Loading video...

Video Failed to Load

Go Home

Хотын агаарын бохирдлын 56 хувийг 198 мянган айлын яндангийн утаа “үйлдвэрлэж” байгаа. Харин өдөр тутам хөдөлгөөнд оролцож буй 500 мянган гаруй машины яндангийн утаа 30 орчим хувийг, үлдсэн хувийг 2200 гаруй нам даралтын зуух, 174 том жижиг уурын зуух, дулааны цахилгаан станцуудаас гарч байгаа бохирдол эзэлж байгаа. Бид агаарын...

19,630 views • 1 year ago •via X (Twitter)

11 Comments

Өнтөй өвөл's profile picture
Өнтөй өвөл1 year ago

Төмөр замын суудлын вагонууд түүхий нүүрс түлээд утаа манаргаад хотоор нэг давхиад, зогсоод бгааг таслан зогсооно уу! Амжилт!

FANCO's profile picture
FANCO2 years ago

NEW OFFICIAL COLLABORATION ALERT! Get your PERSONALIZED @MHAOfficial Japanese hanko stamps at for yourself, friends and family! #fanco #mha #MyHeroAcademia

FallMilk's profile picture
FallMilk1 year ago

Шаадын бээээ Түгжрэлээ шиидкээл машин үзэн ядуулж Зун яагаад утаа бдаггүм Өвөл заримдаа яагаад утаа бдаггүм

MB's profile picture
MB1 year ago

Яаж 500 мянган машиг өдөр тутам хотод явж багтхав дээ. Явсан бсан ч нийт утааны 30% гарахгүй. Ингээд ирваатаад унадын.

Chinges's profile picture
Chinges1 year ago

Улс орнууд Орсын хийн хамаарлаас гарах гэж ядаж байхад энэ үхэрнүүд хамааралд орох гэж зүтгээд байх юм. Орсоос бензин түлшээр хамааралтай, Цахилгаанаар хамааралтай одоо нэмээд хий. Тэгэж л их хий хэргэлэх гээд байгаа юм бол Монголынхоо нүүрсний давхаргын хийгээ ашиглал даа.

Seded's profile picture
Seded1 year ago

нүүрсэн яндангүй машиныг замын хөдөлгөөнд оролцуулахгүй байхад л замын ачаалал авто машинаас гарах хорт хий төдий чинээ багасна

ayur's profile picture
ayur1 year ago

Зун 500к машины гаргаж буй 30%-н утаа яагаад харагддаггүйн бол.

𝓞𝓸𝓰𝓲𝓲's profile picture
𝓞𝓸𝓰𝓲𝓲1 year ago

🥴

Gantumur L's profile picture
Gantumur L1 year ago

@Ganzorig1 Хотын төвд утаа үйлдвэрлэж байгаа вагон депо байж л байг уу. Хажууд нь баахан дунд сургууль цэцэрлэгүүд?

Chinges's profile picture
Chinges1 year ago

Биеэ даасан шийдвэр гаргаж чадахгүй болхоороо орсууд бензин өгхөө больчихно, тогоо тасалчихна гээд гөлөлзөөд байдаг биз дээ. Тийм байж ахиж нэг дөнгө нэмж яах гээд байгаа юм бэ? Толгойгоо ажиллуулаад өөр шийдэл олооч. Нүүрс, нар сальхны эрчим хүчээ ашиглаачээ.

Festum's profile picture
Festum1 year ago

Одоо дизель хөдөлгүүртэй машинуудыг тэр дотроо ачааны тэрэг болох Лендкрузерүүдийг хот дотор явахыг хориглох нь зүйтэй.

Related Videos

Ирэх жилээс хотынхоо тулгамдсан асуудал болох түгжрэл, хөрс, агаарын бохирдлыг бууруулах хэд хэдэн томоохон төсөл хөтөлбөр хэрэгжүүлнэ. Нэн тэргүүнд хотод яндангүй бүсчлэл тогтоож, эхлээд 20 мянган айлын хийн халаагуурт шилжүүлэх ажлыг эхлүүлнэ. Мөн давхар шаталтад зуухыг хэрэглээнд нэвтрүүлж, түлшийг шат дараатай өөрчлөх ажлыг богино хугацаанд хийхээр төлөвлөсөн. Хотын агаарын бохирдлын 50 гаруй хувийг гэр хорооллоос гарч буй утаа, 30 орчим хувийг хотод бүртгэлтэй 804 мянган тээврийн хэрэгслээс гарч буй утаа үлдсэн хувийг 170 орчим том, жижиг уурын зуухны утаа бүрдүүлж байна гэсэн судалгаа бий. Бид дээрх эх үүсвэр бүр дээр богино хугацаанд авах төлөвлөгөө боловсруулсан. Тухайлбал нийтийн тээврийн автобуснуудыг шат дараатай хийн болон цахилгаан хөдөлгүүртэй болгох мөн хүлцэх хэмжээний илүү хэмжээний агаарын бохирдол ялгаруулж буй тээврийн хэрэгслийг хөдөлгөөнд оролцуулахгүй байх зэрэг арга хэмжээ авахаар төлөвлөөд байна.

Х.Нямбаатар

11,836 views • 1 year ago

Нийслэлийн зүгээс утаа багасгаж, гэр хорооллыг бууруулах, агаар, хөрсний бохирдлоос ангижрах шийдлийг орон сууцжуулах бодлого гэж тодорхойлсон. Бид нүүрс болон утаа гаргах бусад төрлийн түлшнээс татгалзаж, дараагийн эх үүсвэрийг эрэлхийлэх цаг ирсэн. Улаанбаатар хотын агаар, хөрсний бохирдлыг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулж, иргэдийн ая тухтай, таатай орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх төслийн хүрээнд Сэлбэ, Баянхошуу болон Ханын материалд 20.000 айлын цогцолбор хороолол барина. Ингэхдээ төрийн болон нийгмийн бүхий л төрлийн үйлчилгээг нэг дороос хүртээмжтэй авах боломжийг бүрдүүлэх “20 минутын хот” нэгдсэн төлөвлөлтийг хэрэгжүүлнэ. Уг ажлын эхлэл СБД-ийн 14, ЧД-ийн 14, 18 дугаар хороонд жишиг Сэлбэ дэд төвийг түшиглэн 158 га талбайд 12 мянган айлын цогцолбор хороолол бүхий Сэлбэ хотыг байгуулах ажлын газар чөлөөлөлтийн ажлыг эхлүүлсэн. Энэ хүрээнд 2000 гаруй нэгж талбар чөлөөлөхөөс өнөөдрийн байдлаар 1700 гаруй айлын газрыг чөлөөлөөд байна. Уг төслийн инженерийн дэд бүтэц бүрэн шийдэгдсэн. Барилга угсралтын тендерийг 4 багцад хуваан ирэх сард зарлахаар бэлтгэл ажлыг хангаж байна. Түүнчлэн Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрийн 45 га талбайг хамарч буй Баянхошуу хот төсөлд 5000 айлын орон сууцны хороолол барихаар төлөвлөсөн. Одоогоор инженерийн бүтээн байгуулалтын ажил дууссан бөгөөд эхний ээлжийн 440 айлын ногоон орон сууцын барилга угсралтын ажил үргэлжилж байна. Эдгээр төслүүд ашиглалтад орсноор жилд нүүрсхүчлийн хийг 142 мянган тонноор бууруулах боломжтой гэсэн судалгааг албаныхан гаргасан. Мөн Сонгинохайрхан дүүргийн 5, 6 дугаар хороо, Ханын материал орчмын 9.7 га талбайд 3000 айлын орон сууцны хорооллыг 2027 онд ашиглалтад оруулна. Тодруулбал “Хайрхан” хороолол “МТ” шатахуун түгээх станц хоёрын голын хошуу хэсэгт төлөвлөлт хийсэн. Жилд 72 мянган тонн нүүрсхүчлийн хий бууруулах боломжтой уг төслийн газар чөлөөлтийн явц 60 хувь буюу 135 нэгж талбарыг чөлөөлөөд байна. Нийслэлийн агаарын бохирдлыг үүсгэгч эх үүсвэрийн 70 орчим хувийг гэр хорооллын 198 мянган яндангаас гарч буй утаа эзэлж байгаа гэсэн судалгаа гарсан. Тиймээс Улаанбаатар хотын яндангүй бүсийг бий болгоно. Ирэх гуравдугаар сард багтааж 20 мянган айлыг хийн түлштэй холбох ажлыг эхлүүлж, арваннэгдүгээр сард багтааж 20 мянган айлын хийн түлшинд шилжүүлнэ. Ингэхдээ нийслэлийн хөрөнгөөр дотор тоноглолтой нь хийнэ. Улаанбаатар хотын агаар, орчны бохирдлыг үлэмж бууруулах шийдэл бол орон сууцжуулах бодлого. Гэтэл өнөөдөр манай хот эрчим хүч, дулааны дутагдалтай. Гэр хорооллыг орон сууцжуулах цогц төлөвлөлтийн хүрээнд Улаанбаатар хот эрчим хүчний зургаан төсөл хэрэгжүүлэхээр бэлтгэл ажлаа хангаж байна. Зарим төслийн ТЭЗҮ батлагдсан бол зарим төслийн урьдчилсан ТЭЗҮ-ийг боловсруулж байна. Үүний хамгийн том төсөл нь 25 жил зөвхөн цаасан дээр яригдсан V цахилгаан станц. Уг төсөлд хөрөнгө оруулах сонирхолтой аж ахуйн нэгжтэй хэлэлцээр хийсэн. Одоогоор хүчин төгөлдөр бичиг баримт үйлдэгдээгүй байгаа учраас ийм аж ахуйн нэгж гэж хараахан хэлж болохгүй байна. Бид V станцыг одоогийн “ТЭЦ II” станцын үнсэн санг түшиглэн батлагдсан бэлэн ТЭЗҮ-ийг үндэслэн төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хийхээр төлөвлөсөн. Мөн Шинэ зуун мод хотын 220 МВт-ийн дулааны цахилгаан станцын төсөл яригдаж байна. Эмээлт эко аж үйлдвэрийн паркийн 24 МВт дулааны цахилгаан станцын төсөлд 2, 3 аж ахуйн нэгж хөрөнгө оруулах сонирхлоо илэрхийлсэн. “Эрдэнэс баянбогд” хүрэн нүүрсний ордыг түшиглэсэн 300 МВт-ын станцын ТЭЗҮ батлагдаж байгаа. Энэ төсөлд бас хөрөнгө оруулагчид сонирхлоо илэрхийлсэн. Улаанбаатар хотын төвлөрсөн хоёр хогийн цэгийг түшиглэн хот шатааж, 18 МВт-ийн эрчим хүч үйлдвэрлэх үйлдвэр байгуулах ажилд урд хөршийн олон аж ахуйн нэгж хамтарч ажиллах саналаа илэрхийлээд байна. Эдгээр төслүүдийг хөдөлгөж, ойрын жилүүдэд ашиглалтад оруулж байж Улаанбаатар хот утаанаасаа салж, агаар, хөрсний бохирдлоо зэрэг шийднэ. Мөн ойрын хугацаанд ирэх жилүүдэд Улаанбаатар хотод хэрэгжүүлэх томоохон төсөл хөтөлбөрүүдэд хөрөнгө оруулалт татах чиглэлээр зарим улс орнуудад ажиллаад ирлээ. Үүнээс онцолбол Их Британийн Засгийн газар, Сангийн яамнаас Монгол Улсын Засгийн газарт гурван тэрбум фунт стерлингийг 15 жилийн хугацаатайгаар метроны төсөлд гаргах баталгааны бичиг ирүүлэхээр болсон. Түүнчлэн хотын удирдлагууд анх удаа урд хөршийн нийслэл Бээжин хотноо том төсөл хөтөлбөрүүдээ танилцуулж, 500 орчим хөрөнгө оруулагчтай уулзалт хийж, мэдээлэл өглөө. Үүний дүнд мөн нэлээдгүй төслүүдэд хөрөнгө оруулах сонирхолтой аж ахуйн нэгжүүд дэлгэрэнгүй мэдээлэл аваад бичиг цаасны ажилдаа орох бэлтгэл хангаж байна.

Х.Нямбаатар

24,413 views • 1 year ago

Улаанбаатар хотын гэр хорооллын өрхүүд өнөө жил 350 мянган тонн хагас коксон түлш түлнэ. Тэгвэл Улаанбаатарын агаарын чанар яагаад ийм муу байна вэ... Гэр хорооллын айл өрхүүдээс гадна хэд хэдэн бохирдуулагч эх үүсвэр бий. Тодруулбал, • Нам даралтын зуухтай халуун ус нийтийн байр, дугуй засвар зэрэг 2306 гаруй байгууллага жилд 163 мянган тонн түүхий нүүрс түлж байна. • Усан болон уурын халаалттай арьс шир, хөөсөнцрийн 74 үйлдвэр жилд 216 мянган тонн түүхий нүүрс хэрэглэнэ. • Дулаан үйлдвэрлэх тусгай зөвшөөрөлтэй, 100-4200 кВт-ын зуухтай 172 байгууллага 100 мянган тонн түүхий нүүрс хэрэглэж байна. Үүний 14 нь сургууль, 6 нь цэцэрлэг. Тиймээс Ирэх жил энэ сургууль, цэцэрлэгүүдийг хийн болон цахилгаан халаалтад шилжүүлэх албан бичгийг Боловсролын сайд П.Наранбаярт хүргүүлнэ. Хэрэв шилжүүлэхгүй бол эдгээр байгууллагын тусгай зөвшөөрлийг цуцална. • ӨЭМТ, хорооны байр, амралтын газар болон сувилал зэрэг 98 байгууллага түүхий нүүрс хэрэглэдэг. Эдгээрийг хийн болон цахилгаан халаагуурт шилжүүлнэ. Автомашины яндангаас гарч буй бохирдлыг энд дурдсангүй. Дээрх тоон дээр дулаан, цахилгаан үйлдвэрлэдэг 5 том станц бий. Эдгээр байгууллагаас энэ жил агаарын чанарын үзүүлэлтээр хамгийн муу гарсан нь 3-р цахилгаан станц. Осол гарсантай холбоотойгоор ийм дүн гарсан болов уу. Энэ талаар Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнд усан болон цахилгаан шүүлтүүртэй болгож, агаарын бохирдлыг бууруулахад хамтарч ажиллах албан бичиг хүргэнэ.

Х.Нямбаатар

23,410 views • 8 months ago

Гэр хорооллын айл, өрхүүдийг үе шаттайгаар хийн болон цахилгаан халаагуурт шилжүүлэх ажлыг эхлүүлнэ. Мэдээж нэн тэргүүнд айл өрхүүд дулаан алдагдлаа бууруулж, хатуу түлш буюу сайжруулсан түлшнээс татгалзаж, хийн болон цахилгаанаар халаалтаа шийдье гэдгээ илэрхийлэх ёстой. Эхний ээлжид ирэх халаалтын улирлаас өмнө 10 мянган айлыг цахилгаан халаагуур, 20 мянган өрхийг хийн халаагуурт шилжүүлэх боломжтой. Манайхан хийн хэрэглээнд төдийлөн дасаагүй байгаа учраас хийн халаагуур хэрэглэхгүй гэвэл цахилгаан халаагуур сонгох боломжийг нь олгоно. Гэхдээ нэн тэргүүнд дулаан алдалтаа бууруулах шаардлагатай. Хэрэглээний үнийн тухайд бид хэд хэдэн төрлийн хийн болон цахилгаан халаагуурыг туршиж үзсэн. Хүчин чадлын хувьд 50 ам метр хүртэлх болон түүнээс дээш талбайтай байшинд хэрэглэх гэсэн сонголтууд бий. Хэрэглээний үнийг хэрэглэгчид дарамтгүй байдлаар шийдэхийн тулд “Таван толгой түлш” ХХК-ийн түлшийг иргэдэд хямд үнээр хүргэхийн тулд хөнгөлж буй нөхцөлөөр шийдэх боломжтой. Товчхондоо сайжруулсан түлшний үйлдвэрлэлийг 30 мянган өрхөөр бодож хасаад, түүний өртгийг хийн болон цахилгаан халаагуурт шилжсэн айл өрхүүдийн хэрэглээнээс сард 100 хүртэл мянган төгрөгөөр хөнгөлөхөөр төлөвлөөд байна. Нэмээд хэлэхэд шөнийн хэрэглээний тариф хөнгөлөлт дээр нэмээд хийн болон цахилгаан халаагуурын хөнгөлөлт ороод ирэхээр хэрэглэгчид дарамтгүй хувилбар үүснэ гэж найдаж байна. Түүнчлэн айл өрхүүдэд аюулгүй ажиллагаа, хэрэглээ талаас нь заавар зөвлөгөөг мэргэжлийн байгууллагууд өгнө. Ингэж яндангаа буулгаж, агаарын бохирдлоосоо сална.

Х.Нямбаатар

14,219 views • 1 year ago

Түгжрэлийг бууруулах ажлын хүрээнд дөрвөн байршилд нүхэн гарц байгуулах төслийг хэрэгжүүлж байгаа. Эхний нүхэн гарц буюу 5 шарын нүхэн гарц ашиглалтад орсон, өнгөрсөн долоо хоногт Геологийн төв лабораторийн уулзварт хэрэгжүүлж буй нүхэн гарцын төслийг танилцуулсан. Өнөөдөр “Хермес” төвийн төмөр замын нүхэн гарцын төслийн байршил дээр ажиллаж байна. Уг нүхэн гарцыг энэ ондоо багтаан ашиглалтад оруулахад ойролцоо байрлаж буй аж ахуйн нэгжүүдийн оролцоо маш чухал байна. Нүхэн гарцын хөдөлгөөн зохион байгуулалттай холбоотойгоор 9 аж ахуйн нэгж хашаагаа бага зэрэг татчихвал ажил эрчтэй урагшлах юм. Нүхэн гарцын барилга угсралтын ажлыг төмөр замын тээвэрт саад болохгүйгээр гүйцэтгэж байгаа бөгөөд ажил төлөвлөгөөний дагуу үргэлжилж байна. Харин 4 дэх нүхэн гарцыг “Дүнжингарав” худалдааны төвийн хойд хэсэгт хийхээр төлөвлөж байгааг дуулгая. Түгжрэл бууруулах ажилд хувь хувьсгалгүй хамтдаа ойлголцож ажиллах нь юу юунаас илүү чухал байна..

Х.Нямбаатар

15,677 views • 11 months ago