正在加载视频...

视频加载失败

Нарны хорооллоос Нарны зам руу буюу хотын төв рүү гарах боломжтой явган хүний гүүрэн гарцтай боллоо. Хотхоноос гарахын тулд заавал машинтай түгжирч, тойрохгүйгээр явганаар шууд нарны зам руу гардаг зам хэрэгтэй байна гэдгийг тус хотхонд ажиллах үеэр иргэд хэлж байсан. Уг гүүрийг ашиглалтад оруулснаар 5200 өрхийн 20 мянга орчим...

48,816 次观看 • 1 年前 •via X (Twitter)

10 条评论

Biger Naidan 的头像
Biger Naidan1 年前

Ажил хийж байна гэхээр дандаа дутуу алсан могой. Нэг мөсөн нарны зам давуулж болсонгүй юу.

ATOMIC BILGUUN 的头像
ATOMIC BILGUUN1 年前

Нэг мөр нарны замаа давуулах боломж байсангүй юу? Одоо нарны замын гарцын 2 талд хурд сааруулагч хийх хэрэгтэй, үгүй бол олон хүүхэд машинд мөргүүлж бэртэх эрсдэлтэй харагдаж байна.

Увсын Сэвгэр 的头像
Увсын Сэвгэр1 年前

Нэгмөсөн нарны замаа давуулаад тавьчихгүй бас л дутуу сэтгэнэ шүү. Одооо бас нэмэлтээр гэрлэн дохио хурд саарна бас осол аваар гарна дандаа нүдрүүгээ гараа хийж бхымаа

Нягтлан бодогч нь байна аа 的头像
Нягтлан бодогч нь байна аа1 年前

4 хүн дарагдсан асуудал юу болов? Энэ тал дээр хэн хариуцлага хүлээх вэ?

А.Таргудай 的头像
А.Таргудай1 年前

Төсөв нь хэд үү? 1 метр нь хэд үү? Хямд бол хаа сайгүй урт уртаар нь тавьчихвал түгжрэлд хамгийн хэрэгтэй нь ч бж болох л юм.

Түвшин 的头像
Түвшин1 年前

Жаахан цааш нь сунгаад нарны гүүр давуулчихгүй дээ, нарны хорооллоос вагон депо л ордоггүй юм бол өөр наад талд нь үлдэх хүн байхгүйшдээ нямбаа..! Түгжирч ядаж байгаа хотод бас нэгээр явган зорчигчид хөндлөн гэрэл дохиот гарцнаас болж тээврийн хэрэгсэлийн механик хурд сааралт...

Bajii 的头像
Bajii1 年前

тэр чигээрн машины зам дээгүүрн явуулчих гхээр мөнгө нь хүрэхгүй байснуу ухаан нь хүрсэнгүй юу?

soco 的头像
soco1 年前

Нэг мөсөн нарны зам дээгүүр зам гардагаар хийж болоогүй юмуу? Нарны зам хөдөлгөөн ихтэй дохиогүй явган хүн зам гархад хэцүү байдаг шүү дээ.

Каламбур🌐 的头像
Каламбур🌐1 年前

Нэг мөсөн зам дээгүүр нь тавьсан бол зам гарна гэхгүй амар болох бж

Намсрайжавын Энхчимэг 的头像
Намсрайжавын Энхчимэг1 年前

141-р сургуулийн хашаанд бууж хүүхдийн орчинд нөлөөлж хүүхдүүд эрсдэлд оруулж байгаагаа мэдсэн үү ТА? Сургуулийн хашаанд гүүр буулгана гэж ямар тэнэгийн тархинд буудаг юм бэ!

相关视频

Туулын хурдны зам Энэхүү хурдны зам бол Улаанбаатар хотыг 2040 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөнд тусгагдсан Нийслэлийн авто замын сүлжээг хөгжүүлэх шинэ тойрог замын нэг хэсэг бөгөөд төсөл хэрэгжсэнээр хотын төвийн авто замын ачааллыг бууруулж замын хөдөлгөөний үр ашгийг дээшлүүлэх, эдийн засгийн өсөлтийг дэмжих, иргэдийн цаг хугацааг хэмнэх, орчин үеийн стандарт бүхий авто замын сүлжээг хөгжүүлэхэд чиглэгдсэн томоохон төсөл юм. Энэхүү төсөл нь хотын зүүн хэсэг буюу Баянзүрхийн товчоо Улаанбаатар Налайх чиглэлийн авто замаас хотын баруун хэсэг буюу баруун аймаг руу салдаг аюулгүй тойрог хүртэл нийт 32 км 6 эгнээ бүхий хурдны зам баригдах бөгөөд 8 байршилд 2 түвшний огтлолцол бүхий уулзвар, 13 байршилд нийт 9878 метрийн урттай гүүр, 4 байршилд 190 метрийн урттай туннел тус тус баригдах бөгөөд хотын төвийн хэсэгт хотын өнгө үзэмжид нийцүүлэн гүүрэн байгууламжаар баригдахаар төлөвлөгдсөн юм. Баянзүрхийн товчооны уулзвар буюу хотоос орох, гарах хөдөлгөөн болон хотын хойд чиглэлтэй холбогдох хоёрдугаар тойрог замын хөдөлгөөнийг зохицуулсан үндсэн гарц. Нийслэлийн нэгдүгээр тойрог зам болон Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн урд хэсэгт төлөвлөж буй олон түвшний огтлолцол бүхий орох, гарах хэсэг нь хотын хөдөлгөөний урсгалыг гадагш нэвтрүүлэх боломжийг бүрдүүлнэ. Мишээл худалдааны төв орчим дахь орох гарах хэсэг нь хотын төвийн хэсгийн замтай холбогдох замаар хотын төвийн замын ачааллыг тэнцвэржүүлнэ. ТЭЦ-4 болон Наадамчдын гүүр, нэгдүгээр тойрог зам, Сонсголонгийн зам, Авто худалдааны цогцолбортой холбогдох хэсгүүд нь хотоос орж, гарах урсгалыг зохицуулах ба энэ нь төвийн бүсийн хөдөлгөөнийг зохицуулах боломжийг бүрдүүлнэ. Мөн хотын баруун хэсэгт баруун аймаг руу салдаг аюулгүйн тойрогт төлөвлөж буй олон түвшний огтлолцол нь Улаанбаатар хотын босоо тэнхлэгийн авто зам, 1, 2 дугаар тойрог замтай холбогдож Улаанбаатар хотыг тойрсон тойрог замын сүлжээг бий болгох чухал ач холбогдолтой юм. Төслийн барилгын ажлыг 2025-2027 онд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн бөгөөд ажлын гүйцэтгэлийг олон улсын стандартын дагуу, үе шаттайгаар гүйцэтгэхээр төлөвлөж байна.

Х.Нямбаатар

70,784 次观看 • 1 年前

Туулын замын тендер энэ сарын 29-ны өдөр нээнэ. Худалдан авах ажиллагааны тухай хуулийн дагуу сонгон шалгаруулалтыг хийж, маргаан үүсэхгүй бол ирэх 6-р сард багтаан барилга угсралтын ажлыг эхлүүлнэ. Нийтдээ 33 км урт, 6 эгнээтэй, гэрэл дохиогүй тууш зам байх юм. Энэ замын 13 км нь гүүрэн байгууламжаар явна. Нэг ёсондоо хотын урд хэсгийн гүүрнүүд дээгүүр давсан гүүрэн байгууламжууд шинээр хийгдэнэ гэсэн үг. Ингэхдээ одоо байгаа гүүрний хөдөлгөөний зогсоохгүйгээр бүтээн байгуулалтыг хийхээр төлөвлөсөн. Мөн хотын нэгдүгээр тойрог замын ТЭЗҮ боловсруулах ажил 80 гаруй хувьтай байна. Нийт 25.7 км бөгөөд мөн зорчих хэсгийн 6 эгнээтэй байх юм. Энэ тойрог замын эхлэл Наадамчдын замаас “Өнөр хороолол”, Баянхошуу, Хайлааст, Чингэлтэй, Долоон буудал, Дарь-Эх, Монель, Чулуун овоо гэсэн чиглэлээр явж, Туулын хурдны замтай холбогдоно. Ингэснээр Туулын хурдны зам түгжрэлийг 15 хувь, 1-р тойрог зам 40 гаруй хувиар бууруулна. Эдгээр замуудыг ашиглалтад оруулснаар замын түгжрэл 50 гаруй хувиар буурах тооцоолол хийгдсэн. Үндсэндээ хотын өмнөд хэсгээр баруунаас зүүн тийш хотын төвөөр дайрахгүй шууд өнгөрөх боломжтой тууш зам болон хотын төвөөр дайрахгүйгээр хойд чиглэлээрээр баруунаас зүүн тийш зорчих боломж нээгдэнэ.

Х.Нямбаатар

10,608 次观看 • 1 年前

Баянгол дүүргийн 29 дүгээр хороо, Эрин хороолол дахь “Эрин эверест сургууль”-ийг төрийн өмчит сургууль болгох боломжтой эсэх талаар сургуулийн хөрөнгө оруулагч компанийн төлөөлөлтэй уулзлаа. Олон улсын стандартаар барьсан сургууль тул улсын төсвийн хөрөнгөөр барьж, ашиглалтад оруулж буй сургуулиудаас үнэлгээ өндөр гарах байх гэхдээ хэлэлцээрийн ширээний ард суухад татгалзах зүйлгүй гэдгийг “Эрин интернэшнл” ХХК-ийн дэд захирал Д.Даваасүрэн хэлж байна. Тухайн хорооллыг анх барихдаа улсын сургууль, цэцэрлэгтэй хороолол гэж борлуулалт хийж, оршин суугчаа татсан. Гэсэн хэдий ч өнөөдөр тус сургууль төлбөртэй хувийн сургууль хэлбэрээр үйл ажиллагаа явуулж байна. Тухайн хороонд Эрин, Хар хорин, Өнөр гэсэн 3 том хорооллын 11 мянга орчим оршин суугч бий. Эдгээр айл өрхүүдийн хүүхдүүдээс хэд нь энэ сургуульд явж байгаа вэ гээд тоолбол маш бага тоо гарна. Харин тэдгээр хүүхдүүд хойшоо зам гарч, “Ирээдүй” цогцолборт, зарим нь 10-р хорооллын “Эрдмийн ундраа” цогцолборт суралцаж байна. Бид уг нь түгжрэлийн асуудлаа бодсон ч хүүхдийн ая тухыг бодсон ч хамран сургах тойрогт нь буюу гэртэй нь ойр сургуульд хүүхдийг сургах ёстой. Эдгээр хүүхдүүдийн энэ эрх зөрчигдөөд байна. Тиймээс хувийн хэвшилтэй хэлэлцээр хийж, сургуулийг худалдаж авах асуудлыг шийдвэрлэнэ.

Х.Нямбаатар

32,451 次观看 • 2 年前