Загрузка видео...

Не удалось загрузить видео

На главную

Х.Нямбаатар: Гэр хорооллын АГААРЫН БОХИРДОЛ буурч, агаарын чанар САЙЖИРСАН‼️ Харин ДЦС-уудаас гарах агаарын бохирдол НЭМЭГДЭЖ байна‼️

31,445 просмотров • 8 месяцев назад •via X (Twitter)

Комментарии: 0

Нет доступных комментариев

Здесь появятся комментарии из оригинального поста

Похожие видео

Ирэх жилээс хотынхоо тулгамдсан асуудал болох түгжрэл, хөрс, агаарын бохирдлыг бууруулах хэд хэдэн томоохон төсөл хөтөлбөр хэрэгжүүлнэ. Нэн тэргүүнд хотод яндангүй бүсчлэл тогтоож, эхлээд 20 мянган айлын хийн халаагуурт шилжүүлэх ажлыг эхлүүлнэ. Мөн давхар шаталтад зуухыг хэрэглээнд нэвтрүүлж, түлшийг шат дараатай өөрчлөх ажлыг богино хугацаанд хийхээр төлөвлөсөн. Хотын агаарын бохирдлын 50 гаруй хувийг гэр хорооллоос гарч буй утаа, 30 орчим хувийг хотод бүртгэлтэй 804 мянган тээврийн хэрэгслээс гарч буй утаа үлдсэн хувийг 170 орчим том, жижиг уурын зуухны утаа бүрдүүлж байна гэсэн судалгаа бий. Бид дээрх эх үүсвэр бүр дээр богино хугацаанд авах төлөвлөгөө боловсруулсан. Тухайлбал нийтийн тээврийн автобуснуудыг шат дараатай хийн болон цахилгаан хөдөлгүүртэй болгох мөн хүлцэх хэмжээний илүү хэмжээний агаарын бохирдол ялгаруулж буй тээврийн хэрэгслийг хөдөлгөөнд оролцуулахгүй байх зэрэг арга хэмжээ авахаар төлөвлөөд байна.

Х.Нямбаатар

11,836 просмотров • 1 год назад

Улаанбаатар хотын гэр хорооллын өрхүүд өнөө жил 350 мянган тонн хагас коксон түлш түлнэ. Тэгвэл Улаанбаатарын агаарын чанар яагаад ийм муу байна вэ... Гэр хорооллын айл өрхүүдээс гадна хэд хэдэн бохирдуулагч эх үүсвэр бий. Тодруулбал, • Нам даралтын зуухтай халуун ус нийтийн байр, дугуй засвар зэрэг 2306 гаруй байгууллага жилд 163 мянган тонн түүхий нүүрс түлж байна. • Усан болон уурын халаалттай арьс шир, хөөсөнцрийн 74 үйлдвэр жилд 216 мянган тонн түүхий нүүрс хэрэглэнэ. • Дулаан үйлдвэрлэх тусгай зөвшөөрөлтэй, 100-4200 кВт-ын зуухтай 172 байгууллага 100 мянган тонн түүхий нүүрс хэрэглэж байна. Үүний 14 нь сургууль, 6 нь цэцэрлэг. Тиймээс Ирэх жил энэ сургууль, цэцэрлэгүүдийг хийн болон цахилгаан халаалтад шилжүүлэх албан бичгийг Боловсролын сайд П.Наранбаярт хүргүүлнэ. Хэрэв шилжүүлэхгүй бол эдгээр байгууллагын тусгай зөвшөөрлийг цуцална. • ӨЭМТ, хорооны байр, амралтын газар болон сувилал зэрэг 98 байгууллага түүхий нүүрс хэрэглэдэг. Эдгээрийг хийн болон цахилгаан халаагуурт шилжүүлнэ. Автомашины яндангаас гарч буй бохирдлыг энд дурдсангүй. Дээрх тоон дээр дулаан, цахилгаан үйлдвэрлэдэг 5 том станц бий. Эдгээр байгууллагаас энэ жил агаарын чанарын үзүүлэлтээр хамгийн муу гарсан нь 3-р цахилгаан станц. Осол гарсантай холбоотойгоор ийм дүн гарсан болов уу. Энэ талаар Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнд усан болон цахилгаан шүүлтүүртэй болгож, агаарын бохирдлыг бууруулахад хамтарч ажиллах албан бичиг хүргэнэ.

Х.Нямбаатар

23,410 просмотров • 8 месяцев назад