Loading video...

Video Failed to Load

Go Home

Хот энэ жил хийгдэж байгаа замын засвар шинэчлэлтийн ажлуудыг аль болох түргэн хийхийг зорьж байна. Хичээл сургууль эхлэх үеэр замын хийгээд байна гэж байна. Бид зун замын хөгжлийн санд төвлөрсөн хөрөнгөөр хийгдэх замын ажлуудыг ерөнхийд нь хийгээд дууссан. Одоо хийгдэж байгаа ажлуудыг дотоод зах зэлээс босгосон бондын хөрөнгөөр хийж...

20,227 views • 2 years ago •via X (Twitter)

10 Comments

Иргэн 𝕏's profile picture
Иргэн 𝕏2 years ago

Чи одоо бродюр солихыг болиулаачээ. Аймар стандарт яриад, ийм лалрын заманд бродюраар ер нь яадын.

Olive oyl's profile picture
Olive oyl2 years ago

Туул гол дээгүүр яармагаас төв ордог хэд хэдэн гүүр, давхар замууд хийчих л дэ. Түгжрэлийг аргацаасан биш, зам гүүр нэмж дорвитой арга хэмжээ авдаг болмоор бн. Бондын мөнгөө нүдэнд харагдахуйц, үр дүн гарахуйц шинэ бүтээн байгуулалтад зарцуулалда

Zayka's profile picture
Zayka2 years ago

Нэг хүүхдээ тэргэн дээр суулгаад нөгөө хүүхдээ сургуульд нь хөтлөөд гүйдэг ээжүүдийг бол хохь нь нь та нар ингээд төрөөд бай гэж бгаам шиг л зам хийж б.а лээ. Одоо тэгээд энэнд чинь баярлалаа гэж хэлэх ёстой байх тиймүү.

Дугаар хорооны жирийн иргэн Б's profile picture
Дугаар хорооны жирийн иргэн Б2 years ago

Онц

Batkhuu's profile picture
Batkhuu2 years ago

👏👏👏👍

Санжийн Мөнхжаргал's profile picture
Санжийн Мөнхжаргал2 years ago

даргаа дашрамд гэнэ шүү

bolor a's profile picture
bolor a2 years ago

Зүгээр байсан замыг эвдэн доогуур нь цахилгааны утас татаад эргээд замаа засахгүй орхих юм үүнд арга хэмжээ авч өгөөч.

Boldbaatar's profile picture
Boldbaatar2 years ago

Янзаараа байгаа хэсэгийн бордюр одоохондоо солих шаардлага байна уу? Нэгэнт зам янзалж байгаа юм чинь ус зайлуулахыг бас төсөвтөө тусгаж өгч хиймээр юм да.

Туяа's profile picture
Туяа2 years ago

Ямар үзэсгэлэнтэй юм хийдэг юм дээ. Шороон манан. Хүүхдийн тэрэг, унадаг дугуй ч бас явган хүний зам дээр явдаг шүү

Beba B's profile picture
Beba B2 years ago

Иргэн миний бие нэг санал хүргүүлье ээ. УБ хот доторх замын түгжрэлийн гол шалтгаанууд нь хороолол хооронд холбосон замуудыг анхаарал хандуулаад орц гарцыг нь нээчихвэл яг 30% замын ачаалал хөнгөрнө. Бүх айлд хүүхдүүд цэцэрлэг сургуульд явж байна.

Related Videos

Манайхан энэ жил хийж байгаа зам засварын ажлуудаа эрт эхлэхгүй ид ачааллын үеэр зам хаалаа гэж шүүмжилж байна. Энэ зөв өө. Хот жилдээ 15 орчим км зас засварын ажил хийдэг байсан. Сүүлийн 10 гаруй жил хотын хэмжээнд зам засварын ажлыг дорвитой хийгээгүйн улмаас замууд бүхэлдээ муудсаныг бүгд мэднэ. Бид 4 сарын сүүлээр зам засварын ажлыг эхлүүлж, замын хөгжлийн сангийн хөрөнгөөр 17 байршилд зам засварын ажил хийсэн. Гэхдээ зам засахад мөнгө хэрэгтэй. Тиймээс 6 сард дотоод зах зээлээс бонд босгож, тодорхой хувийг нь зам засвар арчлалтын ажилд зориулах шийд гаргасан. Улмаар зураг төсвөө батлуулж, хуулийн дагуу тендер зарлаж, эхний тендер 7-р сарын 28-нд шалгарсан. Бид энэ жил энэ эрчээрээ нийт гол замуудынхаа дийлэнхийг засах төлөвлөгөөтэй ажиллаж байна. Ирэх 10-р сарын сүүл хүртэл зам засварын ажил үргэлжилнэ. Тиймээс та бүхэн маань нөхцөл байдлыг ойлгож хүлээцтэй хандаасай гэж хүсэх байна. Харин дараа жилээс Туулын хурдны замыг эхлүүлж, хотын туслах замууд, хороолол дундах замуудыг засна. Мөн ирэх жил хийгдэх ажлуудын гүйцэтгэгчийг шалгаруулах тендерийг өвөл хийж амжуулахаар төлөвлөж байна.

Х.Нямбаатар

40,308 views • 2 years ago

Түгжрэлийг бууруулах ажлын хүрээнд дөрвөн байршилд нүхэн гарц байгуулах төслийг хэрэгжүүлж байгаа. Эхний нүхэн гарц буюу 5 шарын нүхэн гарц ашиглалтад орсон, өнгөрсөн долоо хоногт Геологийн төв лабораторийн уулзварт хэрэгжүүлж буй нүхэн гарцын төслийг танилцуулсан. Өнөөдөр “Хермес” төвийн төмөр замын нүхэн гарцын төслийн байршил дээр ажиллаж байна. Уг нүхэн гарцыг энэ ондоо багтаан ашиглалтад оруулахад ойролцоо байрлаж буй аж ахуйн нэгжүүдийн оролцоо маш чухал байна. Нүхэн гарцын хөдөлгөөн зохион байгуулалттай холбоотойгоор 9 аж ахуйн нэгж хашаагаа бага зэрэг татчихвал ажил эрчтэй урагшлах юм. Нүхэн гарцын барилга угсралтын ажлыг төмөр замын тээвэрт саад болохгүйгээр гүйцэтгэж байгаа бөгөөд ажил төлөвлөгөөний дагуу үргэлжилж байна. Харин 4 дэх нүхэн гарцыг “Дүнжингарав” худалдааны төвийн хойд хэсэгт хийхээр төлөвлөж байгааг дуулгая. Түгжрэл бууруулах ажилд хувь хувьсгалгүй хамтдаа ойлголцож ажиллах нь юу юунаас илүү чухал байна..

Х.Нямбаатар

15,677 views • 1 year ago