正在加载视频...

视频加载失败

Нийслэлийн зүгээс утаа багасгаж, гэр хорооллыг бууруулах, агаар, хөрсний бохирдлоос ангижрах шийдлийг орон сууцжуулах бодлого гэж тодорхойлсон. Бид нүүрс болон утаа гаргах бусад төрлийн түлшнээс татгалзаж, дараагийн эх үүсвэрийг эрэлхийлэх цаг ирсэн. Улаанбаатар хотын агаар, хөрсний бохирдлыг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулж, иргэдийн ая тухтай, таатай орчинд амьдрах нөхцөлийг...

24,427 次观看 • 1 年前 •via X (Twitter)

11 条评论

Д 的头像
Д1 年前

Та УБ хотын захирагч шиг УБ хот Евро5 аас доош түлш шатахуун хэрэглэхгүй, борлуулахгүй гээд шийдвэр гаргачих. Евро5 аас доош шатахуун, түлш хотын гадна 20+км зайд зарагдах шаардлагатай. Дэлхийн улсууд Евро6, Е10 түлш шатахуун руу шилжчихлээ

FANCO 的头像
FANCO2 年前

NEW OFFICIAL COLLABORATION ALERT! Get your PERSONALIZED @Godzilla_Toho Japanese hanko stamps at for yourself, friends and family! #fanco #godzilla #GodzillaMinusOne 👉

Hangal 的头像
Hangal1 年前

Тэр Бэрхдээ очиж тосгоны захирагчаа хий. За бараг л чадахгүй дээ чи

БААГИЙ 的头像
БААГИЙ1 年前

Дэд бүтцийг нь шийдээд өг л дөө. Хашаандаа утаа гаргахгүй амьдрах шийдлийг ол л доо. Бүх айлд улсаас орон сууц барьж өгөх боломжгүйшдээ. Мэргэжилтнүүдээ сонсооч.

saruul tal 的头像
saruul tal1 年前

Бордюр солихын оронд энэ ажлаа зун хийхгүй яасын? Хүмүүст яагаад ийм хатуу харгис ханддаг юм бэ?!

Ganaa 的头像
Ganaa1 年前

Одоо юукэв дээ ажилаа өг. Мэдлэгэ , чадвар сэтгэлгээ сэтгэл гээд бүх талаараа дутуу бн. Чадах нэгэнд ажилаа өг!!!

Bayaraa Bayaraa 的头像
Bayaraa Bayaraa1 年前

Худлаа ярихаа болиоч ээ юундаа хорогдоод байдаг хүмүүсийн хараал идээд суух чинь тийм сайхан байна уу Нямбаатараа одоо чамайг больчих гээд байгаан бишүү

үл мэдэх 的头像
үл мэдэх1 年前

Арчаагүй амьтдын төлөө яахаараа татвар төлөгчдийн мөнгөөр зуухыг нь сольж өгдөг юм. Солимоор санагдаад байгаа бол хувиасаа хийх хэрэгтэй шд. Хүний гэрийн зуух яах ийх нь бидэнд хамаагүй.

Хуучин Аккумулятороо яасан бэ? 的头像
Хуучин Аккумулятороо яасан бэ?1 年前

1 хорооллын хуучны зохион байгуулалт их сайн хийсэн төлөвлөлт байсан даа. 1 блок дотор тойроод орон сууц үйлчилгээ, дунд нь заавал 1 сургууль, цэцэрлэг, эмнэлэг, хороо, контор, цагдаа гэсэн маш сайн хүнээ бодсон ёстой юун 20 минут 10 минут дотор амьдрал өрнөдөг байсан шүү.

Lapis 的头像
Lapis1 年前

Худлаа бурж хуцаж бхаар тэр нүүрсэн янданг хилээр гарахын эхлээд хоригло чадахгүй бол зайл 🖕

tuugii tuugii 的头像
tuugii tuugii1 年前

😂😂😂😂 энэ олон байр орон сууцны хэрэглэх цахилгаан эрчим хүч гарч байгаа бохирыг зайлуулах дэд бүтэц шугам сүлжээ байхгүй шүү дээ үлгэр ээ ярьсаар л

相关视频

Хийн болон цахилгаан халаагуурт шилжүүлье гэдэг дээр манайхан шууд орон сууц бариад оруулаач гэдэг. Бид сүүлийн 30 жилийн хугацаанд төвлөрсөн дулаан, цахилгаан хангамжаа нэмэгдүүлэх чиглэлд ажил хийхгүй гараа хумиад суучихсан улс. Харин өнгөрсөн жил хот эрчим хүчний эх үүсвэрээ боломжит хувилбараар нэмье, гэрэл чийдэнгээ унтраадаг нийслэл байж таарахгүй гээд 200 МВт-р эрчим хүчний эх үүсвэрийг нэмэгдүүлсэн. Бид хотынхоо зүүн, баруун, хойд захын гэр хорооллоо орон сууцжуулж, агаар, хөрсний бохирдлын асуудлаа шийдэх чиглэлд хэд хэдэн төсөл хөтөлбөр хэрэгжүүлж байна. Мөнгө төгрөг байхгүй гээд зүгээр суугаагүй. Ирэх 6 сард Улаанбаатар хотод 2000 орчим орон сууцны төсөлд улсын комисс ажиллаж, ашиглалтад оруулна. Тухайлбал, Ногоон нуурын гэгдэх 1008 айлын орон сууц, Шар хаданд хэрэгжиж буй 414 айлын орон сууц, Баянхошууны 414 айлын орон сууцыг ашиглалтад оруулна. Мөн хамгийн том төсөл болох Сэлбэ дэд төвийн хүрээнд баригдах 10 гаруй мянган айлын орон сууцны төслийн тендерийг олон улсын нээлттэй зарласан. Түүнчлэн Баянголын ам буюу Олон улсын хүүхдийн “Найрамдал” зуслан явах зам дагуу 2008 айлын орон сууцны төсөл төлөвлөгөөний дагуу үргэлжилж байна. Ханын материалд 725 айлын орон сууцны барилгын ажил эхэлсэн. Уур амьсгалын өөрчлөлтийн сан, Азийн хөгжлийн банктай хамтран хэрэгжүүлж буй ногоон орон сууцны төсөл Баянхошуу дэд төв дээр 4000 айлын орон сууц болж өргөжиж байгааг энэ ташрамд дуулгая. Энэ мэт хотын утааны гол цэг болсон хэсгүүдэд орон сууцны төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж байна. Бид өнгөрсөн 30 жилийнхээ алдаатай төлөвлөлтийн зовлонг өнөөдөр хэн хүнгүй л амсаж байна. Энэ бүх асуудлыг алга урвуулахын төдийд шийдэх эдийн засгийн болоод цаг хугацаа, хүний нөөцийн чадамж байхгүй. Гэхдээ бид зүгээр суухгүй шат дараатай ажлуудыг хийж байгаа гэдгийг хэлье.

Х.Нямбаатар

17,922 次观看 • 1 年前

Өнөөдөр Улаанбаатар хот анх удаа хөрөнгийн менежмент хийж, бонд гарган, тулгамдсан асуудлуудаа шийдвэрлэсэн түүхэн өдөр боллоо. Бид нийслэлийн дотоод бондоор дараах ажлыг хийхээр төлөвлөж байна. 📌НЭГДҮГЭЭРТ, эрчим хүч. Эхний ээлжид Бөөрөлжүүтийн 150 мВт хүчин чадалтай цахилгаан станцад хөрөнгө оруулж, ирэх аравдугаар сарын 1-нд ашиглалтад оруулахаар төлөвлөсөн. Хөрөнгө оруулалтын эргэн төлөлтийг төсөл хэрэгжүүлэгч ААН хүүгийн хамт төлнө. Мөн ирэх долоо хоногт Улаанбаатар хот анх удаа батарей станцын нээлттэй тендер зарлахаар бэлтгэж байна. Уг батарей станц оргил ачааллын үед 200 кВт цагийн ачаалал хуваалцана. Ингэснээр хот шөнийн цагт эрчим хүчээ хямд үнээр хуримтлуулж, оргил ачааллын үед худалдах юм. Үүгээр зээлийн эргэн төлөлтийг хийхээр төлөвлөсөн. 📌ХОЁРДУГААРТ, авто зам. Улаанбаатар хот 1250 км хатуу хучилт бүхий авто замтай. Үүний 70 орчим хувийн насжилт дууссан, усны хаялга, ус зайлуулах шугамгүй хийгдсэн байдаг. Иймээс аравдугаар сарын 1-нээс өмнө нийт авто замын 70 орчим хувийг нь бүрэн хучиж, ус зайлуулах системийг сайжруулна. Гол болон туслах, орон сууцны хороолол доторх нийт 27 байршилд 73.1 км зам, ус зайлуулах хоолойн иж бүрэн бүтээн байгуулалт хийнэ. Авто замын бүтээн байгуулалтад зарцуулсан хөрөнгө оруулалтыг замын санд төвлөрсөн хөрөнгөөр хоёр жилийн дотор эргэн төлнө. 📌ГУРАВДУГААРТ, дэд бүтэц. 2014 оноос эхлээд олон айл өрхүүд гэр хорооллын дахин төлөвлөлтөд хамрагдаж, хашаагаа чөлөөлөн. Харамсалтай нь, зарим төсөл гацаж, түрээсийн байранд өдий хүртэл амьдарч байгаа хүн цөөнгүй. Үүнийг давтахгүйн тулд нийслэл анх удаа газар доорх инженерийн шугам сүлжээгээ шинэчлэх, сайжруулах чиглэлд 150 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийх гэж байна. Энэ хөрөнгө оруулалтаар төсөл нь гацсан 50 мянган айлын орон сууцны хорооллын дэд бүтцийг шийдэх юм. Үүнээс гадна нийслэл ирэх дөрвөн жилд 11 байршилд 40 мянган айлын орон сууцыг ашиглалтад оруулж, гэр хорооллыг орон сууцжуулах стратеги төлөвлөгөө боловсруулсан гэдгийг дуулгая. Энэ төслийн санхүүжилтийг хот анх удаа гадаад зах зээлд бонд гаргаж санхүүжүүлнэ. Ингэснээр хот тулгамдсан асуудлууд болох агаар, хөрс, орчны бохирдол, түгжрэл зэргээс салах юм.

Х.Нямбаатар

33,170 次观看 • 2 年前

Хотын даргаар ажиллаж эхлээд эрчим хүчний асуудлаа нэн тэргүүнд шийдэх ёстой гэдэг бодлого гаргасан. Энэ хүрээнд Бөөрөлжүүтийн цахилгаан станцад хөрөнгө оруулалт хийж, өнөөдөр тус станц төвийн эрчим хүчний нэгдсэн системд 300 МВт эрчим хүч нийлүүлж эхлээд байна. Мөн Багануур дүүрэгт 50 МВт хүчин чадалтай батарей хуримтлуурын станцыг мөн ашиглалтад оруулсан. Монгол Улсын эрчим хүчний хэрэглээ өвлийн оргил хэрэглээний үедээ 1700 орчим МВт, зун 700 МВт хүрдэг гэсэн судалгаа бий. Түүнчлэн өдрөөс өдөрт өргөжин тэлж буй нийслэлийн эрчим хүч, дулааны хангамжийг нэмэгдүүлэх үүднээс ДЦС-5 төслийг эхлүүлэхээр төлөвлөсөн. Өнөөдөр энэ ажил бодитоор эхэлж, Төр, хувийн хэвшлийн түншлэлээр дулааны тавдугаар станцыг барьж, ашиглалтад оруулах аж ахуйн нэгжтэй гэрээ байгууллаа. Нийт 340 Гкал дулаан, 300 МВт цахилгаан үйлдвэрлэх суурилагдсан хүчин чадалтай уг станц хотын баруун бүс буюу Таван шар, 21 дүгээр хороолол, “Хилчин” хотхон, 1 дүгээр хороолол, 3, 4 дүгээр хороолол болон шинээр барилгажуулах Баянхошуу, Толгойт, Ханын материал орчмын 40 мянган өрхийг дулаан, 100 мянга орчим өрх, ААН-ийг эрчим хүчээр хангах юм.

Х.Нямбаатар

15,674 次观看 • 11 个月前

Өнөөдөр Монгол Улсын Засгийн газрын хуралдаанаар нийслэлийн зүгээс Засгийн газрын мөрийн хөтөлбөрт зайлшгүй тусгуулах шаардлагатай төвлөрлийг задалж, түгжрэлийг бууруулах, төрийн үйлчилгээг иргэдэд ойртуулахад чиглэсэн дэд бүтцийн гол төслүүдийнхээ талаар танилцууллаа. Тодруулбал: Олон жил ярьсан Туулын хурдны замыг төр хувийн хэвшлийн түншлэлээр барьж байгуулах олон улсын нээлттэй тендерийг энэ 8-р сард багтааж зарлахаар бэлтгэл хангаж байнө. Мөн тус замаас эх авч, Их тойрууг тойрсон тойрог хурдны замыг байгуулах ажлын олон улсын зөвлөх үйлчилгээний тендерийн эх үүсвэрийг улсын төсөвт суулгах шийдийг гаргууллаа. Метроны төсөл ирэх 10-р сарын 1 гэхэд EPC 1-р үе шатаа шалгаруулах бэлтгэлээ хангаад явж байна. Дүүжин тээврийн 1-р шугамын барилга угсралтын ажил эхэлсэн. Бетонон хийцлэлийг гадаадад хийж байгаа бөгөөд угсралтын ажлыг энэ ондоо хийнэ. Дэд төвүүдийг түшиглэн гэр хорооллыг орон сууцжуулах ажлын хүрээнд Сэлбэ, Баянхошуу, Шар хад дэд төвүүдэд инженерийн шугам сүлжээ, ус, дулаан хангамж, дэд бүтцийн ажлууд хийгдэж байна. Бид эхний ээлжид Сэлбэ дэд төвийн 158 га талбайд 12 мянган айлын нам давхрын орон сууц барих тендерийг зарлахад тун ойртсоныг дуулгахад таатай байна. Сэлбэ дэд төвийн 158 га газрын 2206 нэгж талбарыг чөлөөлж, дахин төлөвлөсөн. Холбогдох албаныхан иргэн, аж ахуйн нэгжийн газар болон үл хөдлөх хөрөнгийн үнэлгээг хийж, үнэлгээний дүнг иргэдэд танилцуулж байна. Өнөөдрийн байдлаар 1250 нэгж талбарын эзэдтэй гэрээ байгуулж, 885 иргэний нөхөх олговрыг олгох Нийслэлийн Засаг даргын захирамж гараад байна.

Х.Нямбаатар

26,509 次观看 • 2 年前

Ирэх жилээс хотынхоо тулгамдсан асуудал болох түгжрэл, хөрс, агаарын бохирдлыг бууруулах хэд хэдэн томоохон төсөл хөтөлбөр хэрэгжүүлнэ. Нэн тэргүүнд хотод яндангүй бүсчлэл тогтоож, эхлээд 20 мянган айлын хийн халаагуурт шилжүүлэх ажлыг эхлүүлнэ. Мөн давхар шаталтад зуухыг хэрэглээнд нэвтрүүлж, түлшийг шат дараатай өөрчлөх ажлыг богино хугацаанд хийхээр төлөвлөсөн. Хотын агаарын бохирдлын 50 гаруй хувийг гэр хорооллоос гарч буй утаа, 30 орчим хувийг хотод бүртгэлтэй 804 мянган тээврийн хэрэгслээс гарч буй утаа үлдсэн хувийг 170 орчим том, жижиг уурын зуухны утаа бүрдүүлж байна гэсэн судалгаа бий. Бид дээрх эх үүсвэр бүр дээр богино хугацаанд авах төлөвлөгөө боловсруулсан. Тухайлбал нийтийн тээврийн автобуснуудыг шат дараатай хийн болон цахилгаан хөдөлгүүртэй болгох мөн хүлцэх хэмжээний илүү хэмжээний агаарын бохирдол ялгаруулж буй тээврийн хэрэгслийг хөдөлгөөнд оролцуулахгүй байх зэрэг арга хэмжээ авахаар төлөвлөөд байна.

Х.Нямбаатар

11,848 次观看 • 1 年前

Ирэх 4 жил нийслэл Улаанбаатар хотын хувьд их бүтээн байгуулалт, үсрэнгүй хөгжил цэцэглэлтийн жилүүд байх болно. Бид Улаанбаатар хот цоо шинэ тэсрэлт хийх бэлтгэл ажлыг хангаж байна. Үүний тулд нэн түрүүнд эрх зүйн орчноо бүрдүүлсэн. Одоо эдийн засгийн тааламжтай нөхцөл бүрдүүлж, хот төлөвлөлтийн ажлыг хийж байна. Ингэж байж бүтээн байгуулалтын ажлууд бодитоор эхлэх учиртай. Нийслэлийн төр, захиргааны байгууллагуудын удирдлагаар ажиллаж байгаа хүмүүс ажлаа шинэчилж, шинэ санаачилга гаргаж ажилламаар байна. Би та бүхний өдөр тутмын ажилд оролцохгүй гэхдээ шинэ санаа, санаачилгыг дэмжиж, хамтарч ажиллахад бэлэн байна. Улаанбаатар хот анх удаа баттерей станцын тендерийг зарлахаар бэлтгэл ажлыг хангаж байна. Ингэснээр хот шөнийн цагт эрчим хүчээ хямд үнээр хуримтлуулж аваад, оргил ачааллын үед эрчим хүчээ худалдах юм. Үүгээр зээлийн эргэн төлөлтийг хийхээр төлөвлөсөн. УИХ-ын сонгууль ирэх долоо хоногт дүнгээ гаргаж, улсын ажил үргэлжилдгээрээ үргэлжилнэ. Нийслэлийн ажил, амьдрал зогсохгүй цааш үргэлжлэх ёстой.

Х.Нямбаатар

31,441 次观看 • 2 年前

Монгол Улсын Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар 2025 оныг Улаанбаатар хотын дэд бүтцийн хөгжлийг дэмжих жил болгон зарлаж, тогтоол баталлаа. Өнөөдөр Улаанбаатар хотод манай улсын нийт хүн амын бараг тал нь амьдарч, ажиллаж байна. Гэтэл бид 600 орчим хүн амьдрахад зориулж, төлөвлөсөн дэд бүтэцтэй, 84 мянган машин зорчих багтаамжтай замын сүлжээтэй хотод аж төрж байна. Түүнээс хойш хэд хэдэн ерөнхий төлөвлөгөө хийсэн боловч хэрэгжилт нь буруу зөрүү явсан. Тиймээс Улаанбаатар хотыг 2040 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөг ирэх долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэх гэж байна. Уг төлөвлөгөөтэй холбогдуулж, хотын дэд бүтцийн шинэ төлөвлөлтийг бий болгох, дэд бүтцээс шалтгаалсан түгжрэл, агаар, хөрсний бохирдлыг шийдвэрлэхийн тулд Монгол Улсын Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ Улаанбаатар хотын дэд бүтцийн хөгжлийг дэмжих зорилт дэвшүүлэн ажиллаж байна.

Х.Нямбаатар

14,914 次观看 • 1 年前

Хотын зүгээс өнгөрсөн онд эрчим хүчний салбарт 2 төсөлд хөрөнгө оруулалт хийж, эрчим хүчний эх үүсвэрийг 200 МВт-аар нэмэгдүүлсэн. Энэ төслүүд өвлийг гал алдахгүй давахад овоо дэм болсон. Бид удахгүй Сэлбэ дэд төвийн хүрээнд чөлөөлсөн газарт орон сууц барих сонгон шалгаруулалт зарлана. Энэ хүрээнд Сэлбэ 28 МВт станцаас гадна Дамбадаржаад 63 МВт дулааны станцын бүтээн байгуулалтын ажил эхэлчихсэн явж байгаа. Гэтэл Дамбадаржаад баригдах станцыг 100 МВт-аар өргөтгөхгүй бол ачааллаа дийлэхгүй гэдэг тооцоолол гарсан. Ингээд үзэхээр 163 МВт дулааны станцад өдөрт хамгийн багадаа 60 хүнд даацын машин нүүрс хэрэглэх тооцоолол гарч байгаа. Тухайн бүс төмөр замын дэд бүтэцгүй учраас хүнд даацын машинаар нүүрс зөөж таарна. Гэтэл гэр хорооллын шигүү суурьшлын бүсэд өдөрт ийм олон тооны хүнд даацын машин явах нь өөрөө эрсдэл дагуулна. Тиймээс бид Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яамтай хамтраад газрын гүний дулааны хайгуулыг эхлүүлсэн. Энэ хайгуул амжилттай болбол бид цаашид нүүрсний цахилгаан станцыг орлох, ашиглалтын зардал багатай шийдэлтэй болно гэсэн үг.

Х.Нямбаатар

14,422 次观看 • 1 年前