Загрузка видео...

Не удалось загрузить видео

На главную

Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар: Нарантуул захыг Туул голын хойд хэсэг рүү шилжүүлэх сонирхолтой байгаа. Энэ талаар Нарантуул захын эздэд удахгүй илэрхийлнэ.

23,693 просмотров • 1 год назад •via X (Twitter)

Комментарии: 10

Фото профиля Dondog🇺🇦🇲🇳🇪🇺
Dondog🇺🇦🇲🇳🇪🇺1 год назад

Нарантуул угаасаа Туул голын хойно л байгаа. Байгаа газраа л байг. Мулгуу Нянбаатар иргэдийг бүү хорло!

Фото профиля Dondog🇺🇦🇲🇳🇪🇺
Dondog🇺🇦🇲🇳🇪🇺1 год назад

Нарантуул Туул голын хойно бий.Тэндээ л байг.Мулгуу Нянбаатар иргэдийг бүү хорло! Дэлгүүрүүдийг илүү орлоготой болгохын тулд НТ-г нүүлгэх.Орлого багатай иргэд өргөн хэрэглээний барааг заавал дэлгүүрээс үнэтэй авах ёстой юу? Дэлгүүрт зардаггүй,Нарантуул зах дээр зардаг зүйлс бий.

Фото профиля Эрхэмдээ
Эрхэмдээ1 год назад

Туулын хойно л байршдаг биз дээ, одоо хаачна гэнэ ээ, хойдын хойд юм уу

Фото профиля Хотын иргэн
Хотын иргэн1 год назад

@KhNyambaatar 21 аймгийн 16-аас автотзам нь УБ руу баруун талаас орж ирдэг. Гол зах худалдааны төвийн төвлөрөлийг хотын баруун талд гаргах нь зөв. Авто худалдаа, барилгын материал, Хүнсний бөөний зах…

Фото профиля tsevegmid purevdorj
tsevegmid purevdorj1 год назад

Дүнжингарав,Сандей,Түмэн молл мэтийн худалдаачид шууд дэмжинэ.Нарантуулын орон зайг тэд эзэлнэ.Хаа холын 22-ын товчооны Нарантуул руу хэн очих вэ?

Фото профиля Дорж
Дорж1 год назад

100айл Барс Хархорин захууд чин зам их хаадаг болхоос Нарантуул яасын

Фото профиля Anduk
Anduk1 год назад

Туулын эх дээр усны ундрагалуугаа зах шаахнээ

Фото профиля ᡖᡆ.ᠮᠥᠩᠬᠡᡋᠠᡖᡉ 🇲🇳
ᡖᡆ.ᠮᠥᠩᠬᠡᡋᠠᡖᡉ 🇲🇳1 год назад

Наран туул холдвол Барс , Бөмбөгөр, Хархорин гээд жижиг захуудад ачаалал шилжинэ. Наймаачид гэж хүмүүс байгаа!!!

Фото профиля Гүн
Гүн1 год назад

Эхлээд өгөөмөрөө зайлуулж сургууль бариасай

Фото профиля Ocean
Ocean1 год назад

НТ ыг үзэн ядаад эхэлсэнүү ? Нян иргэд рүү дайрч тэдний бизнэсийг муучлахаас өөр ажил түүнд үнэндээ алгаа Ийм даргаар яах ч юм билээ бид НТд маш олон иргэд ажиллаж амьдралаа залгадаг Машины худалдаа эрхлэгчдийн аж амьдралыг самарсан Нян хэрэггүй дарга бнаа

Похожие видео

ХУРДНЫ ЗАМАА ХУРДАН БАРИЯ‼️ Улаанбаатар хотын хүн ам 1.8 сая давжээ. 1 саяас дээш хүн амтай бол том хот гэнэ, том хотыг хурдны замгүйгээр төсөөлшгүй‼️ Х.Нямбаатар хотын дарга болоод хотын замыг хуу шинэчилсэн. Туулын хурдны зам ашиглалтад орох нь түүний улс төрийн өрсөлдөгчдийн дургүйг хүргэв бололтой. Сэлбэ голыг муухай болгосон л гэнэ. Сэлбийн эргийг гоё тохижуулаад мөнгөний гарз, нэг зуны хүчтэй үерт сүйрэх нь тодорхой‼️ Туулын бургасыг хядаж, голын ай сав дотор барьсан тансаг орон сууцны зарим оршин суугч дургүйцэх тал бас байх шиг. Хурдны замд ойрхон амьдрах жаргал бус уу⁉️ Нарантуул захын ар талын Нарт, Цагаанхуаран хотхонд би саяхан нэг байр авсан. Хоёр хотхоны дундах хоёр эгнээ зам хэцүүхэн. Цагаанхуаран хотхоны араар бас хоёр эгнээ зам тавигдах сураг гараад энэ хавийнхан бөөн баяр. Туулын бургасны зарим баячууд, энэ хавийн эгэл иргэд бидний хүсэл тэнгэр газар шиг өөр ажээ 🙂 Эх орны бүтээн байгуулалт бүхнийг эсэргүүцэж явцуу ашиг хонжоо хардаг нөгөө хэдийн сэрэл хөдлөх цаг дор ⤵️ Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Завхан аймгийн иргэдтэй уулзахдаа хэлсэн үг жинтэй хариу болох биз ээ. 2025.08.12-нд их амралтын үеэр цацагдсан Туулын хурдны замын төсөөлөл бүхий 3 минут хүрэхгүй бичлэг төдийлөн анзаарагдалгүй өнгөрсөнийг энд тавилаа. Хоёр жилийн өмнөөс эхлэн зураг төсөл, төсөв, байгаль орчины үнэлгээ энэ тэр хийгдсэн юм байна. Ажил гүйцэтгэх явцад анхаарах зүйл багагүй гарах нь мэдээж. Туул гол урсдагаараа урсана. Туулын хурдны зам голын хойд далан дагах маягтай, зарим хэсэгтээ гол дээгүүр тавигдана. Дэлхийн том хотууд бүгд голтой. Голын хажуугаар, мөн дээгүүр нь тавьсан хурдны замтай‼️ Туулын хурдны замыг түшиглэн төрөлжсөн зах, худалдааны төвүүд хотын гадна талд гарна. Мөн зүүнээс баруун, баруунаас зүүн тийш хотоор дайран өнгөрөх хөдөлгөөн хурдны зам руу шилжих гээд хэлж баршгүй олон сайн тал байнаа‼️ (Нийтлэлийн сэдэвтэй холбогдох мэдээлэл хайж олоод, коммент хэсэгт оруулая)

Баярсайхан Галигаа

15,329 просмотров • 5 месяцев назад

“Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн захирал Т.Нямдаваа нартай уулзлаа. 1993 оны Өмч хувьчлалын комиссын тогтоолоор хүрээлэнгийн 30 хувийг “ягаан тасалбар”-аар, 2000 онд дахин 19 хувийг иргэн Т.Нямдаваад худалдаж төр-51, ААН-49 хувийн эзэмшиж эхэлсэн байдаг. Харин 2005 онд хүрээлэнгийн 2 дугаар павилоныг Нийслэлийн Өмч хувьчлах комиссын тогтоолоор “Говийн Од” ХХК-д худалдсан тул “Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн захирал Т.Нямдаваа нь нийслэлийн өмчийн хувийг бууруулж 49 хувь болгуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргаж 51 хувийг эзэмших болсон. Тус хүрээлэнгийн мэдэлд анх 38.6 га газрыг спортын зориулалтаар олгосон ч өнөөдөр 12.6 га газар үлдээд бна. 2007 оноос 2017 оны хугацаанд 26 га газрыг нь бусдад шилжүүлж өгчээ. Үүний үр дүнд өнөөдөр цэнгэлдэх хүрээлэнг тойроод 6000 айлын орон сууц баригдчихсан. Нийслэл урсгал засварыг жил бүр хийдэг ч 2008 оноос өнөөдрийг хүртэлх “Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-иас хүртэлх хугацаанд 32.7 сая төгрөгийн ногдол ашиг хуваарилсан байгаа юм. Ийм байж болохгүй. Тиймээс • Газар шилжүүлэх захирамж гаргасан нийслэлийн үе үеийн Засаг дарга нарыг АТГ-т шалгуулна. • Мөн газар шилжүүлж аваад барилга барьсан компаниудаар өнөөдрийн үнэлгээгээр газрын дуудлага худалдааны анхны үнийг ирэх 5-р сарын 1-ний дотор нөхөн төлүүлнэ. Компаниуд татгалзсан тохиолдолд мөн АТГ-т шалгуулна. Эзэд нь бүгд бидний таних хүмүүс. Тийм учраас газар шилжүүлж авсан эздүүд “Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-тай ямар тохироо хийснийг ч давхар шалгуулна. Шилэн данс хөтөлдөггүй, нийслэлийн хөрөнгөөр зассан талбайг зөвшөөрөлгүй хашаалж, зогсоолын төлбөр авч байгаа гээд олон асуудал бий. Энэ бүгдийг шат дараатай шийдвэрлэж, Төв цэнгэлдэх хүрээлэнгийн түмний мэдэлд буцаан авах ёстой.

Х.Нямбаатар

72,712 просмотров • 2 лет назад