Loading video...

Video Failed to Load

Go Home

Монгол Улсын Ерөнхий сайдын ахалсан Нийслэл Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах, дэд бүтцийн бүтээн байгуулалтын төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, салбар хоорондын зохицуулалт, шуурхай удирдлагаар хангах Засгийн газрын шуурхай штабын II хуралдаан боллоо. Хуралдаанд ирэх жилүүдэд нийслэл хотод хэрэгжүүлэх томоохон төслүүдийн талаар танилцууллаа. Түгжрэлийг бууруулах чиглэлд 9 төсөл...

11,666 views • 1 year ago •via X (Twitter)

11 Comments

b&b's profile picture
b&b1 year ago

Амарсайханы хийж сэтгэж мэдэхгүй юмыг хийгээд бүр ангайлгацан сууж байгаан бишүү наадахдаа хэлдээ өөрийнхөө мөнгөөр усан оргилуураа буцааж янзалж өмнөх шиг нь болгож өг гээч

College Shirt Clubs by The Fan Stop's profile picture
College Shirt Clubs by The Fan Stop2 years ago

Houston Cougars Shirt of the Month Get officially-licensed Houston Cougars T-shirts, long-sleeves & hoodies monthly

Хашбаатарын АЛТАНШАГАЙ's profile picture
Хашбаатарын АЛТАНШАГАЙ1 year ago

Ер нь бол томоохон төслүүд хөдлөөд эхэлсэнд баяртай байгаа

Н.Адилбиш's profile picture
Н.Адилбиш1 year ago

Түгжрэл яах вэ, бид машинд дуртайдаа өөрсдөө л түгжирч байгаа. Аюулгүй, хүртээмжтэй, чөлөөтэй явган замуудтай болчихвол түгжрэл аяндаа буурна. Хамгийн аюултай, хамгийн хамгийн гол зүйл бол утаа!!!, утаа гаргадаг бүх яндангуудыг (ЦС-ын биш) буулга. Утаанд хордож үхсэнээс, хөлдөж үхсэн нь дээр!, яг цагтаа тулбал хэн ч хөлдөж үхэхгүй!!!

Mendee blg's profile picture
Mendee blg1 year ago

Одоо Нийслэлийн зүгээс нийтийн түрээсийн байрыг ААН болон иргэдэдтэй хамтран хүү багатай зээлд хамруулан байрны тоог нэмэгдүүлэх хэрэгтэй.

munduulei's profile picture
munduulei1 year ago

Юмыг заавал тартагт нь тулгаж байж сүр бараатай хийдэг дарга нартай даа Сүртэй гэж жигтэйхэн

jargal's profile picture
jargal1 year ago

Бордюр сольж, зуух,халаагуур тарааж олон тэрбумын мөнгө луйвардсныхаа горыг амсах нь цаг хугацааны л асуудал,,,,улныхан хэзээ ч уучлахгүй, мартахгүй,,

Meggy's profile picture
Meggy1 year ago

өнөөдөр баруун салаанд зуух солино гээд судалгаа гээд 4-5 хүнтэй баг орж ирсэн. цаад даргадаа хэл. нэр зүс солиод л мөнгө угаах арга хийхээ боль үнэхээр утааг арилгая гэж бгаа бол дулаалга дулаанаа тогоор шийдээдсайн хийсэн айлыг дэмж гээд гаргасан. нэр бичиж авна гэв айх уу би

mijee bini's profile picture
mijee bini1 year ago

Баахан тендер зарлана л гэдэг маш их бэлтгэл ажил судалгаа бичиг баримт зөндөө юм болдог , нөгөө авилгал хорооллыг буулгах тендер зарлаж шалгаруулаад хүмүүс нь орж ирэх гэж байгаа гэсэн хаа бн.

B. Bayartogtokh's profile picture
B. Bayartogtokh1 year ago

Сүр бараатай баахан юм ярьдаг ч бродюраас өөр хийж гийгүүлсэн юм юу ч алга, хүрсэн үр дүн бас алга

bate_khan (ᠪᠠᠲᠤ ᠬᠠᠭᠠᠨ)'s profile picture
bate_khan (ᠪᠠᠲᠤ ᠬᠠᠭᠠᠨ)1 year ago

You don't fool the Mongolian people, who live in foreign countries are very familiar with the understanding about the subway. If Mongolia wants to build subway: 1. you use the least amount of money, not to waste the money of Mongolian taxpayers. 2. Introduce relevant tram technology and system from countries other than China, and of course teach the construction engineering business to Chinese companies. Just these two conditions... If Mongolian government can't do it, you will fail...

Related Videos

Туулын замын тендер энэ сарын 29-ны өдөр нээнэ. Худалдан авах ажиллагааны тухай хуулийн дагуу сонгон шалгаруулалтыг хийж, маргаан үүсэхгүй бол ирэх 6-р сард багтаан барилга угсралтын ажлыг эхлүүлнэ. Нийтдээ 33 км урт, 6 эгнээтэй, гэрэл дохиогүй тууш зам байх юм. Энэ замын 13 км нь гүүрэн байгууламжаар явна. Нэг ёсондоо хотын урд хэсгийн гүүрнүүд дээгүүр давсан гүүрэн байгууламжууд шинээр хийгдэнэ гэсэн үг. Ингэхдээ одоо байгаа гүүрний хөдөлгөөний зогсоохгүйгээр бүтээн байгуулалтыг хийхээр төлөвлөсөн. Мөн хотын нэгдүгээр тойрог замын ТЭЗҮ боловсруулах ажил 80 гаруй хувьтай байна. Нийт 25.7 км бөгөөд мөн зорчих хэсгийн 6 эгнээтэй байх юм. Энэ тойрог замын эхлэл Наадамчдын замаас “Өнөр хороолол”, Баянхошуу, Хайлааст, Чингэлтэй, Долоон буудал, Дарь-Эх, Монель, Чулуун овоо гэсэн чиглэлээр явж, Туулын хурдны замтай холбогдоно. Ингэснээр Туулын хурдны зам түгжрэлийг 15 хувь, 1-р тойрог зам 40 гаруй хувиар бууруулна. Эдгээр замуудыг ашиглалтад оруулснаар замын түгжрэл 50 гаруй хувиар буурах тооцоолол хийгдсэн. Үндсэндээ хотын өмнөд хэсгээр баруунаас зүүн тийш хотын төвөөр дайрахгүй шууд өнгөрөх боломжтой тууш зам болон хотын төвөөр дайрахгүйгээр хойд чиглэлээрээр баруунаас зүүн тийш зорчих боломж нээгдэнэ.

Х.Нямбаатар

10,608 views • 1 year ago

Монгол Улсын Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар 2025 оныг Улаанбаатар хотын дэд бүтцийн хөгжлийг дэмжих жил болгон зарлаж, тогтоол баталлаа. Өнөөдөр Улаанбаатар хотод манай улсын нийт хүн амын бараг тал нь амьдарч, ажиллаж байна. Гэтэл бид 600 орчим хүн амьдрахад зориулж, төлөвлөсөн дэд бүтэцтэй, 84 мянган машин зорчих багтаамжтай замын сүлжээтэй хотод аж төрж байна. Түүнээс хойш хэд хэдэн ерөнхий төлөвлөгөө хийсэн боловч хэрэгжилт нь буруу зөрүү явсан. Тиймээс Улаанбаатар хотыг 2040 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөг ирэх долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэх гэж байна. Уг төлөвлөгөөтэй холбогдуулж, хотын дэд бүтцийн шинэ төлөвлөлтийг бий болгох, дэд бүтцээс шалтгаалсан түгжрэл, агаар, хөрсний бохирдлыг шийдвэрлэхийн тулд Монгол Улсын Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ Улаанбаатар хотын дэд бүтцийн хөгжлийг дэмжих зорилт дэвшүүлэн ажиллаж байна.

Х.Нямбаатар

14,909 views • 1 year ago

Өнөөдөр Монгол Улсын Засгийн газрын хуралдаанаар нийслэлийн зүгээс Засгийн газрын мөрийн хөтөлбөрт зайлшгүй тусгуулах шаардлагатай төвлөрлийг задалж, түгжрэлийг бууруулах, төрийн үйлчилгээг иргэдэд ойртуулахад чиглэсэн дэд бүтцийн гол төслүүдийнхээ талаар танилцууллаа. Тодруулбал: Олон жил ярьсан Туулын хурдны замыг төр хувийн хэвшлийн түншлэлээр барьж байгуулах олон улсын нээлттэй тендерийг энэ 8-р сард багтааж зарлахаар бэлтгэл хангаж байнө. Мөн тус замаас эх авч, Их тойрууг тойрсон тойрог хурдны замыг байгуулах ажлын олон улсын зөвлөх үйлчилгээний тендерийн эх үүсвэрийг улсын төсөвт суулгах шийдийг гаргууллаа. Метроны төсөл ирэх 10-р сарын 1 гэхэд EPC 1-р үе шатаа шалгаруулах бэлтгэлээ хангаад явж байна. Дүүжин тээврийн 1-р шугамын барилга угсралтын ажил эхэлсэн. Бетонон хийцлэлийг гадаадад хийж байгаа бөгөөд угсралтын ажлыг энэ ондоо хийнэ. Дэд төвүүдийг түшиглэн гэр хорооллыг орон сууцжуулах ажлын хүрээнд Сэлбэ, Баянхошуу, Шар хад дэд төвүүдэд инженерийн шугам сүлжээ, ус, дулаан хангамж, дэд бүтцийн ажлууд хийгдэж байна. Бид эхний ээлжид Сэлбэ дэд төвийн 158 га талбайд 12 мянган айлын нам давхрын орон сууц барих тендерийг зарлахад тун ойртсоныг дуулгахад таатай байна. Сэлбэ дэд төвийн 158 га газрын 2206 нэгж талбарыг чөлөөлж, дахин төлөвлөсөн. Холбогдох албаныхан иргэн, аж ахуйн нэгжийн газар болон үл хөдлөх хөрөнгийн үнэлгээг хийж, үнэлгээний дүнг иргэдэд танилцуулж байна. Өнөөдрийн байдлаар 1250 нэгж талбарын эзэдтэй гэрээ байгуулж, 885 иргэний нөхөх олговрыг олгох Нийслэлийн Засаг даргын захирамж гараад байна.

Х.Нямбаатар

26,506 views • 2 years ago