Загрузка видео...

Не удалось загрузить видео

На главную

Өнгөрсөн амралтын өдрүүдэд Бөөрөлжүүт цахилгаан станцад ажиллалаа. Тус цахилгаан станцын эхний блок бүхий 150 мВт хүчин чадалтай станц ирэх аравдугаар сард ашиглалтад орох бөгөөд ажлын явц 72 хувьтай байна.

27,618 просмотров • 2 лет назад •via X (Twitter)

Комментарии: 0

Нет доступных комментариев

Здесь появятся комментарии из оригинального поста

Похожие видео

Хотын даргаар ажиллаж эхлээд эрчим хүчний асуудлаа нэн тэргүүнд шийдэх ёстой гэдэг бодлого гаргасан. Энэ хүрээнд Бөөрөлжүүтийн цахилгаан станцад хөрөнгө оруулалт хийж, өнөөдөр тус станц төвийн эрчим хүчний нэгдсэн системд 300 МВт эрчим хүч нийлүүлж эхлээд байна. Мөн Багануур дүүрэгт 50 МВт хүчин чадалтай батарей хуримтлуурын станцыг мөн ашиглалтад оруулсан. Монгол Улсын эрчим хүчний хэрэглээ өвлийн оргил хэрэглээний үедээ 1700 орчим МВт, зун 700 МВт хүрдэг гэсэн судалгаа бий. Түүнчлэн өдрөөс өдөрт өргөжин тэлж буй нийслэлийн эрчим хүч, дулааны хангамжийг нэмэгдүүлэх үүднээс ДЦС-5 төслийг эхлүүлэхээр төлөвлөсөн. Өнөөдөр энэ ажил бодитоор эхэлж, Төр, хувийн хэвшлийн түншлэлээр дулааны тавдугаар станцыг барьж, ашиглалтад оруулах аж ахуйн нэгжтэй гэрээ байгууллаа. Нийт 340 Гкал дулаан, 300 МВт цахилгаан үйлдвэрлэх суурилагдсан хүчин чадалтай уг станц хотын баруун бүс буюу Таван шар, 21 дүгээр хороолол, “Хилчин” хотхон, 1 дүгээр хороолол, 3, 4 дүгээр хороолол болон шинээр барилгажуулах Баянхошуу, Толгойт, Ханын материал орчмын 40 мянган өрхийг дулаан, 100 мянга орчим өрх, ААН-ийг эрчим хүчээр хангах юм.

Х.Нямбаатар

15,674 просмотров • 10 месяцев назад

Нийслэлчүүд ахуйн болон үйлдвэрлэлийн хог хаягдлаа Морингийн даваа, Цагаан даваа, Нарангийн энгэр гэсэн гурван төвлөрсөн хогийн цэгт хаяж, “булшлаад” удаж байна. Хогийг газарт булж, ландфилдах технологи хүнд болоод байгаль орчинд таатай биш. Харин бид үүнийг өөрчилж, хоногт 1500 тонн хог шатааж, 35 МВт цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх хүчин чадалтай “Хог шатааж эрчим хүч гаргах үйлдвэр” барих гэрээг өнөөдөр байгууллаа. Тус үйлдвэрийг Морингийн даваанд 10 га талбайд барих бөгөөд 2028 онд ашиглалтад оруулна. Үйлдвэр ашиглалтад орсноор гэр хорооллын 2333 өрхийг цахилгаанаар хангаж, агаарт үүссэн 106.1 мянган тонн нүүрс хүчлийн хийг бууруулах ач холбогдолтой. Түүнчлэн лаг боловсруулж, хатааж, шатаах технологиор устгах төслийг хэрэгжүүлэхээр бичиг цаасны ажлыг хийж байна. Үйлдвэрийн барилгын ажлыг ирэх онд эхлүүлэхээр төлөвлөөд ажиллаж байна. Үйлдвэр олон улсын стандартад нийцсэн, байгаль орчинд ээлтэй технологийг ашиглан хоногт дунджаар 250 метр.куб лаг боловсруулж, 238 тонн лаг шатаах хүчин чадалтай байх юм.

Х.Нямбаатар

10,661 просмотров • 10 месяцев назад

Эрчим хүчний тусгаар тогтнолоо нэмээд ДЭЭРЭМДҮҮЛЧИХЛЭЭ🫣🫣🫣 5.2 их наядыг зарцуулж ОХУ-аар 3-р цахилгаан станцаа өргөтгүүлж 198МВт-аас 300 МВт л болно. Гэтэл цоо шинэ 5-р цахилгаан станцыг барих өртөг нь 2.2 их наяд. 20 жилийн хугацаанд жилийн 2%-н хүүтэй гэхээр 6 их наядыг бид хангалттай Оросуудад төлнө. Энэ бол 460 МВт-н хүчин чадалтай орчин үеийн технологиор 3 ширхэг 5-р цахилгаан станц барих мөнгө. Салбарынхны тооцооллоор энэ өргөтгөлийг бид өөрсдөө хийвэл 3 их наядыг зарцуулна. Барилга угсралтын ажлын явцыг 2 жилээр багасгана гэж тооцсон🙃🙃🙃 Оросууд туслан гүйцэтгэгч, бараа материалаа хүртэл өөрсдөө оруулж ирнэ. Манай тендер, худалдан авалтын хууль, дүрэм журам огт хамаарахгүй. Манайд зээл өгөөд зээлсэн мөнгөө өөрсдөө буцааж халааслаад гарна гэсэн үг Чойжоо сайдыг ч ойлгосонгүй, шинэ парламентын 72 гишүүнийг ч ойлгосонгүй 🤔🤔🤔

Г.Лхагвадорж UBN.MN

52,748 просмотров • 1 год назад