Video wird geladen...

Video konnte nicht geladen werden

Zur Startseite

Тавдугаар цахилгаан станцын газар шороо, өрөмдлөгийн ажил эхэлсэн. Удахгүй барилгын бүтээн байгуулалтыг эхлүүлнэ. Уг станц 340 Гкал дулаан, 300 МВт цахилгаан үйлдвэрлэнэ. Ингэснээр Таван шар, 21 дүгээр хороолол, Хилчин хотхон, Баянхошуу, 3, 4 дүгээр хороолол, Нэгдүгээр хороолол зэрэг Улаанбаатар хотын баруун хойд хэсгийг дулаанаар хангаж, ДЦС-4-ийн ачааллыг хөнгөлнө.

12,708 Aufrufe • vor 7 Monaten •via X (Twitter)

27 Kommentare

Profilbild von DBS
DBSvor 7 Monaten

@OyunaM3 Уг нь эрт тооцож хийх байж. Гэхдээ үүнийг бодит ажил болгож байгаад талархаж байна аа. Амжилт хүсье!

Profilbild von BesudSaaral D.Rentsentavkhai
BesudSaaral D.Rentsentavkhaivor 7 Monaten

Зайлуул бүүр айчиж! Ямар сайн бхв, Дэлхийн дайн дажингийн нэг шалтаг шалтгаан чинь наад ТЭЦ гээч юм чинь юм шүү дээ Нямбаа Дарга минь ккк

Profilbild von БААГИЙ
БААГИЙvor 7 Monaten

@BayarsaihanG Данх сда 4 жил засаглахдаа эрт эхлүүлсэн бол өдийд дууссан байхгүй юу

Profilbild von Bayara
Bayaravor 7 Monaten

Хотынхоо төвд, салхин талдаа дээр нь Камбож улсаар нүүрсний станц барьж баоиулдаг улс одоо үед өөр байдаг уу?

Profilbild von Michael Fox
Michael Foxvor 7 Monaten

Эрх мэдэл, мөнгөтэй болохоор ажил хийсэн дүр эсгэж юу ч хамаагүй хийдэг. Тэгээд л буруутдаг. Метро, 5-р станц гээд том ажлуудыг нэг нэгээр нь хийж ард нь гарсны дараа дараагийн төсөл рүүгээ орох ёстой ш дээ. Дүүжин тээвэр, трамвай үл бүтэх төслүүд. Бат-Үүлийн рэйл гал тэрэг шиг.

Profilbild von Э. Мөнх-Оргил
Э. Мөнх-Оргилvor 7 Monaten

Мини БРО ч МАН-аас хөөгдөх нь ч цаг хугацааны асуудал болж дээ 😆😆😆 нутгийн дүү хүү дүрдэг ПЛЕТКА нь өөрийн гараар хөөх нь дээ 🤣🤣🤣 Нийслэлийн БОНДоос л бага мөнгө цусалсан байгаасай билээ ( санаа зовчихлоо )

Profilbild von Azaa 999
Azaa 999vor 7 Monaten

@m_zorigt Эрчим хүчний сайд хийх юм уу? Яамны асуудал нийслэлийн ажил болсон уу? Чамл мэдэхгүй, чадахгүй зүйл байхгүй болжээ. Монголд ганцхан төгс амьтан байна аа ккк

Profilbild von Erdenebayar Bat-Ochir
Erdenebayar Bat-Ochirvor 7 Monaten

Герман биш, Хятад бүр ч биш, Кампожийн компани барина.

Profilbild von Ц.Дорждэрэм
Ц.Дорждэрэмvor 7 Monaten

@tariat_ Метро маань юуу болжийн.

Profilbild von Х.Aлeксандр.
Х.Aлeксандр.vor 7 Monaten

Амуилт хүсье

Profilbild von Б.Тамир
Б.Тамирvor 7 Monaten

@Batuka_UB Багануурт хэзээ цахилгаан станц баригдах вэ?

Profilbild von Munkhbaatar Ts.
Munkhbaatar Ts.vor 7 Monaten

@boldbaatar2020 Баярлалаа

Profilbild von Puujee Tuul
Puujee Tuulvor 7 Monaten

Хотоосоо хол бариулаачээ, хот агаарын бохирдолтой, зам нь таг гацаад байна гээд байж л хотоо тэлэхгүй юм. @KhNyambaatar

Profilbild von Uugii
Uugiivor 7 Monaten

Гоё2 нэртэй олон2 ажлын тэзү гээд улсыг хохироож бнуу

Profilbild von Rs Chinzoo
Rs Chinzoovor 7 Monaten

@Buyanibainaa Та Ер нь авралгүй болчихов уу 😆

Profilbild von namjilsuren
namjilsurenvor 7 Monaten

Үлдэх хүнээр ачаа бүү татуул гэдэг

Profilbild von Lawyer J.Bazarsad!
Lawyer J.Bazarsad!vor 7 Monaten

Хийж эхлэнэ гэдэг чухал шүү!

Profilbild von Buyanaa
Buyanaavor 7 Monaten

Халуухан хавар айсуй

Profilbild von Lkhamsuren Enkhsukh
Lkhamsuren Enkhsukhvor 7 Monaten

За дуусгаж л үзээрэй хэн минь...

Profilbild von MNDN KH
MNDN KHvor 7 Monaten

Мөнгөар тоглодог амисгаа. Нүүрсний 120 их наядаар тоглосон алмас одоо 2 их наядаар бас зээл тавьж станц барих юм гэнэ

Profilbild von GT
GTvor 7 Monaten

МАН-н бас нэг авилгач шуналтай пизду гарч ирээд л идэж уугаад хулгайлаад дуусгана даа, тавинбэх гэх пизду шиг. Ажил хийсэн болж харагдах, өөрсдөө баяжих хулгайлах л ажлаа хайгаад хийгээд яваам шд

Profilbild von Damdinsuren Bat-Orshikh
Damdinsuren Bat-Orshikhvor 7 Monaten

@oddiinohin Зүгээр л хийчиж болдоггүй юмуу??? Юм л болбол сошиалаар мэдээлэх юм. Бид зүгээр л тайван амьдармаар бн шд.

Profilbild von Jero
Jerovor 7 Monaten

@baatarbtr Ишш.. 300 хан МВт гэж үү,4-р ЦС аасаа томыг хийгээч.Талд нь ч хүрдэггүй наасан

Profilbild von ᠪᠠᠶᠠᠷᠠ 🇺🇦
ᠪᠠᠶᠠᠷᠠ 🇺🇦vor 7 Monaten

Хаха дахиад нэг 3р цах станц барьж бгаа юм уу? Ердөө л 300мвт ядаж 1г бариач удахгүй 3-4р цах станцууд чинь ажиллах аргагүй болно

Profilbild von Баатар
Баатарvor 7 Monaten

Энэ онд эрчим хүч сайжирнаа.бөөрөлжүүт бүрэн хүчин чадлаараа ажиллах байх

Profilbild von naaya2013
naaya2013vor 7 Monaten

@saikhnaa_b50 Хэн ч ямар сайд дарга хийсэн Төр засгийн залгамж халаа байдаг юм шүү гэдгийг нотолж энэ ажлыг үргэлжлүүлээрэй

Profilbild von Ганбат
Ганбатvor 7 Monaten

@Batuka_UB Баруун зүг, улны иргэд чинь үүнийг уншихгү байхдаа. Сонгуульдаа бэлдээд…

Ähnliche Videos

Хотын даргаар ажиллаж эхлээд эрчим хүчний асуудлаа нэн тэргүүнд шийдэх ёстой гэдэг бодлого гаргасан. Энэ хүрээнд Бөөрөлжүүтийн цахилгаан станцад хөрөнгө оруулалт хийж, өнөөдөр тус станц төвийн эрчим хүчний нэгдсэн системд 300 МВт эрчим хүч нийлүүлж эхлээд байна. Мөн Багануур дүүрэгт 50 МВт хүчин чадалтай батарей хуримтлуурын станцыг мөн ашиглалтад оруулсан. Монгол Улсын эрчим хүчний хэрэглээ өвлийн оргил хэрэглээний үедээ 1700 орчим МВт, зун 700 МВт хүрдэг гэсэн судалгаа бий. Түүнчлэн өдрөөс өдөрт өргөжин тэлж буй нийслэлийн эрчим хүч, дулааны хангамжийг нэмэгдүүлэх үүднээс ДЦС-5 төслийг эхлүүлэхээр төлөвлөсөн. Өнөөдөр энэ ажил бодитоор эхэлж, Төр, хувийн хэвшлийн түншлэлээр дулааны тавдугаар станцыг барьж, ашиглалтад оруулах аж ахуйн нэгжтэй гэрээ байгууллаа. Нийт 340 Гкал дулаан, 300 МВт цахилгаан үйлдвэрлэх суурилагдсан хүчин чадалтай уг станц хотын баруун бүс буюу Таван шар, 21 дүгээр хороолол, “Хилчин” хотхон, 1 дүгээр хороолол, 3, 4 дүгээр хороолол болон шинээр барилгажуулах Баянхошуу, Толгойт, Ханын материал орчмын 40 мянган өрхийг дулаан, 100 мянга орчим өрх, ААН-ийг эрчим хүчээр хангах юм.

Х.Нямбаатар

15,674 Aufrufe • vor 11 Monaten

Нийслэлийн зүгээс утаа багасгаж, гэр хорооллыг бууруулах, агаар, хөрсний бохирдлоос ангижрах шийдлийг орон сууцжуулах бодлого гэж тодорхойлсон. Бид нүүрс болон утаа гаргах бусад төрлийн түлшнээс татгалзаж, дараагийн эх үүсвэрийг эрэлхийлэх цаг ирсэн. Улаанбаатар хотын агаар, хөрсний бохирдлыг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулж, иргэдийн ая тухтай, таатай орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх төслийн хүрээнд Сэлбэ, Баянхошуу болон Ханын материалд 20.000 айлын цогцолбор хороолол барина. Ингэхдээ төрийн болон нийгмийн бүхий л төрлийн үйлчилгээг нэг дороос хүртээмжтэй авах боломжийг бүрдүүлэх “20 минутын хот” нэгдсэн төлөвлөлтийг хэрэгжүүлнэ. Уг ажлын эхлэл СБД-ийн 14, ЧД-ийн 14, 18 дугаар хороонд жишиг Сэлбэ дэд төвийг түшиглэн 158 га талбайд 12 мянган айлын цогцолбор хороолол бүхий Сэлбэ хотыг байгуулах ажлын газар чөлөөлөлтийн ажлыг эхлүүлсэн. Энэ хүрээнд 2000 гаруй нэгж талбар чөлөөлөхөөс өнөөдрийн байдлаар 1700 гаруй айлын газрыг чөлөөлөөд байна. Уг төслийн инженерийн дэд бүтэц бүрэн шийдэгдсэн. Барилга угсралтын тендерийг 4 багцад хуваан ирэх сард зарлахаар бэлтгэл ажлыг хангаж байна. Түүнчлэн Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрийн 45 га талбайг хамарч буй Баянхошуу хот төсөлд 5000 айлын орон сууцны хороолол барихаар төлөвлөсөн. Одоогоор инженерийн бүтээн байгуулалтын ажил дууссан бөгөөд эхний ээлжийн 440 айлын ногоон орон сууцын барилга угсралтын ажил үргэлжилж байна. Эдгээр төслүүд ашиглалтад орсноор жилд нүүрсхүчлийн хийг 142 мянган тонноор бууруулах боломжтой гэсэн судалгааг албаныхан гаргасан. Мөн Сонгинохайрхан дүүргийн 5, 6 дугаар хороо, Ханын материал орчмын 9.7 га талбайд 3000 айлын орон сууцны хорооллыг 2027 онд ашиглалтад оруулна. Тодруулбал “Хайрхан” хороолол “МТ” шатахуун түгээх станц хоёрын голын хошуу хэсэгт төлөвлөлт хийсэн. Жилд 72 мянган тонн нүүрсхүчлийн хий бууруулах боломжтой уг төслийн газар чөлөөлтийн явц 60 хувь буюу 135 нэгж талбарыг чөлөөлөөд байна. Нийслэлийн агаарын бохирдлыг үүсгэгч эх үүсвэрийн 70 орчим хувийг гэр хорооллын 198 мянган яндангаас гарч буй утаа эзэлж байгаа гэсэн судалгаа гарсан. Тиймээс Улаанбаатар хотын яндангүй бүсийг бий болгоно. Ирэх гуравдугаар сард багтааж 20 мянган айлыг хийн түлштэй холбох ажлыг эхлүүлж, арваннэгдүгээр сард багтааж 20 мянган айлын хийн түлшинд шилжүүлнэ. Ингэхдээ нийслэлийн хөрөнгөөр дотор тоноглолтой нь хийнэ. Улаанбаатар хотын агаар, орчны бохирдлыг үлэмж бууруулах шийдэл бол орон сууцжуулах бодлого. Гэтэл өнөөдөр манай хот эрчим хүч, дулааны дутагдалтай. Гэр хорооллыг орон сууцжуулах цогц төлөвлөлтийн хүрээнд Улаанбаатар хот эрчим хүчний зургаан төсөл хэрэгжүүлэхээр бэлтгэл ажлаа хангаж байна. Зарим төслийн ТЭЗҮ батлагдсан бол зарим төслийн урьдчилсан ТЭЗҮ-ийг боловсруулж байна. Үүний хамгийн том төсөл нь 25 жил зөвхөн цаасан дээр яригдсан V цахилгаан станц. Уг төсөлд хөрөнгө оруулах сонирхолтой аж ахуйн нэгжтэй хэлэлцээр хийсэн. Одоогоор хүчин төгөлдөр бичиг баримт үйлдэгдээгүй байгаа учраас ийм аж ахуйн нэгж гэж хараахан хэлж болохгүй байна. Бид V станцыг одоогийн “ТЭЦ II” станцын үнсэн санг түшиглэн батлагдсан бэлэн ТЭЗҮ-ийг үндэслэн төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хийхээр төлөвлөсөн. Мөн Шинэ зуун мод хотын 220 МВт-ийн дулааны цахилгаан станцын төсөл яригдаж байна. Эмээлт эко аж үйлдвэрийн паркийн 24 МВт дулааны цахилгаан станцын төсөлд 2, 3 аж ахуйн нэгж хөрөнгө оруулах сонирхлоо илэрхийлсэн. “Эрдэнэс баянбогд” хүрэн нүүрсний ордыг түшиглэсэн 300 МВт-ын станцын ТЭЗҮ батлагдаж байгаа. Энэ төсөлд бас хөрөнгө оруулагчид сонирхлоо илэрхийлсэн. Улаанбаатар хотын төвлөрсөн хоёр хогийн цэгийг түшиглэн хот шатааж, 18 МВт-ийн эрчим хүч үйлдвэрлэх үйлдвэр байгуулах ажилд урд хөршийн олон аж ахуйн нэгж хамтарч ажиллах саналаа илэрхийлээд байна. Эдгээр төслүүдийг хөдөлгөж, ойрын жилүүдэд ашиглалтад оруулж байж Улаанбаатар хот утаанаасаа салж, агаар, хөрсний бохирдлоо зэрэг шийднэ. Мөн ойрын хугацаанд ирэх жилүүдэд Улаанбаатар хотод хэрэгжүүлэх томоохон төсөл хөтөлбөрүүдэд хөрөнгө оруулалт татах чиглэлээр зарим улс орнуудад ажиллаад ирлээ. Үүнээс онцолбол Их Британийн Засгийн газар, Сангийн яамнаас Монгол Улсын Засгийн газарт гурван тэрбум фунт стерлингийг 15 жилийн хугацаатайгаар метроны төсөлд гаргах баталгааны бичиг ирүүлэхээр болсон. Түүнчлэн хотын удирдлагууд анх удаа урд хөршийн нийслэл Бээжин хотноо том төсөл хөтөлбөрүүдээ танилцуулж, 500 орчим хөрөнгө оруулагчтай уулзалт хийж, мэдээлэл өглөө. Үүний дүнд мөн нэлээдгүй төслүүдэд хөрөнгө оруулах сонирхолтой аж ахуйн нэгжүүд дэлгэрэнгүй мэдээлэл аваад бичиг цаасны ажилдаа орох бэлтгэл хангаж байна.

Х.Нямбаатар

24,427 Aufrufe • vor 1 Jahr

Туулын замын тендер энэ сарын 29-ны өдөр нээнэ. Худалдан авах ажиллагааны тухай хуулийн дагуу сонгон шалгаруулалтыг хийж, маргаан үүсэхгүй бол ирэх 6-р сард багтаан барилга угсралтын ажлыг эхлүүлнэ. Нийтдээ 33 км урт, 6 эгнээтэй, гэрэл дохиогүй тууш зам байх юм. Энэ замын 13 км нь гүүрэн байгууламжаар явна. Нэг ёсондоо хотын урд хэсгийн гүүрнүүд дээгүүр давсан гүүрэн байгууламжууд шинээр хийгдэнэ гэсэн үг. Ингэхдээ одоо байгаа гүүрний хөдөлгөөний зогсоохгүйгээр бүтээн байгуулалтыг хийхээр төлөвлөсөн. Мөн хотын нэгдүгээр тойрог замын ТЭЗҮ боловсруулах ажил 80 гаруй хувьтай байна. Нийт 25.7 км бөгөөд мөн зорчих хэсгийн 6 эгнээтэй байх юм. Энэ тойрог замын эхлэл Наадамчдын замаас “Өнөр хороолол”, Баянхошуу, Хайлааст, Чингэлтэй, Долоон буудал, Дарь-Эх, Монель, Чулуун овоо гэсэн чиглэлээр явж, Туулын хурдны замтай холбогдоно. Ингэснээр Туулын хурдны зам түгжрэлийг 15 хувь, 1-р тойрог зам 40 гаруй хувиар бууруулна. Эдгээр замуудыг ашиглалтад оруулснаар замын түгжрэл 50 гаруй хувиар буурах тооцоолол хийгдсэн. Үндсэндээ хотын өмнөд хэсгээр баруунаас зүүн тийш хотын төвөөр дайрахгүй шууд өнгөрөх боломжтой тууш зам болон хотын төвөөр дайрахгүйгээр хойд чиглэлээрээр баруунаас зүүн тийш зорчих боломж нээгдэнэ.

Х.Нямбаатар

10,608 Aufrufe • vor 1 Jahr