Л.Оюун-Эрдэнэ's banner
Л.Оюун-Эрдэнэ's profile picture

Л.Оюун-Эрдэнэ

@OyunerdeneMN79,057 subscribers

🇲🇳 Former Prime Minister of Mongolia, Chairman of the Mongolian People's Party

Videos

OyunerdeneMN's profile picture

Эх орон, ард түмэндээ зүтгэх нэр төртэй үүргийг хүлээж, цар тахал, дайн, тариф зэрэг олон улсын ээдрээтэй үед ард түмнийхээ төлөө үйлчилсэн нь нэр төрийн хэрэг байлаа. Намайг дэмжиж, надад итгэл хүлээлгэж ирсэн Монгол Ардын Намын журмын нөхөд, ард түмэндээ баярлалаа. Засгийн газрын үйл ажиллагааг дэмжиж ажилласан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан нарт талархал илэрхийлье. Салбар бүрийн төлөөлөл 126 гишүүн бүхий холимог тогтолцоотой парламентыг бүрдүүлэх, “Хурдтай хөгжлийн төлөө Зориг” уриан дор Хамтарсан Засгийн газрыг байгуулахад улс төрийн манлайлал үзүүлж, хамтран ажилласан Ардчилсан нам, намын дарга Л.Гантөмөр, ХҮН нам, намын дарга Т.Доржханд нарт болон парламентад суудалтай намын удирдлагууд, хамтран ажилласан Засгийн газрын нийт бүрэлдэхүүнд, дэмжиж ажилласан Улсын Их Хурлын нийт гишүүд та бүхэнд чин сэтгэлийн талархал илэрхийлье. Үзэл санаа, үнэт зүйл хэзээ ч ялагддаггүй. Аалзны тор мэт сүлжилдсэн ашиг сонирхлын сүлжээ ард түмнийг дийлнэ гэж хэзээ ч байхгүй. Мөнх хөх тэнгэрийн дор ардчилсан парламентын засаглал мөнхөд орших болтугай! 🇲🇳

Л.Оюун-Эрдэнэ

72,790 görüntüleme • 1 yıl önce

OyunerdeneMN's profile picture

Монголчууд бид 12 жил үргэлжилсэн өрийн гинжин хэлхээнээс гарлаа Эрхэм монголчууд аа, Хүндэт хөрөнгө оруулагчид аа, олон улсын хамтын ажиллагааны түншүүд ээ, Монгол Улс өнөөдөр “Самурай” бондын 30 тэрбум иень буюу 200 сая ам.долларын өрийг өөрийн эх үүсвэрээр бүрэн төлж, шинэ оны босгон дээр гадаад өрийн дарамтаас бүрэн гарснаа зарлаж байна. Засгийн газар “Чингис” бондын 1.5 тэрбум, “Мазаалай” бондын 500 сая, “Гэрэгэ” бондын 800 сая, “Хуралдай” бондын 430 сая, “Евро” бондын 500 сая, “Самурай” бондын 200 сая ам.долларын өр болон бусад өр төлбөрийг төлөхөд өнгөрсөн хугацаанд 13.3 их наяд төгрөг зарцуулсан байна. Өргүй бол баян, өвчингүй бол жаргал гэж монголчууд бид ярьдаг. Засгийн газар бүхэн өөр өөрийн цаг хугацааны онцлог, жаргал зовлонтой байдаг. Манай Засгийн газарт цар тахлыг давж, дайны үед эдийн засгийн хүндрэлийг зохицуулж, авлигатай тэмцэж, бондуудын гадаад өрийг хугацаанд нь төлж, эх орноо дампуурлаас хамгаалах нь цаг хугацааны түүхэн сорилт байлаа. Өнгөрсөн хугацаанд эдийн засгийн өсөлтийн үр шим өр дарахад зарцуулагдаж байсан бол өнөөдрөөс эхэлж, өрх иргэн бүхэнд хүрэх суурь нөхцөл эдийн засгийн хувьд бүрдэж байна.

Л.Оюун-Эрдэнэ

87,846 görüntüleme • 2 yıl önce

OyunerdeneMN's profile picture

Үлдээсэн өвийн хүндэтгэл Монгол Улсын анхны Ерөнхийлөгч Пунсалмаагийн Очирбат гуайн гэр бүлд өнөөдөр Засгийн газраа төлөөлж эмгэнэл илэрхийлэв. Тэргүүн хатагтай асан Шаравын Цэвэлмаа гуай болон гэр бүлийнхэнтэй нь түүний ажил, амьдралын баялаг түүхийг дурсан ярилцав. 1991 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр болсон Ардын Их Хурлын II хуралдааны 19 дэх өдөр “Монгол Улс Парламентын засаглалтай байх эсэх талаар” санал хураахад 186 хүн буюу 48 хувь дэмжиж, 186 хүн буюу 48 хувь дэмжилгүй санал тэнцэж танхим ерөнхийлөгчийн байр суурийг сонссон байдаг. Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Ерөнхийлөгч, Үндсэн хуулийн төсөл боловсруулах ажлыг зохион байгуулах комиссын дарга Пунсалмаагийн Очирбат парламентын засаглалыг дэмжиж үг хэлж, дэмжигдсэн түүхтэй. Монгол Улсын ардчилсан парламентын засаглалыг дэмжсэн түүний байр суурь цаг хугацаа өнгөрөх тусам үнэлэгдэх бахархалт өв билээ. Тэнгэрийн цаг Монгол түмнийг ивээж, зөв дүгнэлт, зөв ирээдүйд түүчээлэх болтугай!

Л.Оюун-Эрдэнэ

29,600 görüntüleme • 1 yıl önce

OyunerdeneMN's profile picture

Go Mongolia-2024 Монголчууд бид 2023 оныг “Welcome to Mongolia” уриатайгаар олон улсад хөрөнгө оруулалт, аялал жуулчлалын томоохон бодлого дэвшүүлсэн билээ. Хувийн хэвшил, хөрөнгө оруулагчид, төр засаг хамтдаа нэгдэж чадсанаар цар тахлын үед -4.7 хувь хүртэл унасан эдийн засаг 2023 оны эцэст 6.8 хувиар өслөө. Зөвхөн уул уурхай төдийгүй аялал жуулчлалын салбарт онцгой анхаарал хандуулсны үр дүнд 650 мянга гаруй жуулчдыг хүлээн авч, 1.2 тэрбум ам.долларын орлого төвлөрүүлж, эдийн засагт бодит хувь нэмэр оруулав. Монголчуудын оюун санааны ертөнцөд ч томоохон үйл явдал болж, 1757 оноос хойш 266 жилийн дараа Монгол Богд тодорч, даяаршсан эринд үндэсний нэгдмэл үнэт зүйлийг хангах чухал үйл явдал болов. Үндсэн хуулийн өөрчлөлтөөр 126 гишүүн бүхий Улсын Их Хурлыг холимог тогтолцоо, том бүсчилсэн тойргоор сонгох тогтолцооны реформ хийгдэж, шилжилтийн 30 жил цэглэгдэж, шинэ 30 жил эхлэв. “Welcome to Mongolia” уриатайгаар эхэлсэн 2023 он Монгол Улсын түүхэнд реформын хэмээх тодотголтойгоор тодоор дуурсагдан үлдэх он болж өнгөрлөө. Шинэ оны босгон дээр Монгол Улсын үндэсний нэгдмэл үнэт зүйлийг бүрэн илэрхийлэх утга бүхий “MonGOlia, Always Moving” брэндийг олон улсад зарлаж байна. Mongolia нэршил дотор Go утга орсон нь энэхүү брэндийн томоохон давуу тал бөгөөд “Өөдөө тэмүүлэх Монгол” хэмээх цогц утгыг илэрхийлж байгаа болно. Монгол бол эзэнт гүрний түүхтэй уламжлал ба шинэчлэлийн холбоос, “Монгол үргэлж хөдөлдөг”, “Монгол үргэлж урагшилдаг”, “Монгол бол нүүдэлчин”, “Монголд зочилж шинийг мэдэр”, “Монгол бол шинэ боломж” “Монгол бол идэвхтэй залуучуудын орон”, “Монгол бол бүс нутгийн парламентын засаглалтай ардчиллын баян бүрд” зэрэг олон утгыг GoMongolia брэнд илэрхийлж чадна гэж судлаачид үзсэн. 2024 оноос эхлэх GoMonglolia үндэсний брэнд нь улс орны хөгжлийн өнгө төрхийг илтгэж, үндэсний нэгдмэл үнэт зүйлийг бэхжүүлж, аялал жуулчлал, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлсэн олон улсын нүүр царай болж чадна гэдэгт итгэж байна. Шинэ оны мэнд хүргэе! MonGolia, Always Moving…

Л.Оюун-Эрдэнэ

21,419 görüntüleme • 2 yıl önce

Daha fazla içerik yok.