正在加载视频...

视频加载失败

Ж.Ширнэн лам cүнсний баярын талаар санал бодлоо хэлжээ

19,354 次观看 • 1 年前 •via X (Twitter)

10 条评论

Дүрзээгийн Одхүү 的头像
Дүрзээгийн Одхүү1 年前

Би буддын шашинтан. Нэр нь ямар бх нь чухал биш. Гол нь хүүхдүүд баг өмсч дүр төрхөө хувирган наадаж томчуудаас чихэр авдаг гэгээн хөгжилтэй л баяр. Бид багадаа мангас гж бие2нээ айлгаж тоглодог л бсн. Аливааг энгийн,гэгээлэг өөдрөгөөр харж баяр баясгалан бэлэглэж сурах хэрэгтэй

Solar Heavy 的头像
Solar Heavy1 年前

space meets sound

Baabar 的头像
Baabar1 年前

муулж л байгаа биз, өөр яав л гэж.

Tsogtoo 的头像
Tsogtoo1 年前

Зүгээр хүүхдүүд чихэр өгч баярлуулдаг баяр гэд л ойлгочихоё тэхүү? Ойлголтоо эхлээд Эрүүл болгочихвол Бодол аандаа цэвэр болдог бга шүүү! Монгол үхэрнүүдээ!!!

azxiimori 的头像
azxiimori1 年前

Лам маань Будда багш юм гуйсан хүүхдэд өглөг өгч бай сургасаныг уншаагүй бололтой

ЭРДЭНЭЭ 的头像
ЭРДЭНЭЭ1 年前

Хүүхдэд ганц чихэр өхийн тулд ламаас асуух л хэрэгтэй гэсэн үүгүү? 🤣🤣

Gongor 的头像
Gongor1 年前

Ээ бурхаан. Хүүхдийн нүдээр хараад үзээрэй. Энэ баярыг тэмдэглэж өссөн хүмүүсээс хамгийн дуртай баяр чинь юу байсан бэ асуувал.. наадам, март г.м. томчууд өөртөө зориулсан баярыг хэзээч хэлэхгүй.

No Name 的头像
No Name1 年前

Нэг баяр нэртэй юмнаас болж хүүхдээ эрсдэлд оруулмааргүй л байна

Тогтохгүй салхи ❄ 的头像
Тогтохгүй салхи ❄1 年前

Аймшгийн хэргүүд гараад байхад зөв ч юм шиг Ер нь бол монголчуудын баяр биш шүү дээ🤔

⚜️ SiRiu$ ⚜️ 的头像
⚜️ SiRiu$ ⚜️1 年前

хүүхдүүдийг хаалга тогшиж явуулах нь буруушд ямар ч гаж донтонгийн хаалга тогшоод юу ч болоо билээ эцэг эхчүүд жоохон ухаантай бмаар бналда

相关视频

Үлдээсэн өвийн хүндэтгэл Монгол Улсын анхны Ерөнхийлөгч Пунсалмаагийн Очирбат гуайн гэр бүлд өнөөдөр Засгийн газраа төлөөлж эмгэнэл илэрхийлэв. Тэргүүн хатагтай асан Шаравын Цэвэлмаа гуай болон гэр бүлийнхэнтэй нь түүний ажил, амьдралын баялаг түүхийг дурсан ярилцав. 1991 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр болсон Ардын Их Хурлын II хуралдааны 19 дэх өдөр “Монгол Улс Парламентын засаглалтай байх эсэх талаар” санал хураахад 186 хүн буюу 48 хувь дэмжиж, 186 хүн буюу 48 хувь дэмжилгүй санал тэнцэж танхим ерөнхийлөгчийн байр суурийг сонссон байдаг. Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Ерөнхийлөгч, Үндсэн хуулийн төсөл боловсруулах ажлыг зохион байгуулах комиссын дарга Пунсалмаагийн Очирбат парламентын засаглалыг дэмжиж үг хэлж, дэмжигдсэн түүхтэй. Монгол Улсын ардчилсан парламентын засаглалыг дэмжсэн түүний байр суурь цаг хугацаа өнгөрөх тусам үнэлэгдэх бахархалт өв билээ. Тэнгэрийн цаг Монгол түмнийг ивээж, зөв дүгнэлт, зөв ирээдүйд түүчээлэх болтугай!

Л.Оюун-Эрдэнэ

29,786 次观看 • 1 年前

УИХ-ын гишүүн Н.Номтойбаяртай сайд болохоос нь өмнө бид энэ асуудлаар санал бодлоо солилцож байв. Ашгүй энэ ажил бодит хэлэлцээний түвшинд хүрчээ👍 Монгол Улсын Шадар сайд Н.Номтойбаяр тэргүүтэй ажлын хэсэг БНХАУ-ын Шинжаан-Уйгурын өөртөө засах оронд ажиллаж, Ховд аймгийн Булган боомтыг Тайкешкентэй холбох төмөр замын төслийн талаар хэлэлцсэн байна. Хэрэв энэ төсөл хэрэгжвэл Монголын баруун бүс анх удаа олон улсын томоохон зах зээлтэй төмөр замаар шууд холбогдоно. Энэ нь: ✅ Баруун бүсийн уул уурхай, үйлдвэрлэлийг сэргээнэ ✅ Экспортын шинэ урсгал нээнэ ✅ Тээвэр, ложистикийн зардлыг эрс бууруулна ✅ Хилийн боомтуудын хүчин чадлыг нэмэгдүүлнэ ✅ Хөрөнгө оруулалт, ажлын байрыг дагуулна Өнөөдөр Монголын хөгжил Улаанбаатар болон цөөн хэдэн боомт дээр төвлөрчихсөн байна. Харин баруун бүсийн хөгжилд бодит түлхэц өгөх дэд бүтэц нь зам, тэр дундаа төмөр зам юм. Зам дагасан хөгжил ирдэг гэдэг. Харин төмөр зам дагасан хөгжил бүр илүү хурдтай ирдэг. Энэ төсөл яриа төдий үлдэхгүй, ажил хэрэг болж чадвал баруун бүсийн эдийн засгийн зураглалыг бүхэлд нь өөрчлөх хэмжээний ач холбогдолтой.

r. davaadorj

10,177 次观看 • 3 个月前

Боловсролын сайд Л.Энх-Амгалан тантай санал нэг байна Боловсрол бол Монгол Улсын хамгийн том МЕГА төсөл. Зам, барилга, бетон, асфальт хэдэн жилийн дараа хуучирдаг. Харин боловсролд хийсэн хөрөнгө оруулалт үеийн үед үр өгөөжөө өгдөг. Тиймээс нийслэлийн 2.3 их наяд төгрөгийг зөвхөн газар ухаж, бетон цутгах биш, ойрын 5 жилд боловсрол руу чиглүүлэх талаар бодох цаг болсон. Дэлхийн түвшний сургууль Англи хэл, технологийн боловсрол Инженер, программист, эрдэмтэн бэлтгэх тогтолцоо Багшийн цалин, чадвар, нэр хүнд Хүүхэд бүрт тэгш боломж Энд мөнгө хийвэл Монголын ирээдүй л гэрэлтэнэ. Газарт булсан мөнгө нэг өдөр элэгдэнэ. Харин хүүхдийн тархинд хийсэн хөрөнгө оруулалт хэзээ ч үнэгүйддэггүй! Өнөөдөр боловсролдоо зоригтой хөрөнгө оруулж чадвал хэдхэн жилийн дараа Монголын ирээдүй гялалзах болно!

r. davaadorj

11,878 次观看 • 4 个月前

Тэрбумтан Илон Маск долоодугаар сарын 1-нд X платформоороо дамжуулан 11 аудио ном санал болголоо. Тэдгээр номын нэг нь түүхч Жэк Уэтерфордын бичсэн “Өнөөгийн ертөнцийг үндэслэгч Чингис хаан” ном байв. 2004 онд анх хэвлэгдсэн жилээ “New York Times” сонины бэстсэллэрийн жагсаалтыг хоёр долоо хоног тэргүүлсэн энэ ном тус сонины 2014 оны шилдэг цахим номын 6 дугаарт шалгарч байв. Мөн аudible.com-ын 2011 оны шилдэг аудио номоор шалгарсан. CNN мөн 2011 онд уг номыг Долоо хоногийн шилдэг номоор шалгаруулж байжээ. Өнгөрсөн хугацаанд энэ ном гадаадын 21 хэлээр орчуулагдан гарсан юм. Ж.Уэтерфорд номынхоо борлуулалтыг эхлүүлэхдээ өөрийн найз, залуу лам Батсайханаар өдөр судар үзүүлж товлоод яг тэр өдрөө худалдаанд гаргаж байв. И.Маскийн өмнө Английн хөлбөмбөгийн дэд лигийн “Bristol Rovers” багийн дасгалжуулагч Жои Бартон хоёр ч удаа энэ номыг уншсанаар дэлхийн түүхэнд хорхойсох болсноо хэвлэлд ярьсан байдаг. Чингис хаан, Их Монгол улсын сэдвээр хэд хэдэн ном бичиж манай түүхийг дэлхий дахинаа таниулахад ихээхэн хувь нэмэр оруулсан Ж.Уэтерфорд 2022 онд Чингисийн одонгоор шагнуулсан юм. Түүний ээлжит ном, Их Юань улсын хаан Хубилайн тухай “The Emperor of the Seas: Khublai Khan and the Making of China” ирэх аравдугаар сард худалдаанд гарна. И.Маск үүнээс гадна 10 ном санал болгосон нь: Уиль Дюрант, Ариэл Дюрант нарын бичсэн “The Story of Civilization”, “Penguin” хэвлэлийн газрын “The Iliad”, Фрэдрих Хэйкийн “The Road to Serfdom”, Уильям Манчэстэрийн “American Caesar”, Дэвид Кушнэрийн “Masters of Doom”, Адам Түүзийн “The Wages of Destruction”, Эрнст Жангэрийн “The Storm of Steel”, Барбара Тучмэний “The Guns of August”, Юлий Цезарийн “The Gallic Wars”, Уильям Болито Райллийн “Twelve Against the Gods” байна. Тэрбээр өнгөрөгч сард Дэн Кэрлиний “Hardcore History”, түүхийн “Explorers Podcast”, “The Аge of Napoleon” подкастыг сонсохыг санал болгосон билээ. 🔥🔥🔥 Хаан түүхээ тэврэн дээдэл Хаадын хаадаа дээдлэн судал Их монголын гал голомт мөнхөд мандан бадарна. 🔥🔥🔥

Badral Badral

10,573 次观看 • 8 个月前

“ПАРКАА ХАМТДАА БҮТЭЭЕ” ТӨСЛИЙН ЯВЦ БОЛОН САНХҮҮЖИЛТИЙН ТАЛААР Үндэсний Соёл Амралтын Хүрээлэнгийн баруун жигүүр дэх 10.2 га талбайг иргэдийн амарч зугаалах ногоон цэцэрлэгт хүрээлэн болгох “Паркаа хамтдаа бүтээе” төсөл хуваарийн дагуу үргэлжилж байна. Рио Тинто групп уул уурхайн салбарт дэлхийд тэргүүлэгчийн хувьд уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэд хүчин чармайлт гарган ажилладаг. Монгол Улсад хэрэгжүүлж буй “Паркаа хамтдаа бүтээе” төсөл нь ногоон хөгжлийг дэмжих, агаар, орчны бохирдлыг бууруулж, иргэдийн амьдралын чанарыг дээшлүүлэх зорилготой. Тиймээс төслийн санхүүжилтийг Рио Тинто групп бүрэн хариуцаж байгаа бөгөөд улс, орон нутгийн төсөв, Оюу толгой болон бусад хуулийн этгээдээс гаргаагүй, цаашид гаргахгүй болно. Бид зураг төслийг батлахдаа иргэдээс авсан 10 мянга орчим саналд үндэслэж 80 хувь нь ногоон байгууламж, 20 хувь нь тухлах талбай байхаар төлөвлөж, төлөвлөгөөний дагуу бүтээн байгуулалт хийж байна. Нийслэлийн Засаг Даргын Тамгын газартай байгуулсан гэрээний хүрээнд уг төсөл нь нийт 4 жилийн хугацаанд үргэлжилнэ. Хуваарийн дагуу 2023 ондоо багтааж ногоон байгууламжийн хатуу дэд бүтцийн угсралтын ажлыг дуусгахаар төлөвлөж байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар 70 гаруй хувийн гүйцэтгэлтэй байна. Бид энэ эрчээрээ ажилласаар 2024 оны зун ногоон байгууламжаа иргэдэд нээлттэй болгохоор төлөвлөөд буй юм. Мөн бүтээн байгуулалтын ажил дуусмагц 2026 он хүртэл ногоон байгууламжийг арчилж тордон цаашид тогтвортой байх нөхцөлийг нь бүрдүүлнэ. Төсөл эхэлснээс хойш биднийг тасралтгүй дэмжиж, санал хүсэлтээ илэрхийлж байгаа та бүхэндэээ баярлалаа. Паркаа Хамтдаа Бүтээе!

Rio Tinto Mongolia

23,028 次观看 • 2 年前

МЭДЭГДЭЛ: 2025.01.11-нд 11:00 цагаас Засгийн газар огцор жагсаал орон даяар эхэлнэ. ЗӨВЛӨМЖ Үргэлжлэх хугацаа: 2025.01.11 - 2025.01.22 Цаг агаар өдөр -15-20, шөнөдөө -25-35 хэм хүртэл байх магадлалтай. 📌Засгийн газар огцор жагсаал ЗГ-тай аливаа хэлбэрээр ЗӨВШИЛЦӨЛД ОРОХГҮЙ, ямар нэг уулзалт яриа хэлцэл хийхгүй, тайлбар хүлээж авахгүй. Жагсаалын үндсэн шаардлага зорилгодоо хүрэх хүртэл үргэлжилнэ. Зорилго: Засгийн газар огцор Шаардлага: Засгийн газар огцор Оролцогчид: Засгийн газар огцрохыг шаардаж буй нийт иргэд, залуус, бизнес ААН, клубууд, УТН Зохион байгуулагч: ЗГ огцрохыг шаардсан хүн бүр Бусад зөвлөмж, мэдээлэл: 1. Засгийн газар огцрохыг дэмжихгүй байгаа нь ирэхгүй байх 2. Засгийн газар огцор жагсаалыг дэмжигч иргэд, байгууллагууд жагсаалд оролцогчдод үзүүлэх дэмжлэг, оролцоогоо нийтэд ил зарлах төлөвтэй (кофе, цай, сэндвич, нөмрөг, маск, лоозон юу ч байж болох юм) 3. Засгийн газар огцор жагсаалд оролцогчид бүтээлч, шинэ санаа гарган огцруулах шалтгаанаа илэрхийлж оролцох, чөлөөтэй байх төлөвтэй Жагсаал төв талбайн Их хааны хөшөөний өмнө төвлөрнө (Орон нутагт тухайн төв талбайд) Засгийн газар огцор жагсаалд хэрэглэх гар самбар (Slogan) нь ямар ч хэлбэр дүрс, өнгө загвар, бичмэл болон хэвлэмэл, энгэртээ зүүдэг байх боломжтой. - Дулаан хувцаслах (Бээлий, ороолт) - Халдаг улавч санал болгож байна - Утаанаас хамгаалах маск (2+) - Гар утсаа сайтар цэнэглэх - Power bank биедээ авч явах - Жагсаалын шаардлагаас гадуур зүйл ярьсан, сэжиг бүхий этгээдээс зайлсхийх, зайгаа авч байршилаа солих - Цагдаагийн хууль бус, хувийн шаардлагыг биелүүлэхээс зайлсхийх - Ордныг бүтэн тойрч явахгүй байхыг зөвлөж байна (Тойрч алхах үед барьж саатуулах, эд зүйл эвдсэн гэх мэтээр гүтгэдэг) - Та гадаад улсад байгаа бол зураг видеогоо оруулах эсвэл илгээхийг зөвлөж байна - Ойр орчимд өрнөж байгаа үйл явдлын зураг видеог боломжит хэмжээнд хийж post, story, live хийхийг зөвлөж байна - Тус жагсаал нь чөлөөт хэлбэртэй ба дуулж, бүжиглэх, чанга яригчаар үзэл бодлоо илэрхийлэх, эсэргүүцлээ илэрхийлэх, туг, төрөл бүрийн лоозон, материаллаг биет дүрслэл, баримал, гэрэл, яригч, хөгжим, хөгжмийн зэмсэг (бөмбөр, бүрээ г.м) байх боломжтой - Жагсаалд оролцогчид цагдаа болон бусад этгээдэд ямар нэг тайлбар өгөх, асуултад хариулах үүрэг хүлээхгүй - Засгийн газар огцор жагсаал нэгэнт эхэлсэн бөгөөд төв талбайд очиж зогсолт хийх, эсэргүүцэх, шаардах, байр сууриа илэрхийлэхийг зөвлөж байна - Жагсаалтай холбоотой санал уриалгаа сэтгэгдэл хэсэгт бичиж хувь нэмрээ оруулаарай - Жагсаалыг дэмжих иргэд, ААН, бизнесүүд жагсаалд оролцогчдод шууд дэмжлэг үзүүлэх байдлаар оролцох ба урьдчилан ямар нэг хандив дэмжлэг бараа материал авах зохион байгуулалтын хэлбэргүй болно. Жагсаалд оролцогчдод халуун кофе, халдаг улавч, маск, маркер, цаас, нөмрөг, зөөврийн сандал, бээлий, туг далбаа, яригч, гэрэл зэрэг зөвхөн жагсаалтай холбоотой дэмжлэг үзүүлэхийг зөвлөж байна. Жагсаал үндсэн шаардлагын зорилгодоо хүрэх шинж чанартай ба тус жагсаалыг төлөөлж хэн ч Засгийн газартай аливаа яриа хэлцэл зөвшилцөлд орохгүй байхаар зохион байгуулагдсан болно. Та Монголд жагсаалын орчин үеийн соёл нутагшуулахад оролцож байна. Засгийн газар огцор иргэдийн жагсаал 2025.01.11 #ЗГогцор

Erh Chölöönii Evsel

51,832 次观看 • 1 年前