэйгээ халуун ам бүлээрээ амьдрах. Хэрэв Ц.Цолмонбаатар БНХАУ-д яаралтай чөмөг шилжүүлэн суулгах хагалгаа хийлгэхгүй бол түүнд гуравхан сарын хугацаа үлдээд байгаа юм. Хагалгааны зардалд ₮500 сая төгрөг шаардлагатайгаас гэр бүлийн хүрээнд ₮80 сая цуглуулаад байна. Таны өгсөн ₮1000 ч бага гэхгүй, түүний гэр бүлд гэрэл асаах хүчтэй юм. Ээждээ донор болсон ачлалт хүүд амьдрал бэлэглэе. 📍Хаан банк: MN370005005176472240 Хүлээн авагч: Ц.Цолмонбаатар /өөрийн данс/ Холбоо барих: 95129772 /Эхнэр/, 99143917 /Эгч/
NTV41,343 次观看 • 4 个月前

Ж.Сүхбаатар: Би ногоон автобусны хэргээр ёсзүйн хувьд хариуцлага хүлээсэн.Гэхдээ сайд хүнийг төсвийн багцтай байсны төлөө буруутгаж болохгүй. Гурван шатны шүүх гэм буруугүйг минь тогтоосон Г.Эрдэнэбат: Нэг хэрэг дээр асуудал орсон. Миний холбогдсон хэрэг төрийн нууцад хамааралтай учир хамаагүй ярьж болохгүй байна. Би хуульч хүн.Шүүхийн шийдвэрийг хүндлэх ёстой.
NTV13,804 次观看 • 1 个月前

Иргэд: "Эмээлт" захад төлөг ₮350,000-400,000 байна. Гэтэл хурга ₮100,000 хүрэхгүй үнэтэй байгаа шүү дээ. Эр хонь ₮500,000-700,000, ямаа ₮350,000 гэж байна. Арай л дэндүү, замбараагүй үнэтэй юм. Энэ байдлаар мал авч идэж чадахгүйд хүрэх нь. Малчид: Мах үнэтэй болохоор мал үнэтэй, борлуулалт ч муу байна. ₮500,000-аас дээш үнтэй малыг худалдан авахгүй байгаа.
NTV13,136 次观看 • 1 个月前

УИХ-ын гишүүн Х.Баасанжаргалын бага хүүхэд нь 10 настай бөгөөд хичээл нь өдөр цагт ордог тул зарим үед өглөө ажилдаа дагуулж ирэхээс өөр сонголт байдаггүй гэлээ. Учир нь түүний нөхөр нь ажлын 5 хоногийн 3 өдөрт нь хүүхдээ хичээл сургуульд хүргэдэг тул хоёр өдөрт нь эх хүнийхээ үүргийг гүйцэтгэж хүүхдээ сургуульд хүргэж өгөх зайлшгүй шаардлага тулгардаг байна. Түүний хувьд төрийн ордонд хүүхэд хамгааллын тухай хууль хэрхэн хэрэгждэг талаар УИХ-ын Тамгийн газарт 8-р сард албан бичиг хүргүүлсэн ч хариу ирээгүй байгаа ажээ.
NTV115,105 次观看 • 1 年前

үүЦ.Мөнхцэцэг: Дөрөв дэх хүүхэд маань нэг настай байхад нөхөр маань өөр амьдрал сонгосон. Гэхдээ бид түүнийг буруутгадаггүй, хүүхдүүдийн маань аав сайн хүн байсан. Эмэгтэй хүн хүүхдээ өсгөж, ар гэрээ авч явахаас гадна өөрийгөө хөгжүүлж, нийгмийн харилцаанд орох ёстой юм байна лээ. Хүүхдүүдтэйгээ айлын хашаа дамжиж, олон дахин хүүж явах нь хааяа шантармаар байдаг. Тиймээс хүүхдүүдийнхээ хүүхдийн мөнгийг цуглуулж ₮28 саяар газар авсан. Одоо байшинтай болохыг зорьж, мөрөөдөж байгаа. Үүнтэй зэрэгцэн “Одонтой ээжүүд” группийн сайхан сэтгэлт ээжүүд надад туслах болсонд баярлаж, үр дүн үзэхийг хүсэж байна. ХААН БАНК: 30000500 5069202297 Ц.МӨНХЦЭЦЭГ УТАС: 96099494, 99998817
NTV16,994 次观看 • 2 个月前

О.Балжинням: Миний хувьд 70 жилийн түүхт ойн барилдаанд түрүүлсэн. Гэвч ганцхан 70 жилийн ойн барилдаанд түрүүлсэн бөхчүүдэд цол олгохгүй үлдээсэн. Уг нь бол би тэр барилдаанаар улсын аварга болох байсан. Хөдөлмөрөө үнэлүүлэхгүй байна гэдэг гомдолтой шүү дээ. Тиймээ хуулийн төсөл, тусгасан өөрчлөлтүүдийг дэмжиж байгаа.
NTV15,438 次观看 • 1 个月前

П.Батсайхан: Өнөөдөр миний ах, төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Г.Батхүү агсны төрсөн өдөр. Ах маань амьд байсан бол 66 нас хүрэх байлаа. Наадам болохоор ахыгаа маш их үгүйлдэг. Ахынхаа гэгээн дурсгалд зориулж гэр бүл, найз нөхөд, ах дүүс, “Шунхлай групп”-ийн хамт олны төлөөлөл зургаа дахь жилдээ мод тарьж, 1000 орчим мод ургаж байна.
NTV18,024 次观看 • 2 个月前

Д.Чимгээ: Квант физикээр үйлийн үрийн занганд уначхаад байгаа бол чиний ямар зан харилцаа, хандлага, хэлж байгаа үг үйлдэл чинь тэр кармаг үүсгэж байгааг хэлээд өгнө. Ингээд тэр кармагаа өөрөөсөө холдуулах аргыг зааж өгдөг. Б.Төгөлдөр: Квант физик гэдэг нь атом, молекул, эгэл бөөм зэрэг бичил ертөнцийн юмсыг судалдаг шинжлэх ухаан. Үйлийн үрийг арилгана, квант эмчилгээ хийнэ гэж байгаа нь огт ор үндэсгүй зүйл.
NTV24,866 次观看 • 3 个月前