Video yükleniyor...

Video Yüklenemedi

Ana Sayfaya Dön

Ч.Хашчулуун: Монголын эдийн засаг сүүлийн 5 жил эрчтэй тэлсэн нь ЗГ сайн ажилласны үр дүн биш. ЗГ-ын зардал их нэмэгдэж, олон их наяд төгрөгийг үр ашиггүй зарцуулсан. Харин одоо эдийн засгийн эрүүл бодлого хэрэгжүүлбэл нөхцөл байдал тийм ч хүндэрчхээгүй байна

15,793 görüntüleme • 1 yıl önce •via X (Twitter)

2 Yorum

erdenebat sukhbaatar profil fotoğrafı
erdenebat sukhbaatar1 yıl önce

ногдол ашиг үр ашиггүй зардал гэнэ үү?

(Drew Kelly) Wolfe et el. profil fotoğrafı
(Drew Kelly) Wolfe et el.1 yıl önce

The "Talentless Prince" Heath Shieldmire is the last hope for Hardhome. With the Governor System, can he prove himself a true Lord? Find out in The Talentless Prince is a Governor. Start your journey now.

Benzer Videolar

Монголбанкны Ерөнхийлөгч С.Наранцогтын хэлсэн үгийг задлаад ойлговол маш том санаа явж байна. Төв банк Засгийн газрын “касс” болохгүй байна гэдэг нь төр мөнгө дутагдлаа гээд Төв банкнаас шууд мөнгө “хэвлүүлж”, төсвийн алдагдлаа нөхдөг, популист зардлаа санхүүжүүлдэг буруу практикийг зогсооно гэсэн үг. Хэрвээ Төв банк бие даасан байж чадвал юу өөрчлөгдөх вэ? Нэгдүгээрт, инфляц тогтвортой болно. Төсвийн алдагдлыг мөнгө хэвлэж нөхөхөө больвол зах зээл дээрх илүүдэл мөнгө багасна. Ингэснээр үнийн өсөлт “хиймлээр хөөрөгдөх” нь зогсож, инфляц дунд хугацаанд буурч, тогтворжино. Хоёрдугаарт, зээлийн хүү буурах нөхцөл бүрдэнэ. Өндөр инфляцтай орчинд банк өндөр хүү тавихаас өөр аргагүй байдаг. Харин инфляц тогтворжвол эрсдэл багасна, урт хугацааны хүү буух боломж бүрдэнэ. Гуравдугаарт, эдийн засгийн бүтэц эрүүлжнэ. Төв банк Засгийн газрыг санхүүжүүлдэг үед мөнгө буруу салбар руу урсдаг, ихэвчлэн популист, богино настай, үр ашиггүй зардлууд руу. Харин бие даасан үед мөнгө илүү бүтээмжтэй, зах зээлийн шалгуураар хуваарилагдана. Гэхдээ энд нэг чухал анхаарах зүйл бий. Төв банк бие даах нь ганцаараа бүх асуудлыг шийдэх “шидэт шийдэл” биш. Хэрвээ Засгийн газар өөрөө сахилгагүй хэвээр байвал (алдагдал их, татаас замбараагүй, үр ашиггүй хөрөнгө оруулалт) Төв банк ганцаараа инфляцтай тэмцээд ч үр дүн хязгаарлагдана. Тиймээс энэ санааны гол мессеж нь улс төрөөс хараат бус, мэргэжлийн Төв банк бий болгохгүй бол инфляц, өндөр хүү, буруу бүтэц гэсэн Монголын архаг асуудлууд хэзээ ч шийдэгдэхгүй.

r. davaadorj

11,768 görüntüleme • 6 ay önce

Монголчууд бид 12 жил үргэлжилсэн өрийн гинжин хэлхээнээс гарлаа Эрхэм монголчууд аа, Хүндэт хөрөнгө оруулагчид аа, олон улсын хамтын ажиллагааны түншүүд ээ, Монгол Улс өнөөдөр “Самурай” бондын 30 тэрбум иень буюу 200 сая ам.долларын өрийг өөрийн эх үүсвэрээр бүрэн төлж, шинэ оны босгон дээр гадаад өрийн дарамтаас бүрэн гарснаа зарлаж байна. Засгийн газар “Чингис” бондын 1.5 тэрбум, “Мазаалай” бондын 500 сая, “Гэрэгэ” бондын 800 сая, “Хуралдай” бондын 430 сая, “Евро” бондын 500 сая, “Самурай” бондын 200 сая ам.долларын өр болон бусад өр төлбөрийг төлөхөд өнгөрсөн хугацаанд 13.3 их наяд төгрөг зарцуулсан байна. Өргүй бол баян, өвчингүй бол жаргал гэж монголчууд бид ярьдаг. Засгийн газар бүхэн өөр өөрийн цаг хугацааны онцлог, жаргал зовлонтой байдаг. Манай Засгийн газарт цар тахлыг давж, дайны үед эдийн засгийн хүндрэлийг зохицуулж, авлигатай тэмцэж, бондуудын гадаад өрийг хугацаанд нь төлж, эх орноо дампуурлаас хамгаалах нь цаг хугацааны түүхэн сорилт байлаа. Өнгөрсөн хугацаанд эдийн засгийн өсөлтийн үр шим өр дарахад зарцуулагдаж байсан бол өнөөдрөөс эхэлж, өрх иргэн бүхэнд хүрэх суурь нөхцөл эдийн засгийн хувьд бүрдэж байна.

Л.Оюун-Эрдэнэ

87,897 görüntüleme • 2 yıl önce

УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин: Онцгой байдлын албыг төрийн цэргийн байгууллага болгож хувиргасан нь хамгийн том алдаа. Үр ашиггүй зардал маш их байгаа. Байгалийн болон техникийн гаралтай гамшиг ослын үед ашиглагдах хувцас, хэрэгслээ авч чадахгүй байгаа мөртлөө бүгд цэргийн хувцас өмсөөд гүйгээд байна. Хамаг төсөв нь даргын өмнө жагсах, цэрэг болж тоглох хийхрэлд нь зарлага болж гарч байна. Гэтэл онцгой байдлын алба бол хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг аюулаас хамгаалж ажилладаг байгууллага. Хэмнэх гэж байна гээд дотоод сургалтын зардлыг хасаж болохгүй. Онцгой нөхцөлд хэрхэн ажиллах тухай суралцах хэрэгцээ маш өндөр байгаа. Хэрвээ дадлагажихтай холбоотой төсвийг механикаар хасчих юм бол одоо байгаа муу нөхцөл байдал цаашид бүүр л муудна. Та бүхэн мэдэж байгаа. Газ дэлбэрэхэд газтай яаж харьцах тухай мэдлэг, туршлага байхгүй байсан шүү дээ. Энэ чиглэл рүү сайн анхаарах хэрэгтэй!

inews.mn

19,466 görüntüleme • 1 yıl önce

Төрийн өмчит 99 компанийн 43 нь ашиггүй, 150 тэрбумын алдагдалтай ажиллаж байна. Ердөө 5 компани 4.75 их наядын, 51 нь нийлээд 380 тэрбумын ашигтай. Орон нутгийн өмчит компаниудыг оруулж тооцвол төрийн “үйлдвэрлэж” буй алдагдал бүр их. Үйл ажиллагаа нь хаалттай, ур чадвараар бус улс төрчдийн арьсан цүнх барьж гүйснээрээ томилогддог. Зардал нь захирлынх нь урамшуулал, алдагдал удирдлагынх нь ашиг болдог байдал газар авсан. Ганц жишээ дурдахад татаастай 9 төрийн өмчит компанийн захирал, удирдлагууд үр ашиг бус өр, алдагдал хураасныхаа төлөө 970 саяын урамшуулал авцгаасан байна. Төрийн хуруу дүрдэг ажил үүрэг хэтийдэж, хуушуур хайрах хүртэлх юм бүхэнд оролцож, зааж зааварладаг боллоо. Тийм учраас Засгийн газрын хуралдаанаас Төрийн өмчит компаниудад иж бүрэн суурь реформ хийх шийдвэр гаргалаа. Эрх зүйн эрүүл орчин бүрдүүлэх хуулийн төслийг ирэх 7 хоногт танилцуулж, УИХ-д өргөн барина. “ШИЛ” ажиллагааны хүрээнд бүх төрийн өмчит компаниудын мэдээллийг ил болгоно. Ашиггүй төрийн өмчит компаниудыг татан буулган, нэгтгэж, зарим чиг үүргийг Outsourcing хэлбэрээр хувийн хэвшилд шилжүүлнэ. Ашигтай ажиллаж байгаа төрийн өмчийн компаниудын үйл ажиллагааг ил тод нээлттэй болгож, Засаглалыг нь засаж залруулна. Цаашид төр хувийн хэвшилтэй өрсөлдөх биш үр дүнтэй хамтарч ажилладаг, хийх ёсгүй ажил нь ойлгомжтой, тодорхой эрүүл тогтолцоог босгоно.

Uchral Nyam-Osor

45,457 görüntüleme • 1 yıl önce

☝️ОХУ-ын сөрөг хүчний удирдагч, 2015 онд Кремлийн хажууд буудуулан амиа алдсан Борис Немцовын 2013 онд өгсөн ярилцлагад маш олон чухал зүйлс байгаа ч төр, засагтай холбоотой асуудлаарх өчүүхэн хэсгээс агуулгаар нь доор хураангуйлав. “…Хүн албан тушаалд хэт их удахаар эрүүл саруул ухаанаа гээдэг. Би харьцангуй эрүүл саруул хүн атлаа л амбан захирагчаар 5 жил ажилласны дараа албан тасалгаа, машины цонхоор бодит амьдрал ямар байгааг ойлгож, мэдрэхээ больсон. Тиймээс ч явах ёстойгоо ойлгосон. Төр, засаг ба ард түмний хооронд харилцан хамаарлын тогтсон механизм байдаг. Төр, засаг нь солигдохгүй бол ард түмэн түүнийг хянаж чадахгүй болдог, харин хянаж чадахгүй болмогц төр засаг нь зэрлэгшиж, араатанлаг болдог. Эйнштэйн, Сократ…байвал тэднээр үүрд удирдуулахсан. Гэвч ийм хүмүүс маш цөөн, бараг байхгүй. Төр засаг нь солигдодгүй газарт амьдрал хэцүү байдаг…”

Жудагийн Баярмаа🇲🇳

24,463 görüntüleme • 1 yıl önce

ШУУРХАЙ - МАШ НОЦТОЙ МЭДЭЭЛЭЛ‼️‼️ Та биднийг "нүүрсний хулгайн авлига өгсөн авсан" гэх маргаан дунд төөрөлдөж байхад ЦААНА ЧИНЬ Ковидын хууль шиг "Тусгай хууль"-ийг УИХ-аар батлуулаад ХУУЛИАР ХАЛХАВЧИЛСАН "ХУЛГАЙ" хийх тухай асуудлыг Эдийн засгийн хөгжлийн сайд Ж.Энхбаяр ярьчихсан, бүр хуулийн төслөө боловсруулчихсан, УИХ-д өргөн барьж батлуулаад хэрэгжүүлнэ гэж ярьж байна хөөе‼️‼️😇😯 "Муу эр дайнд хөөрнө" гэгчийн үлгэрээр Ойрхи Дорнодод үүсээд байгаа дайн бүхий нөхцөл байдалтай холбогдуулан ийм арга хэмжээ авахаар болсон гэнэ. Хэрэв энэ хууль батлагдвал дараах нөхцөл байдал үүснэ: ❌Төсвийн мөнгийг эрх бүхий субъектууд дур мэдэн ШУУД ЗАХИРАН ЗАРЦУУЛДАГ ❌ Зарим салбарын төсөв, хөрөнгө оруулалтыг ТАТДАГ, зогсоодог ❌ Гаааль татвараас чөлөөлөх, хөнгөлөлт эдлүүлэх эрхийг УИХ-аас баталсан хуульгүйгээр Засгийн газар ШУУД олгодог ❌ Хөдөлгөөнтэй, хурдтай ажиллах нэрийдлээр УИХ-ын бүрэн эрхэнд БҮДҮҮЛЭГЭЭР халддаг ❌ Улсын хэмжээний зарим хөрөнгө оруулалтын төсвийг өөр зүйлд ТАТАН АВАХ эрхтэй болно. Хэдийгээр Ковидын хууль нь тухайн цаг үед хурдтай ажиллах боломжийг эрх баригчидад өгсөн хэдий ч түүгээр халхавчлан төсвийн хөрөнгө мөнгийг үр дүнгүй зарцуулсан байх магадлал өндөр. Өнөөдрийг хүртэл Ковидын төсвийн зарцуулалтын талаарх НЭЭЛТТЭЙ СОНСГОЛЫГ хийгээгүй байгаа. Иймд Эдийн засгийн хөгжлийн сайд Ж.Энхбаярын ярьж байгаа дээрх хуулийг батлуулах асуудалд УИХ-ын эрхэм гишүүд нэгийг бодож, хоёрыг тунгааж ХАНДАНА гэдэгт итгэж байна. Хэдийгээр дэлхийн Эдийн засгийн нөхцөл байдал хүнд байгаа ч Монгол улс КОВИДЫН ҮЕИЙН ХУУЛЬ шиг хууль баталж, төсвийн хөрөнгө мөнгийг зарцуулах эрхийг Засгийн газарт, эрх бүхий субъектуудад хууль баталж ШУУД шилжүүлж таарахгүй‼️‼️

Amlalt.mn

30,102 görüntüleme • 6 ay önce

Боловсролын сайд Л.Энх-Амгалан тантай санал нэг байна Боловсрол бол Монгол Улсын хамгийн том МЕГА төсөл. Зам, барилга, бетон, асфальт хэдэн жилийн дараа хуучирдаг. Харин боловсролд хийсэн хөрөнгө оруулалт үеийн үед үр өгөөжөө өгдөг. Тиймээс нийслэлийн 2.3 их наяд төгрөгийг зөвхөн газар ухаж, бетон цутгах биш, ойрын 5 жилд боловсрол руу чиглүүлэх талаар бодох цаг болсон. Дэлхийн түвшний сургууль Англи хэл, технологийн боловсрол Инженер, программист, эрдэмтэн бэлтгэх тогтолцоо Багшийн цалин, чадвар, нэр хүнд Хүүхэд бүрт тэгш боломж Энд мөнгө хийвэл Монголын ирээдүй л гэрэлтэнэ. Газарт булсан мөнгө нэг өдөр элэгдэнэ. Харин хүүхдийн тархинд хийсэн хөрөнгө оруулалт хэзээ ч үнэгүйддэггүй! Өнөөдөр боловсролдоо зоригтой хөрөнгө оруулж чадвал хэдхэн жилийн дараа Монголын ирээдүй гялалзах болно!

r. davaadorj

11,877 görüntüleme • 4 ay önce

Улс төр ярихгүй удсан байна. Клабхауст яриа өрнөлөө. Асуулт олон гарлаа. Эхлэл болон зарим хэсгээс нь дор эшлэв. Энд бүрэн эхээр нь оруулав. Дуустал сонсоод шэйрлээд байж дээ "Жорлон"...Надаар 12 жил хооллож байгаа юм. Оюунэрдэнэ өөрөө эхлээд УИХ-аас явах хэрэгтэй. Гишүүн мэдэгдэл хийгээд шалгуулах, огцрох боломж үргэлж нээлттэй байдаг. Парламентын засаглалыг хамгаалах нэрээр хэргээ угааж яваа хүн. Баастсан нүүрээ угаах гэж ядаж байгаа гэж харж байна. Өмнө нь наадах чинь -Шүүх болохгүй байна гэдэг байсан. Гэмт хэрэг үйлдэж, хулгай хийж байгаагаа мэдэж байсан хүний үг л дээ. Ерөнхий сайдын суудлаас буугаад л ардчилал ямар хэрэгтэйг ойлгож. Монголын шинэ үеийнхэн авлигач хулгайч гэж түүнийг таниад албан тушаалаас нь нохой мэт хөөж буулгасан. Одоо Оюун-Эрдэнэ Их хурлын гишүүний ажлаа сайн дураараа өгсөн нь дээр. Монголын парламентын өргөөнд хутга ханцуйлж явдаг тийм этгээдэд дотор нь суух ёс суртахууны эрх байхгүй. УИХ-ын танхимд тийм түүхтэй хүн юм улиглах тусам иргэдийн төрдөө итгэх итгэл алдарч байгаа юм. Улс орныг бүхэлд нь муухай харагдуулаад байна. Оюун-Эрдэнэ эрх мэдэлд шунаж манай парламентыг, ардчиллыг өөрийн гараар бусниулсан. "Ардчиллын баян бүрд"-ийг ямар болгов? Авлига хулгайд нэвт идэгдсэн, албан тушаалтан нь дураараа дарангуйлдаг орон гэсэн ангилалд оруулсан. Дал руу бууж байсан авлигын индекс хэд болж доройтов? Хэвлэлийн эрх чөлөө, хүний эрхийн үзүүлэлтээр Монгол улс түүний засагласан таван жилд лав жаран байраар ухарсан. Үнэнийг хэлж бичсэн хэвлэлийнхэн, тэмцэх гэсэн иргэдийг тагнуул, цагдаа, мөрдөн, шоронгийн хаалганаас салгахгүй тамласан шүү. Оюун-Эрдэнэ УИХ-д байна гэдэг бол өмнө нь 16 телевизийг мөнгөөр зодож яриулдаг байсан хүн амины давтан хэрэгтэн Амгаланбаатар төрийн ордонд алхаж явна гэсэн үг. Би тэгэж харж байгаа. Оюун-Эрдэнийг та нар Амгаланбаатар явж байна, ярьж байна гэж л хар. Нойлэрдэнэ өнөөдөр УИХ-ыг гэмт хэрэгтний хоргодох байр адил болгож байна. Тэр зөвхөн Монголын түүхт төрийг хулгай худлаар бузарлаад зогсоогүй шүү. Хэрээ ахтайгаа нийлж ард түмний тунгалаг оюун санааг маш гүн хордуулсан. Иргэдийн тархийг угаах, хов живийн бузар нян үржүүлэх, хагалан бутаргах гэмт үйлдэл нь одоо ч үргэлжилж байна. Оюун санаа нь өвчилсөн зон олон муу муухайд донтсоор байгаад, түүнийг үйлдсээр үндэсний дархлаагаа алддаг. Ийм нүгэлтэй, хар мөртэй этгээд. Тэмцдэггүй ард түмэн мөхдөг. Энэ жорлон Монголын ард түмний тэмцэх эрхийг булааж авах жигшүүрт гэмт үйлдлийг удаа дараа үйлдсэн. Дэлхийн хамтын нийгэмлэг 1948 оны 12 дугаар сарын 10нд Хүний эрхийн түгээмэл тунхаглал баталж хүний тэмцэх эрх нь соёлт хүн төрөлхтний нийтлэг хууль болсон. Энэ өдрийг сонгож 1989 онд Монголд ардчилсан хөдөлгөөн байгуулагдаж байгааг зарласан нь тохиолдол байгаагүй. Иргэнийхээ тэмцэх эрхийг булааж авдаг Ерөнхий сайд, ямар ч албан тушаалтан байх ёсгүй. Манжийн төр ч ингэж балайрсан түүхгүй. Харин энэ цаг үед л иргэдийнхээ тэр үнэт эрхийг хэрхэн булааж болдгийг, яаж суртал ухуулга хийж, мөнгө хахуулиар сүлбэж, зохион байгуулж жүжиглэдэгийг бүгд харсан. 1990 онд Батмөнх гуай иргэдийнхээ тэмцэх эрхийг Оюун-Эрдэнэ шиг булааж авсан бол яахав. Гарч ирээд Ардчилсан Холбооны залуусын өөдөөс цуглаан зохион байгуулаад, өлсгөлөн зарласан бол яахав. Лав Монгол улс ардчилсан замаар замнаж чадахгүй болох байсан. Та нарынхаас яадаг юм, миний санаанаас гардаггүй нэг зураг байдаг. Ковидын аюулыг сөрж өдөр шөнөгүй ажилласан хөөрхий эмч, сувилагч, асрагч нар цалингаа нэмүүлэх гэж Чингисийн талбайд олон хоног зогссоныг санаж байна уу? Хүйтэн усан бороо, мөндөрт шалбартлаа нүдүүлэн сууж байгаа тэр цагаан нөмрөгтэй эмч ажилчдын зураг. Одоо ч миний нүдэнд тэр зураг харагдах шиг болж даралт ихэсдэг. Нөгөө жорлон чинь тэднийг элдвээр дарамталж айлгаж хөөж явуулчихаад, араас нь "төрийн эсрэг боссон" гэж гүтгэж аюултай гэмт хэргийг эмч сувилагчдад тохох гэж шар махтай нь хатаасан. Энэ түүхийг та нар битгий мартаарай. Харин өнөөдрийн сэдэвтээ эргэж ороход Оюун-Эрдэнэ яриад байгаа парламентынхаа дархлааг өөрөө гардаж аль хэдийн үгүй хийсэн хүн шүү. 1992-1996, 1996-2000 оныг би сайн санаж байна. Дотор нь сууж байсан. Тэр үеийн Их Хурал зовлонтой бүрэлдэхүүнтэй ч парламент төрхөө хадгалдаг байсан. Юун УИХ-ын дарга индрээс бодлогын сургаал айлдаж үг хэлээд суух. Ерөнхий сайд чуулганы нээлтэд үг хэлдэг, араас нь цөөнхийн төлөөлөгч ард олныхоо бухимдал, эрх баригчдын болохгүй бүтэхгүй бүхнийг илчилж ярьдаг байсан. Одоо бол манай Их Хурал дээр үеийн МАХ намын бүгд хурал шиг болсон. Олон намын төлөөлөлтэй, парламентат ёсоо дээдэлдэг оронд хурал даргалагч тухайн чуулганаар хэлэлцэх асуудлаа танилцуулж, хурлыг зохицуулах, нээж хаах төдий л эрх эдэлдэг. Тэр бол олонхийг ч, цөөнхийг ч төлөөлөхгүй. Спийкэр нь бодлого номлож Ерөнхий сайд, сөрөг хүчин нь парламентын хугацааг чимээгүй сууж өнгөрөөх юм бол олонхи цөөнхөөр яах юм! Олон нам оролцсон сонгууль хийх утга нь юу болох билээ! Оюун-Эрдэнэ шиг их мэдэлтэй ерөнхий сайд Монголын нэн шинэ түүхэнд байгаагүй. Ямар ч ерөнхий сайд Үндсэн хуулинд хоёр удаа гар дүрсэн түүх байхгүй. Алганд багтсан улс гэж дээдэлдэг ардчилсан шинэ үндсэн хуулийг тавин хувь хүртэл нь сэглэж зэрэмдэглэсэн. Чимэд гуай амьд байсан бол ингэхийг тэвчихгүй. Хууль тогтоох болон гүйцэтгэх эрх мэдлийн хяналт, тэнцвэр, бие даасан байдлыг бүрэн устгасан. Засаг тогтвортой ажиллах ойлголт устсан. Их хурлын гишүүд засгийн газрын гишүүн болох гэж уралддаг болсон. Наад ИХ-ын гишүүд чинь ЗГ-ын гишүүд болж дуусталаа ЗГ-ыг огцруулна. Одоо гурав дах ЕС-ынхаа нүүрийг үзэж байна. МАН олонхи атлаа гол өрсөлдөгч намаа өвөртөө хийж бүрэн эрхт төлөөлөгч болгосон. УИХ-ыг засгийн газрын өргөтгөл болгож хувиргасан. Хариуцлага, хуулийн тэгш хэрэгжилт, хяналтыг устгахаар ардчилсан, парламентат ёс аяндаа мөхдөг. Оюун-Эрдэнэ бол 1990оноос хойш гарч ирсэн хамгийн удаан эрх мэдлээ хадгалсан бас хамгийн их мөнгөтэй, хамгийн баян Ерөнхий сайд байв. Амлалтыг нь нэхэхээр, хариуцлага, үр дүн асуухаар -Би азгүй Ерөнхий сайд гэж шорон зан гаргаж баашилдаг л байсан болохоос. Таван жилд 260 гаруй их наяд илүү төсвийг тодотголтой нь зарлагадсан. Төсвийн гадуурх хулгай авлигал нь мэдэгдэж байгаагаар 150 илүү их наядаар яригдах болсон. Таван жилийн дотор Монгол төрийн хүнд суртал, идэж уудаг нь албан ёсоор зургаа дахин нэмэгдсэн. Албан бусаар 1100 хувиар өссөн. Тиймдээ ч албан тушаалтнуудын ууж идэхийг дэлбэртэл нь өөгшүүлсэн Оюун-Эрдэнийг олон нийт хэн гэж хочилдог уу? "Жорлон" гэж түүнийг хочилдог болсон. Жидүү, нүүрс, тендер, Ирээдүй өв сан, Эрүүл мэндийн даатгалын улайссан данс, офтэйкүүд гээд. Түүний үед л нууцад авч байгаад их наядаар нь хулгайлдаг болсон. Иймэрхүү нууц гэрээ шийдвэрийн тоо 400-600 хүрч байна гэж сонссон шүү. Жорлон Оюун-Эрдэний үед Монголын төр улсаа иддэг үр могой болсон. Манай иргэд хамгийн их ядуурсан. Нийтээрээ өрөнд баригдсан. Татвар дарамт, юмны үнэ тэнгэрт хадсан. Монголыг өөрөө өөрийгөө иддэг улс болгож хувиргаад тэр жорлон залуучуудад үзэн ядагдаж буусан. Занданшатарын, Учралын засгийн газар гэж үнэндээ байхгүй ээ. Оюун-Эрдэний бүтээсэн данхар жорлонд зарим нь суудал сэлгэсэн. Нилээд нь тэндээс биеэ дааж босож амжаагүй байна. Ямар сайндаа дараачийнх нь "чөлөөлье" гэж хашгирч бачуурч байхав. Та нар сонсож байгаа биз. Одоогийн маргалдаж байгаа хуулийн төслийг би ажиллаж байхдаа цогцоор нь "Сонгогдсон болон томилогдсон албан тушаалтантай хариуцлага тооцох хууль" гэж УИХ-д оруулсан. Ерөнхийлөгчөөс өөр аль ч субъект санаачлахаас тойрдог хууль харилцаа гэж бий. УИХ-ын гишүүдтэй яаж хариуцлага тооцохыг Ерөнхийлөгч л оруулж авч гарч чадвал чадна, үгүй бол хэцүү. ЗГ тийм хууль санаачлах уу? Үгүй. Гишүүд бас үгүй. Оруулж ирвэл Ерөнхийлөгч л оруулж ирнэ. Албан тушаалтантай тооцох хариуцлага цогцоор, шил дараад хэрэгжиж байж ёстой. Эхнийх нь явлаа. Араас нь олон түмэн нэхээд явуулдаг байх ёстой. Хариуцлага, ялангуяа улс төрчидтэй тооцох хариуцлага бүтэн цогц болж байж хэрэгждэг. ИХ-ын гишүүн асуудалд холбогдсон бол "би гарлаа" гээд зарлаад гараад явдаг. Тэгээд л болоо. Тэгэж зарласнаар УИХ-ын тогтоол гарсанд тооцдог, тэр өдрөөр тасалбар болж төрийн ордонд эргэж орох эрхгүй болдог. Олон нийтээс сонгогдсон хүн өөртэйгээ тооцдогийг ёс суртахууны, УИХ-ын нам, бүлэг, парламентын бүтэц гишүүнтэй холбож шийдвэр гаргавал улс төрийн, шүүхээр явбал хуулийн хариуцлага болдог. Энэ тухай л хэлэлцүүлэг болж байх шиг байна. Гэхдээ албан тушаалтан огцрох боломж үргэлж нээлттэй байдгийг дахин сануулъя. ..... Бусдын эрх ашигт худалдагдах шаарууд байвал хөрш ч бай, хэн ч ашиглана. Тэгэж ашиглагдаж байгаа үйлдлийг эрүүгийн хуулинд зүйлчлэн заах хэрэгтэй. Үйлдэл бүрт нь ял оноох бодлого зөв. ..... Дээд шүүхийн шүүгчид Засгийн газрын гишүүний ажлыг давхар хашдаг байвал яах вэ? Гүйцэтгэх, шүүх болон хууль тогтоох эрх мэдэл тусдаа байхаар бид Үндсэн хуулиа боловсруулсан. Нийлчихээр ямар ч хяналт, хариуцлага алга болдог. Ерөнхий сайд, шадар сайд нар УИХ-ын гишүүн байж болно. Манай улс өөрийн онцлогтоо тааруулж ингэж явах нь зөв. ..... Парламентын гишүүний дархлаа, халдашгүй байдал гэдэг бол гэмт хэрэгтний хамгаалалт биш. Харин улс төрийн дарамтаас хамгаалахад л оршдог. ..... Улс төрд орж байгаа сэдэл чухал. ..... Би 1994 онд яриа гарахад л УИХ-ын гишүүнээс чөлөөлөгдөх өргөдлөө өгч байлаа. Шүүх дээр очоод цагаадсан. ..... Юун Харбины гэрээ. Гүтгэлэг. Намайг яая гэхэв, хөрш найрамдалт орныхоо удирдагчийг ингэж гүтгэж болохгүй. Хоёр талаасаа авлигачидтай тэмцэх тухай л ярьж байсан. Одоо ажлаа хийж байгаа хүн, Си Жиньпин дарга хариу өгөх байлгүй дээ. ..... Үндсэн хуулийн өөрчлөлтийг зөвхөн нэмэлтээр хийж анхдагч үзэл санааг хадгалж явбал зөв болно. Сүүлийн хоёр өөрчлөлт нэртэй юм манай сонгож авсан замыг эвдсэн. ..... Оюу толгой, Бамбарууш кафе хоёрыг яаж харьцуулж болох. .... Улс төрийн өндөр албан тушаалтнууд ажлаа минутын нарийвчлалтай нийтэд тайлагнадаг байхыг ил тод байдлын хууль гэж байгаа юм. Дарга нарын юу хийж байгааг мэдэхгүй бол ямар ч хяналтгүйтэй адил. ..... Ерөнхийлөгчийг УИХ-аас сонгодог байсан бол одоо жорлон зүлгэгчтэй л сууж байх байсан. Оюун-Эрдэний үед ерөнхийлөгчийг томилсон бол Ховдын Болормаа л тэнд суух байв. Яаж азаар ард түмнээс сонгодог болсон юм. .... Ерөнхийлөгчид наадуул чинь өөрсдөө элдэв юм авч ирж наадаг юм. .... Сонгогдсон хүнээ эрүүлж татах иргэдийн эрх хэрэгжих бол баг, хороо бүр дээр тогтоосон босго давах ёстой. Энэ бол бараг боломжгүй. Ардчилал бол үйл явц. Эргэх холбоо. Тэр механизм ажиллаж байж амьд байдаг. .... Би суух өрөөгөө Иргэний Танхим болгосон. Гайхамшигтай нь жилийн дотор 600 гаруй Иргэний Танхим улс даяар байгуулагдсан. ..... Хамгийн том хулгайг өдөөсөн атлаа хариуцлагаас бултаж бусдыг айлын хоймроос буруутгаж суухыг харах үнэхээр гутмаар шүү. ..... 2005 онд анх удаа Монголын төсөв ашигтай гарч байв. Хулгайтай тэмцсэний үр дүн шууд гардаг. ..... Хүн рүү бууны ам харуулахыг хаана ч цээрлэдэг. Төв талбайдаа буу тачигнуулах сайны ёр биш. ..... Нэг гишүүн нь явахад онхолдоод өгдөг сул дархлаатай болчихсон юмуу, УИХ чинь. Тэгтлээ дордсон бол харин ч явуулж байж л дархлаа нь сэргэнэ. Төрийн жорлон бохирдсон бол усыг нь татах л хэрэгтэй. ..... Улсаас том компани гэж байхгүй. ..... Илээр хулгай хийх нь багадаад нууцад авдаг болсон. Тэр балиар хуулийг бушуухан хүчингүй болго. ..... Над дээр мөлхөж орж ирж байсан хүн байхгүй. Монгол төрийг улсаа иддэг үр могой болголоо. "Үүнийгээ зогсоо" гэж Ерөнхийлөгч хэлэх л ёстой. .... Би Ерөнхийлөгчийн Тамгын газрын төсвийг 2014, 2015, 2016 онд жил бүр 10 хувиас багагүй буулгаж байсан. Өөрөө үлгэрлэж бусдыг тийн буулгахыг уриалсан. ..... Наад УИХ-ын гишүүд чинь сайндаа ЗГ-ыг огцруулаад байгаа юм биш сайд болох гэж санаархаж байгаа нь тэр. ..... Эрдэнэт үйлдвэрээс эхлээд иргэд хувьцааг нь авдаг болгочих. Үнэ цэнэтэй л бол иргэдийн эзэмшилд очих нь зөв. Ингэвэл төр хулгайгаас сална. ..... Баярцогт УИХ-ын дэд даргаас, Амарбаясгалан УИХ-ын даргаас огцрох бол ёс суртахууны хариуцлага хүлээж байгаа хэлбэр. ..... Малчид малаа авсан шиг ашигтай аж ахуйн нэгжийн хувьцааг иргэд аваг. Иргэдээ хөрөнгийн зах зээлд оруулахгүй хаяснаар ихэнх нь ядуураад байгаа юм. ..... Манай ард иргэд улам хэрсүү болоод байгаа. Харин улс төр нь хоцроод байна. Ард түмэн "А" авч байхад, улс төр "F" авч чадаж байна уу, үгүй юу! ..... Улс төр яривал ч олон сэдэв байна даа...

ELBEGDORJ Tsakhia Mongol

16,242 görüntüleme • 5 ay önce

#Үндсэн_хуулийн_хулгай Ардын нам бол Ардынх бус Авлигачдын нам болоод удаж байгаа. ЗГ-ыг огцруулах бол нэг хэрэг. Харин шударга ёс, зарчим, ёс суртахуун гэж бас өөр хэрэг. 5 жил 125 их наядыг үрчихээд, 1 ч цахилгаан станц бариагүй, Авлига, Хэвлэлийн эрх чөлөө, Бизнес хийхүй, Засгийн төсвийн үр ашиг…гэх мэт бүх индексийг ухрааж, дээр нь Ардчилсан Монгол Улсыг Авторитар дэглэмтэй улсын тоонд оруулсан, дээрээс нь бөөн авлига, хулгай, мөн нисдэг тэрэг унадаг хүүхдийн тансаглалын асуудалтай, иргэдээ Ялаа гэсэн Ерөнхий сайд асан Оюун-эрдэнийг “засаг тогтвортой байх ёстой, алтан сайхан Ерөнхий сайд минь, алтан сайхан төсөв минь” хэмээн авч үлдэхээр улайрч байсан УИХ-ын гишүүд “3 сар болсон ЕС-аа “Бузрын дээд тул огцруулна” гээд 180 хэм эргэчихээд, гарын үсэг зурсан. Атлаа, Төрийн ББХ-н дээр “огцруулахгүй” гээд кноп дарчихаад, түүгээрээ ҮХ-ийн 43.1, УИХ-ын дэгийн тухай хуулийн 101.3-ыг зөрчиж санал хураалгалаа. Засаглалын, ҮХ-ийн хямрал жинхэнээсээ нүүрлэлээ.

Жудагийн Баярмаа🇲🇳

21,547 görüntüleme • 11 ay önce

Узбекистан 5 жилийн өмнө тоггүй, нийслэл нь хөлдөж, компаниуд нь нүүж, настай иргэд нь өндөр давхарт байрлах гэртээ орж чадахгүй, гудамжиндаа гал түлж өвлийг давсан байдаг. Үүний дараа нийтээрээ ойлгож эрчим хүчний реформыг эхлүүлж, үнээ чөлөөлөх замаар хувийн секторын хөрөнгө оруулалтыг амжилттай татсан. Арабын орнууд болон гадаадын хөрөнгө оруулагчидтай 25 жил тогтвортой сэргээгдэх эрчим хүч худалдан авах гэрээ байгуулж эрчим хүчний бие даасан байдлаа 100% хангаж байгаа сайн жишээ. Их хэмжээгээр хөрөнгө оруулалт татсаны үр дүнд сэргээгдэх эрчим хүчний өртөг нь 2.61 сент (1квт) болж буурсан бөгөөд цаашаа экспортлох ажлаа эхлүүлээд байгаа болно. Казакстан, Киризстан мөн ижил нөхцөлийг бүрдүүлж гадны ногоон хөрөнгө оруулалт татахаар идэвхитэй ажиллаж байна. Монгол Улс сэргээгдэхийн нөөцөөр Төв азийн улсуудаас илүү бөгөөд тус улсуудтай харьцуулбал тоног төхөөрөмж үйлдвэрлэгч улсын хажууд тул тээвэр логистик, угсралт суурилуулах ажлын зардал бага, хямд эрчим хүч үйлдвэрлэх бүрэн боломжтой. Харин бидний өмнө тулгараад буй гол асуудал нь Гадаадын хөрөнгө оруулагчдыг татах урт хугацааны тогтвортой байдал, тогтвортой бодлого юм‼️ #ЭрчимХүчнийШинэчлэл #НогоонШилжилт

Тогмидын ДОРЖХАНД

121,350 görüntüleme • 1 yıl önce

#Нийтийн_төсөв Номин: "Санаа зорилготой, зохион байгуулалттайгаар маш их хөрөнгө мөнгө цацаж над руу чиглэсэн улс төр хийлээ…, маш их санхүү зарсан, хувь хүн рүү чиглэсэн…” гэж дахин дахин хэллээ.🤔🤔 За би энэ ваучерын асуудлыг анх сөхөж, хасуулах зарчмын зөрүүтэй санал гаргасан хүн нь байна оо. Тэгэхээр надыг хэлээд байна уу даа?? Тийм бол дээрх мэдэгдлээ буюу ямар мөнгө хэнээс хаашаа орсныг харин нотлож гаргах нь зөв санагдлаа Nomin Chinbat ⁉️⁉️ Миний хувьд тийм их мөнгө, дээрээс нь баг, ТВ хэрэгсэл нь ч байхгүй. Үнэн өөрөө “капий” улаан мөнгөгүйгээр хүрэх хүмүүстээ хүрдэг бололтой юм билээ ⁉️⁉️ Уг нь ганц ваучер биш Өвлийн ордон, Иргэдийн мэдээллийн төв, Соёлын төв, Дипломат корпус, Авто зогсоол бүхий жорлонтой цогцолбор, Хиймэл дагуул, Зураг төсөвгүй, магадлалгүй төсөл, арга хэмжээнүүд (14) ...зэргийг бүгдийг шүүмжилж.., 25 оныхыг нь бүгдийг хас гэж зарчмын зөрүүтэй санал гаргасан байгаа. Зун ЗГ-ын бүтэц ярих үед Соёлын яамыг татан буулгах…тухай ярьсан нь хэн нэгнийг бус асуудлыг л ярьсан ухаантай. Зөвхөн соёл бус ЕС-дад хандсан болон бусад олон шүүмж, санал, үгийг нөхөж үзээсэй гэж хүсэж байна. Дээрээс нь юм уншдаг хүнд бол дээрх бүх асуудал Аудитын дүгнэлтэд “буруу…” гээд цагаан дээр хараар бичээстэй байгаа. Би юу ч зохиогоогүй ба дээрээс нь хэнбугайгаас ч заавар авдаггүй бөлгөө⁉️⁉️ Уг нь нээх сөхье гэж бодоогүй ч Фэйс дээр намайг гүтгэхэд зориулсан пэйж гарсан байна лээ. 10.31-нд анх Ваучерийн асуудлаарх Номин сайдтай хийсэн мэтгэлцээн сошиалаар битүү явсны маргааш буюу 11.01-нд нөгөө пэйж маань хаа хамаагүй ах дүү, нөхөр, хадам эгч нар луу чиглэсэн сүрхий том ГҮТГЭЛЭГ-КОНТЕНТ бэлдэж гаргасан байсныг тоолгүй өнгөрөөсөн, уг нь⁉️⁉️ Хэн харин ийм ИХ МӨНГӨ зараад лаг лаг КОНТЕНТ БЭЛДЭЭД СПОНСОРДООД цацаад байдаг юм бол доо⁉️⁉️ Мөнх-соёл бид 2-т зориулсан гүтгэлэг 3.5 сая хүнд харагдахаар спонсордсон байсан гэсэн🤔🤔 Ваучерын буруу зөвийн тухай бодлогын асуудлаар бол маргамааргүй байна… Угаасаа татвар төлөгчид тэнэг биш тул нийтийн төсвийн буруу зөвийг дэнсэлж байгаа… Шүүмжилж, олон ургальч үзэл уралдуулж болохгүй, бүгд ярс ярс гар өргөх ёстой юм бол парламентын хэрэг байгаа юм уу⁉️ Ухнаагийн ХҮРЭЛСҮХ Д. Амарбаясгалан Л.Оюун-Эрдэнэ

Жудагийн Баярмаа🇲🇳

49,361 görüntüleme • 1 yıl önce

Go Mongolia-2024 Монголчууд бид 2023 оныг “Welcome to Mongolia” уриатайгаар олон улсад хөрөнгө оруулалт, аялал жуулчлалын томоохон бодлого дэвшүүлсэн билээ. Хувийн хэвшил, хөрөнгө оруулагчид, төр засаг хамтдаа нэгдэж чадсанаар цар тахлын үед -4.7 хувь хүртэл унасан эдийн засаг 2023 оны эцэст 6.8 хувиар өслөө. Зөвхөн уул уурхай төдийгүй аялал жуулчлалын салбарт онцгой анхаарал хандуулсны үр дүнд 650 мянга гаруй жуулчдыг хүлээн авч, 1.2 тэрбум ам.долларын орлого төвлөрүүлж, эдийн засагт бодит хувь нэмэр оруулав. Монголчуудын оюун санааны ертөнцөд ч томоохон үйл явдал болж, 1757 оноос хойш 266 жилийн дараа Монгол Богд тодорч, даяаршсан эринд үндэсний нэгдмэл үнэт зүйлийг хангах чухал үйл явдал болов. Үндсэн хуулийн өөрчлөлтөөр 126 гишүүн бүхий Улсын Их Хурлыг холимог тогтолцоо, том бүсчилсэн тойргоор сонгох тогтолцооны реформ хийгдэж, шилжилтийн 30 жил цэглэгдэж, шинэ 30 жил эхлэв. “Welcome to Mongolia” уриатайгаар эхэлсэн 2023 он Монгол Улсын түүхэнд реформын хэмээх тодотголтойгоор тодоор дуурсагдан үлдэх он болж өнгөрлөө. Шинэ оны босгон дээр Монгол Улсын үндэсний нэгдмэл үнэт зүйлийг бүрэн илэрхийлэх утга бүхий “MonGOlia, Always Moving” брэндийг олон улсад зарлаж байна. Mongolia нэршил дотор Go утга орсон нь энэхүү брэндийн томоохон давуу тал бөгөөд “Өөдөө тэмүүлэх Монгол” хэмээх цогц утгыг илэрхийлж байгаа болно. Монгол бол эзэнт гүрний түүхтэй уламжлал ба шинэчлэлийн холбоос, “Монгол үргэлж хөдөлдөг”, “Монгол үргэлж урагшилдаг”, “Монгол бол нүүдэлчин”, “Монголд зочилж шинийг мэдэр”, “Монгол бол шинэ боломж” “Монгол бол идэвхтэй залуучуудын орон”, “Монгол бол бүс нутгийн парламентын засаглалтай ардчиллын баян бүрд” зэрэг олон утгыг GoMongolia брэнд илэрхийлж чадна гэж судлаачид үзсэн. 2024 оноос эхлэх GoMonglolia үндэсний брэнд нь улс орны хөгжлийн өнгө төрхийг илтгэж, үндэсний нэгдмэл үнэт зүйлийг бэхжүүлж, аялал жуулчлал, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлсэн олон улсын нүүр царай болж чадна гэдэгт итгэж байна. Шинэ оны мэнд хүргэе! MonGolia, Always Moving…

Л.Оюун-Эрдэнэ

21,419 görüntüleme • 2 yıl önce

2023 онд Монгол, Бүгд Найрамдах Франц улсын Төрийн тэргүүнүүдийн харилцан айлчлалын үр дүнд Ураны олборлох төслийг эхлүүлэхээр болов. Тэр цагаас хойш Л.Оюун-Эрдэнийн тэргүүлж буй Засгийн газар Монгол улсын шинэ 30 жилийн хөгжлийг тодорхойлж, сэргэлт авчрах 14 мега төсөлд Ураны төслийг оруулж, шаардлагатай хууль тогтоомжийг шинэчилж, УИХ-аар хэлэлцэн батлуулсан. Ийнхүү өнөөдөр, 2025 оны 01-р сарын 17-нд 28 жил гацсан дуусдаггүй яриа дуусаж Монгол - Францын Уран олборлох төслийн хөрөнгө оруулалтын гэрээ байгуулагдаж, албан ёсоор ажил эхэллээ. Засгийн газрын ажлын хэсгийг ахалсан хүний хувьд Ураны төсөл дээр Монголын урдаа барьдаг эрдэмтэн судлаач, орчин цагийн шилдэг хуульч, эдийн засагчидтай хамтран ажиллаж авлига, ашиг сонирхол бүхнийг сөрж ард нь гарсандаа сэтгэл дүүрэн байна. Төслийн хувьд 1. Монгол улс нэг ч төгрөг гаргахгүйгээр Франц улс 100% хариуцаж уран олборлох үйлдвэр, байгаль орчин, нөхөн сэргээлтийн ажлыг хийнэ. 2. Газар доогуур уусган олборлох дэвшилтэт технологиор хүн ард, мал аж ахуй, байгаль орчинд хор хөнөөлгүй байдлаар олборлоно 3. Үр өгөөжийн 51%-ийг ард түмэн хүртэнэ. Үндэсний баялгийн сан, хуримтлалын сан арвижих чухал ач холбогдолтой. 4. 1600 гаруй ажлын байр шинээр бий болно. 5. Төсөл хэрэгжих Дорноговь аймгийн Улаанбадрах суманд жил бүр 1 сая ам долларын хөрөнгө оруулалт хийнэ. 6. Шинэ технологи нутагшиж, дэд бүтцийн болон хүхрийн хүчлийн үйлдвэр зэрэг бүтээн байгуулалт хийгдэх боломж бүрдэнэ. 8. Монгол улс Цөмийн эрчим хүч ашиглан атомын цахилгаан станцтай болох суурь тавигдана. 9. Монгол Улс Уранаар дамжуулан дэлхийн зах зээлд том тоглогч болно 10. Гадаадын хөрөнгө оруулалт нэмэгдэх, шинэ төрлийн үйлдвэрлэл хөгжих, дэвшилтэт технологи болон мэдлэг туршлагыг нэвтэрч, мэргэшсэн боловсон хүчний нөөц нэмэгдэх зэрэг нийгэм, эдийн засгийн үр өгөөж бий болно. "Оюу толгой” төслөөс хойших гуравдагч хөршийн хоёр дахь том төслийг эхлүүлэх түүхэн шийдвэр гарган манлайлж, эх орныхоо эрх ашгийг эн тэргүүнд тавьж ажилласан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Засгийн газрын хэрэг эрхлэхийн даргаар ажиллаж байхдаа ажлын хэсгийг ахалсан УИХ-ын дарга Д.Амарбаясгалан, Хууль зүйн сайд асан, Хотын дарга Х.Нямбаатар, УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржийн ахалсан ажлын хэсэг, УИХ-ын эрхэм гишүүддээ, ажлын хэсгийн нарийн бичгийн дарга "Эрдэнэс Монгол" нэгдлийн захирал С.Наранцогт, ЗГХЭГ-ын дэд дарга Д.Цолмон, мэдлэг чадвараа зориулсан мэргэжлийн эдийн засагчид, хуульчид, эрдэмтэн судлаачид, хамтран ажилласан хүн бүхэнд гүн талархал илэрхийлье.

Uchral Nyam-Osor

20,184 görüntüleme • 1 yıl önce

Украинд дайны үеэр Москвагаас нүүж ирсэн нэгэн эмэгтэйн үнэн үг: “Сайн байцгаана уу. Намайг Ксюша гэдэг. Би Москвагийн орос хүн бөгөөд дайн эхэлсний дараа Украинд нүүж ирсэн. Өнөөдөр би эх орон нэгт оросууддаа хандаж байна. Москвагийн тэнгэрт бараг 200 дрон нислээ. Гуравхан хоногийн дотор хоёр дахь удаагаа Капотня дахь нефть боловсруулах үйлдвэр шатаж байна. Люблино шатаж байна. Нийслэлийн бүх дөрвөн нисэх буудал хаагдсан. Энэ бол санамсаргүй зүйл биш. Энэ нь Украин дайныг Оросын гүнд хүргэж чадна гэдгээ анх удаа ноцтойгоор харуулж буй хэрэг юм. Өнөөдрийн дронууд удаан байсан. Дараагийнх нь илүү хурдан байна. Дараагийнх нь илүү нарийвчлалтай байна. Украин аль хэдийн өөрийн далавчит пуужин болон баллистик пуужингийн хөгжүүлэлттэй болсон. Өчигдөр боломжгүй мэт санагдаж байсан зүйл өнөөдөр бодит байдал болжээ. Та нар Москва дээгүүрх дохиолол, утаанд цочирдож байгаа энэ үед Херсон, Сумы, Харьков, Одесса, Киевийн хүмүүс таван жилийн турш ийм нөхцөлд амьдарч байна. Эвдэрч сүйдсэн гэр орон, байнгын цохилт, тасралтгүй айдас. Би агаарын түгшүүрийн дохио хэзээ ч дуугардаггүй байсан Москваг мэднэ. Харин одоо та нар тэдний өдөр бүр мэдэрдэг зүйлийн өчүүхэн хэсгийг ч болов өөрсдөө мэдэрлээ. Бүх хариуцлага Владимир Путин болон түүний дэглэмд ногдоно. Өдөр бүр үзэн ядалтыг өдөөж байдаг суртал ухуулагчдад ч мөн адил. Бас энэ дайныг дэмждэг эсвэл дуугүй өнгөрөөдөг сая сая оросуудад ч хамаатай. Орос энэ дайныг эхлүүлсэн. Тиймээс өнөөдөр Орос руу нисэж буй бүхэн тэр сонголтын шууд үр дагавар юм. Хэрэв Путин дайныг зогсоох тушаал өгвөл тэр өдөртөө л дайн дуусна. Зеленский гал зогсоох санал олон удаа тавьсан. Гэвч хариу ирээгүй. Тийм тушаал гарах хүртэл Орос дахь цохилтууд улам ширүүсэх болно. Энэ бол өшөө авалт биш. Энэ бол өөрийгөө хамгаалахаас өөр аргагүй болсон хамгаалалт юм. Украин энэ дайныг хүсээгүй. Тэд зүгээр л амьд үлдэхийн төлөө тэмцэж байна. Үүнийг хүлээн зөвшөөрөх цаг болсон!”

Баагий🇲🇳🇺🇸🇮🇱🇺🇦

10,777 görüntüleme • 3 ay önce

Өмнөх Засгийн газар нь дотооддоо өндөр чанартайгаар үйлдвэрлэж чаддаг бүтээгдэхүүнүүдтэй ижил нэр төрлийн бүтээгдэхүүнүүдийн манай улс руу орж ирэх гаалийн татварыг тэглэсэн байсан. Тэр бол үндэсний үйлдвэрлэлээ шууд татан унагах санал байсан болохоор чуулганы нэгдсэн хуралдаан дээр “Айлын хөргөгчинд хоолоо хийх гэлээ!” гэж эсэргүүцлээ илэрхийлж, Эдийн засгийн хөгжлийн сайд, Засгийн газарт удаа дараа хэлэлцээрийн эрсдлийг сануулж байсан. Түүнээс хойш манай үйлдвэрлэгчид ч олон удаа саналаа хэлсэнээр энэ хэлэлцээр өнөөдөр арай дээрдсэн нь үнэн. Шүүмжлээд, шүүмжлэлийг хүлээж аваад ажил хийсэн бол тэрийг нь бас шүүмжилсэн шигээ хэлдэг л байх хэрэгтэй. Хоёр улсын харилцаа гэдэг тоглоом биш. Ч.Хүрэлбаатарын төр, Лу.Гантөмөрийн төр гэж байхгүй. Монголын төр л гэж бий. Монгол төр хэдэн жилийн өмнө хойд хөршдөө хандан “Бид танай зах зээл рүү гарч мах юмаа заръя аа. Гаалийн татвараа буулгаж өгөөч ээ” гэсэн саналыг өөрөө эхэлж тавьсан байна. Тэд хариуд нь “Танайх бас манай талын, энэ холбоонд байдаг улсуудын бараанд тавьсан тарифаа тэглэ” гэж. Ингээд харилцан тэглэлцэж явсаар энэ хүрч. Тэгээд энэ удаагийн Эдийн засгийн хөгжлийн сайд үйлдвэрлэгчдээсээ саналыг нь асууж. Үйлдвэрлэгчид “Айлаас ирэх 25 нэр төрлийн бараа, бүтээгдэхүүний гаалийн татвар тэглэвэл бид баларна шүү” гээд саналаа хэлж. Тэр саналыг нь бариад хэлэлцээрт орж. Өнөө хэд нь 17 барааг нь хүлээн зөвшөөрье өө, наймыг нь болохгүй нь ээ гэж. Тэр саналыг л одоо Их хурлаар хэлэлцэж байна. Нэгэнт өмнө нь өөрсдөө очоод гуйчихсан хэлэлцээрээ одоо зогсооё гэх нь хөрш улсуудын дипломат харилцаанд цөвтэй, төвөгтэй шүү дээ. Бидний өөрсдөө хийж чаддаг бүтээгдэхүүн тоотой. Тэр хэдийнхээ зах зээлийг гадны бүтээгдэхүүнүүдэд алдахгүй байх ажлыг ЭЗХЯ чадхаараа л хийж. Хариуд нь малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнээ аль чадхаараа экспортолно. Ер нь харилцан тохирсон ямар ч бүтээгдэхүүнээ экспортолж болно. “Манай юмыг тэд юу гэж тоох вэ дээ” л гэдэг. Энэ бидний л бодол. Бид үргэлж л өөрсдийгөө өчүүхэн жижиг, юу ч чадахгүй тэнэг гэж дорд үзэн өөрөө өөрсдийгөө өрөвдөж суудаг. Чөлөөт зах зээлд өрөвч сэтгэл гэж байхгүй. Хэн шинийг сэдсэн, хэн чанартайг боломжийн үнээр санал болгосон, хэн бусдын хүслийг мэдэрч сонихрлыг татаж чадсан нь арилжаагаа тэлж ашиг олохыг л чөлөөт зах зээл гэнэ. Гурван сая хүнтэй зах зээлийг 30 сая хүнтэй зах зээл рүү тэлэх нь үе үеийн Засгийн газрын тэргүүн зорилго байдаг. Бид нүүрснээсээ өөр гадагшаа зардаг юмтай болмоор байна гэж амаа урагдтал ярьдаг биз дээ. Зарж л чадвал аварга том хоёр зах зээл буюу дэлхийд 10-т ордог ОХУ, 2-т жагсдаг БНХАУ ард урд маань байна. Хойд хаалгаа хагас ч гэсэн нээх оролдлого нь энэ хэлэлцээр байж болно. Юу алдахдаа биш юу олж чадахдаа төвлөрч зоригтой амбицтай байгаад үзье л дээ гэсэн санаа. Гаднаас айгаад хаалгаа улам л түгжээд байх нь угтаа тусгаар тогтнол биш. Хүн дархлаатай болохын тулд халдварыг даван туулахаас өөр гарцгүй байдагтай адил дэлхийд үүдээ нээж дэлхийн зах зээлд өрсөлдөж байж л дараагийн зуун жилд бие даасан улс болж өндийж чадна. Засч сайжруулсан хэлэлцээрийг байнгын хороон дээр дэмжсэн шалтгаан маань энэ. Та буруутгаж болно. Би ойлгож хүлцэнэ.

Ч.Лодойсамбуу

19,895 görüntüleme • 1 yıl önce