
r. davaadorj
@rdavaadorj • 17,022 subscribers
Эдийн засгийн ухааны доктор(PhD). Хэнд ч, хэзээ ч, юуг ч тайлбарлахыг бүү оролд. аливааг хүн өөрийн хүссэнээрээ хүлээж авдаг. #төсөв #мөнгөнийбодлого #гадаадөр
Shorts
Videos

Ийм гишүүн байгаа нь азтай хэрэг👍 УИХ гишүүн Г. Тэмүүлэн Сангийн яамны галзуурлыг нийтэд дэлгэлээ.
r. davaadorj65,709 görüntüleme • 1 yıl önce

Киргиз залуу сэтгэлээ нээж байна Манай Киргизид үндэстэн бүр тэгш эрхтэй. Тэнд Оросууд ч киргиз хүнээс ялгаагүй. Би орос сургуульд сурч орос найзуудтай байсан. Харамсалтай нь, энд ирээд миний орос хүнд хандах хандлага эрс өөрчлөгдсөн. Намайг микроавтобусаар ажилчид зөөж байхад "Ийм хоньтой юу ярьдаг юм, Москва ийм хогоор дүүрлээ" гм доромжилж ярихыг сонссон. Тэд биднийг хүн гэж үзэхгүй байгааг мэдэрсэн. Бидний шашин л өөр бас үсний өнгө, нүд л ялгаатай байгаа байх. Хүн бүр ижилхэн хоёр нүд, хоёр чих, нэг амтай шүү дээ. Москвагийн хар ажлыг бид буюу тэдний нэрлэдэгээр "хар"-ууд л хийдэг шүү дээ. Хэрвээ бид нар эндээс явчихвал тэд өөрсдийн хог "новш"-ндоо дарагдана шүү дээ.
r. davaadorj52,747 görüntüleme • 1 yıl önce

Монгол улсын нийт өрийн болон Засгийн газрын өрийн хэмжээг хэн ч мэдэх бүрэн боломжтой👇
r. davaadorj100,870 görüntüleme • 2 yıl önce

QUIZA зүгээр нэг гишүүн биш. Захын УИХ гишүүнээс ч илүү бодож, тооцоолж, судалж чаддаг манай намын цөөхөн чанартай залуусын нэг. Тэр “хайрцагтай шүдэнз” гэж хэлсэн нь санамсаргүй үг биш. Намын дотоод сонгууль гээч юу болсныг маш товч, маш тодорхой дүрслэн хэллээ. Өнөөдөр Ардчилсан намд бодлого биш мөнгө яригдаж байна. Үзэл санаа биш танил тал, зохион байгуулалт, хүн зөөвөр шийдэж байна. Дотоод сонгууль нь өрсөлдөөн биш, дуудлага худалдаа болж өнгөрлөө. Хэн илүү мөнгө гаргана, хэн илүү хүн зөөж чадна тэр “ялагч” болсон. Ийм орчинд судалгаа хийдэг, тооцоолж ярьдаг, бодлого боловсруулж чаддаг хүмүүс илүүдэж эхэлдэг. “Хайрцагтай шүдэнз” буюу үнэт зүйлээ сольж, богино ашиг сонирхлоор амьсгалж эхлэх тэр үеэс улс төрийн хүчний ялагдал эхэлдэг. Тиймээс Ардчилсан намын төлөө өнөөдөр дуугарахгүй бол маргааш засах боломж улам багасч ялагдлын хар жагсаалтаа үргэлжлүүлнэ гэдгийг тэр гярхай анзаарчээ.
r. davaadorj23,201 görüntüleme • 4 ay önce

Ж. Батсуурь гишүүн мундагаа мундаг. Эх орончийн дүр эсгэж, “баялгаа авъя”, “ард түмний өмчийг хамгаалъя” гэж хашхирдаг хэр нь цаагуураа шантааж хийж, хувийн эрх ашгийн наймаа хийж явдаг хулхи эх орончдоос Монгол залхаж байна. Өнөөдөр Монголд хамгийн аюултай хүмүүс бол ил цагаан хулгайчид биш. Харин эх орончийн баг зүүсэн ийм шантаажчид. Ийм нөхдийг төрөөс, улс орны бодлогоос, үндэсний хөгжлийн замаас нохой шиг хөөж гаргах цаг болсон!
r. davaadorj10,322 görüntüleme • 1 ay önce

УИХ-ын гишүүн Н.Номтойбаяртай сайд болохоос нь өмнө бид энэ асуудлаар санал бодлоо солилцож байв. Ашгүй энэ ажил бодит хэлэлцээний түвшинд хүрчээ👍 Монгол Улсын Шадар сайд Н.Номтойбаяр тэргүүтэй ажлын хэсэг БНХАУ-ын Шинжаан-Уйгурын өөртөө засах оронд ажиллаж, Ховд аймгийн Булган боомтыг Тайкешкентэй холбох төмөр замын төслийн талаар хэлэлцсэн байна. Хэрэв энэ төсөл хэрэгжвэл Монголын баруун бүс анх удаа олон улсын томоохон зах зээлтэй төмөр замаар шууд холбогдоно. Энэ нь: ✅ Баруун бүсийн уул уурхай, үйлдвэрлэлийг сэргээнэ ✅ Экспортын шинэ урсгал нээнэ ✅ Тээвэр, ложистикийн зардлыг эрс бууруулна ✅ Хилийн боомтуудын хүчин чадлыг нэмэгдүүлнэ ✅ Хөрөнгө оруулалт, ажлын байрыг дагуулна Өнөөдөр Монголын хөгжил Улаанбаатар болон цөөн хэдэн боомт дээр төвлөрчихсөн байна. Харин баруун бүсийн хөгжилд бодит түлхэц өгөх дэд бүтэц нь зам, тэр дундаа төмөр зам юм. Зам дагасан хөгжил ирдэг гэдэг. Харин төмөр зам дагасан хөгжил бүр илүү хурдтай ирдэг. Энэ төсөл яриа төдий үлдэхгүй, ажил хэрэг болж чадвал баруун бүсийн эдийн засгийн зураглалыг бүхэлд нь өөрчлөх хэмжээний ач холбогдолтой.
r. davaadorj10,167 görüntüleme • 2 ay önce

Яаж ийм ичгүүр сонжуургүй байна аа? Жоохон хүүхэд хуурч байгаа биш дээ. УИХ гишүүдээ хуурах нь яахав, Монголын ард түмнийг "тэнэг" гэж доромжилж байгаа нь гутамшиг шүү. Булгантуяа, "Засгийн газрыг огцруулахыг дэмжихгүй" гээд байхад УИХ үйл ажиллагааг гацаалаа гэнээ. Монголын ард түмэн та бүхнийг Үндсэн хуулиа уландаа гишгэн Засгийн газраа огцруулсныг харсан шүү дээ.
r. davaadorj29,588 görüntüleme • 9 ay önce

АН дарга О. Цогтгэрэл ингэж асуув: Эмзэглэмээр биш гэж үү? 30 жилийн хугацаанд Монгол хүний орлого 5 дахин өссөн байхад Хятадынх 50 дахин өсчээ. 30 жилийн өмнө бид нараас 3 дахин "ядуу" байсан Хятадууд өнөөдөр бид нараас 3 дахин "баян" болчихжээ. Үр дүнд Солонгосчууд тэднийг визгүйгээр аялахыг урьж байна. Харин Монголын маань залуучууд хууль бус ч хамаагүй “хараар” ажиллахыг 35 дах жилдээ мөрөөдсөөр. Энэ бол зах зээлээ чөлөөлж, либералчлаагүй, эдийн засагт хэт өндөр төрийн оролцоо байгаагийн урхаг.
r. davaadorj25,344 görüntüleme • 8 ay önce

Боловсролын сайд Л.Энх-Амгалан тантай санал нэг байна Боловсрол бол Монгол Улсын хамгийн том МЕГА төсөл. Зам, барилга, бетон, асфальт хэдэн жилийн дараа хуучирдаг. Харин боловсролд хийсэн хөрөнгө оруулалт үеийн үед үр өгөөжөө өгдөг. Тиймээс нийслэлийн 2.3 их наяд төгрөгийг зөвхөн газар ухаж, бетон цутгах биш, ойрын 5 жилд боловсрол руу чиглүүлэх талаар бодох цаг болсон. Дэлхийн түвшний сургууль Англи хэл, технологийн боловсрол Инженер, программист, эрдэмтэн бэлтгэх тогтолцоо Багшийн цалин, чадвар, нэр хүнд Хүүхэд бүрт тэгш боломж Энд мөнгө хийвэл Монголын ирээдүй л гэрэлтэнэ. Газарт булсан мөнгө нэг өдөр элэгдэнэ. Харин хүүхдийн тархинд хийсэн хөрөнгө оруулалт хэзээ ч үнэгүйддэггүй! Өнөөдөр боловсролдоо зоригтой хөрөнгө оруулж чадвал хэдхэн жилийн дараа Монголын ирээдүй гялалзах болно!
r. davaadorj11,871 görüntüleme • 3 ay önce

Тэрээр Нурсултан Назарбаевын мөнхийн ноёрхолд "цэг" тавьж, ОХУ-ын Ерөнхийлөгч Путины өмнөөс эгц харж байгаад, "Хүчтэй нь хүчгүй рүүгээ довтолж ердөө болохгүй" хэмээн шууд хэлж байв. Харин энэ удаа, Касым Жомарт Токаев: “Чингис хааныг Казакстан гаралтай гэж зарлах явдал нь түүхийн үнэнтэй нийцэхгүй. Чингис хаан бол Монголын хаан бөгөөд Монголын түүхийн нэгэн аугаа удирдагч билээ. Энэ нь түүхийн үнэн, бодит баримтыг хамгаалах, улс үндэстний түүхийг хүндэтгэхийн чухлыг дахин сануулж байна” гэжээ.
r. davaadorj20,193 görüntüleme • 8 ay önce

Шударга аавын залгамж болсон шулуун хүүд Монголын улс төрд маш том орон зай бий✅ Сэжиг хүрэм долоолтуудтай зэрэгцэн “Хаан шалдан байна” гэж зоригтой хэлсэн Шинэбаярын Бямбасүрэн гишүүн ЕС-ыг ээрч муурахад хүргэв. УИХ гишүүдээ! гоё чамин үг, хий хоосон сүржигнэхээс илүүтэй энгийн үнэнийг ярьдаг байх нь илүү чухлыг сайн харж суралцаарай!
r. davaadorj30,164 görüntüleme • 1 yıl önce

Эхлээд Шри Ланкад, дараа нь Бангладеш... өнөөдөр Непалд иргэд бослоо. дараагийнх нь аль улс вэ? Дээрх гурван улсад тохиолдсон нийтлэг хүчин зүйлс ямар улсад бүрдэнэ, тэнд ард нийтээрээ босох нь тодорхой харагдаж байна. 1) Эдийн засгийн хямрал / Буруу удирдлага ⚠️Шри Ланка: Ифляц өсөж, түлш, хүнсний хомсдол. ⚠️Бангладеш: Инфляци + ажилгүйдэл + авлигыг эсэргүүцсэн ард иргэдийн уур хилэн. ⚠️Балба: Авлигын хэрэг, үнийн өсөлт, засаглалын хямрал. 2) Хөдөлгөөнийг хөдөлгөгч гол хүчин залуучууд байна Энэ гурван улсын эсэргүүцлийн хөдөлгөөнийг оюутнууд ба залуус манлайллаа. Олон нийтийн мэдээллийн хэрэгсэл жагсаалд оролцогчдыг улам өдөөв. 3) Авлига ба хариуцлагын шаардлага Өндөр албанд буй эрх баригчдын авлига, хамаатан садан, эрх мэдлээ урвуулан ашиглах гэмт хэргийн эсрэг иргэд нэгдлээ. 4)Төрд итгэх итгэл унасан Ард түмэн парламент, шүүх, хүчний байгууллага нь иргэдийг бус харин эрх баригчдыг хамгаалж байна гэж мэдэрсэн. 5) Дээрх улсын удирдагчдыг огцруулах шаардлага биелээгүй Удирдагчид сайн дураараа суудлаасаа буугаагүй, харин эсэргүүцлийн хөдөлгөөнийг хүчээр дарахаар заналхийлсэн.
r. davaadorj24,826 görüntüleme • 11 ay önce