Loading video...

Video Failed to Load

Go Home

Улаанбаатар хотын нийтийн тээвэр цахим системд бүрэн шилжсэн. Нийтийн тээврийн автобусаар зорчихдоо нийтийн тээврийн автобусны төлбөрийн карт болон бүх төрлийн банкны карт мөн бусад төрлийн төлбөрийн хэрэгслүүдийг ашиглан өөрт хялбар байдлаар төлбөрөө төлөх боломжийг бүрдүүлсэн. Түүнчлэн автобус доторх хяналтын камерууд дүрсийг бодит цагаар хяналтын төв рүү илгээж байгаа тул...

12,253 views • 1 year ago •via X (Twitter)

11 Comments

Jakky's profile picture
Jakky1 year ago

Буудал дээр зогсож бгаа автомашинуудтай хатуу тэмцэмээр бна! Үүнээс болж автобус буудалдаа орж зогсохгүй иргэд бууж суухад төвөгтэй бна! Мөн зам хааж түгжрэл нэмээд бна шүү! Даргаа!

Hidden0_0's profile picture
Hidden0_01 year ago

Зорчигчдоос жолооч бэлэн мөнгө авах нь багассан ч огт авахаа болиогүй л бнлээ. Мөнгө авсан хэвээрээ. Энэ тэгээд бүрэн хяналтад орж, цахимжсан нь уу? Цалин хөлс нэмж, хариуцлагажуулсан л гд бсн хаана бн? Хулгайтай тэмцэхээр ажиллах хүн олдохгүй бн уу?

Д.Ган-Од's profile picture
Д.Ган-Од1 year ago

@altantuya_t Байрлал илрүүлэх, хаана явж байгаа нь харагдах, хэдэн минутийн дараа аль буудалд ирэх зэрэг нь тодорхой болбол бүрэн цахимжих байх

Мөнхөө's profile picture
Мөнхөө1 year ago

Энэ том цул болсон гэр хорооллын дундуур нийтийн тээврийн автобус явуулж болохгүй юу

Sailrock South Caicos's profile picture
Sailrock South Caicos2 years ago

Sailrock South Caicos Is a Meticulously Planned Low-Density Community of Villas and Suites for Sale in the Turks & Caicos Islands. Nestled Between Two Beaches, Sailrock Is a Sunrise-Sunset Beachfront Haven Offering Unmatched Privacy That Spans for Miles.

The sky is the limit 🇲🇳's profile picture
The sky is the limit 🇲🇳1 year ago

Цаг нь болоогүй бхад хүнээ авахгүй, эрт буугаад явчих юмаа өөлгүй энэ хүйтэнд

Ganbaatar Da's profile picture
Ganbaatar Da1 year ago

Автобусан дотор жолооч шиг хулгайч алга байнга бэлэн мөнгө авч утсаар ярьж яваа харагдах юм тэр хулгайч жолооч руу нь камерын тусгалыг нь тааруулмаар юмаа эсвэл тааруулангуут өөрсдөө өнцгийг нь өөрчилчдөг ч байж магадгүй

sam ganbaa's profile picture
sam ganbaa1 year ago

Банкны картаар өдөрт 4 удаа суух боломжгүй юм бна. Суух болгондоо 1000 төгрөг төлөхийн бна. Заавал автобусны карт авч цэнэглэх юм бна

Ganzos SH's profile picture
Ganzos SH1 year ago

Эрээнээс дор хот боллоо. Нянгараа

Jagaa's profile picture
Jagaa1 year ago

Хотод хэвлэл мэдээллийн ажилтны ч хэрэг алгадаа. Маркетингаа Нямка өөрөө хийгээд явчих юм. Алдаа ч байна, оноо ч байна

Бор өвөө's profile picture
Бор өвөө1 year ago

@EUsuhbyr Бэлэн мөнгө авдаг хулгайч жолооч руу камерын тусгалын тааруулах хэрэгтэй

Related Videos

Дунд сургуулийн сурагчид дүрсгүйтэн нийтийн тээврээр зорчихдоо автобусны сандлын бүрээс зүсэж, 1.5 сая төгрөгний эд хөрөнгө сүйдэллээ. Мөн ослын үед ашиглах зориулалттай алхыг авч явах зөрчил гаргасаар байна. Үүний өмнө нэр бүхий иргэд автобусанд суурилуулсан гар утасны цэнэглэх залгуурт хог хаягдал чихэн эвдэлсэн тохиолдол гарсан. Улаанбаатар хотын нийтийн тээвэрт шинээр нэвтрүүлсэн Yutong загварын автобус нь гадна талдаа 3, дотор талдаа 4 камераар бичлэг хийж баримтжуулан 2 сарын хугацаатай хадгалах хүчин чадалтай. Иймд автобусанд үйлдэгддэг халаасны хулгай, танхайн, олон нийтийн эд хөрөнгийг сүйдэлсэн үйлдлийг баримтжуулан арга хэмжээ авч байна. Иргэд, зорчигчид та бүхнийг автобусаар соёлтой үйлчлүүлж, нийтийн хөрөнгөдөө гамтай хандахыг уриалж байна. Хотын соёл танаас эхэлнэ.

Д. УУГАНБААТАР

40,521 views • 2 years ago

Улаанбаатарчууд бидний хувьд түгжрэл гэдэг асуудал “толгойны өвчин” болоод удаж байна. Бид түгжрэл бууруулах чиглэлд автозамын системийг өргөтгөх, шинэ гүүр, гарцуудыг байгуулах зэрэг ажлыг хийж байгаа ч төдийлөн эерэг үр дүн гарахгүй байна. Бид энэ удаа Google-ын мэргэжилтнүүдийг урьж, түгжрэл бууруулах ухаалаг систем нэвтрүүлэх чиглэлд хамтарч ажиллахаар боллоо. Замын хөдөлгөөний эрчмийг бодит цаг дээр тодорхойлж, хиймэл оюунаар зохицуулалт хийх системийг нэвтрүүлэхээр ажиллаж байна. Жакарта, Хамбург зэрэг дэлхийн томоохон 10 хотод Google-ын уг системийг нэвтрүүлсэн бөгөөд Улаанбаатар хот 11 дэх хот болж уг системд нэгдэх гэж байна. Улаанбаатар хотын 170 уулзварт хяналтын камер суурилуулах ажил 11-р сард дуусна. Улмаар тухайн камеруудыг Google-ын хиймэл оюун ухаанд суурилсан нэгдсэн системд холбохоор боллоо.

Х.Нямбаатар

36,026 views • 2 years ago

Ирэх жилээс хотынхоо тулгамдсан асуудал болох түгжрэл, хөрс, агаарын бохирдлыг бууруулах хэд хэдэн томоохон төсөл хөтөлбөр хэрэгжүүлнэ. Нэн тэргүүнд хотод яндангүй бүсчлэл тогтоож, эхлээд 20 мянган айлын хийн халаагуурт шилжүүлэх ажлыг эхлүүлнэ. Мөн давхар шаталтад зуухыг хэрэглээнд нэвтрүүлж, түлшийг шат дараатай өөрчлөх ажлыг богино хугацаанд хийхээр төлөвлөсөн. Хотын агаарын бохирдлын 50 гаруй хувийг гэр хорооллоос гарч буй утаа, 30 орчим хувийг хотод бүртгэлтэй 804 мянган тээврийн хэрэгслээс гарч буй утаа үлдсэн хувийг 170 орчим том, жижиг уурын зуухны утаа бүрдүүлж байна гэсэн судалгаа бий. Бид дээрх эх үүсвэр бүр дээр богино хугацаанд авах төлөвлөгөө боловсруулсан. Тухайлбал нийтийн тээврийн автобуснуудыг шат дараатай хийн болон цахилгаан хөдөлгүүртэй болгох мөн хүлцэх хэмжээний илүү хэмжээний агаарын бохирдол ялгаруулж буй тээврийн хэрэгслийг хөдөлгөөнд оролцуулахгүй байх зэрэг арга хэмжээ авахаар төлөвлөөд байна.

Х.Нямбаатар

11,836 views • 1 year ago