Video wird geladen...

Video konnte nicht geladen werden

Zur Startseite

Х.Нямбаатар: Жолооч нар долоо хоногт 3 төрлийн 5 сая зөрчил үйлдэж байна‼️ Улаанбаатар хот "ДҮРЭМГҮЙ ХОТ"-ын хэлбэр рүү явж байгаа учраас хиймэл оюун ухаан бүхий камерийн нэгдсэн системээр хариуцлага тооцно. Ингэснээр ТҮГЖРЭЛ 20-30 хувиар буурна‼️

21,207 Aufrufe • vor 1 Jahr •via X (Twitter)

10 Kommentare

Profilbild von 𝓣𝓼.𝓑𝓪𝓽-𝓔𝓻𝓭𝓮𝓷𝓮 🕉
𝓣𝓼.𝓑𝓪𝓽-𝓔𝓻𝓭𝓮𝓷𝓮 🕉vor 1 Jahr

Заримдаа шал худлаа зөрчил ирүүлээд байна лээ. Бас цагдаагийн дохиог тооцохгүй байна лээ

Profilbild von Дэггүй жаал
Дэггүй жаалvor 1 Jahr

Юу ш..г..д байгаан бэ, хиймэл оюун ухаанаа өөрөө ойлгоогүй царай гаргачаад. Замаа олигтой засаж чадахгүй хэвтэж AI ярихаар дотор муухайрч байна, дүнхүү минь

Profilbild von Lkhagvasuren⚡️
Lkhagvasuren⚡️vor 1 Jahr

@KhNyambaatar гэрлэн дохионуудаа секунд харуулдаг болгочих, шар гэрэл хэдэн секунд асдаг юм бэ? Бодвол уулзварт орсон машин гарч амжихыг тооцдог байлгүй, ихэнх гэрлэн дохионы шар байхгүйтэй адил хурдан шилжиж бна. Тэрнээс болж улаанаар орсон гэсэн торгууль их бна

Profilbild von Монгол жиргээч 🐦
Монгол жиргээч 🐦vor 1 Jahr

Тухайн шийдвэр бүрт нь түгжрэл 20-30% буурсаар одоо түгжрэл үлдсиймуу 😂😂😂

Profilbild von Bats
Batsvor 1 Jahr

цагдаа зохицуулаад явуулсан хойно нь бас оюунаа дүрэм зөрчсөн гээд л бна лээ... даяаргаатай наасанннн

Profilbild von chuluun
chuluunvor 1 Jahr

Ихэнхи хүмүүс машин барьж байхдаа утасаа оролдож байна. Зарим нь лайв хийж байна. Энэ асуудлыг цэгцэлмээр байна.

Profilbild von otgontulga namkhai
otgontulga namkhaivor 1 Jahr

Haha, teneg sda, oorsdoo duremtei amidruulax orchin, noxtsol burduulsen yum shig.

Profilbild von Мишиг Гүн
Мишиг Гүнvor 1 Jahr

Сансарын РЦНК -гийн ногоон байгууламжийг тэр чигт нь хашаалаад хороолол барих гэж байна. Энэ яг юу болоод байнаа ? 2 , 3 жилийн өмнө л огт байр бариулахгүй ногоон байгууламж бариулна гэж шийдвэр гараагүй билүү ????

Profilbild von Yadmaa.N
Yadmaa.Nvor 1 Jahr

Наад ухаалаг нэртэй „тэнэг“ систем чинь ногоон гэрлээр эргэж байхад дүрэм зөрчлөө гэж бүртгээд байгааг юу гэж ойлгох вэ? Та нарын идсэн ₮-г хуулиа мөрдөж шударгаар амьдарсан бид яагаад төлөх ёстой юм! 😡

Profilbild von batar
batarvor 1 Jahr

Ха ха бүгдээрээ дүрмээр яваад эхэлбэл бараг 20-30 нэмэгдэнэ бх аа. Дүрэм зөрчиж бж л гайгүй явдаг даа …

Ähnliche Videos

Улаанбаатарчууд бидний хувьд түгжрэл гэдэг асуудал “толгойны өвчин” болоод удаж байна. Бид түгжрэл бууруулах чиглэлд автозамын системийг өргөтгөх, шинэ гүүр, гарцуудыг байгуулах зэрэг ажлыг хийж байгаа ч төдийлөн эерэг үр дүн гарахгүй байна. Бид энэ удаа Google-ын мэргэжилтнүүдийг урьж, түгжрэл бууруулах ухаалаг систем нэвтрүүлэх чиглэлд хамтарч ажиллахаар боллоо. Замын хөдөлгөөний эрчмийг бодит цаг дээр тодорхойлж, хиймэл оюунаар зохицуулалт хийх системийг нэвтрүүлэхээр ажиллаж байна. Жакарта, Хамбург зэрэг дэлхийн томоохон 10 хотод Google-ын уг системийг нэвтрүүлсэн бөгөөд Улаанбаатар хот 11 дэх хот болж уг системд нэгдэх гэж байна. Улаанбаатар хотын 170 уулзварт хяналтын камер суурилуулах ажил 11-р сард дуусна. Улмаар тухайн камеруудыг Google-ын хиймэл оюун ухаанд суурилсан нэгдсэн системд холбохоор боллоо.

Х.Нямбаатар

36,026 Aufrufe • vor 2 Jahren

Ирэх 4 жил нийслэл Улаанбаатар хотын хувьд их бүтээн байгуулалт, үсрэнгүй хөгжил цэцэглэлтийн жилүүд байх болно. Бид Улаанбаатар хот цоо шинэ тэсрэлт хийх бэлтгэл ажлыг хангаж байна. Үүний тулд нэн түрүүнд эрх зүйн орчноо бүрдүүлсэн. Одоо эдийн засгийн тааламжтай нөхцөл бүрдүүлж, хот төлөвлөлтийн ажлыг хийж байна. Ингэж байж бүтээн байгуулалтын ажлууд бодитоор эхлэх учиртай. Нийслэлийн төр, захиргааны байгууллагуудын удирдлагаар ажиллаж байгаа хүмүүс ажлаа шинэчилж, шинэ санаачилга гаргаж ажилламаар байна. Би та бүхний өдөр тутмын ажилд оролцохгүй гэхдээ шинэ санаа, санаачилгыг дэмжиж, хамтарч ажиллахад бэлэн байна. Улаанбаатар хот анх удаа баттерей станцын тендерийг зарлахаар бэлтгэл ажлыг хангаж байна. Ингэснээр хот шөнийн цагт эрчим хүчээ хямд үнээр хуримтлуулж аваад, оргил ачааллын үед эрчим хүчээ худалдах юм. Үүгээр зээлийн эргэн төлөлтийг хийхээр төлөвлөсөн. УИХ-ын сонгууль ирэх долоо хоногт дүнгээ гаргаж, улсын ажил үргэлжилдгээрээ үргэлжилнэ. Нийслэлийн ажил, амьдрал зогсохгүй цааш үргэлжлэх ёстой.

Х.Нямбаатар

31,441 Aufrufe • vor 2 Jahren

Улаанбаатар хотын нийтийн тээвэр цахим системд бүрэн шилжсэн. Нийтийн тээврийн автобусаар зорчихдоо нийтийн тээврийн автобусны төлбөрийн карт болон бүх төрлийн банкны карт мөн бусад төрлийн төлбөрийн хэрэгслүүдийг ашиглан өөрт хялбар байдлаар төлбөрөө төлөх боломжийг бүрдүүлсэн. Түүнчлэн автобус доторх хяналтын камерууд дүрсийг бодит цагаар хяналтын төв рүү илгээж байгаа тул жолооч хөдөлгөөнд оролцож байхдаа утсаар ярих, тамхи татах, эгнээ байр буруу эзлэх, хурд хэтрүүлэх зэрэг зөрчил үлэмж хэмжээгээр багасаж байна. Мөн зорчигч тоолох систем ажиллаж, автобусанд суусан зорчигчийн тоо төлсөн төлбөр хоёрын дүнг харьцуулж, дүгнэлт хийж байгаа. Мөн автобусны буудлууд дээр дэлгэц байршуулах ажил үргэлжилж байна. Ингэснээр ямар чиглэлийн автобус хаана явж байгаа, хэдэн минутын дараа ирэх боломжтой зэрэг мэдээллийг харах боломж бүрдэнэ.

Х.Нямбаатар

12,253 Aufrufe • vor 1 Jahr