Video wird geladen...

Video konnte nicht geladen werden

Zur Startseite

Урт цагааны гудамжны далд зогсоол улсын комисс ажиллаж, ашиглалтад орлоо. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан зогсоол, цахилгаан машины зогсоол, сул зогсоолын мэдээллийг авах боломжтой ухаалаг систем зэргийг шийдэж өгсөн. Зогсоолын тоог нэмэх боломж байсан хэдий ч хөрсний усны асуудлаас болж тоо бага зэрэг багассан. Бид цаашид хотын төвд далд зогсоолуудыг...

14,747 Aufrufe • vor 8 Monaten •via X (Twitter)

28 Kommentare

Profilbild von Batu
Batuvor 8 Monaten

УБ хотын 100 жилийн түүхийг 1000 ажлын байрын хамт устгаад ийм матрын юмаар яах гэсийн, энэ хотод чинь машин биш хүмүүс амьдардаг. Зайлаарай.

Profilbild von Goviin huu
Goviin huuvor 8 Monaten

@serodmusic Одоо энэ зогсоолыг ажиллуулсан нэртэй хэдэн тэрбумтнууд МАНгасын бөгс долоогчдоос төрөх болно!!! @KhNyambaatar

Profilbild von Х.Оюун
Х.Оюунvor 8 Monaten

Төр хувь хүний хийж чадах новшийн юм хийх ээ хэзээ болих юм бэ

Profilbild von amaZING ПАПаав
amaZING ПАПаавvor 8 Monaten

Сонгон шалгаруулалт хаагуур яаж явах вэ? Зөвхөн мэдээлэлд ойр хүмүүст л оччихгүй гэх баталгаа байна уу?

Profilbild von 🙈🙉🙊 иргэн 🇲🇳
🙈🙉🙊 иргэн 🇲🇳vor 8 Monaten

Ягаан хиймэл мод ёстой баба бн тэрний оронд амьд мод нь дээрээ

Profilbild von Boldoo
Boldoovor 8 Monaten

Пөөх ямар гоё бөйгууламж болоо вэ?.Хотын хөгжилд өнгө нэмсэн сайхан бүтээн байгуулалт болжээ

Profilbild von Lkh Tserenpuntsag
Lkh Tserenpuntsagvor 8 Monaten

40 тэрбумаар 109 зогсоол барьсан гэхээр нэг тэргүүний бүтээн байгуулалт биш санагдаж бн

Profilbild von Энхцолмон
Энхцолмонvor 8 Monaten

Өчнөөн олон хүний хоол залгуулж байсан байшин устгаад оронд нь хэдхэн машин зогсох зогсоол барьсныг ойлгох ухаан алгадаа.Харин байшинг нь шинэчилээд доор нь машины зогсоол барьсан бол олон хүнд буян болох байсан даа

Profilbild von amar
amarvor 8 Monaten

Чиний боржур хөх нүүрс барилга машины зогсоол хэнд хэрэгтэй юм.Хятадууд баячуудад мөнгө хийж өгч бна.

Profilbild von Nodu
Noduvor 8 Monaten

Өөрийгөө харуулах юм өөр ажил хийдэг нэг ч хүн харуулаач

Profilbild von King Kong
King Kongvor 8 Monaten

mgld tsaanaa l bolhi hiih yumaa.. paar maar ch baij baih shig…

Profilbild von Ганаа
Ганааvor 8 Monaten

Халаалт муу байна. Цонх ингэж цанатаж байсангүй

Profilbild von Googolplex
Googolplexvor 8 Monaten

Одоо тэгээд ашиг гаргаж авах гээд өндөр үнэтэй түрээслэх үү? Эсвэл цагаар тооцох үнэтэй түрээс үү?

Profilbild von Энхбат
Энхбатvor 8 Monaten

машинд ээлгүй зүйлд мөнгө оруул дугуйтай хүн явахаар дулаахан түнээлүүд барь татвар төлөгчидын мөнгө битгий үрээд бай толгой гоо ажилуулдаа

Profilbild von shuvuu
shuvuuvor 8 Monaten

Барилгачидын талбайд дэмий бхө занабазрын МУЗЕЙ гэх мэт түүхэн дурсгалт барилгуудаа нураачиваа

Profilbild von Sukhee Dash
Sukhee Dashvor 8 Monaten

Оноо моноогоо болиорой би лав чамаар хэмжүүлж , чамаар шалгуулж, чамаар алхах үгүйгээ шийдүүлж амьдрахгүй.

Profilbild von Sukhbaatar Ochir
Sukhbaatar Ochirvor 8 Monaten

Дэлхийд Хөрсний усны шинэ шинэ технологи шийдлүүд зөндөө гарсан. Зогсоолын тоо цөөрсөн асуудал байгаа бол төсөвт ХО-аа бас танах ёстой доо.

Profilbild von Dejidma
Dejidmavor 8 Monaten

Одоо 8-н шарга хавьцаа ил машин бүү тавиулаарай да.

Profilbild von Сониуч-Curious
Сониуч-Curiousvor 8 Monaten

👌 баярлалаа👍👏 ярьсанаа хийж үзүүллээ👌 цаашдын ажилд тань амжилт👌

Profilbild von Regmaa Regmaa
Regmaa Regmaavor 8 Monaten

Явган хүний халтар хар гялгар замаа цэвэрлэж хусаачээ.. Халтирч унаад хэцүүдлээ. Хорооллоос Баруун 4 зам хүрдэг уруудсан коток шиг хар гялгар зам орой шөнө халтираад арай юмаа..

Profilbild von Бат Бэрх
Бат Бэрхvor 8 Monaten

сайн бна. гэхдээ 109 машины оронд 5-6 давхар 1000 машины грааш барьсан бол наад хавийн түгжрээг багасгахад илүү их нэмэртэй блаа

Profilbild von shuvuu
shuvuuvor 8 Monaten

Усны гудамж гээд доогуур н усны судалтай. Олон жилийн настай л хийыгээрэй дээ

Profilbild von Batboldaaa
Batboldaaavor 8 Monaten

Энэ хотын төвд түц тавихгүй гэсэн юу болоод байна аа

Profilbild von Tumurbaatar Lkhagvasuren
Tumurbaatar Lkhagvasurenvor 8 Monaten

Сайн бна бро

Profilbild von Хосбаяр
Хосбаярvor 8 Monaten

За ганц сайн ажил хийсэн бн! Баяр хүргэе!

Profilbild von Bayartsetseg.sh
Bayartsetseg.shvor 8 Monaten

@Bataxe13 👏👏👏

Profilbild von batsuuri
batsuurivor 8 Monaten

Яг хойд талын зам нь 2 машин зөрөх боломжгүй хийгдсэн, нэг эгнээг заавал явган хүний замаар 1 талын 2 дугуйгаа гаргаж явдаг. Энийг мэдээж бгаан болов уу.

Profilbild von Gsh
Gshvor 8 Monaten

Сда чи хаачихваа Улаанбаатар хот хөлдчихлөө попроод яваад байдаг яасан бэ

Ähnliche Videos

Хотын хүн амын нягтшил ихсэхийн хэрээр зогсоолын хүрэлцээ бидний өдөр тутмын томоохон асуудлын нэг болоод байна. Хуучин нийгмийн үед баригдсан хотхон, хорооллуудад далд зогсоол гэж байхгүй. Гадна талбайд төлөвлөсөн хэдхэн зогсоол нь хаанаа ч хүрдэггүй. Шинээр ашиглалтад орж байгаа байр хотхонууд ч мөн ялгаагүй шахуу. Үүнээс болоод хот маань хүнд биш машинд зориулсан хот болж хувирлаа. Хотхон, хорооллын дундах замуудынхаа хашлагыг давуулаад машинаа тавьчихдаг, тэргэнцэртэй иргэд, хүүхдийн тэрэг түрсэн хүн байтугай хажуугаар нь зүгээр зөрөхөд ч төвөгтэй нөхцөл байдал хаа сайгүй. Худалдаа үйлчилгээний байгууллагууд хүртэл зогсоолгүйн улмаас худалдаачид өөрсдөө өглөө зогсоолдоо машинаа байрлуулаад орой гардаг байршлууд олон бий. 3, 4-р хороолол, Хүүхдийн 100 орчмын үйлчилгээний байгууллагуудын зогсоолын сэлгэлт маш муу. Энэ мөн л бидний төлөвлөлтийн алдаа. Авто машины өсөлтийг тооцоогүйн уршиг. Дээрх нөхцөл байдлаас үүдээд гадна тохижилт, ногоон байгууламж, амрах салхилах талбай байтугай эвтэйхэн алхах явган зам ч хийхэд хүндрэлтэй болсон. Тиймээс боломжит зай, тайлбайг судалж, далд зогсоол байгуулах ажлыг эрчимжүүлнэ. Ингэж байж гэрийнхээ гадаа машин дундуур сүлждэг биш аажуу тайван явган замаар алхдаг, ногоон байгууламжтай орчинд амраад суудаг орчин бүрдүүлнэ. Үүний эхлэл урт цагаан худалдааны төвийн суурин дээр барьж буй далд зогсоол ашиглалтад орохоор тухайн дүүргийн холбогдох албаныхан болон тээврийн цагдаагийнхан явган замын хашлага давуулж машин тавих, орц, гарц хааж машин байрлуулдаг байдлыг халах ёстой. Машин унаж л байгаа бол зогсоолынхоо төлбөрийг төлөх, дүрэм журам зөрчихгүйгээр бусдад саадгүйгээр машинаа байрлуулж сурах цаг болсон.

Х.Нямбаатар

18,941 Aufrufe • vor 1 Jahr

Хоёр сая орчим хүн амтай Улаанбаатар хотод хөрсний усыг зайлуулах ганцхан станц бий. Тэр нь Хархорины баруун талд байдаг, социйн үед Югослав улсын эрдэмтэд, инженер техникийн ажилчид хийж өгсөн станц. Улаанбаатар хотод 10 орчим цэгт хөрсний усыг зайлуулж, Дунд, Сэлбэ, Туул гол болон бусад инженерийн байгууламж руу жилийн 4 улиралд хөрсний усыг зайлуулах насос станцуудыг байгуулах шаардлагатай. Насос станцгүйн улмаас ААН-үүд бүтээн байгуулалтын ажил хийх боломжгүй болж байна. Ганц жишээ дурдахад, өнгөрсөн баасан гарагт Урт цагааны бүтээн байгуулалтын ажлын геологи хөрсний шинжилгээний талаар ярилцлаа. Хөрснөөс доошоо 1.5 метр ухаад л хөрсний ус гарч байна. Хөрсний усыг зайлуулах гэхээр Урт цагаан орчимд зайлуулж, гадагшлуулах шугам сүлжээ байхгүй. Улаанбаатар хот 1250 км авто замтай ч ердөө 216 км авто зам нь ус зайлуулах системтэй. Үлдсэн 1000 гаруй км зам ус зайлуулах системгүй. Мөн Улаанбаатар хотын нам дор газар суурьшсан айл өрхүүдийн дунд усны зайлуулах систем, шүүрлийн систем болон хөрсний ус зайлуулах систем огт байхгүй. Тиймээс Засгийн газарт хандаж, шийдвэрлүүлэхээр ажиллаж байна.

Х.Нямбаатар

27,750 Aufrufe • vor 2 Jahren

Том оврын машин механизмаар ажил үйлчилгээ эрхэлдэг иргэдийн үүсгэсэн хэд хэдэн зогсоол хотын хэмжээнд бий. Гурвалжингийн гүүрний баруун тал, Нисэхийн уулзварын хойд тал, 32-ийн тойргоос 17-ийн автобусны буудал орох замд зэрэг хэд хэдэн газарт ийм зогсоол бий. Олны хөлийн газар, хөдөлгөөн ихтэй замын хажууд том оврын машин техник байх нь зохимжгүй шүү дээ. Тос, масло, шингэнээс авхуулаад ойр орчиндоо ч бохирдол их үүсгэдэг. Баянгол дүүргийнхэн гурвалжингийн гүүрний орчимд том оврын машин техник болон элс, цемент, хайрга зөвшөөрөлгүй зардаг зөрчлийг арилгаж, БГД-ийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт 3621 ам метр талбай гарган нүүлгэн шилжүүлсэн. Хуучин зогсож байсан тухайн орчны явган хүний зам зэргийг сэргээн засварлах ажлыг эхлүүлэхээр болжээ. Цаашид 32-ийн тойрог орчимд үйл ажиллагаа эрхэлж байгаа иргэдийг мөн нүүлгэн шилжүүлнэ. Ер нь манайхан өөрсдөө ажил хөдөлмөр эрхэлж, мөнгө төгрөг олж байгаа бол машин техникээ зогсоох зогсоох зориулалтын зогсоолоо бэлдэх ёстой. Ядаж л хашаа хороондоо зогсоодог баймаар байна. Хотын зүгээс энэ мэт машин техникүүдийг хэд хэдэн байршилд нэгдсэн зогсоолуудтай болгож, лицензжүүлэх ажлыг хийнэ.

Х.Нямбаатар

12,167 Aufrufe • vor 11 Monaten

Улаанбаатарчууд бидний хувьд түгжрэл гэдэг асуудал “толгойны өвчин” болоод удаж байна. Бид түгжрэл бууруулах чиглэлд автозамын системийг өргөтгөх, шинэ гүүр, гарцуудыг байгуулах зэрэг ажлыг хийж байгаа ч төдийлөн эерэг үр дүн гарахгүй байна. Бид энэ удаа Google-ын мэргэжилтнүүдийг урьж, түгжрэл бууруулах ухаалаг систем нэвтрүүлэх чиглэлд хамтарч ажиллахаар боллоо. Замын хөдөлгөөний эрчмийг бодит цаг дээр тодорхойлж, хиймэл оюунаар зохицуулалт хийх системийг нэвтрүүлэхээр ажиллаж байна. Жакарта, Хамбург зэрэг дэлхийн томоохон 10 хотод Google-ын уг системийг нэвтрүүлсэн бөгөөд Улаанбаатар хот 11 дэх хот болж уг системд нэгдэх гэж байна. Улаанбаатар хотын 170 уулзварт хяналтын камер суурилуулах ажил 11-р сард дуусна. Улмаар тухайн камеруудыг Google-ын хиймэл оюун ухаанд суурилсан нэгдсэн системд холбохоор боллоо.

Х.Нямбаатар

36,026 Aufrufe • vor 2 Jahren