Loading video...

Video Failed to Load

Go Home

Үерлэж болзошгүй байршлуудад голын лаг, хагшаасыг цэвэрлэж, голын урсцыг сайжруулах ажлыг үе шаттайгаар хийж байна. Тэрчлэн аж ахуйн нэгж байгууллагууд стандарт зөрчиж намхан гүүр, гүүрэн байгууламж хийсэн нь голын урсцыг боох нөхцөлийг бүрдүүлж байна. Тиймээс аж ахуйн нэгж байгууллагуудтай зөвшилцөж, лаг, хагшаасыг цэвэрлэх ажлыг хийлгэнэ.

34,475 views • 2 years ago •via X (Twitter)

9 Comments

Muuji😷's profile picture
Muuji😷2 years ago

Үертэйгээ зэрэгцээд ухаж байдаг нь та бүхний хэр ажилладагыг харуул байгаа тод жишээ юм даа, гамшигт бэлэн үү хэлэлцүүлэгт намын гишүүн нь улаан дэвтэр бариад мянга гоё юм яриад нэмэр алга даа🤷🏻‍♀️ өч төчнөөн усгүй хуурай өдөр нь хийж болдоггүй, заавал иргэдээ хохироох🥴

Д.Ган-Од's profile picture
Д.Ган-Од2 years ago

Үео өнгөрсөн жил л даланг давсан атал далангаа дээшлүүлж барьдаггүй ээ. Бодит шалтгаан бол далан багадаад байгаа шт

Б.Мөнхбаяр🐍's profile picture
Б.Мөнхбаяр🐍2 years ago

Танай нам ийм болохоороо л чадамжгүй, сэтгэлгүй гээд байгаа юм шдээ! 30 жилээ байя, 8 жил, бүүр байяаа гэхэд өнгөрсөн жилээс хойш арга хэмжээ авахаар зөндөө хугацаа байлаа шд. Ниргэсэн хойно нь гэгчээр 😏

Ɱb ᠡᠮᠪᠢ's profile picture
Ɱb ᠡᠮᠪᠢ2 years ago

Ингээд дууслаадаа хө ай битгий ахиж сонгогдоосой МАН

Очирбатын Отгонбаяр's profile picture
Очирбатын Отгонбаяр2 years ago

Энэ экваторын операторт аврах хантааз өмсүүлсэн нь дээр дээ. Эндэж осолдвол яах вэ? Аюулгүй ажиллагааны ойлголт манайд үнэндээ 00 юмаа. Ус толоом биш.

Мөнх-Эрдэнэ's profile picture
Мөнх-Эрдэнэ2 years ago

Үертэй тэмцэх арга 1. зам сэтлэх, 2. Гол ухах, 3. Тэр бүхнээ сошиалаар сайн явуулах, алив оператор энийг аваарай нтр... баахан балай бичлэг хийж байхаар нэг ч гсн метр далан, шуудуу хийх бж дээ.

Сэлэнгэ's profile picture
Сэлэнгэ2 years ago

Ниргэсэн хойно нь л юм хийсэн болж харагдсаар байна уу !!

Рийл Ждүчин Баяраа's profile picture
Рийл Ждүчин Баяраа2 years ago

За одоо ингэхгүй ээ. Бүтэн жил юу хийж байсан юм? Үнэхээр арчаагүй хариуцдагагүй. Метро гээд байгаан бас. Метроны нүх нь усаар дүүрч алахад гайхах зүйлгүй.

SuBat's profile picture
SuBat2 years ago

Доош нь ухаж урсац сайжруулах боломжтой олон сар өнгөрсөндөө далан дагуулж овоолсон шороо чинь нэмэргүйдээ даргаа.

Related Videos

Би нэг зүйлийг ний нуугүй хэлье. Өнгөрсөн 30 жилд хотыг удирдаж байсан үе үеийн Засаг дарга нарын булхай луйврын үр дүнд Баянзүрх дүүргийн 26, 36 дугаар хороо ямар ч төлөвлөлт, орц гарцгүй том хотхон, хорооллуудтай болсон. Бид өнөөдөр араас нь сургууль, цэцэрлэг, орц, гарц, хороо, өрхийн эмнэлгийн асуудал шийдэх гээд явж байна. Эдгээрийг барих зураг төсөл, мөнгө хөрөнгө нь байгаад ч өнөөдөр барих газар нь олдохгүйд хүрсэн. Тиймээс аж ахуйн нэгжүүдтэй зөвшилцөж, энэ асуудлыг шийдэхээр ажиллаж байна. Бид өмнө нь уг хороонд ирж аж ахуйн нэгжүүдтэй зөвшилцөөд 4200 ам метр газрыг сургуулийн зориулалтаар шилжүүлж авсан. Одоо энэ хороонд хороо, өрхийн эмнэлгийн цогцолбор байгуулах газрын хэрэгцээ бас байна. Энэ асуудлаар байгууллагуудтай зөвшилцөж, ирэх жил сургууль болон хороо, өрхийн эмнэлгийн цогцолбор хамтад нь барихаар ажиллаж байна.

Х.Нямбаатар

36,038 views • 1 year ago

Манай улсын бүтээн байгуулалтын улирал маш богино. Бид энэ жил 30 гаруй байршилд авто зам, замын байгууламжийн ажил төлөвлөөд, тендер зарлаад явж байна. Өнөөдөр хуучнаар “Монноос"-ын үйлдвэрийн хашаагаар нэвт гарч, АПУ-ын хойноос ордог замтай нийлэх замын асуудлаар аж ахуйн нэгжүүдийн удирдлагуудтай уулзлаа. Ирэх долоо хоногт аж ахуйн нэгжүүдийн удирдлагуудтай дахин зөвшилцөхөөр тохирсон. Замын бүтээн байгуулалтын хөрөнгийг 2 хувилбараар шийдэхээр ярилцлаа. Тодруулбал нэгдүгээрт аж ахуйн нэгжүүд нийгмийн хариуцлагын хүрээнд өөрсдөө хөрөнгөө гаргаад зам тавих. Хоёрдугаарт аж ахуйн нэгжүүдтэй зөвшилцөж чадаагүй тохиолдолд төр нийтийн эзэмшлийн зориулалтаар газраас нь тодорхой хэмжээг авч замын бүтээн байгуулалтыг хийнэ. Аль ч хувилбараар хийсэн бай үйлдвэр комбинатын замын ачааллыг хөнгөвчилсөн, нийтэд тустай зам болох юм.

Х.Нямбаатар

28,045 views • 2 years ago

Түгжрэлийг бууруулах ажлын хүрээнд дөрвөн байршилд нүхэн гарц байгуулах төслийг хэрэгжүүлж байгаа. Эхний нүхэн гарц буюу 5 шарын нүхэн гарц ашиглалтад орсон, өнгөрсөн долоо хоногт Геологийн төв лабораторийн уулзварт хэрэгжүүлж буй нүхэн гарцын төслийг танилцуулсан. Өнөөдөр “Хермес” төвийн төмөр замын нүхэн гарцын төслийн байршил дээр ажиллаж байна. Уг нүхэн гарцыг энэ ондоо багтаан ашиглалтад оруулахад ойролцоо байрлаж буй аж ахуйн нэгжүүдийн оролцоо маш чухал байна. Нүхэн гарцын хөдөлгөөн зохион байгуулалттай холбоотойгоор 9 аж ахуйн нэгж хашаагаа бага зэрэг татчихвал ажил эрчтэй урагшлах юм. Нүхэн гарцын барилга угсралтын ажлыг төмөр замын тээвэрт саад болохгүйгээр гүйцэтгэж байгаа бөгөөд ажил төлөвлөгөөний дагуу үргэлжилж байна. Харин 4 дэх нүхэн гарцыг “Дүнжингарав” худалдааны төвийн хойд хэсэгт хийхээр төлөвлөж байгааг дуулгая. Түгжрэл бууруулах ажилд хувь хувьсгалгүй хамтдаа ойлголцож ажиллах нь юу юунаас илүү чухал байна..

Х.Нямбаатар

15,677 views • 11 months ago