Loading video...

Video Failed to Load

Go Home

Улаанбаатар хотод нэн тэргүүнд шийдэх хоёр асуудал бий. Авто замын түгжрэл, агаарын бохирдол. Тийм ч учраас өнгөрсөн хугацаанд гэр хорооллыг орон сууцжуулах хэд хэдэн том төслийг хөдөлгөсөн юм. Сэлбэ хот, Баянхошуу, Шар хад, Ханын материал гээд олон байршилд газар чөлөөлж, яндан буулгаж, бүтээн байгуулалт эхлүүллээ. Баянхошуу, Шар хад дэд...

16,263 views • 3 months ago •via X (Twitter)

32 Comments

Баярбилэгийн Зоригт's profile picture
Баярбилэгийн Зоригт3 months ago

Та нар гэр хорооллыг орон сууцжуулах ажлыг 16 онд АН - ын эхлүүлсэн ажил гэж таг зогсоогоогүй бол өдийд бодит үр дүн гарах байсан даа. Одоо үнэнд гүйцэгджээ.

Adventure Channel's profile picture
Adventure Channel3 months ago

@TsogtgerelB Сэтгэлгүй шаахымөө Чи болон танай багийнхан🤮🤮🤮

Saraanaa_mowgli's profile picture
Saraanaa_mowgli3 months ago

@OtgonbayarT Тан шиг ойгүй тэнэг улны ёс суртахуунтай хүнээс Нийслэлээ салгасан нь агаарын бохирдлоос салсантай дүйцэхүйц гж хүмүүс үзэж бгаа шүү. Ганц амьсгалдаг ундаа болсон Туулыг маань хорон сэтгэлээр сүйтгэх бузрын санаа толгойд чинь орсон гэхээр л гамшигт чөтгөр бол та байж

MNDN KH's profile picture
MNDN KH3 months ago

@TsogtgerelB Ац минь дэмий солиорч хамаг мөнгө хэрэггүй үрж бхаар бинзин шатхууны асуудлаа тэр мөнгөөрөө шийдэх нь яасын. Чингэс хаан онгоцны буудлаа бинзин түлшнээс болоод Орост урт хугацаагаар тавьж өгч байж юун дэмий донгосно вэ?

Sourdough's profile picture
Sourdough3 months ago

@oddiinohin Уучлаарай, өөрөө нийслэл хотын засаг дарга марга гсн тодорхойлолтоо наад профайлаасаа авч хаяаа… тгд явж шалгуул

Munkhjin's profile picture
Munkhjin3 months ago

Ёстой шаана биз. Зүв зүгээр 3 4 ам бүлтэй айл амьдарч байсан газар дээр 300 400 хүн амьдрах ширэнгэ босгохоор яаж төвлөрөл багасах уу?

Хөлдүү төмс's profile picture
Хөлдүү төмс3 months ago

Хамгийн зөв хоёр ажлыг хийх гэж үзсэн. Түгжрэл, утаа. Машин гэх өмхий сэгний татварыг харин ч бага нэмсэн. Бүх зогсоолыг төлбөртэй болгох ёстой. Замын нэгдүгээр эгнээний бүх хармааг байхгүй болгох нь зөв байсан. Болж өгвөл бүх замын голд бордюр тавих нь зөв. Мах бол ЗГ-ын ажил...

Шивэй's profile picture
Шивэй3 months ago

@BuchUlaan ШАЛГУУЛАА нэгэнт чадаагүй юмаа одоо гонгиноод яахав

Мэргэн зөгий's profile picture
Мэргэн зөгий3 months ago

Зайлаач ээ баас минь. Чи бол адгийн шаар, шүдэнд орсон мах, нүд торсон тоос, хамарт хатсан нус.

Монгол Харли's profile picture
Монгол Харли3 months ago

@bo_ulzii Хичнээн сайн, хэрэгтэй төсөл байсан ч Төсөл нэрээр мөнгө шаадаг, мөнгө шаах боломжыг нь хаачихаар ард түмэн гэж худлаа нэр барьж баатар дүр эсгэдэг лаларуудтай байгаад байвал ч хийгээгүй нь дээр л дээ

Jargalsaikhan Ichinnorov's profile picture
Jargalsaikhan Ichinnorov3 months ago

@saikhnaa_b50 Хотын захиргааг Баянхошуунд байгуулж байхад нь яах гэж зогсоосон юм одоо тэр Яармагаа хар!

Утааг мартаж үлболно's profile picture
Утааг мартаж үлболно3 months ago

@bo_ulzii Зүв зүгээр явган хүний замыг мөн их сольсон доо.

Дэггүй жаал's profile picture
Дэггүй жаал3 months ago

Нянгар одоо ичмээр юм, нэг л их өв уламжлал үлдээсэн том зүтгэлтний дүр эсгэх гээд шаассн. Чамд зохихгүй байна, юу ч хийгээгүй учраас. Эртхэн шалгуул

Erdenebat Shagtsrai's profile picture
Erdenebat Shagtsrai3 months ago

Нэн тэргүүнд шаардлагатай ажил бас нэг байна даа, борооны улмаас үерлээд байдаг замаа яанаа? Зүв зүгээр байсан боржур солиод зам хуулаад байхаар ус зайлуулах хоолой суваг барихгүй яаваа?

Naransaran's profile picture
Naransaran3 months ago

Миний даргаа одоо гоё амар. Зун ч болж бн. Намар божийтол борлож орж ирээд гоё улстөр хий. 🤣🤣

Монгол жиргээч 🐦's profile picture
Монгол жиргээч 🐦3 months ago

@TsogtgerelB Замын түгжрэлийн ихэнх зайсан яармаг сонсголонгоос бдаг. Туул гол ТЗ-г дээгүүр доогуур нэвтрэх олон гүүр гарц хийвэл их нэмэртэй мэт. Бас замын зураглалыг схйжруулах, нэвт явах замаа сайжруулах гм жижиг олон ажлыг хийгээсэй. Эцсийн эцэст хурга дарга нар бус мэргжлийнхэн зөвлөнө

Uugana's profile picture
Uugana3 months ago

@bo_ulzii Haha tovch bdg ch boloosoi pidda

davka's profile picture
davka3 months ago

Орон сууцны нэг м2-ийн барих өртөг 4,5 гэсэн үү? Энэ бол маш тансаг зэрэглэлийн орон сууцны өртөг шүү. Та нар ингэж л гударч цусалдаг шдээ. Хяналт тавьж байгаа нь ч сүлжээнд нь орчихсон.

Хөлдүү төмс's profile picture
Хөлдүү төмс3 months ago

Амьдрал мэдэхгүй, ажил хийж үзээгүй хушга чинь ИРГЭДЭЭ сонсоогүй гэж. Иргэдээ сонсоно гэдэг нь БУРУУ юм шаардаад байгаа эргүү малнуудыг сонс гэсэн үг биш. АН гэгч бузарын бүлгийн ЭЛИЙ цөөхөн хүн хогийг сонсох ёстой гэсэн үг ч биш байсан. ТЭД нийт иргэдийг төлөөлөхгүй...

Яргуй's profile picture
Яргуй3 months ago

За нэг ч Монгол компани оруулахгүй байсан байж. Хэл ам болж байж орсон Монголчууд өнөөдөр Монголын далбаагаа мандуулав. Хятадын далбаа мандах байв бүү үзэгд

Хөлдүү төмс's profile picture
Хөлдүү төмс3 months ago

1-р хороолол арын замын ДУНД нь бордюр тавилаа гэж уурлаад байсан. Тэр зөв. Бүх замын дунд бордюр тавих хэрэгтэй. Тэгэхгүй бол ийм юм болоод байдаг юм. Бордюргүй байснаас болоод таксины өлөн хүүр нөгөө талд байсан хүн хурдан авах гэж шууд эргээд 3 хүнийг дайрч байсан түүх бий...

Доржпүрэв's profile picture
Доржпүрэв3 months ago

@Azzaya_mn Ахаа та эргээд бидэндээ ирээч яагаад хаяаад явчуу Одоо үгэнд чин орноо

b&b's profile picture
b&b3 months ago

@enheene Оронд чинь нэг нусак бүлтрээд орж ирлээ ёстой үнэхээр ядаргаатай юмаа

Дебурашка's profile picture
Дебурашка3 months ago

@oddiinohin тэгээд нэн яаралтай биш юм бол яагаад Тууулын хжрдны зам барина гээд чичрээд бсан мал вэ чи?

enk enk's profile picture
enk enk3 months ago

Солиорч хамаг төсөв хувааж шааж байхаар эрт арга хэмжээ авахгүй яасан юм, хотоор нэг сэгэлсэн зам, ундуй сундуй шороо тоос

Munkhbat's profile picture
Munkhbat3 months ago

@oddiinohin Үнэхээр сайн ажилласан шүү .Эрүүл энхийг хүсъе !

Баатар's profile picture
Баатар3 months ago

@BayarsaihanG Төвлөрөл, түгжрэл нэмсэн төсөл л дөө

Ochirpurev Dovdon's profile picture
Ochirpurev Dovdon3 months ago

@Bayaraa67025936 МАН 10Н ЖИЛИЙН ӨМНӨ ЗАСАГ АВААД ХАМАГ ТҮРҮҮНД ХИЙСЭН ЗҮЙЛС!!!! ДАХИН ТӨЛӨВЛӨЛТ ЗОГСООХ, ГЭР ЦЭЦЭРЛЭГҮҮДИЙГ ХОРИХ, САЙН ХАШАА ХӨТӨЛБӨРИЙГ УСТГАХ БАЙЖИВЛЭЭ... !!! 10Н ЖИЛД ДОР ХАЯЖ 100К ЯНДАНГААС АА САЛЧИХ БЛАА.. ДҮҮРЭГ АЛГАСЧ ХҮҮХЭД ЗӨӨХ А/М нууд бхгүй бол түгжирэл 28% буурчисан

Zul60🔥's profile picture
Zul60🔥3 months ago

Хаяг хүртэл хаалгаж нтр чи ч үнэн өлөн бөөс юмаа. Чи наад хотын асуудлаа одоо боль, яаж сүйтгэсэнг чинь түмэн мэднэ.

Maral Maralaa's profile picture
Maral Maralaa3 months ago

@enheene Тэндээс нүүгээд энд ирээд яндан босгоод байна

Hero Biggest's profile picture
Hero Biggest3 months ago

Дарга биш болчоод ацаа хийгээд пост хийгээд бдийн

barkhaan's profile picture
barkhaan3 months ago

@UlziibaatarD 🤭🤭🤭

Related Videos

Монгол Улсын Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар 2025 оныг Улаанбаатар хотын дэд бүтцийн хөгжлийг дэмжих жил болгон зарлаж, тогтоол баталлаа. Өнөөдөр Улаанбаатар хотод манай улсын нийт хүн амын бараг тал нь амьдарч, ажиллаж байна. Гэтэл бид 600 орчим хүн амьдрахад зориулж, төлөвлөсөн дэд бүтэцтэй, 84 мянган машин зорчих багтаамжтай замын сүлжээтэй хотод аж төрж байна. Түүнээс хойш хэд хэдэн ерөнхий төлөвлөгөө хийсэн боловч хэрэгжилт нь буруу зөрүү явсан. Тиймээс Улаанбаатар хотыг 2040 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөг ирэх долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэх гэж байна. Уг төлөвлөгөөтэй холбогдуулж, хотын дэд бүтцийн шинэ төлөвлөлтийг бий болгох, дэд бүтцээс шалтгаалсан түгжрэл, агаар, хөрсний бохирдлыг шийдвэрлэхийн тулд Монгол Улсын Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ Улаанбаатар хотын дэд бүтцийн хөгжлийг дэмжих зорилт дэвшүүлэн ажиллаж байна.

Х.Нямбаатар

14,909 views • 1 year ago

Хийн болон цахилгаан халаагуурт шилжүүлье гэдэг дээр манайхан шууд орон сууц бариад оруулаач гэдэг. Бид сүүлийн 30 жилийн хугацаанд төвлөрсөн дулаан, цахилгаан хангамжаа нэмэгдүүлэх чиглэлд ажил хийхгүй гараа хумиад суучихсан улс. Харин өнгөрсөн жил хот эрчим хүчний эх үүсвэрээ боломжит хувилбараар нэмье, гэрэл чийдэнгээ унтраадаг нийслэл байж таарахгүй гээд 200 МВт-р эрчим хүчний эх үүсвэрийг нэмэгдүүлсэн. Бид хотынхоо зүүн, баруун, хойд захын гэр хорооллоо орон сууцжуулж, агаар, хөрсний бохирдлын асуудлаа шийдэх чиглэлд хэд хэдэн төсөл хөтөлбөр хэрэгжүүлж байна. Мөнгө төгрөг байхгүй гээд зүгээр суугаагүй. Ирэх 6 сард Улаанбаатар хотод 2000 орчим орон сууцны төсөлд улсын комисс ажиллаж, ашиглалтад оруулна. Тухайлбал, Ногоон нуурын гэгдэх 1008 айлын орон сууц, Шар хаданд хэрэгжиж буй 414 айлын орон сууц, Баянхошууны 414 айлын орон сууцыг ашиглалтад оруулна. Мөн хамгийн том төсөл болох Сэлбэ дэд төвийн хүрээнд баригдах 10 гаруй мянган айлын орон сууцны төслийн тендерийг олон улсын нээлттэй зарласан. Түүнчлэн Баянголын ам буюу Олон улсын хүүхдийн “Найрамдал” зуслан явах зам дагуу 2008 айлын орон сууцны төсөл төлөвлөгөөний дагуу үргэлжилж байна. Ханын материалд 725 айлын орон сууцны барилгын ажил эхэлсэн. Уур амьсгалын өөрчлөлтийн сан, Азийн хөгжлийн банктай хамтран хэрэгжүүлж буй ногоон орон сууцны төсөл Баянхошуу дэд төв дээр 4000 айлын орон сууц болж өргөжиж байгааг энэ ташрамд дуулгая. Энэ мэт хотын утааны гол цэг болсон хэсгүүдэд орон сууцны төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж байна. Бид өнгөрсөн 30 жилийнхээ алдаатай төлөвлөлтийн зовлонг өнөөдөр хэн хүнгүй л амсаж байна. Энэ бүх асуудлыг алга урвуулахын төдийд шийдэх эдийн засгийн болоод цаг хугацаа, хүний нөөцийн чадамж байхгүй. Гэхдээ бид зүгээр суухгүй шат дараатай ажлуудыг хийж байгаа гэдгийг хэлье.

Х.Нямбаатар

17,922 views • 1 year ago

Монгол Улсын Ерөнхий сайдын ахалсан Нийслэл Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах, дэд бүтцийн бүтээн байгуулалтын төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, салбар хоорондын зохицуулалт, шуурхай удирдлагаар хангах Засгийн газрын шуурхай штабын II хуралдаан боллоо. Хуралдаанд ирэх жилүүдэд нийслэл хотод хэрэгжүүлэх томоохон төслүүдийн талаар танилцууллаа. Түгжрэлийг бууруулах чиглэлд 9 төсөл хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Үүнээс нэн тэргүүнд метроны бүтээн байгуулалтыг эхлүүлж, гуравдугаар сарын сүүлээр шалгаруулалтыг зарлана. ИБУИНВУ-ын Засгийн газрын 3 тэрбум хүртэлх фунтийн баталгааны хүрээнд банк, санхүүгийн байгууллагуудаас төслийн санхүүжилт авна. Энэ тохиолдолд UKEF Монгол Улсын Засгийн газраас өрийн баталгаа шаардахгүй гэдгээрээ онцлог. Бүтээн байгуулалтын ажлыг энэ ондоо багтааж эхлүүлнэ. Трамвайны эхний шугамын бүтээн байгуулалтын тендерийг дөрөвдүгээр сард багтаан олон улсад нээлттэй зарлана. Чиглэл нь “Steppe arena”-с Сүхбаатарын талбай хүртэл байна. Улаанбаатар хотын шинэ тойрог замын төслийг эхлүүлнэ. Нийт 23.7 км урт уг замыг Наадамчдын замаас эхлүүлж, “Өнөр хороолол”, Баянхошуу, Хайлааст, Чингэлтэй, Долоон буудал, Дарь-Эх, Монель, Чулуун овоо, Туулын хурдны замтай холбоно. Туулын хурдны замын тухайд тендерийг энэ сарын сүүлчээр зарлана. Бид түгжрэл бууруулах ажлын хүрээнд дэд бүтцийн төслүүд хийхээр олон төрлийн судалгаа хийсэн. Туулын хурдны зам, шинэ тойрог зам ашиглалтад орсноор түгжрэл хамгийн багадаа 30 гаруй хувиар буурна. Үүний дараа олон төрөлт нийтийн тээврийн хэрэгсэл буюу метро, трамвай ашиглалтад орж, иргэд үйлчлүүлээд ирэхээр энэ тоо өсөх тооцоолол гарсан.

Х.Нямбаатар

11,666 views • 1 year ago

Өнөөдөр Монгол Улсын Засгийн газрын хуралдаанаар нийслэлийн зүгээс Засгийн газрын мөрийн хөтөлбөрт зайлшгүй тусгуулах шаардлагатай төвлөрлийг задалж, түгжрэлийг бууруулах, төрийн үйлчилгээг иргэдэд ойртуулахад чиглэсэн дэд бүтцийн гол төслүүдийнхээ талаар танилцууллаа. Тодруулбал: Олон жил ярьсан Туулын хурдны замыг төр хувийн хэвшлийн түншлэлээр барьж байгуулах олон улсын нээлттэй тендерийг энэ 8-р сард багтааж зарлахаар бэлтгэл хангаж байнө. Мөн тус замаас эх авч, Их тойрууг тойрсон тойрог хурдны замыг байгуулах ажлын олон улсын зөвлөх үйлчилгээний тендерийн эх үүсвэрийг улсын төсөвт суулгах шийдийг гаргууллаа. Метроны төсөл ирэх 10-р сарын 1 гэхэд EPC 1-р үе шатаа шалгаруулах бэлтгэлээ хангаад явж байна. Дүүжин тээврийн 1-р шугамын барилга угсралтын ажил эхэлсэн. Бетонон хийцлэлийг гадаадад хийж байгаа бөгөөд угсралтын ажлыг энэ ондоо хийнэ. Дэд төвүүдийг түшиглэн гэр хорооллыг орон сууцжуулах ажлын хүрээнд Сэлбэ, Баянхошуу, Шар хад дэд төвүүдэд инженерийн шугам сүлжээ, ус, дулаан хангамж, дэд бүтцийн ажлууд хийгдэж байна. Бид эхний ээлжид Сэлбэ дэд төвийн 158 га талбайд 12 мянган айлын нам давхрын орон сууц барих тендерийг зарлахад тун ойртсоныг дуулгахад таатай байна. Сэлбэ дэд төвийн 158 га газрын 2206 нэгж талбарыг чөлөөлж, дахин төлөвлөсөн. Холбогдох албаныхан иргэн, аж ахуйн нэгжийн газар болон үл хөдлөх хөрөнгийн үнэлгээг хийж, үнэлгээний дүнг иргэдэд танилцуулж байна. Өнөөдрийн байдлаар 1250 нэгж талбарын эзэдтэй гэрээ байгуулж, 885 иргэний нөхөх олговрыг олгох Нийслэлийн Засаг даргын захирамж гараад байна.

Х.Нямбаатар

26,509 views • 2 years ago

Нийслэлийн зүгээс утаа багасгаж, гэр хорооллыг бууруулах, агаар, хөрсний бохирдлоос ангижрах шийдлийг орон сууцжуулах бодлого гэж тодорхойлсон. Бид нүүрс болон утаа гаргах бусад төрлийн түлшнээс татгалзаж, дараагийн эх үүсвэрийг эрэлхийлэх цаг ирсэн. Улаанбаатар хотын агаар, хөрсний бохирдлыг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулж, иргэдийн ая тухтай, таатай орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх төслийн хүрээнд Сэлбэ, Баянхошуу болон Ханын материалд 20.000 айлын цогцолбор хороолол барина. Ингэхдээ төрийн болон нийгмийн бүхий л төрлийн үйлчилгээг нэг дороос хүртээмжтэй авах боломжийг бүрдүүлэх “20 минутын хот” нэгдсэн төлөвлөлтийг хэрэгжүүлнэ. Уг ажлын эхлэл СБД-ийн 14, ЧД-ийн 14, 18 дугаар хороонд жишиг Сэлбэ дэд төвийг түшиглэн 158 га талбайд 12 мянган айлын цогцолбор хороолол бүхий Сэлбэ хотыг байгуулах ажлын газар чөлөөлөлтийн ажлыг эхлүүлсэн. Энэ хүрээнд 2000 гаруй нэгж талбар чөлөөлөхөөс өнөөдрийн байдлаар 1700 гаруй айлын газрыг чөлөөлөөд байна. Уг төслийн инженерийн дэд бүтэц бүрэн шийдэгдсэн. Барилга угсралтын тендерийг 4 багцад хуваан ирэх сард зарлахаар бэлтгэл ажлыг хангаж байна. Түүнчлэн Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрийн 45 га талбайг хамарч буй Баянхошуу хот төсөлд 5000 айлын орон сууцны хороолол барихаар төлөвлөсөн. Одоогоор инженерийн бүтээн байгуулалтын ажил дууссан бөгөөд эхний ээлжийн 440 айлын ногоон орон сууцын барилга угсралтын ажил үргэлжилж байна. Эдгээр төслүүд ашиглалтад орсноор жилд нүүрсхүчлийн хийг 142 мянган тонноор бууруулах боломжтой гэсэн судалгааг албаныхан гаргасан. Мөн Сонгинохайрхан дүүргийн 5, 6 дугаар хороо, Ханын материал орчмын 9.7 га талбайд 3000 айлын орон сууцны хорооллыг 2027 онд ашиглалтад оруулна. Тодруулбал “Хайрхан” хороолол “МТ” шатахуун түгээх станц хоёрын голын хошуу хэсэгт төлөвлөлт хийсэн. Жилд 72 мянган тонн нүүрсхүчлийн хий бууруулах боломжтой уг төслийн газар чөлөөлтийн явц 60 хувь буюу 135 нэгж талбарыг чөлөөлөөд байна. Нийслэлийн агаарын бохирдлыг үүсгэгч эх үүсвэрийн 70 орчим хувийг гэр хорооллын 198 мянган яндангаас гарч буй утаа эзэлж байгаа гэсэн судалгаа гарсан. Тиймээс Улаанбаатар хотын яндангүй бүсийг бий болгоно. Ирэх гуравдугаар сард багтааж 20 мянган айлыг хийн түлштэй холбох ажлыг эхлүүлж, арваннэгдүгээр сард багтааж 20 мянган айлын хийн түлшинд шилжүүлнэ. Ингэхдээ нийслэлийн хөрөнгөөр дотор тоноглолтой нь хийнэ. Улаанбаатар хотын агаар, орчны бохирдлыг үлэмж бууруулах шийдэл бол орон сууцжуулах бодлого. Гэтэл өнөөдөр манай хот эрчим хүч, дулааны дутагдалтай. Гэр хорооллыг орон сууцжуулах цогц төлөвлөлтийн хүрээнд Улаанбаатар хот эрчим хүчний зургаан төсөл хэрэгжүүлэхээр бэлтгэл ажлаа хангаж байна. Зарим төслийн ТЭЗҮ батлагдсан бол зарим төслийн урьдчилсан ТЭЗҮ-ийг боловсруулж байна. Үүний хамгийн том төсөл нь 25 жил зөвхөн цаасан дээр яригдсан V цахилгаан станц. Уг төсөлд хөрөнгө оруулах сонирхолтой аж ахуйн нэгжтэй хэлэлцээр хийсэн. Одоогоор хүчин төгөлдөр бичиг баримт үйлдэгдээгүй байгаа учраас ийм аж ахуйн нэгж гэж хараахан хэлж болохгүй байна. Бид V станцыг одоогийн “ТЭЦ II” станцын үнсэн санг түшиглэн батлагдсан бэлэн ТЭЗҮ-ийг үндэслэн төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хийхээр төлөвлөсөн. Мөн Шинэ зуун мод хотын 220 МВт-ийн дулааны цахилгаан станцын төсөл яригдаж байна. Эмээлт эко аж үйлдвэрийн паркийн 24 МВт дулааны цахилгаан станцын төсөлд 2, 3 аж ахуйн нэгж хөрөнгө оруулах сонирхлоо илэрхийлсэн. “Эрдэнэс баянбогд” хүрэн нүүрсний ордыг түшиглэсэн 300 МВт-ын станцын ТЭЗҮ батлагдаж байгаа. Энэ төсөлд бас хөрөнгө оруулагчид сонирхлоо илэрхийлсэн. Улаанбаатар хотын төвлөрсөн хоёр хогийн цэгийг түшиглэн хот шатааж, 18 МВт-ийн эрчим хүч үйлдвэрлэх үйлдвэр байгуулах ажилд урд хөршийн олон аж ахуйн нэгж хамтарч ажиллах саналаа илэрхийлээд байна. Эдгээр төслүүдийг хөдөлгөж, ойрын жилүүдэд ашиглалтад оруулж байж Улаанбаатар хот утаанаасаа салж, агаар, хөрсний бохирдлоо зэрэг шийднэ. Мөн ойрын хугацаанд ирэх жилүүдэд Улаанбаатар хотод хэрэгжүүлэх томоохон төсөл хөтөлбөрүүдэд хөрөнгө оруулалт татах чиглэлээр зарим улс орнуудад ажиллаад ирлээ. Үүнээс онцолбол Их Британийн Засгийн газар, Сангийн яамнаас Монгол Улсын Засгийн газарт гурван тэрбум фунт стерлингийг 15 жилийн хугацаатайгаар метроны төсөлд гаргах баталгааны бичиг ирүүлэхээр болсон. Түүнчлэн хотын удирдлагууд анх удаа урд хөршийн нийслэл Бээжин хотноо том төсөл хөтөлбөрүүдээ танилцуулж, 500 орчим хөрөнгө оруулагчтай уулзалт хийж, мэдээлэл өглөө. Үүний дүнд мөн нэлээдгүй төслүүдэд хөрөнгө оруулах сонирхолтой аж ахуйн нэгжүүд дэлгэрэнгүй мэдээлэл аваад бичиг цаасны ажилдаа орох бэлтгэл хангаж байна.

Х.Нямбаатар

24,417 views • 1 year ago

Өнөөдөр Улаанбаатар хот анх удаа хөрөнгийн менежмент хийж, бонд гарган, тулгамдсан асуудлуудаа шийдвэрлэсэн түүхэн өдөр боллоо. Бид нийслэлийн дотоод бондоор дараах ажлыг хийхээр төлөвлөж байна. 📌НЭГДҮГЭЭРТ, эрчим хүч. Эхний ээлжид Бөөрөлжүүтийн 150 мВт хүчин чадалтай цахилгаан станцад хөрөнгө оруулж, ирэх аравдугаар сарын 1-нд ашиглалтад оруулахаар төлөвлөсөн. Хөрөнгө оруулалтын эргэн төлөлтийг төсөл хэрэгжүүлэгч ААН хүүгийн хамт төлнө. Мөн ирэх долоо хоногт Улаанбаатар хот анх удаа батарей станцын нээлттэй тендер зарлахаар бэлтгэж байна. Уг батарей станц оргил ачааллын үед 200 кВт цагийн ачаалал хуваалцана. Ингэснээр хот шөнийн цагт эрчим хүчээ хямд үнээр хуримтлуулж, оргил ачааллын үед худалдах юм. Үүгээр зээлийн эргэн төлөлтийг хийхээр төлөвлөсөн. 📌ХОЁРДУГААРТ, авто зам. Улаанбаатар хот 1250 км хатуу хучилт бүхий авто замтай. Үүний 70 орчим хувийн насжилт дууссан, усны хаялга, ус зайлуулах шугамгүй хийгдсэн байдаг. Иймээс аравдугаар сарын 1-нээс өмнө нийт авто замын 70 орчим хувийг нь бүрэн хучиж, ус зайлуулах системийг сайжруулна. Гол болон туслах, орон сууцны хороолол доторх нийт 27 байршилд 73.1 км зам, ус зайлуулах хоолойн иж бүрэн бүтээн байгуулалт хийнэ. Авто замын бүтээн байгуулалтад зарцуулсан хөрөнгө оруулалтыг замын санд төвлөрсөн хөрөнгөөр хоёр жилийн дотор эргэн төлнө. 📌ГУРАВДУГААРТ, дэд бүтэц. 2014 оноос эхлээд олон айл өрхүүд гэр хорооллын дахин төлөвлөлтөд хамрагдаж, хашаагаа чөлөөлөн. Харамсалтай нь, зарим төсөл гацаж, түрээсийн байранд өдий хүртэл амьдарч байгаа хүн цөөнгүй. Үүнийг давтахгүйн тулд нийслэл анх удаа газар доорх инженерийн шугам сүлжээгээ шинэчлэх, сайжруулах чиглэлд 150 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийх гэж байна. Энэ хөрөнгө оруулалтаар төсөл нь гацсан 50 мянган айлын орон сууцны хорооллын дэд бүтцийг шийдэх юм. Үүнээс гадна нийслэл ирэх дөрвөн жилд 11 байршилд 40 мянган айлын орон сууцыг ашиглалтад оруулж, гэр хорооллыг орон сууцжуулах стратеги төлөвлөгөө боловсруулсан гэдгийг дуулгая. Энэ төслийн санхүүжилтийг хот анх удаа гадаад зах зээлд бонд гаргаж санхүүжүүлнэ. Ингэснээр хот тулгамдсан асуудлууд болох агаар, хөрс, орчны бохирдол, түгжрэл зэргээс салах юм.

Х.Нямбаатар

33,170 views • 2 years ago

Туулын хурдны зам Энэхүү хурдны зам бол Улаанбаатар хотыг 2040 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөнд тусгагдсан Нийслэлийн авто замын сүлжээг хөгжүүлэх шинэ тойрог замын нэг хэсэг бөгөөд төсөл хэрэгжсэнээр хотын төвийн авто замын ачааллыг бууруулж замын хөдөлгөөний үр ашгийг дээшлүүлэх, эдийн засгийн өсөлтийг дэмжих, иргэдийн цаг хугацааг хэмнэх, орчин үеийн стандарт бүхий авто замын сүлжээг хөгжүүлэхэд чиглэгдсэн томоохон төсөл юм. Энэхүү төсөл нь хотын зүүн хэсэг буюу Баянзүрхийн товчоо Улаанбаатар Налайх чиглэлийн авто замаас хотын баруун хэсэг буюу баруун аймаг руу салдаг аюулгүй тойрог хүртэл нийт 32 км 6 эгнээ бүхий хурдны зам баригдах бөгөөд 8 байршилд 2 түвшний огтлолцол бүхий уулзвар, 13 байршилд нийт 9878 метрийн урттай гүүр, 4 байршилд 190 метрийн урттай туннел тус тус баригдах бөгөөд хотын төвийн хэсэгт хотын өнгө үзэмжид нийцүүлэн гүүрэн байгууламжаар баригдахаар төлөвлөгдсөн юм. Баянзүрхийн товчооны уулзвар буюу хотоос орох, гарах хөдөлгөөн болон хотын хойд чиглэлтэй холбогдох хоёрдугаар тойрог замын хөдөлгөөнийг зохицуулсан үндсэн гарц. Нийслэлийн нэгдүгээр тойрог зам болон Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн урд хэсэгт төлөвлөж буй олон түвшний огтлолцол бүхий орох, гарах хэсэг нь хотын хөдөлгөөний урсгалыг гадагш нэвтрүүлэх боломжийг бүрдүүлнэ. Мишээл худалдааны төв орчим дахь орох гарах хэсэг нь хотын төвийн хэсгийн замтай холбогдох замаар хотын төвийн замын ачааллыг тэнцвэржүүлнэ. ТЭЦ-4 болон Наадамчдын гүүр, нэгдүгээр тойрог зам, Сонсголонгийн зам, Авто худалдааны цогцолбортой холбогдох хэсгүүд нь хотоос орж, гарах урсгалыг зохицуулах ба энэ нь төвийн бүсийн хөдөлгөөнийг зохицуулах боломжийг бүрдүүлнэ. Мөн хотын баруун хэсэгт баруун аймаг руу салдаг аюулгүйн тойрогт төлөвлөж буй олон түвшний огтлолцол нь Улаанбаатар хотын босоо тэнхлэгийн авто зам, 1, 2 дугаар тойрог замтай холбогдож Улаанбаатар хотыг тойрсон тойрог замын сүлжээг бий болгох чухал ач холбогдолтой юм. Төслийн барилгын ажлыг 2025-2027 онд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн бөгөөд ажлын гүйцэтгэлийг олон улсын стандартын дагуу, үе шаттайгаар гүйцэтгэхээр төлөвлөж байна.

Х.Нямбаатар

70,813 views • 1 year ago

Хотын даргаар ажиллаж эхлээд эрчим хүчний асуудлаа нэн тэргүүнд шийдэх ёстой гэдэг бодлого гаргасан. Энэ хүрээнд Бөөрөлжүүтийн цахилгаан станцад хөрөнгө оруулалт хийж, өнөөдөр тус станц төвийн эрчим хүчний нэгдсэн системд 300 МВт эрчим хүч нийлүүлж эхлээд байна. Мөн Багануур дүүрэгт 50 МВт хүчин чадалтай батарей хуримтлуурын станцыг мөн ашиглалтад оруулсан. Монгол Улсын эрчим хүчний хэрэглээ өвлийн оргил хэрэглээний үедээ 1700 орчим МВт, зун 700 МВт хүрдэг гэсэн судалгаа бий. Түүнчлэн өдрөөс өдөрт өргөжин тэлж буй нийслэлийн эрчим хүч, дулааны хангамжийг нэмэгдүүлэх үүднээс ДЦС-5 төслийг эхлүүлэхээр төлөвлөсөн. Өнөөдөр энэ ажил бодитоор эхэлж, Төр, хувийн хэвшлийн түншлэлээр дулааны тавдугаар станцыг барьж, ашиглалтад оруулах аж ахуйн нэгжтэй гэрээ байгууллаа. Нийт 340 Гкал дулаан, 300 МВт цахилгаан үйлдвэрлэх суурилагдсан хүчин чадалтай уг станц хотын баруун бүс буюу Таван шар, 21 дүгээр хороолол, “Хилчин” хотхон, 1 дүгээр хороолол, 3, 4 дүгээр хороолол болон шинээр барилгажуулах Баянхошуу, Толгойт, Ханын материал орчмын 40 мянган өрхийг дулаан, 100 мянга орчим өрх, ААН-ийг эрчим хүчээр хангах юм.

Х.Нямбаатар

15,674 views • 11 months ago

Хотын зүгээс өнгөрсөн онд эрчим хүчний салбарт 2 төсөлд хөрөнгө оруулалт хийж, эрчим хүчний эх үүсвэрийг 200 МВт-аар нэмэгдүүлсэн. Энэ төслүүд өвлийг гал алдахгүй давахад овоо дэм болсон. Бид удахгүй Сэлбэ дэд төвийн хүрээнд чөлөөлсөн газарт орон сууц барих сонгон шалгаруулалт зарлана. Энэ хүрээнд Сэлбэ 28 МВт станцаас гадна Дамбадаржаад 63 МВт дулааны станцын бүтээн байгуулалтын ажил эхэлчихсэн явж байгаа. Гэтэл Дамбадаржаад баригдах станцыг 100 МВт-аар өргөтгөхгүй бол ачааллаа дийлэхгүй гэдэг тооцоолол гарсан. Ингээд үзэхээр 163 МВт дулааны станцад өдөрт хамгийн багадаа 60 хүнд даацын машин нүүрс хэрэглэх тооцоолол гарч байгаа. Тухайн бүс төмөр замын дэд бүтэцгүй учраас хүнд даацын машинаар нүүрс зөөж таарна. Гэтэл гэр хорооллын шигүү суурьшлын бүсэд өдөрт ийм олон тооны хүнд даацын машин явах нь өөрөө эрсдэл дагуулна. Тиймээс бид Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яамтай хамтраад газрын гүний дулааны хайгуулыг эхлүүлсэн. Энэ хайгуул амжилттай болбол бид цаашид нүүрсний цахилгаан станцыг орлох, ашиглалтын зардал багатай шийдэлтэй болно гэсэн үг.

Х.Нямбаатар

14,422 views • 1 year ago

Монгол Улс бүтээн байгуулалтын маш богинохон улиралтай. Энэ зун бороо, хур тунадас ихээр орох төлөвтэй байгаа тул энэ хугацаа улам л богино болно. Ирэх өвлийг өнөтэй давахын тулд энэ богино хугацаанд маш ажил хийж амжуулах шаардлагатай байна. Тухайлбал Улаанбаатар хотын дулааны шугам сүлжээг өргөтгөн шинэчлэх, шинэ цэвэрлэх байгууламж ашиглалтад орохыг угтуулан Туул 1 коллекторын ажлыг өргөтгөн шинэчилж дуусгах, цэвэр бохир усны шугам сүлжээг шинэчлэх өргөтгөх, Улаанбаатар хотын автозамын 75 хувийг хучиж шинэчлэх, ус зайлуулах шугамыг шинэчлэх, үерийн усны барилга байгууламж, далан шугам сүлжээг шинэчлэх, Сэлбэ дунд голын даланг хүчитгэх зэрэг ажлуудыг хийж амжуулах шаардлагатай байна. Эдгээр ажлуудыг хийхийн тулд Улаанбаатар хотын авто замуудыг олон хоногоор хаах шаардлага үүсдэгийг иргэд надаар хэлүүлэлтгүй мэднэ. Иймд хотын даргын хувьд иргэддээ хандаж хэлхэд та бүхэн машинаа дундаа шэйрлэж, дугуйгаар, богино зайнд явган зорчиж энэ бүтээн байгуулалтын ажилд дэмжлэг үзүүлж өгөхийг хүсэн, уриалж байна.

Х.Нямбаатар

33,888 views • 2 years ago