Video yükleniyor...

Video Yüklenemedi

Ana Sayfaya Dön

Гадаад харилцааны яамны баруун талд зохицуулалттай явган гарц, Эрүүл мэндийн яамны баруун талд зохицуулалтгүй явган гарц бий. Энэ зохицуулалтгүй гарцнаас үүдсэн түгжрэл энэ орчимд үүсдэг. Блю скай талаас гарч ирж байгаа машинууд саатаж, төв замаас орж ирсэн машинуудаа түгждэг. Мөн уг саатлыг арилгахын тулд байнга цагдаагийн албан хаагч биет...

94,636 görüntüleme • 2 yıl önce •via X (Twitter)

10 Yorum

Doka profil fotoğrafı
Doka2 yıl önce

Хүмүүсээ машинаас дээр тавьж, чөлөөтэй зам нэвтэрдэг болгомоор байна.Машингүй л бол хүн биш, цагдаа зохицуулахаар бүүр зам нэвтрэх аргагүй болох юм.Сургуульдаа яарсан, хүүхдээ тэвэрсэн хүмүүс таг зогсоод даараад хүлээгээд л машин илүүИйм нөхцөлд хэн машинаа тавиад алхаад явах юм.

Чулуунбат🌏🛰️ profil fotoğrafı
Чулуунбат🌏🛰️2 yıl önce

Замын инженерлэл гээд тусдаа салбар ШУ бий. Болж өгвөл гаднаас зөвлөх үйлчилгээ авбал үр дүнтэй. Хэдэн цагдаагийн хурандаагаас олигтой шийдэл огт гарахгүй

Бодон profil fotoğrafı
Бодон2 yıl önce

Юу вэ даргаа. Ингэж болохгүй шдээ. Наад машины эрх чинь бүр арай дэндлээ. Арай давуу эрх олгож байна, хүлээн зөвшөөрөхгүй ээ.

ASO profil fotoğrafı
ASO2 yıl önce

Машин унаж түгжрэл үүсгэдэггүй хэдийнхээ эрхийг ёстой эрвийх дэрвийхээрээ хязгаарлаж байнаа. Энийг хаана, тэрийг хязгаарлана л гээ шаагаад байхымаа. Сумт урд нь хаалт тавьж хаагаад буцаад нээсэн шдээ!

Uugan profil fotoğrafı
Uugan2 yıl önce

жаахан шинжлэх ухаанч хандаж болдоггүй юм уу. Уг нь уулзваруудын нэвтрүүлэх чадварыг тооцоолж симуляц хийгээд мат загварчлал ашиглан яах ёстойг датад дүн шинжилгээ хийж шийдвэр гаргадаг баймаар. Бид чинь ямар хойд Солонгост амьдарч байгаа юу. Өө Тэд ядаж пуужинтай билүү. Хэхэхэ

Gantumur ENKHBAYAR profil fotoğrafı
Gantumur ENKHBAYAR2 yıl önce

Торгууль өндөртэй тээврийн хэрэгслэлүүдээ явуулахгүй болоход л түгжрэл буурна гэдгийг яагаад ойлгодоггүй юм болоо

SS profil fotoğrafı
SS2 yıl önce

Шангрилагийн дохион дээр угаасаа гацдаг ш дэ. Оношоо буруу тавиад бн. Ер нь зүүн, баруун эргэхийг хорьж чигээр нь урсгалаа түгжрэл болгоод бгаагаа мэддэггүй шүү. Хорих бол шийдэл биш

Amar profil fotoğrafı
Amar2 yıl önce

Баруун эргэлтийг бнга зөвшөөрчүүл баруун эргэлт ногоон асахаар явгантай давхцаж түгжрэхгүй, замаа чөлөөтэй үед нэвтрээд явчихна, замаа чөлөөлж өгөх юм гэж анзаардаг. Ядаж ачаалалтай замуудын баруун эргэлтүүдээ зөвшөөрөөд үзээч дарга аа, наад ГХЯ ны уулзвараас эхлээд

Mick profil fotoğrafı
Mick2 yıl önce

Ёстой шаана биз. ЭМЯ-ны явган гарц бол ямар ч асуудалгүй гарц шүү. Цагдаа ирээл мангар болгодог болохоос…

altantuya.g profil fotoğrafı
altantuya.g2 yıl önce

Эхлээд хүндээ ээлтэй байя. Дүрэм зөрчдөг, эгнээ байр буруу эзлэж түгжээ үүсгэдэг жолооч нараа торго. Гэрлэн дохиогоо дахин зөв тооцоол.

Benzer Videolar

Түгжрэлийг бууруулах ажлын хүрээнд дөрвөн байршилд нүхэн гарц байгуулах төслийг хэрэгжүүлж байгаа. Эхний нүхэн гарц буюу 5 шарын нүхэн гарц ашиглалтад орсон, өнгөрсөн долоо хоногт Геологийн төв лабораторийн уулзварт хэрэгжүүлж буй нүхэн гарцын төслийг танилцуулсан. Өнөөдөр “Хермес” төвийн төмөр замын нүхэн гарцын төслийн байршил дээр ажиллаж байна. Уг нүхэн гарцыг энэ ондоо багтаан ашиглалтад оруулахад ойролцоо байрлаж буй аж ахуйн нэгжүүдийн оролцоо маш чухал байна. Нүхэн гарцын хөдөлгөөн зохион байгуулалттай холбоотойгоор 9 аж ахуйн нэгж хашаагаа бага зэрэг татчихвал ажил эрчтэй урагшлах юм. Нүхэн гарцын барилга угсралтын ажлыг төмөр замын тээвэрт саад болохгүйгээр гүйцэтгэж байгаа бөгөөд ажил төлөвлөгөөний дагуу үргэлжилж байна. Харин 4 дэх нүхэн гарцыг “Дүнжингарав” худалдааны төвийн хойд хэсэгт хийхээр төлөвлөж байгааг дуулгая. Түгжрэл бууруулах ажилд хувь хувьсгалгүй хамтдаа ойлголцож ажиллах нь юу юунаас илүү чухал байна..

Х.Нямбаатар

15,677 görüntüleme • 1 yıl önce

Улаанбаатарчууд бидний хувьд түгжрэл гэдэг асуудал “толгойны өвчин” болоод удаж байна. Бид түгжрэл бууруулах чиглэлд автозамын системийг өргөтгөх, шинэ гүүр, гарцуудыг байгуулах зэрэг ажлыг хийж байгаа ч төдийлөн эерэг үр дүн гарахгүй байна. Бид энэ удаа Google-ын мэргэжилтнүүдийг урьж, түгжрэл бууруулах ухаалаг систем нэвтрүүлэх чиглэлд хамтарч ажиллахаар боллоо. Замын хөдөлгөөний эрчмийг бодит цаг дээр тодорхойлж, хиймэл оюунаар зохицуулалт хийх системийг нэвтрүүлэхээр ажиллаж байна. Жакарта, Хамбург зэрэг дэлхийн томоохон 10 хотод Google-ын уг системийг нэвтрүүлсэн бөгөөд Улаанбаатар хот 11 дэх хот болж уг системд нэгдэх гэж байна. Улаанбаатар хотын 170 уулзварт хяналтын камер суурилуулах ажил 11-р сард дуусна. Улмаар тухайн камеруудыг Google-ын хиймэл оюун ухаанд суурилсан нэгдсэн системд холбохоор боллоо.

Х.Нямбаатар

36,026 görüntüleme • 2 yıl önce