
Х.Нямбаатар
@KhNyambaatar • 30,764 subscribers
Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгч 🇲🇳
Shorts
Videos

Биологийн төрөл зүйлүүд аль хэдийнээ устаж, экологийн сүйрэл болж байгаа газарт энэ төлбөртэй жүжиглээд байгаа нөхдүүд очдог болоосой. Харамсалтай нь тэд хэзээ ч тэнд очихгүй. Баас шээсээ Хатан Туулруугаа цутгадаг хэдэн нөхөд ямар нүүрээрээ Маршалын гүүрэн дээр цуглаад байгааг ойлгох ухаан надад алга. Миний эсрэг гэхээсээ илүүтэй нийтийн эрх ашгийн эсрэг зохион байгуулалттайгаар, төлбөртэйгөөр олон нийтийг төөрөгдүүлэх зорилго агуулан сүрэглэн дайрцгааж бна. Олон түмэн нүдтэй дээ. Нийтийн ухамсрын шүүлтүүрээр орж байгаагаа ойлгох ухаан тэдэнд байхгүй нь Монголын заяа ихэд байдаг байх. Хэн хэн, хэн хэнийг төлөөлж байгааг бүгд харж байгаа шүү дээ.
Х.Нямбаатар83,349 views • 4 months ago

13 жилийн өмнө Улаанбаатар хот 325.000 машинтай байв. Өнөөдөр 805.000. Түгжрэлийн өртөг хэдэн тэрбум доллар. Фортуна Батбаяр сайдын анх санаачилсан төслийг АН бүлгээрээ хэлэлцэж охин нь гацаах юм байна. Тухайн үед хийгдсэн БОННҮ-д оруулах өөрчлөлтийг зөвлөмжийн дагуу хийсэн. 325 мянган машинтай байх үед 4 эгнээтэй байхаар тусгагдсан ТЭЗҮ, 2025 оны шинэчилсэн байдлаар 6 эгнээтэй байхаар тусгагдсан. Эдийн засгийн хөгжлийн яам, Гудамж төсөл үзүүлж байна, 2013 он👇
Х.Нямбаатар37,993 views • 3 months ago

Өнөө жилийн зам засвар, шинэчлэлийн ажлууд эхэлж байна. Зуслан чиглэлд зорчих хөдөлгөөн ихсэхээс урьтаж, Бэлхээс Сэлхийн эцэс хүртэлх 4.3 км авто замыг шинэчилж, өнөөдөр хөдөлгөөнийг нээлээ. Явган замыг сайжруулж, гэрэлтүүлгийг шинээр хийнэ. Нийслэлийн залуус өнгөрсөн онд 233 км урт замыг шинэчилсэн. Энэ онд 85.8 км замыг шинэчлэхээр төлөвлөж, ийнхүү эхнээс нь нээлээ.
Х.Нямбаатар20,525 views • 2 months ago

Туулын хурдны зам Энэхүү хурдны зам бол Улаанбаатар хотыг 2040 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөнд тусгагдсан Нийслэлийн авто замын сүлжээг хөгжүүлэх шинэ тойрог замын нэг хэсэг бөгөөд төсөл хэрэгжсэнээр хотын төвийн авто замын ачааллыг бууруулж замын хөдөлгөөний үр ашгийг дээшлүүлэх, эдийн засгийн өсөлтийг дэмжих, иргэдийн цаг хугацааг хэмнэх, орчин үеийн стандарт бүхий авто замын сүлжээг хөгжүүлэхэд чиглэгдсэн томоохон төсөл юм. Энэхүү төсөл нь хотын зүүн хэсэг буюу Баянзүрхийн товчоо Улаанбаатар Налайх чиглэлийн авто замаас хотын баруун хэсэг буюу баруун аймаг руу салдаг аюулгүй тойрог хүртэл нийт 32 км 6 эгнээ бүхий хурдны зам баригдах бөгөөд 8 байршилд 2 түвшний огтлолцол бүхий уулзвар, 13 байршилд нийт 9878 метрийн урттай гүүр, 4 байршилд 190 метрийн урттай туннел тус тус баригдах бөгөөд хотын төвийн хэсэгт хотын өнгө үзэмжид нийцүүлэн гүүрэн байгууламжаар баригдахаар төлөвлөгдсөн юм. Баянзүрхийн товчооны уулзвар буюу хотоос орох, гарах хөдөлгөөн болон хотын хойд чиглэлтэй холбогдох хоёрдугаар тойрог замын хөдөлгөөнийг зохицуулсан үндсэн гарц. Нийслэлийн нэгдүгээр тойрог зам болон Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн урд хэсэгт төлөвлөж буй олон түвшний огтлолцол бүхий орох, гарах хэсэг нь хотын хөдөлгөөний урсгалыг гадагш нэвтрүүлэх боломжийг бүрдүүлнэ. Мишээл худалдааны төв орчим дахь орох гарах хэсэг нь хотын төвийн хэсгийн замтай холбогдох замаар хотын төвийн замын ачааллыг тэнцвэржүүлнэ. ТЭЦ-4 болон Наадамчдын гүүр, нэгдүгээр тойрог зам, Сонсголонгийн зам, Авто худалдааны цогцолбортой холбогдох хэсгүүд нь хотоос орж, гарах урсгалыг зохицуулах ба энэ нь төвийн бүсийн хөдөлгөөнийг зохицуулах боломжийг бүрдүүлнэ. Мөн хотын баруун хэсэгт баруун аймаг руу салдаг аюулгүйн тойрогт төлөвлөж буй олон түвшний огтлолцол нь Улаанбаатар хотын босоо тэнхлэгийн авто зам, 1, 2 дугаар тойрог замтай холбогдож Улаанбаатар хотыг тойрсон тойрог замын сүлжээг бий болгох чухал ач холбогдолтой юм. Төслийн барилгын ажлыг 2025-2027 онд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн бөгөөд ажлын гүйцэтгэлийг олон улсын стандартын дагуу, үе шаттайгаар гүйцэтгэхээр төлөвлөж байна.
Х.Нямбаатар70,769 views • 11 months ago

Улаанбаатар хотод нэн тэргүүнд шийдэх хоёр асуудал бий. Авто замын түгжрэл, агаарын бохирдол. Тийм ч учраас өнгөрсөн хугацаанд гэр хорооллыг орон сууцжуулах хэд хэдэн том төслийг хөдөлгөсөн юм. Сэлбэ хот, Баянхошуу, Шар хад, Ханын материал гээд олон байршилд газар чөлөөлж, яндан буулгаж, бүтээн байгуулалт эхлүүллээ. Баянхошуу, Шар хад дэд төвийн хүрээнд баригдаж буй ногоон орон сууц эхнээсээ ашиглалтад орлоо. Сэлбэ хотын барилга цутгалт 9-р давхартаа орж байна. Дамбадаржаагийн станц удахгүй ашиглалтад орж, тухайн орчмын дэд бүтцийн хангамж тэр чинээгээр сайжирна. Хотын шинэ дарга Б.Пүрэвдагвад эдгээр төслийг заавал үргэлжлүүлээрэй гэж захих байна. Учир нь, энэ ажил бол Улаанбаатар хотын нийт иргэдийн хүсэл, зорилго юм.
Х.Нямбаатар16,021 views • 1 month ago

Элбэгдорж, MCS-ийн голфийн талбай, Асем виллаг барихдаа Туулын урсгал голдирлыг хаах гэж байсан нөхөр өнөөдөр УБ хотын хөгжлийн төслийг гацааж зогсоох гээд ариун цагаан хүний дүрд орчихсон явж байгаа. Туул голын ус их учир хааж чадаагүй, залсан гэнэ. 👇 Хөгжлийн террорист, олигархуудын гар хөл гэж энэ хүнийг хэлнэ.
Х.Нямбаатар27,678 views • 3 months ago

Сошиалаар өдөр тутам хүн доромжилж гүтгэдэг бүлэглэл бий болжээ. Бүр зөвхөн бусдыг гутаан доромжилж, олон нийтийг турхирч түүнийгээ амьдрах хэрэгслээ болгосон хүмүүс ч байна. Бусдыг доромжилж харлуулсныхаа төлөө бусдаас төлбөр авдаг шантааж хийгээд гаршчихсан хүмүүс гэж болно. Гэтэл үүн дээр цагдаагийн байгууллага арга хэмжээ авдаггүй.
Х.Нямбаатар64,143 views • 11 months ago

30 жил хуримтлагдсан асуудлын үр хөврөлийг тавьсан, одоо ч тордож ургуулж байгаа нөхдүүд гуравхан сар ажиллаж байгаа надад бүх бурууг тохох гэж оролдож байна, та хэдтэй нэгийгээ үзнэ! Энд ямар нэгэн үл үзэгдэгч байхгүй! Нэр бүхий этгээдүүдэд бетонон ширэнгээ газараа тултал нь барьдаг шуналаа татаарай гэж хэлье. 👇 Одоо дахиад нэмж бетонон ширэнгэ барьхаар төлөвлөж байгаа компаниудын газраас албадан чөлөөлж сургууль цэцэрлэг барьна. Нэг ч сургууль цэцэрлэггүй, тэр ч бүү хэл орц гарцаа ч шийдэхгүйгээр бетонон ширэнгүүд босгосон. Хүүхдээ сургууль цэцэрлэгт нь хүргэж өгөх гээд бүгд зам дээрээ гараад түгжирч бухимдаж байна. Их Монгол, Баян Монгол, Олимп, Элизабет, Кристал таун зэрэг хотхонууд нийт 40 мянган иргэнтэй. Жижиг аймгаас олон хүн ам, жижигхэн талбайд амьдарч байна. Гэтэл нэг ч сургууль, цэцэрлэггүй. Голден парк гэж гамшиг болсон газар байна. Алтай хотхоны 12 мянган айл ямар ч сургууль цэцэрлэггүй. Кинг тауэрыг барьж байгаа нөхдүүд газраасаа сургууль цэцэрлэг барих газар өгөхгүй бол хүчээр авна, шүүхдэнэ биз. Энэ бол төлөвлөлтийн алдаа гэхээсээ илүүтэй цэвэр авлига, шуналын сэдлээр энэ хотод хайр найргүй хандсан увайгүй үйлдэл юм. Газрын наймаачид, барилгынхан хэвлэл мэдээллээр надруу дайраад нэмэргүй шүү.
Х.Нямбаатар96,506 views • 2 years ago

Эхний автобусууд үйлдвэрээсээ Эрээний чиглэлд урд шөнө хөдөллөө. Ойролцоогоор 1200 км .
Х.Нямбаатар99,400 views • 2 years ago

Хотынхоо төвд эмнэлэг, сургуулийн хашаанд өндөр барилга бариад байж болохгүй. Нэгдүгээр эмнэлгийн орчимд зогсоолын асуудал ямар билээ. Гэтэл энэ эмнэлгийн хашаанд 20 давхар үйлчилгээтэй, орон сууц барина гээд зогсож байж болохгүй. 2005 онд 450м2 газар авсан ч яваандаа 1360 м2 болж өссөн юм байна. Цаашид эмнэлэг, сургуулийн газраас газар эмтэлж аваад барилга барьдаг асуудлыг хүлээн зөвшөөрөхгүй. Нийтийн эрх ашгийн төлөө энэ шийдвэрийг цуцлах ажлыг хийнэ. Гэхдээ тухайн аж ахуйн нэгжид дэд төвийн хүрээнд хийгдэх төлөвлөлтөд газрыг нөхөж олгох, аж ахуйн нэгжийг хохиролгүй болгох ажлыг хийнэ.
Х.Нямбаатар102,458 views • 2 years ago

Нарны хорооллоос Нарны зам руу буюу хотын төв рүү гарах боломжтой явган хүний гүүрэн гарцтай боллоо. Хотхоноос гарахын тулд заавал машинтай түгжирч, тойрохгүйгээр явганаар шууд нарны зам руу гардаг зам хэрэгтэй байна гэдгийг тус хотхонд ажиллах үеэр иргэд хэлж байсан. Уг гүүрийг ашиглалтад оруулснаар 5200 өрхийн 20 мянга орчим иргэн хотын төв рүү явганаар зорчих, автомашин ашиглахгүй байх боломж бүрдэх юм. Нарны хороолол, нөгөө талд “Алтай” хотхоны оршин суугчид хүүхдүүдээ сургууль, цэцэрлэгт зөөх үеэр тухайн бүсэд орц, гарц дээр ихээхэн ачаалал үүсдэг. Тиймээс ид ачааллын үед түгжрэл сааруулах, хотхоноос орох, гарах үед түргэн хугацаанд явганаар хотын төв рүү орох боломжтой боллоо.
Х.Нямбаатар48,794 views • 1 year ago

Гадаад харилцааны яамны баруун талд зохицуулалттай явган гарц, Эрүүл мэндийн яамны баруун талд зохицуулалтгүй явган гарц бий. Энэ зохицуулалтгүй гарцнаас үүдсэн түгжрэл энэ орчимд үүсдэг. Блю скай талаас гарч ирж байгаа машинууд саатаж, төв замаас орж ирсэн машинуудаа түгждэг. Мөн уг саатлыг арилгахын тулд байнга цагдаагийн албан хаагч биет зохицуулалт хийж байгаа. Тиймээс уг зохицуулалтгүй гарцыг арилгаж, зохицуулалттай гарцаар гаргах ажлыг хэвшүүлэхээр төлөвлөж байна. Энд та бүхний оролцоо их чухал. Уг хоёр гарцын хооронд 100м орчим зай бий.
Х.Нямбаатар94,612 views • 2 years ago

Улаанбаатар хотын мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсэд иргэд адуугаа бэлчээж чипээр хянаад суудаг боллоо. Үүний уршгаар гудамж талбай адууны хомоолоор дүүрч болж байна. Тиймээс 11 дүгээр сарын 1-нээс мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсээс малаа авч гарахгүй бол Сонгинохайрхан дүүргийн 21-р хороонд байрлах НЦУГ-ын харьяанд байдаг тэжээлийн талбайд бүх адууг хашна. Адуугаа авахад нь торгууль ноогдуулж, хоногийн тэжээлийн мөнгийг нь авна. Хот дотор мал бэлчээд явж байх нь нийтийн эзэмшлийн зам, талбай бохирдуулах, ногоон байгууламж сүйтгэх, зам тээврийн осол гарах, халдварт, гоц халдварт өвчин тархах зэрэг эрсдэлтэй.
Х.Нямбаатар34,296 views • 9 months ago