Загрузка видео...

Не удалось загрузить видео

На главную

Улаанбаатар хотын хөрсний усны түвшин сүүлийн жилүүдэд эрс нэмэгдсэн. Цаашид хөрсний ус зайлуулах иж бүрэн систем бүрдүүлэхгүй бол эрсдэлтэй нөхцөл байдал үүссэн. Ялангуяа хотын дундуур урсдаг голуудын ойр орчимд байрлах хотхон хорооллуудын суурийн давхар ихээр муудаж байна. Бид энэ чиглэлд гадаадын мэргэжилтнүүдтэй хамтарч ажиллаж байна.

23,285 просмотров • 1 год назад •via X (Twitter)

Комментарии: 10

Фото профиля Тунгалаг.Д
Тунгалаг.Д1 год назад

Улаанхуаранд 8 сарын эхнээс эхлээд одоо хүртэл хөрсний ус бололтой цэвэр ус зүгээр л асгаж бх юм

Фото профиля MickyB 🇲🇳🇺🇦🇮🇱
MickyB 🇲🇳🇺🇦🇮🇱1 год назад

Усны газрынхан, монголын гидрологич хаачсан юм?! Очиж очиж ороZ зөвлөхтөй болцон, айн? Та нар явахгүй ээ.

Фото профиля Нягтлан бодогч нь байна аа
Нягтлан бодогч нь байна аа1 год назад

Голын өехийг самарснаар гол хөрсөн доогуур шургаж өөр газраар гарч ирснээр наад асуудал чинь улам хурцдаад байгаа юм биш үү.

Фото профиля FallMilk
FallMilk1 год назад

Тгд яагаад чулуун родюр нэгдүгээр асуудал болцын Гэснээс энд станртгү бетонон бродюр хиигээд бншүү хха

Фото профиля kub
kub1 год назад

@Okos62812207 Цаанаа хариуцлага хүлээх мэргэжлийн байгууллага байх нь зөв байхдаа ...

Фото профиля badraa adaa
badraa adaa1 год назад

Орос мэрэгжилтэн юм уу... Оросууд ч олиггүй болчихоод байгаа даа.... Мозамбикээс мэрэгжилтэн урьж болоогүймуу...

Фото профиля Zuwhun Mongoldoo
Zuwhun Mongoldoo1 год назад

Маш зөв. Яах аргагүй хөрсний усны асуудлыг шийдэх цаг болсон. Туул гол дагуу байрлаж байгаа орон сууцнуудаас эхлэх хэрэгтэй.

Фото профиля Тамир
Тамир1 год назад

Дотоодыхон яачаад байгаа юм? Бүхэл бүтэн институттай биз дээ!

Фото профиля kharchin_khun
kharchin_khun1 год назад

Барилгууд өндөржилт, картограм гэдэг зүйлийг зурагын шатанд нь хийлгэлгүй газрын гадаргуугын ус зайлуулах гэх тэрнийгээ мэргэжлийн хүнээр тооцуулалгүй 4 булангаа тависан болоол туушиндсаны үр нөлөө одоо баахан лотки трап ухаж заваарах болхон дээ хот төлөвлөлтийн мэргэжилтэн 0

Фото профиля Ганбаа
Ганбаа1 год назад

Олон жил судалсан материал мэргэжилтнүүд байгаа байлгүй дээ

Похожие видео

Хоёр сая орчим хүн амтай Улаанбаатар хотод хөрсний усыг зайлуулах ганцхан станц бий. Тэр нь Хархорины баруун талд байдаг, социйн үед Югослав улсын эрдэмтэд, инженер техникийн ажилчид хийж өгсөн станц. Улаанбаатар хотод 10 орчим цэгт хөрсний усыг зайлуулж, Дунд, Сэлбэ, Туул гол болон бусад инженерийн байгууламж руу жилийн 4 улиралд хөрсний усыг зайлуулах насос станцуудыг байгуулах шаардлагатай. Насос станцгүйн улмаас ААН-үүд бүтээн байгуулалтын ажил хийх боломжгүй болж байна. Ганц жишээ дурдахад, өнгөрсөн баасан гарагт Урт цагааны бүтээн байгуулалтын ажлын геологи хөрсний шинжилгээний талаар ярилцлаа. Хөрснөөс доошоо 1.5 метр ухаад л хөрсний ус гарч байна. Хөрсний усыг зайлуулах гэхээр Урт цагаан орчимд зайлуулж, гадагшлуулах шугам сүлжээ байхгүй. Улаанбаатар хот 1250 км авто замтай ч ердөө 216 км авто зам нь ус зайлуулах системтэй. Үлдсэн 1000 гаруй км зам ус зайлуулах системгүй. Мөн Улаанбаатар хотын нам дор газар суурьшсан айл өрхүүдийн дунд усны зайлуулах систем, шүүрлийн систем болон хөрсний ус зайлуулах систем огт байхгүй. Тиймээс Засгийн газарт хандаж, шийдвэрлүүлэхээр ажиллаж байна.

Х.Нямбаатар

27,750 просмотров • 2 лет назад

Монгол Улсын Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар 2025 оныг Улаанбаатар хотын дэд бүтцийн хөгжлийг дэмжих жил болгон зарлаж, тогтоол баталлаа. Өнөөдөр Улаанбаатар хотод манай улсын нийт хүн амын бараг тал нь амьдарч, ажиллаж байна. Гэтэл бид 600 орчим хүн амьдрахад зориулж, төлөвлөсөн дэд бүтэцтэй, 84 мянган машин зорчих багтаамжтай замын сүлжээтэй хотод аж төрж байна. Түүнээс хойш хэд хэдэн ерөнхий төлөвлөгөө хийсэн боловч хэрэгжилт нь буруу зөрүү явсан. Тиймээс Улаанбаатар хотыг 2040 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөг ирэх долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэх гэж байна. Уг төлөвлөгөөтэй холбогдуулж, хотын дэд бүтцийн шинэ төлөвлөлтийг бий болгох, дэд бүтцээс шалтгаалсан түгжрэл, агаар, хөрсний бохирдлыг шийдвэрлэхийн тулд Монгол Улсын Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ Улаанбаатар хотын дэд бүтцийн хөгжлийг дэмжих зорилт дэвшүүлэн ажиллаж байна.

Х.Нямбаатар

14,909 просмотров • 1 год назад

Монгол Улс бүтээн байгуулалтын маш богинохон улиралтай. Энэ зун бороо, хур тунадас ихээр орох төлөвтэй байгаа тул энэ хугацаа улам л богино болно. Ирэх өвлийг өнөтэй давахын тулд энэ богино хугацаанд маш ажил хийж амжуулах шаардлагатай байна. Тухайлбал Улаанбаатар хотын дулааны шугам сүлжээг өргөтгөн шинэчлэх, шинэ цэвэрлэх байгууламж ашиглалтад орохыг угтуулан Туул 1 коллекторын ажлыг өргөтгөн шинэчилж дуусгах, цэвэр бохир усны шугам сүлжээг шинэчлэх өргөтгөх, Улаанбаатар хотын автозамын 75 хувийг хучиж шинэчлэх, ус зайлуулах шугамыг шинэчлэх, үерийн усны барилга байгууламж, далан шугам сүлжээг шинэчлэх, Сэлбэ дунд голын даланг хүчитгэх зэрэг ажлуудыг хийж амжуулах шаардлагатай байна. Эдгээр ажлуудыг хийхийн тулд Улаанбаатар хотын авто замуудыг олон хоногоор хаах шаардлага үүсдэгийг иргэд надаар хэлүүлэлтгүй мэднэ. Иймд хотын даргын хувьд иргэддээ хандаж хэлхэд та бүхэн машинаа дундаа шэйрлэж, дугуйгаар, богино зайнд явган зорчиж энэ бүтээн байгуулалтын ажилд дэмжлэг үзүүлж өгөхийг хүсэн, уриалж байна.

Х.Нямбаатар

33,888 просмотров • 2 лет назад

Улаанбаатарчууд бидний хувьд түгжрэл гэдэг асуудал “толгойны өвчин” болоод удаж байна. Бид түгжрэл бууруулах чиглэлд автозамын системийг өргөтгөх, шинэ гүүр, гарцуудыг байгуулах зэрэг ажлыг хийж байгаа ч төдийлөн эерэг үр дүн гарахгүй байна. Бид энэ удаа Google-ын мэргэжилтнүүдийг урьж, түгжрэл бууруулах ухаалаг систем нэвтрүүлэх чиглэлд хамтарч ажиллахаар боллоо. Замын хөдөлгөөний эрчмийг бодит цаг дээр тодорхойлж, хиймэл оюунаар зохицуулалт хийх системийг нэвтрүүлэхээр ажиллаж байна. Жакарта, Хамбург зэрэг дэлхийн томоохон 10 хотод Google-ын уг системийг нэвтрүүлсэн бөгөөд Улаанбаатар хот 11 дэх хот болж уг системд нэгдэх гэж байна. Улаанбаатар хотын 170 уулзварт хяналтын камер суурилуулах ажил 11-р сард дуусна. Улмаар тухайн камеруудыг Google-ын хиймэл оюун ухаанд суурилсан нэгдсэн системд холбохоор боллоо.

Х.Нямбаатар

36,026 просмотров • 1 год назад

⚠️ Аймшигтай осол - ❌ Энэ бол байгалийн үзэгдэл биш – муу төлөвлөлт, чанаргүй гүйцэтгэл! Санзайд асфальт замын цэвдэгт суултаас болж аймшигтай осол гарлаа! 2 жилийн өмнө шинээр тавьсан зам өнөөдөр ийм болчихоод байна. Өвөлдөө овойж, зундаа суулт өгсөөр эцэстээ олон машиныг эвдэж, хүний амь насанд аюул учруулж байна. 🚫 Замын эвдрэл, нөхцөл байдлын талаар анхааруулга тэмдэг тэмдгэлгээ огт байхгүй! 🌡️ Хүйтэн уур амьсгалтай орнуудад энэ асуудлыг бүрэн шийддэг технологи бий. Харин манай хотын удирдлагууд зам барихдаа цэвдэгийг тооцдоггүй, ус зайлуулах системээ анхаардаггүй нь гамшиг дагуулж байна. 👉 Хариуцсан байгууллагууд яаралтай арга хэмжээ авахгүй бол энэ зам дахиад ч олон хүний амь насанд аюул учруулна! ‼️ Та бүхэн энэ мэдээллийг түгээж, холбогдох хүмүүстэй хариуцлага тооцохыг шаардацгаая! #АюултайЗам #ЦэвдэгтСуулт #ХотынУдирдлагаАнхаар #ЗамЗасвар #АюулгүйБайдал

Ariunbold Purevsuren

29,895 просмотров • 1 год назад