Video wird geladen...

Video konnte nicht geladen werden

Zur Startseite

Энэ жил гол гудам замуудынхаа явган хүний замыг нэг мөр шинэчлээд дуусгая гэдэг байдлаар ажил эхлүүлсэн. Ажил авсан зарим аж ахуйн нэгжүүд ажлыг үнэхээр оромдож байна. Манайхны хэлдэгчлэн цүнхний компаниудыг цаашид тендерт оролцуулахгүй байх, хар жагсаалтад орох ажлыг хийхгүй бол хотын ажил амьдралыг талаар нэг болгоод байна. Даахгүй нохой...

26,586 Aufrufe • vor 1 Jahr •via X (Twitter)

0 Kommentare

Keine Kommentare verfügbar

Kommentare vom Original-Post werden hier angezeigt

Ähnliche Videos

Урт цагааныг буулгах гэж 10 жил дуншсан. Бид сая нурааж дуусгалаа. Байранд нь иргэдээс асууж, ногоон байгууламж байгуулах шийд гаргасан. Голын голдирол өөрчилж, үерийн эрсдэл үүсгэсэн шунхлайг нүүлгэн шилжүүлж газрыг чөлөөлсөн. S Outlet дэлгүүрийн тухайд сар шинийн баяраас өмнө агуулах чөлөөлөх худалдаа хийгээд бараа сэлтээ дуусгая гэдэг хүсэлт тавьсан. Үүний дараа энэ дэлгүүрийг буулгах ажлыг хийнэ. Aqua garden хотхоны тухайд буулгах шийдвэр шүүх дээр гацчихсан байдалтай байна. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нөлөөлөх эрх байхгүй учраас энэ асуудлыг түргэн шийдвэрлэж өгөөч гэдэг хүсэлтээ тавьж байгаа. Нийт нийслэлчүүдийн эрх ашиг яригдаж байгаа учраас энэ асуудлыг түргэн шийдэж өгөх байх гэсэн итгэл байна. Шүүхийн шийдвэр гарсаны дараа Aqua garden хотхоны урд талын 2 блокийг буулгах ажлыг шуурхай хийж дуусгана. Иргэдийн зүгээс хотхон баригдаад байна нураахгүй юм байна гэдэг яриа байна. Энэ бол тухайн аж ахуйн нэгжийн л асуудал. Бид буулгах шийдвэрээсээ буцаагүй.

Х.Нямбаатар

49,365 Aufrufe • vor 2 Jahren

Манай улсын бүтээн байгуулалтын улирал маш богино. Бид энэ жил 30 гаруй байршилд авто зам, замын байгууламжийн ажил төлөвлөөд, тендер зарлаад явж байна. Өнөөдөр хуучнаар “Монноос"-ын үйлдвэрийн хашаагаар нэвт гарч, АПУ-ын хойноос ордог замтай нийлэх замын асуудлаар аж ахуйн нэгжүүдийн удирдлагуудтай уулзлаа. Ирэх долоо хоногт аж ахуйн нэгжүүдийн удирдлагуудтай дахин зөвшилцөхөөр тохирсон. Замын бүтээн байгуулалтын хөрөнгийг 2 хувилбараар шийдэхээр ярилцлаа. Тодруулбал нэгдүгээрт аж ахуйн нэгжүүд нийгмийн хариуцлагын хүрээнд өөрсдөө хөрөнгөө гаргаад зам тавих. Хоёрдугаарт аж ахуйн нэгжүүдтэй зөвшилцөж чадаагүй тохиолдолд төр нийтийн эзэмшлийн зориулалтаар газраас нь тодорхой хэмжээг авч замын бүтээн байгуулалтыг хийнэ. Аль ч хувилбараар хийсэн бай үйлдвэр комбинатын замын ачааллыг хөнгөвчилсөн, нийтэд тустай зам болох юм.

Х.Нямбаатар

28,045 Aufrufe • vor 2 Jahren

Манайхан энэ жил хийж байгаа зам засварын ажлуудаа эрт эхлэхгүй ид ачааллын үеэр зам хаалаа гэж шүүмжилж байна. Энэ зөв өө. Хот жилдээ 15 орчим км зас засварын ажил хийдэг байсан. Сүүлийн 10 гаруй жил хотын хэмжээнд зам засварын ажлыг дорвитой хийгээгүйн улмаас замууд бүхэлдээ муудсаныг бүгд мэднэ. Бид 4 сарын сүүлээр зам засварын ажлыг эхлүүлж, замын хөгжлийн сангийн хөрөнгөөр 17 байршилд зам засварын ажил хийсэн. Гэхдээ зам засахад мөнгө хэрэгтэй. Тиймээс 6 сард дотоод зах зээлээс бонд босгож, тодорхой хувийг нь зам засвар арчлалтын ажилд зориулах шийд гаргасан. Улмаар зураг төсвөө батлуулж, хуулийн дагуу тендер зарлаж, эхний тендер 7-р сарын 28-нд шалгарсан. Бид энэ жил энэ эрчээрээ нийт гол замуудынхаа дийлэнхийг засах төлөвлөгөөтэй ажиллаж байна. Ирэх 10-р сарын сүүл хүртэл зам засварын ажил үргэлжилнэ. Тиймээс та бүхэн маань нөхцөл байдлыг ойлгож хүлээцтэй хандаасай гэж хүсэх байна. Харин дараа жилээс Туулын хурдны замыг эхлүүлж, хотын туслах замууд, хороолол дундах замуудыг засна. Мөн ирэх жил хийгдэх ажлуудын гүйцэтгэгчийг шалгаруулах тендерийг өвөл хийж амжуулахаар төлөвлөж байна.

Х.Нямбаатар

40,308 Aufrufe • vor 2 Jahren

Түгжрэлийг бууруулах ажлын хүрээнд дөрвөн байршилд нүхэн гарц байгуулах төслийг хэрэгжүүлж байгаа. Эхний нүхэн гарц буюу 5 шарын нүхэн гарц ашиглалтад орсон, өнгөрсөн долоо хоногт Геологийн төв лабораторийн уулзварт хэрэгжүүлж буй нүхэн гарцын төслийг танилцуулсан. Өнөөдөр “Хермес” төвийн төмөр замын нүхэн гарцын төслийн байршил дээр ажиллаж байна. Уг нүхэн гарцыг энэ ондоо багтаан ашиглалтад оруулахад ойролцоо байрлаж буй аж ахуйн нэгжүүдийн оролцоо маш чухал байна. Нүхэн гарцын хөдөлгөөн зохион байгуулалттай холбоотойгоор 9 аж ахуйн нэгж хашаагаа бага зэрэг татчихвал ажил эрчтэй урагшлах юм. Нүхэн гарцын барилга угсралтын ажлыг төмөр замын тээвэрт саад болохгүйгээр гүйцэтгэж байгаа бөгөөд ажил төлөвлөгөөний дагуу үргэлжилж байна. Харин 4 дэх нүхэн гарцыг “Дүнжингарав” худалдааны төвийн хойд хэсэгт хийхээр төлөвлөж байгааг дуулгая. Түгжрэл бууруулах ажилд хувь хувьсгалгүй хамтдаа ойлголцож ажиллах нь юу юунаас илүү чухал байна..

Х.Нямбаатар

15,677 Aufrufe • vor 1 Jahr