正在加载视频...

视频加载失败

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар “Бортээг”, Олон-Овоот” зэрэг ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах замаар хүүхэд, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ₮1 сая хүртэлх ногдол ашгийг үе шаттай олгохоор шийдвэрлэлээ.

12,919 次观看 • 8 个月前 •via X (Twitter)

0 条评论

暂无评论

原始帖子的评论将显示在这里

相关视频

Өнөөдөр Монгол Улсын Засгийн газрын хуралдаанаар нийслэлийн зүгээс Засгийн газрын мөрийн хөтөлбөрт зайлшгүй тусгуулах шаардлагатай төвлөрлийг задалж, түгжрэлийг бууруулах, төрийн үйлчилгээг иргэдэд ойртуулахад чиглэсэн дэд бүтцийн гол төслүүдийнхээ талаар танилцууллаа. Тодруулбал: Олон жил ярьсан Туулын хурдны замыг төр хувийн хэвшлийн түншлэлээр барьж байгуулах олон улсын нээлттэй тендерийг энэ 8-р сард багтааж зарлахаар бэлтгэл хангаж байнө. Мөн тус замаас эх авч, Их тойрууг тойрсон тойрог хурдны замыг байгуулах ажлын олон улсын зөвлөх үйлчилгээний тендерийн эх үүсвэрийг улсын төсөвт суулгах шийдийг гаргууллаа. Метроны төсөл ирэх 10-р сарын 1 гэхэд EPC 1-р үе шатаа шалгаруулах бэлтгэлээ хангаад явж байна. Дүүжин тээврийн 1-р шугамын барилга угсралтын ажил эхэлсэн. Бетонон хийцлэлийг гадаадад хийж байгаа бөгөөд угсралтын ажлыг энэ ондоо хийнэ. Дэд төвүүдийг түшиглэн гэр хорооллыг орон сууцжуулах ажлын хүрээнд Сэлбэ, Баянхошуу, Шар хад дэд төвүүдэд инженерийн шугам сүлжээ, ус, дулаан хангамж, дэд бүтцийн ажлууд хийгдэж байна. Бид эхний ээлжид Сэлбэ дэд төвийн 158 га талбайд 12 мянган айлын нам давхрын орон сууц барих тендерийг зарлахад тун ойртсоныг дуулгахад таатай байна. Сэлбэ дэд төвийн 158 га газрын 2206 нэгж талбарыг чөлөөлж, дахин төлөвлөсөн. Холбогдох албаныхан иргэн, аж ахуйн нэгжийн газар болон үл хөдлөх хөрөнгийн үнэлгээг хийж, үнэлгээний дүнг иргэдэд танилцуулж байна. Өнөөдрийн байдлаар 1250 нэгж талбарын эзэдтэй гэрээ байгуулж, 885 иргэний нөхөх олговрыг олгох Нийслэлийн Засаг даргын захирамж гараад байна.

Х.Нямбаатар

26,506 次观看 • 2 年前

2023 онд Монгол, Бүгд Найрамдах Франц улсын Төрийн тэргүүнүүдийн харилцан айлчлалын үр дүнд Ураны олборлох төслийг эхлүүлэхээр болов. Тэр цагаас хойш Л.Оюун-Эрдэнийн тэргүүлж буй Засгийн газар Монгол улсын шинэ 30 жилийн хөгжлийг тодорхойлж, сэргэлт авчрах 14 мега төсөлд Ураны төслийг оруулж, шаардлагатай хууль тогтоомжийг шинэчилж, УИХ-аар хэлэлцэн батлуулсан. Ийнхүү өнөөдөр, 2025 оны 01-р сарын 17-нд 28 жил гацсан дуусдаггүй яриа дуусаж Монгол - Францын Уран олборлох төслийн хөрөнгө оруулалтын гэрээ байгуулагдаж, албан ёсоор ажил эхэллээ. Засгийн газрын ажлын хэсгийг ахалсан хүний хувьд Ураны төсөл дээр Монголын урдаа барьдаг эрдэмтэн судлаач, орчин цагийн шилдэг хуульч, эдийн засагчидтай хамтран ажиллаж авлига, ашиг сонирхол бүхнийг сөрж ард нь гарсандаа сэтгэл дүүрэн байна. Төслийн хувьд 1. Монгол улс нэг ч төгрөг гаргахгүйгээр Франц улс 100% хариуцаж уран олборлох үйлдвэр, байгаль орчин, нөхөн сэргээлтийн ажлыг хийнэ. 2. Газар доогуур уусган олборлох дэвшилтэт технологиор хүн ард, мал аж ахуй, байгаль орчинд хор хөнөөлгүй байдлаар олборлоно 3. Үр өгөөжийн 51%-ийг ард түмэн хүртэнэ. Үндэсний баялгийн сан, хуримтлалын сан арвижих чухал ач холбогдолтой. 4. 1600 гаруй ажлын байр шинээр бий болно. 5. Төсөл хэрэгжих Дорноговь аймгийн Улаанбадрах суманд жил бүр 1 сая ам долларын хөрөнгө оруулалт хийнэ. 6. Шинэ технологи нутагшиж, дэд бүтцийн болон хүхрийн хүчлийн үйлдвэр зэрэг бүтээн байгуулалт хийгдэх боломж бүрдэнэ. 8. Монгол улс Цөмийн эрчим хүч ашиглан атомын цахилгаан станцтай болох суурь тавигдана. 9. Монгол Улс Уранаар дамжуулан дэлхийн зах зээлд том тоглогч болно 10. Гадаадын хөрөнгө оруулалт нэмэгдэх, шинэ төрлийн үйлдвэрлэл хөгжих, дэвшилтэт технологи болон мэдлэг туршлагыг нэвтэрч, мэргэшсэн боловсон хүчний нөөц нэмэгдэх зэрэг нийгэм, эдийн засгийн үр өгөөж бий болно. "Оюу толгой” төслөөс хойших гуравдагч хөршийн хоёр дахь том төслийг эхлүүлэх түүхэн шийдвэр гарган манлайлж, эх орныхоо эрх ашгийг эн тэргүүнд тавьж ажилласан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Засгийн газрын хэрэг эрхлэхийн даргаар ажиллаж байхдаа ажлын хэсгийг ахалсан УИХ-ын дарга Д.Амарбаясгалан, Хууль зүйн сайд асан, Хотын дарга Х.Нямбаатар, УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржийн ахалсан ажлын хэсэг, УИХ-ын эрхэм гишүүддээ, ажлын хэсгийн нарийн бичгийн дарга "Эрдэнэс Монгол" нэгдлийн захирал С.Наранцогт, ЗГХЭГ-ын дэд дарга Д.Цолмон, мэдлэг чадвараа зориулсан мэргэжлийн эдийн засагчид, хуульчид, эрдэмтэн судлаачид, хамтран ажилласан хүн бүхэнд гүн талархал илэрхийлье.

Uchral Nyam-Osor

20,147 次观看 • 1 年前

Өмнөх Засгийн газар нь дотооддоо өндөр чанартайгаар үйлдвэрлэж чаддаг бүтээгдэхүүнүүдтэй ижил нэр төрлийн бүтээгдэхүүнүүдийн манай улс руу орж ирэх гаалийн татварыг тэглэсэн байсан. Тэр бол үндэсний үйлдвэрлэлээ шууд татан унагах санал байсан болохоор чуулганы нэгдсэн хуралдаан дээр “Айлын хөргөгчинд хоолоо хийх гэлээ!” гэж эсэргүүцлээ илэрхийлж, Эдийн засгийн хөгжлийн сайд, Засгийн газарт удаа дараа хэлэлцээрийн эрсдлийг сануулж байсан. Түүнээс хойш манай үйлдвэрлэгчид ч олон удаа саналаа хэлсэнээр энэ хэлэлцээр өнөөдөр арай дээрдсэн нь үнэн. Шүүмжлээд, шүүмжлэлийг хүлээж аваад ажил хийсэн бол тэрийг нь бас шүүмжилсэн шигээ хэлдэг л байх хэрэгтэй. Хоёр улсын харилцаа гэдэг тоглоом биш. Ч.Хүрэлбаатарын төр, Лу.Гантөмөрийн төр гэж байхгүй. Монголын төр л гэж бий. Монгол төр хэдэн жилийн өмнө хойд хөршдөө хандан “Бид танай зах зээл рүү гарч мах юмаа заръя аа. Гаалийн татвараа буулгаж өгөөч ээ” гэсэн саналыг өөрөө эхэлж тавьсан байна. Тэд хариуд нь “Танайх бас манай талын, энэ холбоонд байдаг улсуудын бараанд тавьсан тарифаа тэглэ” гэж. Ингээд харилцан тэглэлцэж явсаар энэ хүрч. Тэгээд энэ удаагийн Эдийн засгийн хөгжлийн сайд үйлдвэрлэгчдээсээ саналыг нь асууж. Үйлдвэрлэгчид “Айлаас ирэх 25 нэр төрлийн бараа, бүтээгдэхүүний гаалийн татвар тэглэвэл бид баларна шүү” гээд саналаа хэлж. Тэр саналыг нь бариад хэлэлцээрт орж. Өнөө хэд нь 17 барааг нь хүлээн зөвшөөрье өө, наймыг нь болохгүй нь ээ гэж. Тэр саналыг л одоо Их хурлаар хэлэлцэж байна. Нэгэнт өмнө нь өөрсдөө очоод гуйчихсан хэлэлцээрээ одоо зогсооё гэх нь хөрш улсуудын дипломат харилцаанд цөвтэй, төвөгтэй шүү дээ. Бидний өөрсдөө хийж чаддаг бүтээгдэхүүн тоотой. Тэр хэдийнхээ зах зээлийг гадны бүтээгдэхүүнүүдэд алдахгүй байх ажлыг ЭЗХЯ чадхаараа л хийж. Хариуд нь малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнээ аль чадхаараа экспортолно. Ер нь харилцан тохирсон ямар ч бүтээгдэхүүнээ экспортолж болно. “Манай юмыг тэд юу гэж тоох вэ дээ” л гэдэг. Энэ бидний л бодол. Бид үргэлж л өөрсдийгөө өчүүхэн жижиг, юу ч чадахгүй тэнэг гэж дорд үзэн өөрөө өөрсдийгөө өрөвдөж суудаг. Чөлөөт зах зээлд өрөвч сэтгэл гэж байхгүй. Хэн шинийг сэдсэн, хэн чанартайг боломжийн үнээр санал болгосон, хэн бусдын хүслийг мэдэрч сонихрлыг татаж чадсан нь арилжаагаа тэлж ашиг олохыг л чөлөөт зах зээл гэнэ. Гурван сая хүнтэй зах зээлийг 30 сая хүнтэй зах зээл рүү тэлэх нь үе үеийн Засгийн газрын тэргүүн зорилго байдаг. Бид нүүрснээсээ өөр гадагшаа зардаг юмтай болмоор байна гэж амаа урагдтал ярьдаг биз дээ. Зарж л чадвал аварга том хоёр зах зээл буюу дэлхийд 10-т ордог ОХУ, 2-т жагсдаг БНХАУ ард урд маань байна. Хойд хаалгаа хагас ч гэсэн нээх оролдлого нь энэ хэлэлцээр байж болно. Юу алдахдаа биш юу олж чадахдаа төвлөрч зоригтой амбицтай байгаад үзье л дээ гэсэн санаа. Гаднаас айгаад хаалгаа улам л түгжээд байх нь угтаа тусгаар тогтнол биш. Хүн дархлаатай болохын тулд халдварыг даван туулахаас өөр гарцгүй байдагтай адил дэлхийд үүдээ нээж дэлхийн зах зээлд өрсөлдөж байж л дараагийн зуун жилд бие даасан улс болж өндийж чадна. Засч сайжруулсан хэлэлцээрийг байнгын хороон дээр дэмжсэн шалтгаан маань энэ. Та буруутгаж болно. Би ойлгож хүлцэнэ.

Ч.Лодойсамбуу

19,895 次观看 • 1 年前

“Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн захирал Т.Нямдаваа нартай уулзлаа. 1993 оны Өмч хувьчлалын комиссын тогтоолоор хүрээлэнгийн 30 хувийг “ягаан тасалбар”-аар, 2000 онд дахин 19 хувийг иргэн Т.Нямдаваад худалдаж төр-51, ААН-49 хувийн эзэмшиж эхэлсэн байдаг. Харин 2005 онд хүрээлэнгийн 2 дугаар павилоныг Нийслэлийн Өмч хувьчлах комиссын тогтоолоор “Говийн Од” ХХК-д худалдсан тул “Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн захирал Т.Нямдаваа нь нийслэлийн өмчийн хувийг бууруулж 49 хувь болгуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргаж 51 хувийг эзэмших болсон. Тус хүрээлэнгийн мэдэлд анх 38.6 га газрыг спортын зориулалтаар олгосон ч өнөөдөр 12.6 га газар үлдээд бна. 2007 оноос 2017 оны хугацаанд 26 га газрыг нь бусдад шилжүүлж өгчээ. Үүний үр дүнд өнөөдөр цэнгэлдэх хүрээлэнг тойроод 6000 айлын орон сууц баригдчихсан. Нийслэл урсгал засварыг жил бүр хийдэг ч 2008 оноос өнөөдрийг хүртэлх “Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-иас хүртэлх хугацаанд 32.7 сая төгрөгийн ногдол ашиг хуваарилсан байгаа юм. Ийм байж болохгүй. Тиймээс • Газар шилжүүлэх захирамж гаргасан нийслэлийн үе үеийн Засаг дарга нарыг АТГ-т шалгуулна. • Мөн газар шилжүүлж аваад барилга барьсан компаниудаар өнөөдрийн үнэлгээгээр газрын дуудлага худалдааны анхны үнийг ирэх 5-р сарын 1-ний дотор нөхөн төлүүлнэ. Компаниуд татгалзсан тохиолдолд мөн АТГ-т шалгуулна. Эзэд нь бүгд бидний таних хүмүүс. Тийм учраас газар шилжүүлж авсан эздүүд “Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-тай ямар тохироо хийснийг ч давхар шалгуулна. Шилэн данс хөтөлдөггүй, нийслэлийн хөрөнгөөр зассан талбайг зөвшөөрөлгүй хашаалж, зогсоолын төлбөр авч байгаа гээд олон асуудал бий. Энэ бүгдийг шат дараатай шийдвэрлэж, Төв цэнгэлдэх хүрээлэнгийн түмний мэдэлд буцаан авах ёстой.

Х.Нямбаатар

72,718 次观看 • 2 年前

Туулын хурдны зам Энэхүү хурдны зам бол Улаанбаатар хотыг 2040 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөнд тусгагдсан Нийслэлийн авто замын сүлжээг хөгжүүлэх шинэ тойрог замын нэг хэсэг бөгөөд төсөл хэрэгжсэнээр хотын төвийн авто замын ачааллыг бууруулж замын хөдөлгөөний үр ашгийг дээшлүүлэх, эдийн засгийн өсөлтийг дэмжих, иргэдийн цаг хугацааг хэмнэх, орчин үеийн стандарт бүхий авто замын сүлжээг хөгжүүлэхэд чиглэгдсэн томоохон төсөл юм. Энэхүү төсөл нь хотын зүүн хэсэг буюу Баянзүрхийн товчоо Улаанбаатар Налайх чиглэлийн авто замаас хотын баруун хэсэг буюу баруун аймаг руу салдаг аюулгүй тойрог хүртэл нийт 32 км 6 эгнээ бүхий хурдны зам баригдах бөгөөд 8 байршилд 2 түвшний огтлолцол бүхий уулзвар, 13 байршилд нийт 9878 метрийн урттай гүүр, 4 байршилд 190 метрийн урттай туннел тус тус баригдах бөгөөд хотын төвийн хэсэгт хотын өнгө үзэмжид нийцүүлэн гүүрэн байгууламжаар баригдахаар төлөвлөгдсөн юм. Баянзүрхийн товчооны уулзвар буюу хотоос орох, гарах хөдөлгөөн болон хотын хойд чиглэлтэй холбогдох хоёрдугаар тойрог замын хөдөлгөөнийг зохицуулсан үндсэн гарц. Нийслэлийн нэгдүгээр тойрог зам болон Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн урд хэсэгт төлөвлөж буй олон түвшний огтлолцол бүхий орох, гарах хэсэг нь хотын хөдөлгөөний урсгалыг гадагш нэвтрүүлэх боломжийг бүрдүүлнэ. Мишээл худалдааны төв орчим дахь орох гарах хэсэг нь хотын төвийн хэсгийн замтай холбогдох замаар хотын төвийн замын ачааллыг тэнцвэржүүлнэ. ТЭЦ-4 болон Наадамчдын гүүр, нэгдүгээр тойрог зам, Сонсголонгийн зам, Авто худалдааны цогцолбортой холбогдох хэсгүүд нь хотоос орж, гарах урсгалыг зохицуулах ба энэ нь төвийн бүсийн хөдөлгөөнийг зохицуулах боломжийг бүрдүүлнэ. Мөн хотын баруун хэсэгт баруун аймаг руу салдаг аюулгүйн тойрогт төлөвлөж буй олон түвшний огтлолцол нь Улаанбаатар хотын босоо тэнхлэгийн авто зам, 1, 2 дугаар тойрог замтай холбогдож Улаанбаатар хотыг тойрсон тойрог замын сүлжээг бий болгох чухал ач холбогдолтой юм. Төслийн барилгын ажлыг 2025-2027 онд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн бөгөөд ажлын гүйцэтгэлийг олон улсын стандартын дагуу, үе шаттайгаар гүйцэтгэхээр төлөвлөж байна.

Х.Нямбаатар

70,799 次观看 • 1 年前

Эрх Чөлөөний Эвсэл иргэдийн хөндөж буй (#SaveTuul) асуудалтай холбоотой аливаа улс төрийн шийдвэрийн талаар олон нийтийг мэдээллээр хангах эрх үүрэгтэй билээ. Туул гол дотор авто зам барих "хуулийн хулгайг" УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд АН танилцуулж, УИХ баталсан болно. Тодруулбал 2025.07.09-нд Туул голын эргээс 50 метрээс доошгүй зайг хамгаалсан Усны тухай хуулийн 22.2.1 дэх хэсэгт нэмэлт өөрчлөлт оруулах замаар "хуулийн хулгай" хийж, голын татамд тогтоосон онцгой хамгаалалтын бүсэд хориглосон үйл ажиллагаа явуулах эрхийг нээснээр өнөөдөр Туул голын эрэг дагуу мод бутыг тайрч устгах ажил үргэлжилж байна. "Туулын хурдны зам" төслийн тухай 2012-2013 онд анх АН-ын Засгийн газар уг төслийг санаачлан олон нийтэд албан ёсоор танилцуулсан бөгөөд зураг төсөл, видео танилцуулгад Туул голын хамгаалалтын бүсэд авто зам, гүүрэн байгууламж барихаар төлөвлөсөн баримтууд байна. 2022 онд МАН, АН-ын УИХ-ын гишүүд "Усны сан бүхий газрын эргээс 75 метрээс доошгүй зайд болон гол мөрний татамд онцгой хамгаалалтын бүс тогтооно." гэсэн заалтад нэмэлт өөрчлөлт оруулж 50 метр болгон бууруулжээ. 2025 оны 1 сард Л.Оюун-Эрдэнэ Х.Нямбаатар нарт АН-ын гишүүн Э.Бат-Үүл хэрхэн "хуулийн хулгай" хийх зөвлөгөө өгөв. 2025 оны 6 сард Нийслэл хотын удирдлагууд Засгийн газраар дамжуулан Усны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг бусад хуулийн хамт УИХ-д өргөн барив. 2025 оны 7 сард байнгын хороогоор МАН, АН-ын УИХ-ын гишүүдээр яаралтай горимоор дэмжүүлж, чуулганы хуралдааны үеэр УИХ дахь АН-ын бүлэг уг асуудлаар 3 хоногийн завсарлага хүссэн боловч 2 цагийн дараа завсарлага авах хүсэлтээсээ татгалзаж, Усны тухай хуульд оруулах "хуулийн хулгайг" үргэлжлүүлэв. УИХ-ын дарга асан Д.Амарбаясгалан УИХ-ын гишүүдэд шахалт үзүүлж, УИХ-ын гишүүн О.Алтангэрэл нар хуулийн төслийг яаралтай горимоор УИХ-д танилцуулав. 2025.07.09-нд буюу наадмын амралтын өмнөх шөнө яаралтай горимоор байнгын хороогоор МАН, АН-ын УИХ-ын гишүүдээр "хуулийн хулгай"-гаа дэмжүүлснээр Туул голын эргээс 50 метр дотогш, түүнчлэн Туул гол дотор 2,4 их наяд орчим төгрөгийн төсөвт өртөгтэй (зээл) 1км нь 70 тэрбумын гүүрэн байгууламж барих нөхцөлийг бүрдүүлэв. 2026 оны 3 сард Туулын хурдны замын газар шорооны ажил Туул гол дотор эхэлж, олн нийтийн эсэргүүцэлтэй тулаад байна. Тус видеонд уг төслийг хэлэлцэх явцад УИХ-ын гишүүд хэрхэн хуулийн төслийг зүтгүүлж хуулийн хулгай хийдэг болох талаар цөөн жишээг оруулав. Хэрэв та үйл явцыг бүтэн судалж, УИХ-ын гишүүд хэрхэн Усны тухай хуульд "хуулийн хулгай" хийсэн болохыг үзэх бол 2025 оны хаврын чуулганы хаалт хүртэлх байнгын хороо болон УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны архивын видеог сэргээн үзэх боломжтой. Эдгээр үйл явц нь иргэдийг төлөөлнө хэмээн сонгогдсон парламентын гишүүдийн үйл ажиллагаа ямар хангалтгүй түвшинд явагддаг, ямар хэмжээний сульдаатай парламент бий болсныг, парлемантад сөрөг хүчний хяналтын үүрэгтэй үйл ажиллагаа үгүй болж, иргэдийн сонгуулийн эрх түүний үр дүн хэрхэн үгүйсгэгдэж буйг харуулж байна. Түүнчлэн уг төсөл нь парламентын гишүүдийг хамарсан зохион байгуулалттай авлига албан тушаалын гэмт хэргийн шинж агуулж байгааг харуулж байна. Хүндэтгэсэн Эрх Чөлөөний Эвсэл нам #SaveTuul

Erh Chölöönii Evsel

26,982 次观看 • 5 个月前

ИХ НАРАН УЛСАД -Тэнгэр дэлбэрчих шиг санагдсан. Тэр үед 8 настай байсан Кейко гуай ийнхүү ярив. Япон улсын Хирошима болон Нагасаки хотод атомын бөмбөг дэлбэрснээс хойш 80 дахь жилийнхээ түүхийг хүн төрөлхтөн үзэж байна. Нелсон Мандела санаачлан үүсгэсэн "The Elders" клубын Удирдах Зөвлөлийн ээлжит хурал Хирошимад болсон юм. Бид өргөн бүрэлдэхүүнтэй тэнд дөрвөн хоног ажиллав. Тус хотын удирдлага, хүмүүс халуун дотноор угтан хүлээж авлаа. 1945 оны 8 дугаар сарын 6-ны өглөө. Хирошима хотын наранд уяссан тэнгэрт 8 цаг 15 минутад, 800 метрийн өндөрт атомын бөмбөг дэлбэрчээ. Тус хотын хүн амын бараг гуравны нэгээс илүү хувь нь нүд ирмэхийн зуур амь насаа алдаж. -Тухайн үед нас барагсдыг үлдэгсэд нь азтайд тооцож байв. Түлэгдсэн, шархадсан хүмүүсийн өвдөлт, зовлонг үгээр илэрхийлэх аргагүй. Юу болсныг хэн ч мэдээгүй. Ээж түлэгдэж зовсон хүмүүсийг асарч, аав цогцос шатаах ажилд өдөржин шөнөжин дайчлагдан, ах минь түлэгдэлдээ шаналж, би хүмүүст ус дөхүүлж гүйдэг байлаа. Хот тэр чигтээ галд автаж, хар бороо орж хүн бүр гайхаж байв. "Ус, ус" гэж ёолон орилох бас галд шатсан хүмүүсийн цогцсоор гол дүүрсэн. Сүүлд гэрээсээ би ганцаар үлдсэн гэж Кэйко эмээ ярилаа. Бид олон асуулт асууж тухтай ярилцав. Хуруувч шиг жижиг тэр эмээ уг гамшгийг биеэр туулсан хүмүүс жилээс жилд цөөрсөөр, тэр аюулыг ярьж хэлэх хүн дуусч байгаад их санаа нь зовж байв. Үе үе бидэнд -Та бүхэнд, танай байгууллагад итгэж байна, халуун цөмийн аюулыг холдуулж өгөөрэй гээд л. Тэр аймшиг тохиосноос хойш одоо дөрөв дэх үе нь мэндэлж байгаа аж. Хэцүү цагийн тухай хэлэх сануулах эмээ өвөө, өвгөд хөгшид байна гэдэг чинь ямар сайхан юм бэ! Зовлон их үзсэн, биеэрээ тэр бүхнийг туулсан хүн ямар мундаг хүнлэг, уужим, тэлмүүн өршөөх сэтгэлтэй болдог юм бэ! Дахиад ирэхэд нүүр гартаа сорвитой тоотой энэ хөгшид бүр цөөрвөл яана даа. Тэр ахмадуудын ярьсан зүйлүүд, олон удаа гол зурсан боловч Кэйко гуайн үгэн дундаа хавчуулсан нэг санаа миний зүрхэнд бүр ойрхон туссан юм. -Үхэж үрэгдэхийн зовлон хэцүү. Гэхдээ гадуурхагдах гэдэг бүр хэцүү гэж. Хирошима, Нагасаки хотод, бас ойрхон амьдарч байсан залуус хүүхдүүдээс хүмүүс "цацрагийн өвчтэй, нөлөөтэй" гэж дөлөх, зай барих зовлон хамгийн хэцүү нь байж дээ. Олон жил тэд айдас хүйдэстэй, хараа доогуур явж. Өөрөөс нь огт болоогүй, амьд үлдсэн боловч сүүдэр адил дагах гачлан, олны сэтгэл зүй. Ялангуяа залуус бие биендээ хайрлаж дурлах, гэр бүл амьдрал зохиох, төрөх ирэх үр хүүхэд гээд сэтгэлийн их зовлонд унадаг байжээ. -Эрхтэн бүтэн, эрүүл хүүхэд төрөх болов уу, хожим өвдөж зовох болов уу гээд л. -Яаж яваад цацрагийн хордлоготой хүнтэй таарчихав гэх ярианд олон зүрх ташраараа хайруулдаг байж. Одоо ч байдаг бололтой. "Little Boy" буюу жижиг хүү, "Fat Man" буюу тарган эр гэх атомын хоёр бөмбөгийг нэг хоногийн зайтай Япон улсын хоёр хотод хаясан. 1945 оны төгсгөлөөр тооцоход тус бөмбөгдөлтийн уршгаар амиа алдагсдын тоо 246 мянга давж байжээ. Хирошима хотод байрлах музейг захирал нь өөрөө угтан тайлбарлаж үзүүлсэн юм. Нүдээр харж, гараараа тэмтэрч, чихээрээ сонсож байж бодит ойлголттой болох газрын нэг энэ байв. Үзмэр үзээд гарч яваа хүмүүсээс аньсага хуурай хүн ховор байсан. Дөрвөн тонн орчим жинтэй, гурван метр урттай нэг нь том хүний, нөгөө нь бага хүүхдийн өндөртэй тэнцэх тэр хоёр бөмбөгийн уршиг 80 жилийн хойно ч сая сая зүрхийг хайлуулсаар л. Өглөө хичээлдээ явсан Шигэрү хүүгийн үдийн цайных нь сав үлджээ. Доторх цагаан будаа нь дүүрэн боловч харалж шатжээ. Ээж аав, ах эгч дүү гэр бүлээрээ зэрэг сүйрэхийн зовлонг олон олон айл өрх амсчээ. Гурван настай Шиничи хүү гэрийнхээ гадаа тоглож байж. Шатаж түлэгдсэн хүү тэр өдрөө амьсгал хураажээ. Гашуудалд автсан аав нь хүүгээ дуртай тоглоом болох унадаг дугуйтай нь цуг гэрийнхээ хажууд нүх ухаж хөдөөлүүлж. Хожим хүүгийн цогцсыг гэр бүлийнх нь оршуулгад нийлүүлж, шатаж зэвэрсэн дугуй нь Энхийн музейн үзмэр болжээ. Садако охины түүхийг дэлхий мэднэ. Хоёр настай байхдаа атомын бөмбөгийн аюулд өртжээ. Хурдан гүйдгээрээ алдартай, авъяаслаг хөөрхөн охин нэг л өдөр цацрагаас үүдсэн өвчин нь сэдэрч хүндэрчээ. - Мянган цаасан шувуу хийвэл амьдарна гэх домгийг сонссон охин эмнэлгийн өрөө дүүртэл цаасан тогоруу урласаар 12 настайдаа өөд болжээ. Тэр охины цаасан тогорууд одоо ч амьдралын төлөөх, энхийн төлөөх билэгдэл болсоор. Мянга мянгаараа цаасан шувуу Хирошимад ирсээр. Атомын бөмбөг унасан газрын цөөн мод дахиж навчилж цэцэглэсэн гайхамшиг энд тохиожээ. Амьдрал ямар ч аюулыг давдгийн билэгдэл. Улс бүр, хот бүр тэдгээр модны үрийг авч хотдоо, нутагтаа суулгадаг заншил тогтжээ. Харин тэр олон улс, зуу зуун хотын дунд Монголын нэр алга байв. Интернэтийн хялбар захиалга, үйлчилгээ цахимд бэлээхэн байна. Мөн Энхийн төлөө Захирагч нар гэсэн хөдөлгөөн энд байх. 166 орны 8.479 хот суурин энд нэгджээ. Манайхаас захирагч бүхий хот суурин бүр энэ холбоонд нэгдэж болох нь. Захиа, уриалгаа бидэнд өгөв. Дээр нь хаяг код нь байгаа. Миний нүүр ном-FBд байршсан. Харилцаа холбоо тогтоож болох юм. Японд ирж очдог түнштэй болно гэсэн үг. "Хирошима давтагдах ёсгүй" гэх Мэдэгдлийг бид хурлаасаа гаргав. Цөмийн зэвсэгтэй улсуудын удирдагч нарт хаяглаж хүргүүлэв. Азаар цөмийн зэвсэгтэй улсын тоо нэг оронтой тооноос даваагүй байсаар. Цөмийн зэвсэг шиг хэрэггүй юм л энэ дэлхийд алга. Бидний үед үүссэн юм. Бидний үед дуусаасай билээ. -Дэлхийгээс цөмийн зэвсгийг салгаж өгөөрэй гэж Цөмийн зэвсэгт өртөгсдийн холбооны төлөөлөл бидэнтэй уулзахдаа аминчлан захисан юм. Дэлхий цөмийн зэвсэггүй болох бол үл гүйцэлдэх зүйл биш юм. Нэг үе цөмийн цэнэгт хошуу 70.000 хүрч байсан. Олон нийтийн шаардлага, тодорхой удирдагчдын манлайлал оролцоогоор энэ тоо 5 дахин буурч 13.000 орчим үлдээд байгаа юм. Эхлээд Америк, Орос, Хятад гурван улс цөмийн цэнэгт хошуугаа тус бүр 500 хүртэл бууруулах, дараа нь тэр есөн улс цөмийн зэвсгээ устгах. Ийм л дараалал байгаа юм. Монгол бол энэ талбарт дэлхийн дайд нэрээ гаргасан орон. Цөмийн зэвсэггүй болон аюулгүй байдлын статусаа НҮБ-ээр, Аюулгүйн Зөвлөл, Ерөнхий Ассамблейгаар давхар давхар баталгаа гаргуулж чадсан цорын ганц тусгаар, эрх чөлөөт улс шүү. Цөмийн зэвсгийн хор хөнөөл, учруулах аюул улам нэмэгдсэн боловч тэр тухай олны ойлголт сэрэмж ихээр багасчээ. Алтайн зэлүүд уулсын дунд сум, сургуулиараа цуглаж цөмийн зэвсгийг эсэргүүцээд жагсаж явсан үе бидэнд бий. Алдаа эндэгдэл гарч цөмийн дайны аюул тохиох, аюулт зэвсгээр дэлхийг хуйхалж мэдэх, цөмийн харанхуй, цацраг идэвхт өвлийг авч ирэх хэнээтнүүд байсаар байна. Хориглосон, бууруулах гэрээ хэлэлцээр бараг бүгд хугацаа нь дуусч, шинэ хүчтэй зэвсгээр хөөцөлдөх популизм газар авлаа. Цөмийн цэнэгт хошуу хүний хяналтаас гарах аюул ч бодитой бий болов. Хэрэглэж болдоггүй, хэрэглэвэл бүгд устах аюултай зэвсгийг хаяа хатавчиндаа хадгалаад амар сайхандаа жаргах боломж хэнд ч байхгүй. Ийм гайг мэдсээр, харсаар байж -Та нарын ирээдүй аюулгүй, баталгаатай байна гэж бид хойч үедээ хэрхэн хэлж чадах билээ. Цөмийн зэвсгээс ангид эх дэлхийтэй болох зорилго бол бүх нийтийн үйлс юм. Япон Улсы Ерөнхий Сайд Шигэрү Ишиба биднийг цаг гарган, албан өргөөндөө найрсаг хүлээн авав. -Энэ зовлонг биеэр амссан цорын ганц орны хувьд Та бүхний ариун зорилгод манай улс бүх талаар дэмжлэг үзүүлнэ гэж тэрээр онцлон ярив. Бүс нутгийн болон дэлхийн олон асуудалд санаа чилээж яваа зангарагтай энэ орны Засгийн Газартай хамтарч ажиллах зүйл цөөнгүй байгаад бид санал нэгдлээ. НҮБ-ын гишүүн орнуудын намрын дээд түвшний цугларалтын үеэр хийж болох ажлаа ч хэлэлцэж амжив. Хуучин, дотны анд Абэгийн үеийн танилууд холоос гүйж ирэн тэврэлдэж уулзав. Заримтай нь зоог барьж тухтай хөөрөлдлөө. Газар газар сайн найз нөхөдтэй явах чинь их аз юм. Уулзаж учирсан бүхэнд -Миний Эх орон, ард түмэнд шийдвэрлэх үед, хүнд цагт дэмжиж тусалсанд баярлаж талархаж явдгаа хэлэв. Одоо ч Япон Монголын ойр дотно, нэгнээ дэмжсэн ойлгосон харилцаа ус агаар мэт хэрэгтэйг сануулж, манай орны стратегийн ач холбогдол улам бүр өсөн нэмэгдэх учир зүйг тайлбарлан ярив. Ерээд болон хоёр мянгаад оны эхээр Монголыг гэдэг байсан улс төрчдийн нэг үе солигдож, шинэ үе гарч ирж байгаа чухал цаг хугацаа. Японд байгаа Өмнөд Монголын сайхан ахан дүүстэйгээ гэр хотлоороо цуглаж идээ ундаагаа хувааж, яриа хөгжөөж суух нэн таатай байлаа. Их байсан Монголын эрэмгий охид хөвгүүд хаа сайгүй нэг айлын хүүхдүүд шиг уулзахаас илүү жаргал гэж хаа байхав. Хоёр жилийн дараа Японд цуглаж Дэлхийн Монголчуудын Холбоо наадмаа хийхээр ярилцлаа. Сайн санаат олны оролцоо, дэмжлэгээр дэлхийгээр тарсан монголчууд удахгүй баяртай уулзалдахын ерөөл өргөе. Хэдэн жил өргөөнд нь үзээгүй сумо бөхийн барилдааныг дэвжээний эзэн, тусч дүү Дашнямын буянаар ойроос харж сэтгэл баясав. Тус дэвжээний бөхчүүд, ирээдүй өнгөтэй харагдаж байв. Манай нөхөд буцсан боловч миний томилолт Токио хотноо үргэлжлэв. Цаазын ялын эсрэг ажилладаг Японы хүний эрхийн байгууллага, идэвхтнүүд намайг уриад удаж байгаа юм. Мадрид хотоос манай албаны хүмүүс ирж нэгдлээ. Европын бараг бүх элчин сайдын яам, дипломатууд идэвхтэй оролцов. "OECD" гэх дэлхийн өндөр хөгжилтэй орнуудын эдийн засаг, хөгжлийн байгууллагын 38 гишүүн орноос гурван орон цаазын ялыг бүрэн халж чадаагүй байгаа юм. АНУ-ын хувьд 50 муж улсаас нь 23 нь тус ялыг бүрэн халж, 3 мужид нь цаазын ялыг үл гүйцэтгэх хориг хэрэгжиж байна. Ихэнх муж нь цаазын ялыг хэрэглэхгүй болсон гэсэн үг. Өмнөд Солонгос улсын тухайд бол 1997 оноос хойш цааз гүйцэтгээгүй байсаар 28 дахь жилийнхээ нүүрийг үзэж байна. Энэ талаар Япон улс хамгийн ярвигтай байдалтай байгаа юм. Японы Хуульчдын холбоо, эрүүгийн эрх зүйн эрдэмтэн судлаачид уулзалтад идэвхтэй оролцлоо. Тэд дээрх асуудлаар бүрэн хэмжээний судалгаа гаргаж санал дүгнэлтээ хууль тогтоогчид болон холбогдох яам байгууллагад хүргүүлжээ. Улс төрийн шийдвэр гаргах түвшинд энэ тухай нээлттэй ярилцах, тийм байнгын бүтэц бий болгох тухай саналдаа тусгажээ. 2019 онд Японы Баарын Холбоо Олимпийн өмнө 2020 онд цаазын ялаас татгалзах тухай нэгдсэн санал гаргаж байжээ. Мөн парламентын гишүүд, хууль тогтоогчдын өргөн төлөөлөлтэй уулзаж дэлгэрэнгүй ярилцаж, асуултад нь хариулав. Японы парламентад тийм олон нам байдгийг биеэр уулзаж байж мэдлээ. Хэвлэлийнхэн айлчлалд маш их ач холбогдол өгөв. Өдөр бүр л тусгайлан ярилцлага, хэлэлцүүлэгт оролцлоо. Асахи, Токио, Майничи шинбун гээд нөлөө бүхий гурван сонины редакци, Киодо Цусин агентлаг тусгайлан цаг авч уулзалт ярилцлага хийв. Мөн Хэвлэлийн Үндэсний Хүрээлэн, Гадаад сурвалжлагчдын холбооны гишүүдтэй уулзаж яриа хэлэлцүүлэг хийлээ. Ришшио Их сургуульд тусгайлан уригдаж уг сэдвээр лекц уншлаа. НҮБ-ын Их сургуульд ч зочлов. Япон улсын Хууль зүйн сайд нь цаг гаргаж хүлээж авч уулзлаа. Маш эрч хүчтэй, чадварлаг гялалзсан, хол явах залуу улс төрч болох нь шууд мэдрэгдэж байв. Цаазын ялын асуудалд ихэнх оронд төрийн тэргүүн нь эдэлдэг эрхийг энд Хууль зүйн сайд нь хэрэгжүүлдэг. Уулзалт яриа англи хэлээр ажил хэрэгч болж өндөрлөв. Гадаад яамных нь хариуцсан сайд, дипломат ажилтнуудтай мөн нээлттэй уулзалт хийлээ. Япон бол бүх талаар бүс нутагтаа, ялангуяа хөгжил дэвшил, ардчилал эрх чөлөө, хүмүүнлэгийн үйлсээрээ үлгэр жишээ болдог орон. Цаазын ял бол энд амаргүй сэдвийн нэг. Манай эриний 700-1100 жилийн хооронд бүтэн дөрвөн зуун дамжин цаазын ял хэрэглээгүй орон бол Япон. Тухайн үед тийм улс дэлхий дээр цор ганц Япон байсан гэж зарим нь үздэг. Цаазын ялыг тойрсон асуудлыг нээлттэй болгох, уг ял нь тус орны харгис хэрцгий, хүнлэг бусаар хүнтэй харьцахыг хориглосон Үндсэн Хуулийнх нь зарчимтай хэрхэн нийцдэг, НҮБ-ын Ерөнхий Ассамблейд дээрх асуудлаар санал хураалтад оролцдог байдал гээд цөөнгүй анхаарах зүйл байгааг судлаач, идэвхтнүүд тойрч ярьж байв. Өмнө нь Япон улсын Хууль Зүйн Сайд байсан эрхэм тус орны парламентад дахин сонгогдож цаазын ялыг халахын төлөө гол хүний нэг болж ажиллаж байгаа нь бахархууштай. -Таны айлчлал энэ асуудлаар Их Наран улсад шинэ давалгаа үүсгэж чадлаа, бид хичээнээ гэсэн баяр талархлын үгийг чамгүй сонслоо. Японд Хакамада гэх хүнд тохиосон хэрэг явдлыг олон нийт андахгүй. Тэр хүн 1968 онд цаазын ял сонсчээ. Тэрээр дэлхийд хамгийн удаан хугацаанд цаазлуулах ялаа хүлээн шоронд хоригдсон хүнээр тооцогддог. 48 жилийн дараа шоронгоос суллагдсан боловч дахиад 10 жил хуулийн маргаан үргэлжилж 2024 онд эцэслэн дууссан. Зургаан хүүхэдтэй айлын отгон хүү тэрээр эгчийнхээ уйгагүй хөөцөлдлөг, хүний эрхийн олон байгууллага, идэвхтнүүдийн дэмжлэг тусаар гэм зэмгүй болохоо нотлуулж, хэрэг нь цагаадсан юм. Тэр үед Японд нийтлэг тогтсон ёсоор зургаан сарын дотор цаазын ялыг гүйцэтгэсэн бол өнөөдөр Накамада гуай амьд сэрүүн байхгүй байх байв. -Цаазын ял байгаа учраас бид хамгийн амар амгалан нийгэмд амьдарч байгаа юм гэж ярих хүн энэ оронд багагүй тааралдана. -Дахиад л Хакамада гуайн асуудал давтагдах юм биш үү гэхэд итгэлтэй "үгүй" гэж хэлж чадах хүн бас таарахгүй. Цаазын ял гэмт хэргийн гаралтыг багасгах нөлөөгүй нь тогтоогдсон зүйл. Харин ч цаазын ялтай оронд "би дүүрсэн хүн" гэх сэтгэхүйд гэмт хэрэгтэн автаж гэрч хохирогчийг алж устгах байдлаар улам хэрцгий харгис үйлдэл хийдэг. Хэрэв цаазын ялтай улс орон тайван амьдардаг юм бол Хойт Солонгос улс дэлхийн хамгийн амар амгалан орон болж таарах нь. Хүний эрхийн иж бүрэн хэрэгжилт цаазын ялгүй болсон өдрөөс л эхэлдэг. Цаазын ял бол төрийн аллага. Амьд явах хамгийн нандин хосгүй эрхээ төрдөө, шийдвэр гаргагч нартаа найддаг улс орны тоо дэлхийд улам цөөрсөөр байгаа юм. Хүний нийгэмд хүн л алдаа гаргадаг. Алдаанаас ангид хуулийн байгууллага, ажилтантай улс орон гэж хаа ч байхгүй. Мөн хүмүүсээс үүсэлтэй төрийн зам цусгүй байх боломжтой. Тийм ч ёстой. Өдгөө 144 орон цаазын ялгүй болсон бөгөөд 20 хүрэхгүй улс цаазын ял гүйцэтгэж байгаа юм. Хорьдугаар зуун гарахад цаазын ялгүй орны тоо хуруу дарам цөөн байв. Өнгөрсөн хугацаанд дэлхийд дунджаар нэг буюу илүү орон цаазын ялыг жил бүр халсаар байна. Энэ хандлага хэвээр үргэлжилвэл дахиад хагас зуун хүрэхгүй хугацаанд манай дэлхий ертөнц цаазын ялгүй болох боломжтой. Цаазын ялгүй дэлхий. Цөмийн зэвсэггүй дэлхий. Дахиад Хирошима, Нагасаки хэрэггүй. Дахиад Хакамада ч хэрэггүй. Японд атомын бөмбөг хэрэглэсний аюул гамшиг, зовлон зүдгүүрийг биеэр туулсан хүмүүсийг "Hibakusha" гэж нэрлэдэг. Тэдний нэг, ноднин жил Нобелийн энх тайвны шагнал хүртсэн өвгөн буурал Тошиюки Мимаки гуай "Чи бидний нэг боллоо, хибакуша боллоо" гэж энгэртээ олон жил зүүж явсан тэмдгээ тайлж надад зүүж өгсөн юм. Улаан зуйван дугуй дээр цагаан өнгийн цаасан тогорууны дүрстэй. Миний нандигнан хадгалах билэгдэл. Хөөрхий хад шиг хөх өвгөний сэтгэлийг миний хэлсэн цөөн үг ингэж хөдөлгөх чинээ бодоогүй юм. Харин дэлхийг цөмийн зэвсэггүй бас цаазгүй болгох үйлсэд амьдралаа зориулахад Японд хийсэн энэ удаагийн айлчлал надад улам ташуур өглөө. 2025 оны 5 сар. Хирошима, Токио хот

ELBEGDORJ Tsakhia Mongol

29,100 次观看 • 1 年前