Video yükleniyor...

Video Yüklenemedi

Ana Sayfaya Dön

Манай улсын бүтээн байгуулалтын улирал маш богино. Бид энэ жил 30 гаруй байршилд авто зам, замын байгууламжийн ажил төлөвлөөд, тендер зарлаад явж байна. Өнөөдөр хуучнаар “Монноос"-ын үйлдвэрийн хашаагаар нэвт гарч, АПУ-ын хойноос ордог замтай нийлэх замын асуудлаар аж ахуйн нэгжүүдийн удирдлагуудтай уулзлаа. Ирэх долоо хоногт аж ахуйн нэгжүүдийн удирдлагуудтай...

28,045 görüntüleme • 2 yıl önce •via X (Twitter)

10 Yorum

Tuul23 profil fotoğrafı
Tuul232 yıl önce

ААН үүд, үйлчилгээний газруудыг 50м орчноо байнга цэвэрхэн байлгах, хүнд хүүдэд аюултай зүйлүүдийг арилгах зэргийг журамлаад өгөхгүй бол сайн дураараа орчноо цэвэрлэх ёс зүй дийлэнхид нь бдгүйм шиг бнөө

Schattendoppelgänger profil fotoğrafı
Schattendoppelgänger2 yıl önce

Тийм учраас хувийн хэвшилийг бас адилхан хараарай, барилга эхлүүлэх зөвшөөрөл, техникийн нөхцөлүүд, архитектур төлөвлөлтийн даалгавраа хүнд сурталгүй, олговол олгоод үгүйбол үгүйгээ эртхэн хэлээд. Доогуур гарууд чинь хувийн хэвшлийг янагладаг гаруудшд. Дээшээ дан буруу мэдээлэл өгнө, ерөнхий төлөвлөгөөний газар, орон сууцны дэд бүтцийн газар гэх мэт

Шонхор profil fotoğrafı
Шонхор2 yıl önce

Ээрмэлийн зүүн урдах цэцэрлэгт хүрээлэн байсан газрыг Ариг гал ххк хэсэгчилж зараад дууслаа. Оргилын Ганбаа тэнд нь 23 давхар 3 блок үйлчилгээний төвтэй бетонон ширэнгэ барихаар Сумьяабазараар газрын зөвшөөрөл гаргуулсныг хүчингүй болгож, хүн амрах нийтийн талбай болгож өгнө үү.

Sharav profil fotoğrafı
Sharav2 yıl önce

Төвлөрөлөөө задлаачэээ ганц нэг зам нэмэээд юу өөрчлөгдөх вэ??? Төв аймаг Налайх Эмээлт Шувуу хаашаа ч яахав төрийн байгууллагуудыг нүүлгээд хотоо тэлэх түүхэн шийдвэр гаргаад гавьяа байгуулаачэээ!!!! Ганц нэг зам яриад явахгүй эээ томооор 50 100жилийн дараа яах вэ гэж бодно уу

Замын нохой. profil fotoğrafı
Замын нохой.2 yıl önce

Зам тавих нь яах вэ! Тавьсан замын нэг дүгээр эгнээ нь үйлчилгээний газруудын зогсоол болоод байна. Машин зогсоолгүй үйлчилгээний газруудын хаах хэрэгтэй. 2. Тээврийн хэрэгслүүдэд оны зааж төв замаар явуулдаг баймаар юм түгжрэлд угаартаж үхчих гээд байхын.

Lawyer J.Baagii profil fotoğrafı
Lawyer J.Baagii2 yıl önce

Стандарт хан-сан зам хашлага үнэхээр хайгаад УБ хотод бгү бна! Хог, хогийн ургамал, шавар шавхай хаа сайгүй. МУ-д бүрэн шинэчлэл ххгү бол дэлхийн төвшин цаашаа Афганистанаас доогуур бна даа! Аймаг сумын төвөөс гаралтай нөхдүүдэд бол гоё л бга бх стандартаа бариад юм хж сурмаар бн

Bata profil fotoğrafı
Bata2 yıl önce

Энэ их эрх мэдэл, бярыг газар олголт хууль бусаар хийсэн, явган хүний зам руу орсон барилга, стандарт зөрчиж барьсан барилга, гудамж талбайн урсгалыг хааж барьсан барилгуудын газрыг өгсөн төрийн албан хаагчидад эхлээд гаргавал. Нүдэн дээр л бүх асуудал ил байх юм.

Тунгалаг тамир. Ру🆑️ан profil fotoğrafı
Тунгалаг тамир. Ру🆑️ан2 yıl önce

Хийе гэж бодол санаагаа цэгцлээд дайраад байх ш г байна даа. Алдаа оноо гарах л байх. Хийе гэсэн хүнд мянган арга олдоно хийхгүй гэсэн хүнд мянган шалтгаан олдоно. За тэгээд цэнцэрэн минь үзээд байж дэ

Sukhbaatar Ochir profil fotoğrafı
Sukhbaatar Ochir2 yıl önce

БЗД 26-р хороо Дүнжингарав Шинэ 100 айлын зүүн тал чинь зүгээр л Улаанчулуутын хогын цэг болж😡

Жиргээ зөөгч profil fotoğrafı
Жиргээ зөөгч2 yıl önce

@1stbaatar Ингэж шальдир булдар юм хийж байхаар давхар зам бариач. Энэ хотын эрчим хүчний асуудлыг яаж шийдэх гэж бнда...ямар нэгэн бодол санаа байна уу...байхгүй бол ажлаа өгнө үү дээ

Benzer Videolar

Түгжрэлийг бууруулах ажлын хүрээнд дөрвөн байршилд нүхэн гарц байгуулах төслийг хэрэгжүүлж байгаа. Эхний нүхэн гарц буюу 5 шарын нүхэн гарц ашиглалтад орсон, өнгөрсөн долоо хоногт Геологийн төв лабораторийн уулзварт хэрэгжүүлж буй нүхэн гарцын төслийг танилцуулсан. Өнөөдөр “Хермес” төвийн төмөр замын нүхэн гарцын төслийн байршил дээр ажиллаж байна. Уг нүхэн гарцыг энэ ондоо багтаан ашиглалтад оруулахад ойролцоо байрлаж буй аж ахуйн нэгжүүдийн оролцоо маш чухал байна. Нүхэн гарцын хөдөлгөөн зохион байгуулалттай холбоотойгоор 9 аж ахуйн нэгж хашаагаа бага зэрэг татчихвал ажил эрчтэй урагшлах юм. Нүхэн гарцын барилга угсралтын ажлыг төмөр замын тээвэрт саад болохгүйгээр гүйцэтгэж байгаа бөгөөд ажил төлөвлөгөөний дагуу үргэлжилж байна. Харин 4 дэх нүхэн гарцыг “Дүнжингарав” худалдааны төвийн хойд хэсэгт хийхээр төлөвлөж байгааг дуулгая. Түгжрэл бууруулах ажилд хувь хувьсгалгүй хамтдаа ойлголцож ажиллах нь юу юунаас илүү чухал байна..

Х.Нямбаатар

15,677 görüntüleme • 11 ay önce

Би нэг зүйлийг ний нуугүй хэлье. Өнгөрсөн 30 жилд хотыг удирдаж байсан үе үеийн Засаг дарга нарын булхай луйврын үр дүнд Баянзүрх дүүргийн 26, 36 дугаар хороо ямар ч төлөвлөлт, орц гарцгүй том хотхон, хорооллуудтай болсон. Бид өнөөдөр араас нь сургууль, цэцэрлэг, орц, гарц, хороо, өрхийн эмнэлгийн асуудал шийдэх гээд явж байна. Эдгээрийг барих зураг төсөл, мөнгө хөрөнгө нь байгаад ч өнөөдөр барих газар нь олдохгүйд хүрсэн. Тиймээс аж ахуйн нэгжүүдтэй зөвшилцөж, энэ асуудлыг шийдэхээр ажиллаж байна. Бид өмнө нь уг хороонд ирж аж ахуйн нэгжүүдтэй зөвшилцөөд 4200 ам метр газрыг сургуулийн зориулалтаар шилжүүлж авсан. Одоо энэ хороонд хороо, өрхийн эмнэлгийн цогцолбор байгуулах газрын хэрэгцээ бас байна. Энэ асуудлаар байгууллагуудтай зөвшилцөж, ирэх жил сургууль болон хороо, өрхийн эмнэлгийн цогцолбор хамтад нь барихаар ажиллаж байна.

Х.Нямбаатар

36,038 görüntüleme • 1 yıl önce

Монгол Улсын Ерөнхий сайдын ахалсан Нийслэл Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах, дэд бүтцийн бүтээн байгуулалтын төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, салбар хоорондын зохицуулалт, шуурхай удирдлагаар хангах Засгийн газрын шуурхай штабын II хуралдаан боллоо. Хуралдаанд ирэх жилүүдэд нийслэл хотод хэрэгжүүлэх томоохон төслүүдийн талаар танилцууллаа. Түгжрэлийг бууруулах чиглэлд 9 төсөл хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Үүнээс нэн тэргүүнд метроны бүтээн байгуулалтыг эхлүүлж, гуравдугаар сарын сүүлээр шалгаруулалтыг зарлана. ИБУИНВУ-ын Засгийн газрын 3 тэрбум хүртэлх фунтийн баталгааны хүрээнд банк, санхүүгийн байгууллагуудаас төслийн санхүүжилт авна. Энэ тохиолдолд UKEF Монгол Улсын Засгийн газраас өрийн баталгаа шаардахгүй гэдгээрээ онцлог. Бүтээн байгуулалтын ажлыг энэ ондоо багтааж эхлүүлнэ. Трамвайны эхний шугамын бүтээн байгуулалтын тендерийг дөрөвдүгээр сард багтаан олон улсад нээлттэй зарлана. Чиглэл нь “Steppe arena”-с Сүхбаатарын талбай хүртэл байна. Улаанбаатар хотын шинэ тойрог замын төслийг эхлүүлнэ. Нийт 23.7 км урт уг замыг Наадамчдын замаас эхлүүлж, “Өнөр хороолол”, Баянхошуу, Хайлааст, Чингэлтэй, Долоон буудал, Дарь-Эх, Монель, Чулуун овоо, Туулын хурдны замтай холбоно. Туулын хурдны замын тухайд тендерийг энэ сарын сүүлчээр зарлана. Бид түгжрэл бууруулах ажлын хүрээнд дэд бүтцийн төслүүд хийхээр олон төрлийн судалгаа хийсэн. Туулын хурдны зам, шинэ тойрог зам ашиглалтад орсноор түгжрэл хамгийн багадаа 30 гаруй хувиар буурна. Үүний дараа олон төрөлт нийтийн тээврийн хэрэгсэл буюу метро, трамвай ашиглалтад орж, иргэд үйлчлүүлээд ирэхээр энэ тоо өсөх тооцоолол гарсан.

Х.Нямбаатар

11,666 görüntüleme • 1 yıl önce

Туулын замын тендер энэ сарын 29-ны өдөр нээнэ. Худалдан авах ажиллагааны тухай хуулийн дагуу сонгон шалгаруулалтыг хийж, маргаан үүсэхгүй бол ирэх 6-р сард багтаан барилга угсралтын ажлыг эхлүүлнэ. Нийтдээ 33 км урт, 6 эгнээтэй, гэрэл дохиогүй тууш зам байх юм. Энэ замын 13 км нь гүүрэн байгууламжаар явна. Нэг ёсондоо хотын урд хэсгийн гүүрнүүд дээгүүр давсан гүүрэн байгууламжууд шинээр хийгдэнэ гэсэн үг. Ингэхдээ одоо байгаа гүүрний хөдөлгөөний зогсоохгүйгээр бүтээн байгуулалтыг хийхээр төлөвлөсөн. Мөн хотын нэгдүгээр тойрог замын ТЭЗҮ боловсруулах ажил 80 гаруй хувьтай байна. Нийт 25.7 км бөгөөд мөн зорчих хэсгийн 6 эгнээтэй байх юм. Энэ тойрог замын эхлэл Наадамчдын замаас “Өнөр хороолол”, Баянхошуу, Хайлааст, Чингэлтэй, Долоон буудал, Дарь-Эх, Монель, Чулуун овоо гэсэн чиглэлээр явж, Туулын хурдны замтай холбогдоно. Ингэснээр Туулын хурдны зам түгжрэлийг 15 хувь, 1-р тойрог зам 40 гаруй хувиар бууруулна. Эдгээр замуудыг ашиглалтад оруулснаар замын түгжрэл 50 гаруй хувиар буурах тооцоолол хийгдсэн. Үндсэндээ хотын өмнөд хэсгээр баруунаас зүүн тийш хотын төвөөр дайрахгүй шууд өнгөрөх боломжтой тууш зам болон хотын төвөөр дайрахгүйгээр хойд чиглэлээрээр баруунаас зүүн тийш зорчих боломж нээгдэнэ.

Х.Нямбаатар

10,608 görüntüleme • 1 yıl önce