
r. davaadorj
@rdavaadorj • 17,029 subscribers
Эдийн засгийн ухааны доктор(PhD). Хэнд ч, хэзээ ч, юуг ч тайлбарлахыг бүү оролд. аливааг хүн өөрийн хүссэнээрээ хүлээж авдаг. #төсөв #мөнгөнийбодлого #гадаадөр
Shorts
Videos

Монгол улсын нийт өрийн болон Засгийн газрын өрийн хэмжээг хэн ч мэдэх бүрэн боломжтой👇
r. davaadorj101,668 Aufrufe • vor 2 Jahren

QUIZA зүгээр нэг гишүүн биш. Захын УИХ гишүүнээс ч илүү бодож, тооцоолж, судалж чаддаг манай намын цөөхөн чанартай залуусын нэг. Тэр “хайрцагтай шүдэнз” гэж хэлсэн нь санамсаргүй үг биш. Намын дотоод сонгууль гээч юу болсныг маш товч, маш тодорхой дүрслэн хэллээ. Өнөөдөр Ардчилсан намд бодлого биш мөнгө яригдаж байна. Үзэл санаа биш танил тал, зохион байгуулалт, хүн зөөвөр шийдэж байна. Дотоод сонгууль нь өрсөлдөөн биш, дуудлага худалдаа болж өнгөрлөө. Хэн илүү мөнгө гаргана, хэн илүү хүн зөөж чадна тэр “ялагч” болсон. Ийм орчинд судалгаа хийдэг, тооцоолж ярьдаг, бодлого боловсруулж чаддаг хүмүүс илүүдэж эхэлдэг. “Хайрцагтай шүдэнз” буюу үнэт зүйлээ сольж, богино ашиг сонирхлоор амьсгалж эхлэх тэр үеэс улс төрийн хүчний ялагдал эхэлдэг. Тиймээс Ардчилсан намын төлөө өнөөдөр дуугарахгүй бол маргааш засах боломж улам багасч ялагдлын хар жагсаалтаа үргэлжлүүлнэ гэдгийг тэр гярхай анзаарчээ.
r. davaadorj23,206 Aufrufe • vor 6 Monaten

Яаж ийм ичгүүр сонжуургүй байна аа? Жоохон хүүхэд хуурч байгаа биш дээ. УИХ гишүүдээ хуурах нь яахав, Монголын ард түмнийг "тэнэг" гэж доромжилж байгаа нь гутамшиг шүү. Булгантуяа, "Засгийн газрыг огцруулахыг дэмжихгүй" гээд байхад УИХ үйл ажиллагааг гацаалаа гэнээ. Монголын ард түмэн та бүхнийг Үндсэн хуулиа уландаа гишгэн Засгийн газраа огцруулсныг харсан шүү дээ.
r. davaadorj29,588 Aufrufe • vor 11 Monaten

АН дарга О. Цогтгэрэл ингэж асуув: Эмзэглэмээр биш гэж үү? 30 жилийн хугацаанд Монгол хүний орлого 5 дахин өссөн байхад Хятадынх 50 дахин өсчээ. 30 жилийн өмнө бид нараас 3 дахин "ядуу" байсан Хятадууд өнөөдөр бид нараас 3 дахин "баян" болчихжээ. Үр дүнд Солонгосчууд тэднийг визгүйгээр аялахыг урьж байна. Харин Монголын маань залуучууд хууль бус ч хамаагүй “хараар” ажиллахыг 35 дах жилдээ мөрөөдсөөр. Энэ бол зах зээлээ чөлөөлж, либералчлаагүй, эдийн засагт хэт өндөр төрийн оролцоо байгаагийн урхаг.
r. davaadorj25,347 Aufrufe • vor 10 Monaten

Ж. Батсуурь гишүүн мундагаа мундаг. Эх орончийн дүр эсгэж, “баялгаа авъя”, “ард түмний өмчийг хамгаалъя” гэж хашхирдаг хэр нь цаагуураа шантааж хийж, хувийн эрх ашгийн наймаа хийж явдаг хулхи эх орончдоос Монгол залхаж байна. Өнөөдөр Монголд хамгийн аюултай хүмүүс бол ил цагаан хулгайчид биш. Харин эх орончийн баг зүүсэн ийм шантаажчид. Ийм нөхдийг төрөөс, улс орны бодлогоос, үндэсний хөгжлийн замаас нохой шиг хөөж гаргах цаг болсон!
r. davaadorj11,151 Aufrufe • vor 3 Monaten

Шударга аавын залгамж болсон шулуун хүүд Монголын улс төрд маш том орон зай бий✅ Сэжиг хүрэм долоолтуудтай зэрэгцэн “Хаан шалдан байна” гэж зоригтой хэлсэн Шинэбаярын Бямбасүрэн гишүүн ЕС-ыг ээрч муурахад хүргэв. УИХ гишүүдээ! гоё чамин үг, хий хоосон сүржигнэхээс илүүтэй энгийн үнэнийг ярьдаг байх нь илүү чухлыг сайн харж суралцаарай!
r. davaadorj30,172 Aufrufe • vor 1 Jahr

УИХ-ын гишүүн Н.Номтойбаяртай сайд болохоос нь өмнө бид энэ асуудлаар санал бодлоо солилцож байв. Ашгүй энэ ажил бодит хэлэлцээний түвшинд хүрчээ👍 Монгол Улсын Шадар сайд Н.Номтойбаяр тэргүүтэй ажлын хэсэг БНХАУ-ын Шинжаан-Уйгурын өөртөө засах оронд ажиллаж, Ховд аймгийн Булган боомтыг Тайкешкентэй холбох төмөр замын төслийн талаар хэлэлцсэн байна. Хэрэв энэ төсөл хэрэгжвэл Монголын баруун бүс анх удаа олон улсын томоохон зах зээлтэй төмөр замаар шууд холбогдоно. Энэ нь: ✅ Баруун бүсийн уул уурхай, үйлдвэрлэлийг сэргээнэ ✅ Экспортын шинэ урсгал нээнэ ✅ Тээвэр, ложистикийн зардлыг эрс бууруулна ✅ Хилийн боомтуудын хүчин чадлыг нэмэгдүүлнэ ✅ Хөрөнгө оруулалт, ажлын байрыг дагуулна Өнөөдөр Монголын хөгжил Улаанбаатар болон цөөн хэдэн боомт дээр төвлөрчихсөн байна. Харин баруун бүсийн хөгжилд бодит түлхэц өгөх дэд бүтэц нь зам, тэр дундаа төмөр зам юм. Зам дагасан хөгжил ирдэг гэдэг. Харин төмөр зам дагасан хөгжил бүр илүү хурдтай ирдэг. Энэ төсөл яриа төдий үлдэхгүй, ажил хэрэг болж чадвал баруун бүсийн эдийн засгийн зураглалыг бүхэлд нь өөрчлөх хэмжээний ач холбогдолтой.
r. davaadorj10,174 Aufrufe • vor 3 Monaten

Согтуу толгой л биш бол тэнэг хүн ч ойлгохоор👇 Бусад улсын төрийн үүрэг манайхаас тэс өөр байдгийг харж авцгаа❗️Гадны лидерүүд дуурайж савсагнадаг хүмүүс хэлбэр биш, агуулгыг чухалчил❗️ Ши Жиньпин: Бидний зорилт амбицтай хэрнээ нэн энгийн. Жирийн иргэн бүрийн амьдрал дээшилж байх учиртай✅ Ард түмний бүхий л асуудал үүнд хамаарна. Тухайлбал, хүүхдүүд нь чанартай боловсрол эзэмшиж залуучууд нь ажлын байраар хангагдаж ахмадуудынх нь тэтгэвэр амьдралд нь хүрэлцхүйц, эрүүл мэндийн чанартай үйлчилгээ хүртэж байх нь гэр бүлийн төдийгүй ТӨРИЙН гол үүрэг юм. Энэ зорилт биелэх нь хүн бүхний хүчин чармайлтаас шалтгаална✅
r. davaadorj35,859 Aufrufe • vor 1 Jahr

Тэрээр Нурсултан Назарбаевын мөнхийн ноёрхолд "цэг" тавьж, ОХУ-ын Ерөнхийлөгч Путины өмнөөс эгц харж байгаад, "Хүчтэй нь хүчгүй рүүгээ довтолж ердөө болохгүй" хэмээн шууд хэлж байв. Харин энэ удаа, Касым Жомарт Токаев: “Чингис хааныг Казакстан гаралтай гэж зарлах явдал нь түүхийн үнэнтэй нийцэхгүй. Чингис хаан бол Монголын хаан бөгөөд Монголын түүхийн нэгэн аугаа удирдагч билээ. Энэ нь түүхийн үнэн, бодит баримтыг хамгаалах, улс үндэстний түүхийг хүндэтгэхийн чухлыг дахин сануулж байна” гэжээ.
r. davaadorj20,193 Aufrufe • vor 9 Monaten