Loading video...

Video Failed to Load

Go Home

Улаанбаатар хотын гэр хорооллын өрхүүд өнөө жил 350 мянган тонн хагас коксон түлш түлнэ. Тэгвэл Улаанбаатарын агаарын чанар яагаад ийм муу байна вэ... Гэр хорооллын айл өрхүүдээс гадна хэд хэдэн бохирдуулагч эх үүсвэр бий. Тодруулбал, • Нам даралтын зуухтай халуун ус нийтийн байр, дугуй засвар зэрэг 2306 гаруй байгууллага...

23,410 views • 9 months ago •via X (Twitter)

0 Comments

No comments available

Comments from the original post will appear here

Related Videos

Гэр хорооллын айл, өрхүүдийг үе шаттайгаар хийн болон цахилгаан халаагуурт шилжүүлэх ажлыг эхлүүлнэ. Мэдээж нэн тэргүүнд айл өрхүүд дулаан алдагдлаа бууруулж, хатуу түлш буюу сайжруулсан түлшнээс татгалзаж, хийн болон цахилгаанаар халаалтаа шийдье гэдгээ илэрхийлэх ёстой. Эхний ээлжид ирэх халаалтын улирлаас өмнө 10 мянган айлыг цахилгаан халаагуур, 20 мянган өрхийг хийн халаагуурт шилжүүлэх боломжтой. Манайхан хийн хэрэглээнд төдийлөн дасаагүй байгаа учраас хийн халаагуур хэрэглэхгүй гэвэл цахилгаан халаагуур сонгох боломжийг нь олгоно. Гэхдээ нэн тэргүүнд дулаан алдалтаа бууруулах шаардлагатай. Хэрэглээний үнийн тухайд бид хэд хэдэн төрлийн хийн болон цахилгаан халаагуурыг туршиж үзсэн. Хүчин чадлын хувьд 50 ам метр хүртэлх болон түүнээс дээш талбайтай байшинд хэрэглэх гэсэн сонголтууд бий. Хэрэглээний үнийг хэрэглэгчид дарамтгүй байдлаар шийдэхийн тулд “Таван толгой түлш” ХХК-ийн түлшийг иргэдэд хямд үнээр хүргэхийн тулд хөнгөлж буй нөхцөлөөр шийдэх боломжтой. Товчхондоо сайжруулсан түлшний үйлдвэрлэлийг 30 мянган өрхөөр бодож хасаад, түүний өртгийг хийн болон цахилгаан халаагуурт шилжсэн айл өрхүүдийн хэрэглээнээс сард 100 хүртэл мянган төгрөгөөр хөнгөлөхөөр төлөвлөөд байна. Нэмээд хэлэхэд шөнийн хэрэглээний тариф хөнгөлөлт дээр нэмээд хийн болон цахилгаан халаагуурын хөнгөлөлт ороод ирэхээр хэрэглэгчид дарамтгүй хувилбар үүснэ гэж найдаж байна. Түүнчлэн айл өрхүүдэд аюулгүй ажиллагаа, хэрэглээ талаас нь заавар зөвлөгөөг мэргэжлийн байгууллагууд өгнө. Ингэж яндангаа буулгаж, агаарын бохирдлоосоо сална.

Х.Нямбаатар

14,219 views • 1 year ago

Ирэх жилээс хотынхоо тулгамдсан асуудал болох түгжрэл, хөрс, агаарын бохирдлыг бууруулах хэд хэдэн томоохон төсөл хөтөлбөр хэрэгжүүлнэ. Нэн тэргүүнд хотод яндангүй бүсчлэл тогтоож, эхлээд 20 мянган айлын хийн халаагуурт шилжүүлэх ажлыг эхлүүлнэ. Мөн давхар шаталтад зуухыг хэрэглээнд нэвтрүүлж, түлшийг шат дараатай өөрчлөх ажлыг богино хугацаанд хийхээр төлөвлөсөн. Хотын агаарын бохирдлын 50 гаруй хувийг гэр хорооллоос гарч буй утаа, 30 орчим хувийг хотод бүртгэлтэй 804 мянган тээврийн хэрэгслээс гарч буй утаа үлдсэн хувийг 170 орчим том, жижиг уурын зуухны утаа бүрдүүлж байна гэсэн судалгаа бий. Бид дээрх эх үүсвэр бүр дээр богино хугацаанд авах төлөвлөгөө боловсруулсан. Тухайлбал нийтийн тээврийн автобуснуудыг шат дараатай хийн болон цахилгаан хөдөлгүүртэй болгох мөн хүлцэх хэмжээний илүү хэмжээний агаарын бохирдол ялгаруулж буй тээврийн хэрэгслийг хөдөлгөөнд оролцуулахгүй байх зэрэг арга хэмжээ авахаар төлөвлөөд байна.

Х.Нямбаатар

11,836 views • 1 year ago

Нийслэлийн зүгээс утаа багасгаж, гэр хорооллыг бууруулах, агаар, хөрсний бохирдлоос ангижрах шийдлийг орон сууцжуулах бодлого гэж тодорхойлсон. Бид нүүрс болон утаа гаргах бусад төрлийн түлшнээс татгалзаж, дараагийн эх үүсвэрийг эрэлхийлэх цаг ирсэн. Улаанбаатар хотын агаар, хөрсний бохирдлыг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулж, иргэдийн ая тухтай, таатай орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх төслийн хүрээнд Сэлбэ, Баянхошуу болон Ханын материалд 20.000 айлын цогцолбор хороолол барина. Ингэхдээ төрийн болон нийгмийн бүхий л төрлийн үйлчилгээг нэг дороос хүртээмжтэй авах боломжийг бүрдүүлэх “20 минутын хот” нэгдсэн төлөвлөлтийг хэрэгжүүлнэ. Уг ажлын эхлэл СБД-ийн 14, ЧД-ийн 14, 18 дугаар хороонд жишиг Сэлбэ дэд төвийг түшиглэн 158 га талбайд 12 мянган айлын цогцолбор хороолол бүхий Сэлбэ хотыг байгуулах ажлын газар чөлөөлөлтийн ажлыг эхлүүлсэн. Энэ хүрээнд 2000 гаруй нэгж талбар чөлөөлөхөөс өнөөдрийн байдлаар 1700 гаруй айлын газрыг чөлөөлөөд байна. Уг төслийн инженерийн дэд бүтэц бүрэн шийдэгдсэн. Барилга угсралтын тендерийг 4 багцад хуваан ирэх сард зарлахаар бэлтгэл ажлыг хангаж байна. Түүнчлэн Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрийн 45 га талбайг хамарч буй Баянхошуу хот төсөлд 5000 айлын орон сууцны хороолол барихаар төлөвлөсөн. Одоогоор инженерийн бүтээн байгуулалтын ажил дууссан бөгөөд эхний ээлжийн 440 айлын ногоон орон сууцын барилга угсралтын ажил үргэлжилж байна. Эдгээр төслүүд ашиглалтад орсноор жилд нүүрсхүчлийн хийг 142 мянган тонноор бууруулах боломжтой гэсэн судалгааг албаныхан гаргасан. Мөн Сонгинохайрхан дүүргийн 5, 6 дугаар хороо, Ханын материал орчмын 9.7 га талбайд 3000 айлын орон сууцны хорооллыг 2027 онд ашиглалтад оруулна. Тодруулбал “Хайрхан” хороолол “МТ” шатахуун түгээх станц хоёрын голын хошуу хэсэгт төлөвлөлт хийсэн. Жилд 72 мянган тонн нүүрсхүчлийн хий бууруулах боломжтой уг төслийн газар чөлөөлтийн явц 60 хувь буюу 135 нэгж талбарыг чөлөөлөөд байна. Нийслэлийн агаарын бохирдлыг үүсгэгч эх үүсвэрийн 70 орчим хувийг гэр хорооллын 198 мянган яндангаас гарч буй утаа эзэлж байгаа гэсэн судалгаа гарсан. Тиймээс Улаанбаатар хотын яндангүй бүсийг бий болгоно. Ирэх гуравдугаар сард багтааж 20 мянган айлыг хийн түлштэй холбох ажлыг эхлүүлж, арваннэгдүгээр сард багтааж 20 мянган айлын хийн түлшинд шилжүүлнэ. Ингэхдээ нийслэлийн хөрөнгөөр дотор тоноглолтой нь хийнэ. Улаанбаатар хотын агаар, орчны бохирдлыг үлэмж бууруулах шийдэл бол орон сууцжуулах бодлого. Гэтэл өнөөдөр манай хот эрчим хүч, дулааны дутагдалтай. Гэр хорооллыг орон сууцжуулах цогц төлөвлөлтийн хүрээнд Улаанбаатар хот эрчим хүчний зургаан төсөл хэрэгжүүлэхээр бэлтгэл ажлаа хангаж байна. Зарим төслийн ТЭЗҮ батлагдсан бол зарим төслийн урьдчилсан ТЭЗҮ-ийг боловсруулж байна. Үүний хамгийн том төсөл нь 25 жил зөвхөн цаасан дээр яригдсан V цахилгаан станц. Уг төсөлд хөрөнгө оруулах сонирхолтой аж ахуйн нэгжтэй хэлэлцээр хийсэн. Одоогоор хүчин төгөлдөр бичиг баримт үйлдэгдээгүй байгаа учраас ийм аж ахуйн нэгж гэж хараахан хэлж болохгүй байна. Бид V станцыг одоогийн “ТЭЦ II” станцын үнсэн санг түшиглэн батлагдсан бэлэн ТЭЗҮ-ийг үндэслэн төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хийхээр төлөвлөсөн. Мөн Шинэ зуун мод хотын 220 МВт-ийн дулааны цахилгаан станцын төсөл яригдаж байна. Эмээлт эко аж үйлдвэрийн паркийн 24 МВт дулааны цахилгаан станцын төсөлд 2, 3 аж ахуйн нэгж хөрөнгө оруулах сонирхлоо илэрхийлсэн. “Эрдэнэс баянбогд” хүрэн нүүрсний ордыг түшиглэсэн 300 МВт-ын станцын ТЭЗҮ батлагдаж байгаа. Энэ төсөлд бас хөрөнгө оруулагчид сонирхлоо илэрхийлсэн. Улаанбаатар хотын төвлөрсөн хоёр хогийн цэгийг түшиглэн хот шатааж, 18 МВт-ийн эрчим хүч үйлдвэрлэх үйлдвэр байгуулах ажилд урд хөршийн олон аж ахуйн нэгж хамтарч ажиллах саналаа илэрхийлээд байна. Эдгээр төслүүдийг хөдөлгөж, ойрын жилүүдэд ашиглалтад оруулж байж Улаанбаатар хот утаанаасаа салж, агаар, хөрсний бохирдлоо зэрэг шийднэ. Мөн ойрын хугацаанд ирэх жилүүдэд Улаанбаатар хотод хэрэгжүүлэх томоохон төсөл хөтөлбөрүүдэд хөрөнгө оруулалт татах чиглэлээр зарим улс орнуудад ажиллаад ирлээ. Үүнээс онцолбол Их Британийн Засгийн газар, Сангийн яамнаас Монгол Улсын Засгийн газарт гурван тэрбум фунт стерлингийг 15 жилийн хугацаатайгаар метроны төсөлд гаргах баталгааны бичиг ирүүлэхээр болсон. Түүнчлэн хотын удирдлагууд анх удаа урд хөршийн нийслэл Бээжин хотноо том төсөл хөтөлбөрүүдээ танилцуулж, 500 орчим хөрөнгө оруулагчтай уулзалт хийж, мэдээлэл өглөө. Үүний дүнд мөн нэлээдгүй төслүүдэд хөрөнгө оруулах сонирхолтой аж ахуйн нэгжүүд дэлгэрэнгүй мэдээлэл аваад бичиг цаасны ажилдаа орох бэлтгэл хангаж байна.

Х.Нямбаатар

24,416 views • 1 year ago

Нийслэлчүүд ахуйн болон үйлдвэрлэлийн хог хаягдлаа Морингийн даваа, Цагаан даваа, Нарангийн энгэр гэсэн гурван төвлөрсөн хогийн цэгт хаяж, “булшлаад” удаж байна. Хогийг газарт булж, ландфилдах технологи хүнд болоод байгаль орчинд таатай биш. Харин бид үүнийг өөрчилж, хоногт 1500 тонн хог шатааж, 35 МВт цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх хүчин чадалтай “Хог шатааж эрчим хүч гаргах үйлдвэр” барих гэрээг өнөөдөр байгууллаа. Тус үйлдвэрийг Морингийн даваанд 10 га талбайд барих бөгөөд 2028 онд ашиглалтад оруулна. Үйлдвэр ашиглалтад орсноор гэр хорооллын 2333 өрхийг цахилгаанаар хангаж, агаарт үүссэн 106.1 мянган тонн нүүрс хүчлийн хийг бууруулах ач холбогдолтой. Түүнчлэн лаг боловсруулж, хатааж, шатаах технологиор устгах төслийг хэрэгжүүлэхээр бичиг цаасны ажлыг хийж байна. Үйлдвэрийн барилгын ажлыг ирэх онд эхлүүлэхээр төлөвлөөд ажиллаж байна. Үйлдвэр олон улсын стандартад нийцсэн, байгаль орчинд ээлтэй технологийг ашиглан хоногт дунджаар 250 метр.куб лаг боловсруулж, 238 тонн лаг шатаах хүчин чадалтай байх юм.

Х.Нямбаатар

10,661 views • 10 months ago